-Та яагаад энд байгаа юм бэ? Та нас барсан шүү дээ? гэж арай чүү дуугарчээ. -Чи намайг явуулаагүйЭнд намайг гацаачихсанОдоо би үргэлж чамтай хамт байх болно гэж эмгэн хэлээд инээлээЧанга, улам чангаар инээх тоолонд түүний хоосон улаанбуйланд шинээр шүд ургах ажээ….

Төгөлдөр \”байсан\”-ы тухай гүн бодолд дарагджээБагаасаа өвөр түрийд нь эрхлэн өссөн хөгшин ээжээ хорвоогийн мөнх бусыг үзэн ор байхгүй болчихсон гэдэгт нэглитгэж өгөхгүй байлааУгаас бие тааруу байсанчгэнэт ингээд нас барчих нь гэж бодсонгүй явжээЭдгэдэггүй юм аа гэхэд өвдсөн чигээрээ байгаад байх юм шиглсанажХорвоо жам гэж юу байдгийг эмээг нь хаашаачюм авч одсоноор харуулж, хүн төрөхөдлүхэл хамт мэндэлдэгийг ойлгуулавБайгаа, байхгүйЭнэ хоёр үгийн дунд хорвоо ертөнц оршиж, цаг хугацаанд элэгдэн дуусдаг аж.

…Төгөлдөр эхнэр, хүүгийн хамт амьдардаг ажээДөнгөж хоёр настай хүү нь энэ тэрүүгээр гүйж харайн шулганах нь түүний сэтгэлийг багачгэсэн тайтгаруулах хэдийчухаан бодол нь төвлөрч өгөхүйлбайвТөгөлдөр цонхоор шөнийн тэнгэрт анивчих үй түмэн оддыг харан зогссоноо “Энэ оддын нэгэндлэмээ минь очсон байх даа” хэмээн санаашраад

өөрийгөө дэмийлхуурч буйгаа санан бүрчгашуунаар санаа алдавЦаг аль хэдийн хоёр болжээӨргөн орон дээр тавтай нь аргагүй хүү, эхнэр хоёр нь нойрсоноТөгөлдөр тэднийг сэрээчихвий хэмээн санан сэмээрхэн хөнжилдөө шургалан унтахаар хэвтлээГэнэт нойрон дунд хэн нэгэн зулайд нь зөөлхөн хүрэх шиг болоход

нүдээ нойрмоглон нээвэл хөгшин ээж нь түүний өмнө суучихсан толгойг нь илбэн байлааТөгөлдөр өөрийн мэдэлгүй “Эмээ” гэж дуу алдавЭмгэний нүднээс Төгөлдөр гүн харуусал бас аймшигт шаналлыг тэрхэн агшинд мэдэрч, тэгэхтэй хамт түүний хамаг бие жихүүцэв.

-Та яагаад энд байгаа юм бэ? Та нас барсан шүү дээ? гэж арай чүү дуугарчээ.

-Чи намайг явуулаагүйЭнд намайг гацаачихсанОдоо би үргэлж чамтай хамт байх болно гэж эмгэн хэлээд инээлээЧанга, улам чангаар инээх тоолонд түүний хоосон улаанбуйланд шинээр шүд ургах ажээЭмгэний цал буурал үс аажмаар өтгөрөн хар өнгөтэй болон хувирахыг хараад Төгөлдөр өндийх гэсэн боловч чадсангүйХэчнээн хүчлэвч бие нь түүнд үл захирагдан яглхөшиж орхисон мэт болчихжээТөгөлдөр байдаг чадлаараа:

-Та миний эмээ бишТа биш байна хэмээн хашгирлааЭмгэн хормын зуур залуухан бүсгүй болон хувирч тас тас хөхөрснөө:

-Чи намайг танихгүй байна уу? Би чиний эмээ чиньлбайна шүү дээОдоо хоёулаа цугтаа байх болно гээд тонгойж хацар дээр нь үнэслээХүйтэн уруул мөс шиг хайрахад

