Гар утас нь дуугарахад танихгүй дугаар байсанчГэгээг гэж бодон баярлан автал Цанлиг байх нь тэр. \”Гэгээ бид хоёр жаахан уучихсан чинь Гэгээ тасарчихлааБи бас нилээн согтчихоод хүргэж өгч чадахгүй ньЧи ирээд авах боломж байна уу?\” гэж Цанлиг худлаа хэлээ орооцолдуулан ярихад Цогтоо итгэсэн бололтой \”За одоохон очлооХаана юм бэ?\” гээд хувцсаа өмсөвЭэж аав хоёр нь буйдан дээрээ тухлан кино үзээд хүүгээ сэмхэн гарч явахыг анзаарсангүйЦогтоо таксинд суугаад Цанлигын заасан газар луу явангаа Гэгээгийн утас руу залгасанчхолбогдох боломжгүй байв. \”Уг нь Гэгээ архи дарс уудаггүй юмсан, яагаад тасарт..лаа уучихдаг байна ааТэр муу Цанлиглархиар шахсан бизГэхдээ Цанлиг надад дургүй байж яагаад ирж ав гэсэн юм болБас тэр байранд Цанлигынх байдаг юм байхдаа\” гэж бодон өөрийг нь юу хүлээж буйг төсөөлсөнчгүй Гэгээ рүүляаран байв…
Хайртай муураа хэрцгийгээр алуулж, заналхийлсэн утгатай захиа авсан нь Цогтоод хүнд цохилт боловХэн түүнд ингэтлээ өширхөөд байгааг бодоод бодоод олсонгүйБүх хүүхэдтэй найрсаг сайхан харьцдаг, өмнө нь хэнтэйчмуудалцаж,
хэрэлдэж үзээгүй болохоор хэн нэгэн түүнд өс санасан байна гэдэг боломжгүй зүйл шиг санагданаТэр нилээн эргэлзэж байгаад ямартайчболсон бүхнийг аав ээждээ хэлэхээр шийдсэн нь тун зөв хэрэг болсон юмНогооноо тэдний гэр бүлийн хүндэт гишүүн байсан болохоор бүгд эмгэнэн гашуудаж сэг зэм болсон биеийг нь эвтэйхэн эвлүүлэн оршуулжээМаргааш нь Цогтоо аавтайгаа хамт нөгөө айхтар үгтэй захиаг барин цагдаагийн хэлтэст очивБолсон явдлыг сонссон байцаагч эр нэг их сүртэй хүлээж авсангүй.
\”Дөнгөж арван долоотой өсвөр үеийн хүүхдэд хэн ингэтлээ өширхөж, заналхийлэх вэ? Ойлгомжтой, баслнэг үеийнх нь бацаан байж таарааБодвол нэг охиноослболж муудацгаагаа бизГэхдээ муурыг нь алдаг нь жаахан хэрцгийлюмАмьхандаа айлгаж байгаа нь юм байлгүй дээОдооны энэ хүүхдүүд үүЁстой хачин дэггүй гэж яанаБас сүрдүүлсэн захиа үлдээчихэж ээ хахаҮзсэн киногоо дуурайж байгаа юм байхдаа золиг чинь\” гэж дотроо бодон хөх инээд нь хүрсэнчгаднаа худлаа сүрийг үзүүлэн хөмсгөө атируулж ганц хоёр юм асууж тэмдэглээд:
~ Өргөдлийг тань хүлээж авлааБид сайтар шалгаад хэргийн эзнийг олвол холбоо барьж мэдэгдэнэОдоо та хоёр явж болно гэлээГэвч үнэндээ аав хүү хоёрыг гарч явснаас хойш гялгар уутанд хийсэн өнөө захиаг дахиж харсанчгүй, цааш нь лаборатори луу явуулсангүй шүүгээний мухарт шидэж орхижээЦогтоогийн аав ээж хоёр ганц хүүд нь хэн нэгэн заналхийлээд байгаагаас маш их айж хашаандаакамер тавиулан,
хамаатныхаа том нохойг авчирснаар барахгүй цонхнууддаа төмөр сараалжин хаалт, хашаан дээгүүрээ өргөст тор хүртэл татуулавЦогтоо харин тэр хэн нэгнээс айсангүй., хайртай муурыг нь үгүй хийсэнд гомдож, тэр хүнийг олоод шийтгэл хүлээлгэхийглхүсэж байлааЭнгийн тайван, аз жаргалтай байсан нэгэн гэр бүл айдас түгшүүр, уйтгар гунигт автах нь энэ ээЦанлиг дахин Цогтоогийн гэр лүү халдаж чадахааргүй болсондоо нэг их ундууцсангүйТэртээ тэргүй царай алдан унжийж явах Цогтоог хараад бах нь ханаж, сэтгэл нь тайтгарч байвХүний уйтгар гуниг, зовлон шаналалыгхарж таашаал авдаг аймшигт араатан болж хувирч байгаагаа тэр огт анзаарсангүй.
