Сондорыг ор сураггүй болгохын тулд гэрийг нь шатааж өөрсдийн харгис догшин үйлдэлээс болон амиа алдсан бяцхан охиныг гэрт үлдээж Сондорыг аван зугтсанИйн бохир үйлдэл хийн байхад тэднийг хэнчхараагүй бөгөөд шатаж буй гэр лүү ойртон очих сайхан сэтгэлт хүнчбайсангүйОрхигдсон ертөнцөөс хүүхэд хулгайлах хөдөө хээр бэлчээр дээрээс хонь, ямаа хулгайлахаас амар байлаа….
Харанхуй өрөөнд хоригдон байх өсвөр насны 2 охины нэг хоол ундгүй, хүйтэн цэвдэг, тохь тухгүй байр байдалд тэвчээрийн хязгаар нь тулж
Дарь-цэцэгийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрөх болсоноо үлдэж буй нэгэндээ эрс шийдэмгий хэлэвҮлдэж буй охин хэдийгээр буулт хийж буй нэгнийхээ шийдвэрийг хэдий ихээр эрс эсэргүйцэн байвч олон өдөр хоногийн тамлалтыг хамтдаа даван туулсан
болохоор тэрлхаранхуй өрөөнд ганцаараа үлдэнэ гэдэг үхсэнээс ялгаагүй байх тул тэвчээр алдсан охиныг дагахаас өөр сонголт байсангүйШоронгийн хянагч мэт өрөөний үүдэнд үргэлж зогсох тэнэг маанагдуу царай төрхтэй торх шиг бүдүүн эр 2 охины хаалганд тогших төдий
чимээнээр хаалгийг тайлж учир байдлыг сонсоод босс авгай руу яаравчилан алхлааТэдний яарах нь мэдээж билээХариуцан хянах охид энэ мэтээр буулт хийвэл тэд гэр лүгээ цалин хөлсөө бүрэн бүтэн аваад хэд хоногоор амарнаБуулт хийхгүй зөрүүдлэн байвал хэдэн сараарчхамаагүй цалин хөлсгүй дээр нойр хоолгүй ажлаа үргэлжлүүлнэЦалин хөлсөө авахын тулд охидынтэвчээрийн хязгаарыг шавхтал ажиллах нь тэдгээр хянагч залуусын үүрэгНүүр дүүрэн баяр баясал тодруулсаар хянагч залуу өрөө лүү:
-Орох уу гэх зөвшөөрөл аван орж ирэхэд Дарь-цэцэг юу болсоныг царайны баяр баясалаас нь шуудлмэдлээГэвч босс авгайн царай баргар байх нь хянагч залууг айдастайхан бэргэхэд хүргэвДуугаа дотогшоо залгин байж:
-Дарга ааНөгөө 2 охин санал хүлээн авлаа
-Чиний хариуцдаг өрөө чинь хэд билээ
-23-р өрөө…
-Танай өрөөнд чинь хэдэн охид байгаа билээ.
-2
-Аан зөв зөвТэднийг энгийн өрөөнд шилжүүлээд тайлан тооцоогоо гаргачихаад амралтаа ав даа гээд ширээн дээр байх бүртгэлийн хуудаснаас 23-р өрөө гэсэн хавтасыг гарган
эхний ганц 2 хуудсыг эргүүлээд Дарь-цэцэгийн нүд орой дээрээ гаран өөрийн хэлэх үгэндээ орооцолдон гацаж үүдээр дөнгөж гарч яваа хянагч залууг:
-Хө… өөө хөө.. е хөөе чи буцаад ороод ир гээд сүүлийн 2, 3-н үгээ дуржигнуулан чанга гэгч орилоход амралтаа эдлэх баяраа шүгэлдэнхэн
тэмдэглэж эргэсэн хянагчын догдолсон бүхэн үгүй болж нэглмэдэхэд Дарь-цэцэгийн өмнө толгой гудайн зогсож байлаа.
-23-р өрөөнд чинь Сонор байдаг байхаа.
-Тийм
-Тэр тэгэж амархан буулт хийх хүүхэд биш дээ2 охидын хэн нь түрүүлж санал гаргасан бэ гэхэд хянагч бүдүүн эр эргэлцэх зүйлгүйгээр:
-Сонор гэж хэллээ.