Төгөлдөр “Үгүй ээ” хэмээн орилсоор ухасхийн өндийлөөБороонд шалба норчихсон аятай хөлс нь байдгаараа цувчихсан,

өөрийн мэдэлгүй шүдээ тачигнатал хавирч, дагжин чичрэх ажээӨглөө болтол Төгөлдөр цурам хийсэнгүйУлаан нүдэлсэн нөхрөө хараад сэтгэлзовнисон эхнэр нь:

-Чи яагаа вэ? Бие чинь зүгээр үү? гэхэд Төгөлдөр:

-Зүгээр ээ, шөнө жаахан таагүй юм зүүдлээд тухгүй унтлаа гээд түүнийг хүзүүдэн өтгөн хар үсийг нь үнэрлээд санаа алдлааТөгөлдөр өдөржин шөнийн зүүдээ бодовЭмээ нь яагаад зүүдэнд ирэх болов? Бас түүний хэлсэн үгийн учрыг олох гэж элдвийг санан тархиа гашилгажээСүнс хоргоддог гэсэн тэр нь юм болов уу гэж хүртэл бодовЭцэст нь дэмийлталийгч эмээгээ хэт их дурсан санаснаас ийм хачин зүүд зүүдлэгдэв гэж өөрийгөө тайвшрууллааДахиадлшөнө болж гурвуул унтахаар хэвтэцгээвТөгөлдөр унтана гэхээс түгшиж байсанчөөрийн эрхгүй нүд нь анилдаад урд шөнө нойргүй хоносондоо бөх гэгч нойрсовГэнэт түүний мөрнөөс хэн нэгэн чангаахыг мэдэрчээНойрмоглон харснаа эхнэр нь сууж байсанд:

-Хайрт минь унтахгүй яагаа вэ? Яагаад босчихоо вэ? Хүү унтаж байна уу? хэмээн бувтнав.

-Би хажуугаар чинь хэвтэх гэтэл зай алгаЭхнэр чинь саад болоод байна гэх бүсгүй хүний дууг сонсоод Төгөлдөрийн толгойтой үс өрвийж, нойр нь арчсан мэт алга болов.

-Чи хэн бэ? Надаар яах гээ вэ? гэж хашгираад Төгөлдөр өндийх гэсэн боловч баслчадсангүй.

-Чи надад хайртай байсан биз дээ? Миний өвөрт унтдаг байснаа мартаа юу? хэмээн бүсгүй өгүүлээд Төгөлдөрийн шанааг илэхэд цус нь царцчих шиг санагджээТүүний хүйтэн хөлс чийхарч:

-Эндээс яв, би чамайг танихгүйНадаас чи юу хүсээ вэ? Намайг тайван орхиоч гэж хоолой мэдэн ориллоо..

-Чи намайг энд үлдээхийг хүссэн шүү дээ гэж хэлэх бүсгүй агшин бүрт залуужсаар байгааг тэрхэн хоромд Төгөлдөр аживБүсгүй:

-Хайрт минь, чамтай хамт би үргэлж энд байна гэхээр сайхан байнаЭнэ миний хүсэл байсан юм гэж хэлээд түүний духан дээр үнсэхэд Төгөлдөр цочин сэржээСудсаар нь мөс гүйгээд хөлдөж үхэх гэж буй аятай дагжин чичирч хэвтэхдээ, гар хөл нь түүнд огт захирагдахгүйбайгааг анзаармагцаа хөлдүүс болчихоогүй байгаадаа гэж айлааЭхнэр өөдөө харвал хацар нь улаа бутарчихсан халууцсанаас хөнжлөө задгайлаад таатайяа унтаж байлааАрай гэж тайвшраад Төгөлдөр эргэж унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүйӨглөө элий балай мэт гуйвлах нөхрөө хараад эхнэр нь:

-Хайрт минь юу болоо вэ? Царай чинь бүр цонхийчихожЭмнэлэг дуудах уу? хэмээн сэтгэл түгшин асуулаа.