\”Миний сануулга байгаа оносон бололтойЯахав түрдээ чамайг алахаа хойшлуулаад харжлбайяГэгээгээслхолхон байвал би чамайг яахчүгүйшүү дээ\” гэж бодноЦанлиг тэр шөнөмууранд маажуулсан гараа бинтээр боож далдлан Гэгээд болохоор түлчихсэн гэж худал хэлсэн билээЦогтоог Гэгээгээс хол байлгах гэж хийсэн аймшигт зүйлнь харинчтэр хоёрыг улам дотно болгох гүүр болчих юм гэж хэн санах билээГэгээ бага байхынлуйтгар гунигт автсан хэн нэгнийг маш их өрөвддөг, хань болж гунигыг нь нимгэлэн баяр хөөртэй болгохыг эрмэлздэг охинТиймээсчанх Цанлигтай найзалсанХарин одоо түүний анхаарал сэтгэлээр ихээхэн унаж гунихарсан Цогтоо дээр төвлөрч, Цогтоод санаа тавихыг хичээх боловУг нь тэр Цогтоод аль эртнээслсайн болсон хэдийчөөрийн баримталдаг зарчмаасаа болоод тиймчдотно харьцаж, анхаарал халамж тавьж байсангүйГэхдээ энэ удаа харж явдаг хөвгүүн нь хайртай амьтнаа алдаад өдөр бүр уруу царайлан явахыг зүгээр хараад сууж үнэхээр чадсангүй сэтгэл нь өвдөж аль болох Цогтоотой ярилцахыг хичээсээр тэр хоёр утсаар ярьж, зурвас бичилцдэг боловЦогтоог ээж нь орой үдэш ганцааранг нь гаргахаа больсон учир тэр хоёр хичээлийн бус цагаар уулзалдаж чадахгүй анги дээрээлнэг нэгнийгээ харж, орой нь утсаа халтал ярин дотноссоорЦогтоочГэгээгийн ачаар дорхноо дээрдэж овоо нэг инээж хөхөрдөг болоод ирлээГэгээ харин Цогтоотой утсаар харьцаж байгаагаа Цанлигт хэлсэнгүйТэр хоёр биенээсээ бараглюм нуудаггүйчэнэ удаа яагаадчюм нууцлахыг хүсчээЦанлиг хэдийгээр тэр хоёрыннууц харилцааг мэдээгүйчанги дээр бие бие рүүгээ харж байгаа харцнаас нь сэжиг авсан байлааТэр хардах сэтгэлдээ автан Гэгээг угаалгын өрөө рүү явсан хойгуур анх удаа гар утсыг нь нууцаар үзээд тэр хоёрын бүх мессеж, дуудлагыг олж харавБараг хоёр сарын өмнөөс Цогтоотой мессеж бичилцдэг болсончөөрт нь юучхэлээгүй Гэгээд уур нь хүрч хууртагдсан, араараатавиулсан мэдрэмж төрөн хөмхийгөө зууж мессежнүүдийг уншсаар…
Харин яг энэ үеэр Гэгээгийн гар утсыг оролдон сууж буй Цанлигыг олж харсан Цогтоо жаахан гайхан дотроо