-Битгий солиорСонорыг буцаагаад өрөөнд нь хорьХурдал гээд өрөөгөөр дүүрэн орилж хашгичин тэр хавиар байх бүх хүнийг хөдөлгөөнд оруулавДарь-цэцэгийг ийн уурлахад цэвэрлэгчээс эхлээд өрөөний булан тохойд тааварлан хэвтэх муур хүртэл сандчин хэвтэх газраа олж ядан хөдөлгөөнд орцгоодог ажээДахин харилцуураа аван төд удалгүй өнөөхширүүн дориун төрхөөрөө:
-Муу г….. минь би чамд зөндөө хэлсэнХамар доороосоо 8-хан настай жаахан охиныг алдчих юмҮтэр түргэн олохгүй бол чиний амь настай чинь ярина шүү.
-Дарга аа одоохонХашааны харуул явсан зүгийг нь харсан юм билээДааначхаруулыг цоожтой хаалгатай зууралдан байхад хашааны завсараар гараад зугтсан байнаДаргаа надад ганцхан хоног өгчихБи заавал олно оо
-Юун нэг өдөр12 цагийн хугацаа өгьеОлохгүй бол хугацаа дууссан газраа өөрийгөа үхсэнд тооцоорой гээд харилцуурыг эвдчих шахам тавьлааБоломж бололцооны хүүхэд хайн хотын зах бараадан байх ядуусын амьдрал буюу орхигдсон ертөнцөөр хэсүүчлэн байхдаа
Дарь-цэцэг одоо өөрт нь гай болон байгаа Сондор охиныг эгч Сонортой нь хамт олж харжээОхид бол үнэд хүрэх эрдэнэс байсанТиймдээчхэд хоногын өмнөхөн Германаас нэгэн иргэн маш өндөр үнэ хэлэн Сондорыг авах болсон төдийгүй урьдчилгаа мөнгө төгрөгөө асуудалгүй шилжүүлсэн ажУрьдчилгаа мөнгөө хүлээн авч байхдаа Дарь-цэцэг бяцхан охинд ямар их зардал гаргасанаа нэхэн санаж сэтгэл хангалуун гэгч инээмсэглэн байжээСондорыг ор сураггүй болгохын тулд гэрийг нь шатааж өөрсдийн харгис догшин үйлдэлээс болон амиа алдсан бяцхан охиныг гэрт үлдээж
Сондорыг аван зугтсанИйн бохир үйлдэл хийн байхад тэднийг хэнчхараагүй бөгөөд шатаж буй гэр лүү ойртон очих сайхан сэтгэлт хүнчбайсангүйОрхигдсон ертөнцөөс хүүхэд хулгайлах хөдөө хээр бэлчээр дээрээс хонь, ямаа хулгайлахаас амар байлааЦолмон өглөө эртлэн босоод байшингийн ойр хавьцаа байх тарж бутран эвдэрсэн хашаа хороогоо засаж сэлбэн үе үехэн хашааныхаа хаалга руу харц шиднэмАнзаарч харвал түүнийг ямар нэгэн юм хүлээн байгаа нь илтэд мэдэгдэхээрХарин яг юу гэдгийг өөрөөс нь өөр хэнчмэдэхгүйГэтэл түүнийг чиглэн Номин алхаж яваа харагдавЦолмон хашааны хаалга руу дөхөн очиж түүнийг тосоход Номин дотно хүнээ харсан мэт асгарталаа уйлан түүнийг тэврээд авлааӨчигдөр уржигдархан гал цог, золбоотой, яриа хөөрөөтэй бардам хээнцэр байсан бүсгүй яг одоо түүний өмнө эрс өөрчлөгдөн өрөвдмөөр нэгэн болж хувирчээТүүнд юу хэлэхээ мэдэхгүй нурууг нь зөөлөн илэн тайвшируулна.
-Амараа чи надад туслаач дээНадад яг одоо чиний тус хэрэгтэй байнаӨчигдөр алга болсон охиныг олоход туслаач
-Өчигдрөөс хойшлийм зүйл яриад байх юмЧи үнэн яриад байгаа юм уу?