-Зүгээр ээ, юучболоогүй гэж Төгөлдөр амандаа үглэвЗүүд, зүүд, ёрын зүүдЯвж явж зүүднээс болж ингэтлээ шаналах гэжТөгөлдөр нас барсан эмээгээ залуу бүсгүйн дүрээр зүүдэнд нь ирсэнд гайхаж сүүлдээ айх шиг болжээНэглучир буйг тэр мэдэж байлааГэтэл эмээ нь хэлж өгөхгүй юмЦаг хугацаа явдгаараа явж дахиадлшөнө боловТөгөлдөр хүүгээ тэврэн бүүвэйлсээр унтууллааЭхнэр нь түүнийг бүсгүй хүний хүсэмжилсэнхарцаар жоготой харахыг анзаарсан Төгөлдөрт ямарчмэдрэмж төрсөнгүйДэмий л:

-Дараа больё, сайхан амраарай гэж хэлээд хацар дээр нь үнэслээҮүр цайтал тэрээр өрөөн дотуур холхиж цурам хийсэнгүйБүр яахаа мэдэхээ болиод байлаа. “Юучгэсэн маргааш лам дээр очиж үзүүлэх хэрэгтэй” гэж бодсоор буйдан дээр сууж байснаа эрхгүй нойронд дийлдэн унтаж орхижээГэнэт гараас нь хүн чангааж:

-Аав аа, аав ааБосооройОрон дээрээ очоод унт гэх хүүхдийн дуу түүний чихэнд бүүр түүрхэн сонсогджээНойрмог тархинд нь гэнэт “Манай хүүхэд чинь балчир шүү дээ” гэх бодол харван орж ирэхэд тэр ухасхийн өндийтөл буйдан дээр сууж байлааХөлийг нь түшин жаахан охин зогсох ажээ.

-Чи хэн бэ? хэмээн түүнийг хоолойчичрүүлэн дуугарахад охин:

-Та намайг танихгүй байна уу? Би таны өвөрт унтдаг байсан гэж цангинтал хариулав.

-Зайл, манайхаас зайлаачНамайг тайван орхиБи чамайг мэдэхгүй гэж Төгөлдөр байдаг тэнхээгээрээ орилоод охиныгтүлхэх гэж оролдсончгар нь дахиадлхүнийх юм шиг хөдөлж өгсөнгүйОхин мэгшин уйлавТүүний мэгших дуу яглтөмөр хяхтнах мэт дотор арзайлгах ажТөгөлдөр “Болиоч, болиоч” гэж хашгирах бүрийд охин улам чангаар уйлсаар байлааГэнэт охин уйлахаа боливТөгөлдөр охин өөд хартал түүний хамар амнаас цус сад тавьж ойр хавийг нэлийтэл будавТэгснээ охины хоёр хөлтасран унахад бие хэсэг нь агаарт дүүжигнэх ажээУдалгүй охины хоёр гар салан ойчиж, толгой нь цээжинбиенээсээ тасран өвөр дээр нь унахад

Төгөлдөр муухай бахираад босох гэж ухасхийсэн боловч аанайлхөдөлж чадсангүйГэнэт охины цусанд будагдсан толгойн аниатай нүд нээгдэж:

-Би тантай үргэлж хамт байх болноБи баяртай байна гэж хэлээд тачигнатал инээлээТөгөлдөр ухасхийн босовТэрээр ийш тийш харсан боловч ямарчцус, эд эрхтэн байсангүйд эргээд буйдан дээрээ лагхийн суулааХувхай цайсан нөхрөө хараад эхнэр нь эгээтээ ухаан алдчихсангүйЭмнэлэг дуудах гэсэн эхнэрээ Төгөлдөр арай гэж хориглоод хувцсаа өмсөн хөгшин ээжийнх нь алтан савыг нээсэн ламынх