\”Биенийхээ гар утсыг хүртэл дураараа үзэж байхыг бодвол энэ хоёр үнэхээр сайн найз бололтойИйм хөөрхөн, сайхан сэтгэлтэй охинтой найзалдаг байж сэтгэл алдардаггүй юм байхдааЭсвэл энэ Цанлиг эмэгтэй хүн сонирхдоггүй юм болов уу? Аль эсвэл Гэгээд сайн мөртлөө хэлж чаддаггүй…\” гэж бодов уу үгүй юу Цанлиг түүн рүү аймшигтай зэвүүцсэн харцаар харах нь тэрЦогтоо түүнтэй харц тулгарсандаа цочирдон хурдхан нөгөө тийш харж суугаад \”Яагаад над руу ингэж муухай хараад байгаа юм болооБи түүний дургүйг хүргэхээр зүйл хийлүү?\” гэж бодон гайхширлааХэсэг хором өнгөрмөгц Цогтоо тэссэнгүй дахин эргэж хартал Цанлиг яглтүрүүнийх шигээ өөр лүү нь муухай харчихсан,
царай нь аймар хачин болчихсон байх юмТүүний хүйтэн харцанд хамаг бие нь зарайсан Цогтоо өөдөөс нь харж чадахгүй өөрийн эрхгүй дальдчивБодоод байсан чинь Цанлиг өмнө нь түүнтэй зүв зүгээр харьцдаг байснаа ноднин хавраас хойш бараглюм дуугарахаа больсныг Цогтоо саялухааран бодолд автав.
\”Яагаад? Яагаад Цанлиг надад дургүй болчихов? Тийм шалтгаан юу байна? Арайарай Гэгээгээс болоод надад уурлаад байгаа юм биш биз дээ…
Гэгээг надаас харамлаад…\” гэх бодол төрмөгц сэмхэн эргэж харвал түрүүний аймшигтай Цанлиг ор сураггүйалга болчихсон Гэгээтэй ямар нэг зүйл ярин гэмгүй инээмсэглэн суух ажЭнэ өдрөөс хойш Цогтоо Цанлигыг анхааралдаа авч сэм сэмхэн ажиглах боловЯалтчгүй Цанлиг өөрт нь илт дургүйцэж байгаа нь түүний муухай харц, хажууд нь очиход дуугаа хураах зэргээс илт мэдрэгдэнэХарин Гэгээгийн дэргэд байгаа байдал, Гэгээ рүү харж байгаа нь, шалтгаангүй инээмсэглэж байгаа зэргээс нь Цанлигыг Гэгээд хайртай гэдгийг ойлгож ядах юмгүй байлааӨмнө нь яагаад үүнийг анзаараагүйгээ Цогтоо гайхахын сацуу Гэгээг түүнээс харамлах сэтгэл өөрийн эрхгүй төрж эхлэвЦанлиг Гэгээгээс болж өөрт нь таагүй хандаж байгааг Цогтоо баттай ойлгосон хэдийчмуурыг нь хөнөөж, заналхийлсэн захиа үлдээсэн хүн байх юм гэж ой тойнд ньчбуусангүйХарин түүнийг үнэн сэтгэлээ нуун найзын дүр эсгэж Гэгээтэй үргэлж хамт байгаад нь дургүй нь хүрчээНөгөө талд мань Цанлигчзүгээр нэг байсангүйЦогтоо, Гэгээ хоёрын дотно үгтэй мессежийг уншсанаас хойш Цогтоог үргэлж сэмхэн ажиглаж,
түүнийг яаж замаасаа зайлуулах талаар толгойгоо гашилгах боловГэвч түүнд ямарчболомж олдохгүйлбайлааЦогтоо ганцаараа гадуур явахгүй,
гэрлүү нь нэвтэрччболохгүйОдоохондоо түүнийг зүгээрлүзэн ядахаас өөр хийж чадах зүйл Цанлигт байсангүй.