-Үнэн дээ үнэнЧи надтай хамт яваад эрж хайгаад өгөөчБи чамд мөнгө өгьеХангалттай өгнө өө гэхэд Цолмон оюун ухаандаа эргэлдэн байх бодол бүхнээ толгойгоо хүчтэйхэн сэгсэрч орхиод:
-Та тэгээд хэдийг өгөх юмХангалттай өгвөл хэлсэн бүхнийг чинь хийхэд бэлэнНомин хүрмэн доторхи халааснаасаа хэдэн боодол мөнгө гаргаж ирээд 2-ыг өгөөд:
-Энэ болох уу? гэвэл эрс шийдэмгий төв царай гарган Цолмон:
-Хангалттай биш байна гэхэд Номин дахин нэг боодолыг нэмээд түүн рүү харахад Цолмон огт хариу өгөлгүй тэнгэр өөд ширтээстэйДахин нэгийг нэмээд:
-Надад үүнээс илүүг өгөх боломж алга дааӨөрөөлшийд гээд түүний гар дээр тавьсан боодолтой мөнгөнүүдийг буцаан аваад эргэлээХойно нь хоосон үлдсэн Цолмон уртаар санаа алдан шүлсээ газар хаялахдаа Номингийн араас чигтэйхэн муухай харавЭнэ хоромыг алдаж болохгүйг ойлгох тул хойноос нь гүйцэж очоод зэрэгцэн доош уруудан алхлааӨглөөнөөс эхлээд үд хагас хүртэл Номинг дагаж явсан Цолмон түүнээс олигтойзүйлсонссонгүйСанасанаас хавь илүү дотор тамиртай чанга бүсгүй бололтойЯг ямар учиртай хүүхэд юм гэхээр олигтой хариу өгөхгүйТэгсэн атлаа Цолмонг дэргэдээ хань татан дагуулсаарЦолмонгийн шатаж үнс болсон гэрийн буурин дээрчирлээГэхдээ Цолмон цээрлээд гэрийнхээ тийш очсонгүйНэгэнтлөөрт нь олигтой зүйл ярихгүйгээс хойш Цолмон хэсэгтээ чимээгүй боловЗорьсон ажил нь бүтэл муутай байсанд Номин өдөржин хөлсөлсөн таксины жолоочыг юу юугүй зодох нь гэмээр уурлаж бухимдсаар байшингийнхаа гадаа буулааЦолмонд өгөх ёстой мөнгөнийхөө 1 боодолыг нохойдшидэж буй мэт шидэж өгчихөөд:
-Маргааш надтай хамт өөр нэгэн ажилд явна шүү.
-Би явахгүй ээТөвөгЧи өөр хүн дагуулаад яв гээд Цолмон байшингийнхаа зүг эргэлээХойноос ирээсэйЯмар нэг зүйл хэлээсэй гэж дотроо бодсоор чимээ чагнан зугуухан алхахад түүний хойно:
-Амарсайхан гэх бүсгүйн дуу сонсогдоход Цолмон шуудлэргэн харж зогсов.
-Маргааш би чамд бүхнийг тайлбарлаж өгьеЧи харин нууц хадгална шүү!!!
-Мэдээж тэгнэ ээНадад итгэж болноЗа маргааш өглөө тохирсон цагтаа уулзьяЧиний төлөө хэзээд бэлэн гээд Цолмон байшин лугаа түргэн түргэн алхахад:
-Баярлалаа гэх Номингийн үг сонсогдож хоцорлооНомингоос энэлүгийг хүлээж байсан Цолмон санаж бодсон төлөвлөгөө рүүгээ ойртсондоо баяртай байвХэд хэд эргүүлэн түгжсэн хаалгаа онгойлгон орохдоо хойшоо эргэн эргэн харсаар гэр лүгээ орлооГэртээ ороод нуруугаараа хаалгаа налан тайвширахад жижиг өрөөний хаалганы зөөлхөн онгойх чимээ сонсогдож уг өрөөнөөс:
-Ахаа ахаа та зүгээр үү? гэсээр Сондор охин гүйж ирлээ.
-Ах нь зүгээрээМиний дүү айгаагүй биз дээ.
-Жаахан айсанТэр муухай эгчийг цонхоор хараад би өмдөндөө шээчихсэн гээд ахдаа үнэнээ хэлэн нулимс унагахад ах нь түүний нулимсыг арчаад:
-Сондороо миний дүү жаахан тэсээрэй за2-лаа энэ муухай хүмүүсээс Сонорыгоо заавал авна аа.
-Агаа цагдаад хэлчихэж болохгүй юм уу?
-Бидэн шиг хүмүүсийг цагдаа нар тоодоггүй юм билээАх нь сайн мэдэж байнаЧиний хойноос цагдаа нар яваагүйМиний ийм хөөрхөн дүүг үхсэн гэж тэмдэглэсэнтиймлхүмүүс шүү дээАгаа нь эгчийг нь заавал авчирна ааХарин миний дүү эндээс огт гардаггүй юм шүү.
-Ойлголоо агаа…
6-р хэсэг төгсөв