руу очихоор явлааДүүгээ хүргээд өгөөч гэж гуйсан тул хөл дүүжлэх унаатай болж төд удалгүй Гандан оржээТөгөлдөр ганцаар лам руу орон учир байдлаа хэлтэл тэрээр хоймор байх эрээн авдран дээр залрах ногоон дарь эх бурханы өмнө давхарлан хураасан баринтагтай судрууд дундаас нэгийг сугалж хэсэг зуур эргүүлж харснаа:

-Эмээгийн чинь сүнсчамд хоргодсон байнаЧи шарил дээр нь очоод энэ рашааныг цацаарайДараа нь энэ тарни бичсэн цаасыг шатаанашүү гэж ихлнухацтай хэлээд гарын алганд багтам хүрэн шилтэй шингэн, дээр нь баахан төвд үсэг бичсэн цаас сарвайлааЛамынхаас гаран шуудлГачууртын наана байх оршуулгын газар руу давхивЗам зуур дүү нь:

-Лам дээр та яах гэж очоо вэ? Таны наад царай нэглбазаахгүй байх чинь? гэж зовнингуй дуугарав.

-Эмээ зүүдэнд ороод байнаТэгээд ламд хэлтэл шарил дээр нь оч гэлээ.

-Талийгч зүүдэнд орвол буян гуйж байна гэдэг биз дээ49 хоногоор ньлсайн буян үйлдьеИйнхүү ярьж явсаар оршуулгын газар дөхөж ирэвДүү нь:

-Та алхаад оччих ооБи зам дээр хүлээж байя гэхэд Төгөлдөр цааргалсангүй, толгой дохин машинаас буулааОршуулгын газар нам гүм, хааяа нэг энд тэнд хэрээ гуаглаж, эрийсэн булшны чулуунууд цаанаалнэг хүйтэн хөндий харагдах ажээТөгөлдөр алхсаар эмээгийнхээ булшин дээр ирээд халааснаасаа рашаанаа гаргаж тойруулан цацавТэгээд ламын өгсөн тарнитай цаасыг шүдэнз зуран шатаалааШатаждуусмагц нь бушуухан буцаад алхтал түүний ард сэрчигнэх чимээ гарах шиг болоход цочин эргэж харвал эмээ нь зогсож байвЗогсох зогсохдоо бүр агаар дээр дүүжлээстэй юм шиг зогсох ажээТолгой дахь хэдэн цагаан туг үс нь өрвийгөөд, оршуулах үед өмсгөсөн цэнхэр дан дээлийн нь хормой салхинд сэрвэгэнэж, хов хоосон ус гүйсэн шар нүд нь түүн рүү цоо ширтжээЭмгэний хатаж хорчийсон царай нь хүрэнтээд бүрчаймшигтайхарагдахад Төгөлдөрийн үнэхэлцэг хагарах шахаж зүрх нь цээжин дотроо багтаж ядан цовхчивТүүний судсаар цус гүйхээ болиод, хариугүй муужирч унах нь уу гэлтэй дороо нугдасхийж, хамаг бие нь хөшиж орхивГэнэт Төгөлдөрийн чихэнд эмээгийнх нь ам хөдлөөгүй хэрнээ “Чи намайг алах гэж ирээ юү?” гэх дуу цангинахын хамт нүднийх нь буланд хажуугийн булшны дээр цагаанхувцастай бүсгүй зогсох нь хальт үзэгджээХажуу тийш, эргэн тойрноо хартал булш болгоны дээр талийгч нар агаарт дүүжлэгдэн зогсжээТэд элдэв янзын хоолойгоор “Алуурчин” хэмээн орилолдожТөгөлдөрийг тойрон эргэлдэвНэг мэдэхэд тэрээр ухаан мэдрэлгүй гүйж байлааОршуулгын газрын төмөр хаалгыг нээн гарах гэсэн боловч онгойсонгүйДавах гэтэл хөл нь хөдөлсөнгүй, хашаанаас

унжих төмөр утсанд орооцолдоод тээглэчихжээАраас нь хэн нэгэн угз татан газар гэдрэг харуулан унагахад Төгөлдөр ухасхийн өндийлөө.