…Арван хоёр дугаар сарын нэгэн… Цогтоо хичээлээ тараад гэртээ харьж даалгавраа хийхээр суугаад цүнхнээсээ ээлжит сүрдүүлгийн захиа оловЯглөмнөх шигээ эв хавгүй дармал үсгээр \”Гэгээг тайван орхиҮгүй бол чи үхнэ\” гэж бичсэн байлааЭнэ удаад Цогтоо ээж аавдаа хэлсэнгүйХөөрхий ээж нь нөгөө хэргээс хойш байнгын айдас түгшүүртэй байдаг байснаа одооноослгайгүй болж байгаа болохоор ахин санааг нь зовоомооргүй байлааЦогтоо захиаг дахин дахин уншингаа бодолд автавЯмарчбайсан яагаад энэ хүн өөрт нь өш зангидсан нь тодорхой боллооХарин хэн бэлгэдэг байнаНэгдүгээрт: Энэ захиа цүнхнээс нь олдсонТэгэхээр сургуулийнх нь, эсвэл бүр ангийнх нь хүүхэд байх боломжтойХоёрдугаарт: Гэгээд галзууртлаа дурласан, Цогтоо Гэгээ хоёрын харьцааг мэддэг нэгэн байж таарнаЦогтоо нэг их удаан бодсонгүй захианы эзэн хэн байж болохыг гадарлавГэхдээ ягчитгэлтэй биш байлааМаргааш нь Цогтоо ангидаа орж ирэнгүүтээ шууд Гэгээгийн хажууд очиж суун энэ тэрийг ярилцангаа Цанлигын ирэхийг хүлээж суувУдалгүй ангийн хаалгаар Цанлиг орж ирээд Гэгээ, Цогтоо хоёрыг хармагцаа царай нь хувьсхийн хурдан хурдан алхсаар дөхөж ирэхийг Цогтоо нүднийхээ булангаар харсанчогт анзаараагүй дүр эсгэн суусаар байлааЦанлиг Цогтоогын ард ирээд нилээн уцаартайгаар:
~ Өөрийнхөө суудалд суугаач! гэхэд Цогтоо боссонгүйГэгээ тэр хоёр луу гайхсан янзтай харнаЦанлиг уурандаа бүр багтрах шахсанчбиеэ арайхийн барьж шүдээ зуун:
~ Хөөе Цогтоо! Чи чинь дүлий болчихоо юу! гээд мөрнөөс нь татахад Цогтоо сая нэг түүн рүү харснаа:
~ Өө уучлаарайИрчихсэн юмуу? За би суудал руугаа явья даа гэж эелдгээр хэлээд босохдоо Цанлигын атгасан гар луу хяламхийвУрт богино хэмжээтэй нарийхан цагаан сорвинуудыг харангуутаа ухасхийн гараас нь бариад:
~ Хүүе найзаа энэ гараа яачихсан юм бэ? гэхэд Цанлиг балмагдан гараа угз татаж аваад юм хэлсэнгүйГэгээ хажуугаас нь:
~Цанлиг гараа түлчихсэн гэсээнТэр нь эдгээд ийм хачин болчихсон юм гэлээЦогтоо дотроо \”Муу гаж алуурчин\” гэж хашхирч байсанчгаднаа юучболоогүй мэт толгой дохиод өөрийн ширээ рүү явав.
\”Тэгэхээр энэ муу миний муурыг алж., намайг заналхийлсэн юм байжээАдгийн новшИйм балиар араатанг Гэгээгээс хурдан холдуулах хэрэгтэйБи яах ёстой вэ? Цагдаад хэлээд ямарчнэмэргүй нь ойлгомжтойГэгээд хэлвэл тэр надад итгэх болов уу?\” гэх мэт бодол толгойд нь эргэлдэн тэр өдрийг барлааЦанлигын гэмгүй доожоогүй төрхний цаана ямархан муухай амьтаннуугдаж байгааг мэдсэн Цогтоо түүнийг зэвүүцэн үзэн ядаж
Гэгээгээс яаж түүнийг холдуулахаргаа олж ядан явнаҮүний зэрэгцээ бага зэрэг айдастай байсныгчнуух юун.
\”Хүний муурыг тэгж айхтар тамлан хөнөөснийг нь бодвол Цанлиг үнэхээр сэтгэцийн өвчтэйчбайж мэднэЕр нь болгоомжтой байхгүй бол Гэгээ бид хоёрт муу зүйл тохиолдож магадгүй\” гэж бодсон нь Цогтоогийн зөв байлааЦанлигын талаарх Гэгээгийн бодол дэндүү гэгээтэй болохоор Цогтоо энэ цочирдом үнэнийг Гэгээд хэлж зүрхэлсэнгүйХэлье гээдчямарчбаримт нотолгоогүй болохоор ийм зүйлд хэн итгэх билээЮутайчЦогтоо Гэгээгээс аминчлан нэг зүйл гуйсан нь өөрсдийн харьцааг Цанлиг болон бусдаас нууцлах байлааГэгээчдуртай хүлээн зөвшөөрөвМөн Цогтоогийн захисны дагуу мессеж, дуудлага гээд бүгдийг нь устгадаг болж, анги дээрчбараг харьцахгүй,
хааяа нэг хэндчмэдэгдэлгүй нууцаар уулздаг болсон бөгөөд Цанлиг харин гэнэхнээр хууртаж өөрийнх нь сүрдүүлэг нөлөөлөн Цогтоо Гэгээгээс зайгаа барьчихлаа гэж боджээИйнхүү нэг охинд дурласан хоёр хөвгүүн бие биенээ үзэн ядаж өдөр хоногыг өнгөрүүлсээр, аль аль нь бууж өгч зай тавин Гэгээгээс холдохыг хүссэнгүйЦогтоо, Гэгээ хоёрын харилцаачулам гүнзгийрсээр нэг орой Цогтоо зориг гарган Гэгээгээс үерхэхийг гуйж орхивГэгээ харин тулгамдсан уу яасан шууд хариу өгсөнгүй ээ…
Цанлиг арван найм хүрч мөнлурьдын адил ганцхан Гэгээг төрсөн өдөртөө уривЭнэ удаа тэр гадуур тэмдэглэхийг хүссэнгүй, гэртээ гоёмсог ширээ зассан байлааОдоо түүний замаас Цогтоо зайлсан болохоор өнөө орой өөрийнхөө үнэн сэтгэлийг Гэгээд илчлэхээр шийджээТэр хоёр ширээний ард суун Цанлигын гараа гаргаж хийсэн хоолыг идэж жимсний шүүс уунгаа уншсан номынхоо талаар мэтгэлцэн цагийг зугаатай өнгөрөөвЦанлиг хайраа илчлэх тохиромжтой мөчийг хүлээн түдгэлзсээр нилээн орой болж Гэгээ харихаар боллооЦанлиг түүнийг хүргэж өгөхөөр болж тэд цастай гудамжаар хамт алхавГадаа зөөлөн цас будраад л, ямарчсалхигүй болохоор дулаахан, үзэсгэлэнтэй сайхан орой болж байлааЯглхайраа илчлэхэд таарсан үдэшГэгээ ямар нэг юм ам хамхилгүй ярихчЦанлиг юучойлгож сонссонгүйГэгээд яг юу гэж хэлэхээ дахин дахин давтан бодож явсаар гэрийнх нь гадаа ирэвЗамын турш дуугүй явсан Цанлиг саялнэг зориг гарган ам нээж:
~ Гэгээ… би чамд хайртай гээд палхийтэл нь хэлж орхилооЦанлиг энэ үгийг хэдий чанга хэлсэнчГэгээ сонсоогүй мэт түүн рүү гөлрөн:
~ Айн? Юу гэсэн бэ?
~ Би чамд хайртайАнх чамайг хараадлхайртай болсонЭнэ олон жил чамайглхайрласаар ирсэнчхэлж чадалгүй нууж явсан юмОдоолчамд хэлэхгүй бол би цаашид тэвчиж явж чадахгүй ньМиний сэтгэлийг хүлээж аваач дээ Гэгээ гэж нэг амьсгаагаар дуржигнуулавГэгээ үнэхээр шоконд орсон бололтой юучхэлж чадахгүй зогссоорЦанлиг түүний өмнө цасан дээр сөхрөн суугаад:
~ Би чамгүйгээр амьдарч чадахгүй ээ ГэгээЧи бол миний амьдралын утга учир, мөрөөдөл, бүх зүйл миньНадтай үерхээч гээд куртканыхаа энгэрээс нандигнан боосон ганц ширхэг улаан сарнай гарган сарвайвГэгээ толгойгоо сэгсрэн хойш нэг алхаад:
~ Цанлигаа чи чинь гэнэт юу яриад унав ааЧи бид хоёр чинь сайн найзуудшдээ…
Биби чамайг хамгийн сайн найзаалгэж боддогЧамайг өөр нүдээр огт харж байгаагүйУучлаарайби чадахгүй ээ…
Цанлиг бүр шалдаа буун түүн рүү мөлхөж уйлагнасанхоолойгоор:
~ Миний сэтгэлийг авчихлдаа ГэгээБи чамайг хэзээчзовоохгүй, чиний төлөө бүхнийг хийнэ… би чаднаа… надад боломж өгчих тэгэх үү?
~ Намайг уучлаарай ЦанлигааБи үнэхээр чадахгүй ньНадад сайн хүн байгаа… чи мэднэшдээ… Цогтоо бид хоёр үерхдэг болсонБи түүнд сайнТийм болохоор… тийм болохоор дахиж ийм зүйл ярихгүй байвал сайн байнаБаяртай! гээд Гэгээ хариу сонсолгүй эргэхэд
Цанлиг түүний гараас зуурах гээд амжсангүй мөрөн дээрээ сул тохсон ороолтыг нь атган хоцровГэгээ ороолтоочавсангүй тэр чигээрээ гүйн гэр лүүгээ орчихлооЦанлиг гашуун нулимсаа урсган гар дахь сарнайгаа барьсан чигтээ хөшөө мэт суусаар…
Гарт нь үлдсэн түүний ороолтноос дасал болсон сайхан үнэр сэнхийнэГэгээгийн гар утас руу нь залгасанчтэр авсангүйЦанлиг ороолтыг нүүрэндээ наан бүгтхэн хашхираад салгалан босч цааш алхлаа…
Гэгээ гэртээ ороод сэтгэл нь тогтворгүй баахан холхивЦанлигаас ийм үг сонсоно чинээ төсөөлж байсангүйОдоо цаашид түүнтэй энгийн харьцаж найз хэвээр үлдэх эсэхтээ эргэлзэнэЦанлиг гар утас руу нь дахин дахин залгаад байсан тул утсаа унтрааж орхиод хэдий эрт байсанчорондоо орон хэвтэвЦогтоо энэ өдөр үнэхээр жаргалтай байвГэгээгээс зөвшөөрсөн хариу авсан болохоорлтэрУг нь өнөө орой уулзах гэсэн боловч
Гэгээ Цанлигын төрсөн өдөрт явах ёстой гэсэн болохоор Гэгээгээс мессеж ирэхийг хүлээн суунаЦанлиг ямар хүн гэдгийг мэдсэн болохоор битүүхэн Гэгээд санаа зовж байлааГар утас нь дуугарахад танихгүй дугаар байсанчГэгээг гэж бодон баярлан автал Цанлиг байх нь тэр.
\”Гэгээ бид хоёр жаахан уучихсан чинь Гэгээ тасарчихлааБи бас нилээн согтчихоод хүргэж өгч чадахгүй ньЧи ирээд авах боломж байна уу?\” гэж Цанлиг худлаа хэлээ орооцолдуулан ярихад Цогтоо итгэсэн бололтой \”За одоохон очлооХаана юм бэ?\” гээд хувцсаа өмсөвЭэж аав хоёр нь буйдан дээрээ тухлан кино үзээд хүүгээ сэмхэн гарч явахыг анзаарсангүйЦогтоо таксинд суугаад Цанлигын заасан газар луу явангаа Гэгээгийн утас руу залгасанчхолбогдох боломжгүй байв.
\”Уг нь Гэгээ архи дарс уудаггүй юмсан, яагаад тасартлаа уучихдаг байна ааТэр муу Цанлиглархиар шахсан бизГэхдээ Цанлиг надад дургүй байж яагаад ирж ав гэсэн юм болБас тэр байранд Цанлигынх байдаг юм байхдаа\” гэж бодон өөрийг нь юу хүлээж буйг төсөөлсөнчгүй Гэгээ рүүляаран байвЦанлиг дөнгөж сая автобусанд хулгайлсан танихгүй хүний гар утсаар Цогтоотой ярьчихаад дэлгүүрээс шил архиаван есөн давхар байшингийн орц руу орж дээш өгсөн удаан алхсаар хамгийн дээд давхарт гарлааШатан дээр суун архиа задлаад шууд амаар нь том балгаснаа ярвайнцээжээ дарж \”Балиар юм, гэхдээ зоригоо чангалах хэрэгтэй\” гэж өөртэйгөө ярьснаа дахин нэг балгавАнх удаа архи ууж буй нь энэЭхэндээ хоолой нь хорсож дотор нь муухай оргисончтөд удалгүй цээжходоод нь халуу дүүгэн нэглаятайхан болоод ирэхэд дахин уумаар санагдаж хоёр том балгаад \”За одоо болноИлүү согтчихвол түүнийг алж чадахгүй\” гэснээ муухай ярвайн инээлээУдаачгүй байдгаараа амьсгаадсан Цогтоо гүйсээр есөн давхарт гарч ирээд Цанлиг ганцаараа сууж буйг харан зогтусав.
~ Гэгээ хаана байна гэхэд Цанлиг толгойгоо аажуухан өргөн сүүмийсэн хөлчүү нүдээр түүн рүү хараад хуруугаараа дээш заан:
~ Дээрдээвэр дээр байгааБи буулгаж ирэх гээд даасангүйХоёулаа хамт гаръя гээд хана түшин өндийвТүүнээс архи сэнхийн үнэртэж, бас гарт нь Гэгээгийн ороолт байсан тул хэлсэн бүхэнд нь итгэсэн Цогтоо дээвэр лүү гардаг хаалга руу түрүүлэн алхлааХарин Цанлиг хойноос нь алхангаа Гэгээгийн ороолтны хоёр үзүүрийг гараараа ороон бэлдэвЦогтоо дээврийн хаалгыг дөнгөж онгойлгомогц Цанлиг араас нь гэнэт дайрж унагаад нуруун дээр нь үсрэн мордож ороолтыг хүзүүнд нь углан хамаг хүчээрээ боон чангалахад Цогтоо байдгаараа эсэргүүцсэнчяажччадсангүйхэсэг сарвалзаад ухаан балартавЦанлиг ухаангүй гулжийх Цогтоог эргүүлэн дээш харуулаадамыг нь нээж нөгөө архиа улаан хоолойнд нь тулган цутгаж дуусгаад шилийг нь цүнхлэвТэгээд хөлнөөс нь чирсээр дээврийн ирмэг дээр арайхийн аваачлааЦас зогсох шинжгүй малгайлан орсоор л…
Цанлиг хэсэг амьсгаагаа даран зогсож байгаад \”Миний охиноос холлбайх байсан юм дааОдоо яая гэхэвБаяртай\” гэж хүйтнээр шивнээд Цогтоог түлхэн унагавТээр дор пидхийхчимээ гарсанчхэн нэгний хашхирах сонтсонгүйЦанлиг ямарчцарайны хувиралгүй буцаж хаалга руу очоод цасан дээр хэвтэх Гэгээгийн ороолтыг аван доошбуулаа…