-Та яав аа? Усан хулганаболтлоо хөлөрчихөж гэх дүүгийнхээ дууг сонсоод сая тэрээр ухаан орж уртаар санаа алдан:

-Хэсэгхэн зуур зүүрмэглэчихэжИрчихээ шив дээ гэж бувтналаа.

-Та ганцаараа орооройБи таныг зам дээр хүлээж байя гэж дүүгээ хэлэхэд Төгөлдөр:

-Ханиндаа орьёлдооТэгээгүйсэн бол би юу гэж чамайг энэ хүртэл хамт явья гэж дуудах вэ дээ хэмээн аргадангуй дуугаравТэд хамтдаа оршуулгын газар руу орж эмээгийнхээ булшин дээр очин ламын хэлсэн ёслолыг бушуухан гүйцэтгэчихээд эргэн машиндаа ирлээХотын зүг машин салхи татуулан давхиж, Төгөлдөр нээлхий нь онгорхой цонхоор толгойгоо цухуйлган хэдэнтээ цээж дүүрэн амьсгалснаа эргэж харвал эмээгийнх нь булшин дээр нэгэн хүн зогсож байхыг үзээд эгээтээ зүрх нь хаагдчихсангүйБушуухан урагш харан нүдээ анилааХэсэг азнаж, тайвширсны хойно дахиад эргэж харвал оршуулгын газрын бүх булшин дээр талийгч нар зогсчихсон түүн рүү \”Нааш ир\” гээд гар даллаж байлааТөгөлдөр “Бурхан минь” гэж амандаа шивнээд нүдээ тас анивГэнэт нүдээ нээвэл эхнэр нь түүний дэргэд сууж байлаа.

-Ашгүй чи минь ухаан орлоо.

-Юу болоо вэ? Би хаана байна.

-Эмнэлэгт байнаЧи минь гурван өдөр халуураадухаан чинь орон гаранлбайлааАшгүй халуун чинь буучихажТөгөлдөр нүдээ анилааЯагаадчюм нойр нь хүрч нэг их сайхан унтмаар санагджээГэнэт зулайг нь хэн нэгэн илбэвНүдээ алгуурхан нээвэл эмээ нь түүний өөдөөс харан сууж байлааТүүний нүүр царай, төрх яглоршуулах үед байсан тэр янзаарааГал нь унтарсан амьгүй нүд Төгөлдөрийг цоо ширтэвч яагаадчюм түүнд айдас мэдрэгдсэнгүйХаринчэмээгийнхээ аль хэдийн цог нь бөхсөн шар нүднийугт үл мэдэг оч анивалзахыг анзаарчээЭмгэн түүний зулайг илснээ “Чи намайг алсан шүүДахиж битгий алаарайОдоо би эндээс явлаa.” гэж хэлээд утаа мэт замхран арилав.

…Төгөлдөр өндийн суулааХачин их өлссөнөө мэдрэхэд эхнэр нь тавагтай шөл авчран түүний өмнө тавивШөлнөөс ховдоглон халбагадах нөхрөө ширтэн сууснаа эхнэр нь:

-Би чамд нэг зүйл хэлэх гэсэн юмХайрт минь, би дахиад жирэмсэн болчихожАхиад авахуулалтай биш, хүсээд ирсэн хүүхдийг гаргая гэж бодлоо гэвҮүнийг сонссон Төгөлдөр эмээгийнхээ яагаад зүүдэнд ирэх болсон учрыг саялойлгожээСар хагасын өмнө тэрээр жирэмсэн болоод удаагүй эхнэрээ ятгасаар эмнэлэгт дагуулан очиж дөнгөж бүрэлдэж асан ургийг авахуулсан ажээТөгөлдөр “Ай хөөрхий амьдрал аа” гэж хэмээн сүүрс алдаад эхнэрээ тэврэн:

-Хоёулаа энэ охиныг заавал гаргана шүү гэлээ.

-Чи охин гэдгийг яаж мэдэж байгаа юм? гэж эхнэрээ инээмсэглэхэд тэрээр:

-Эмээ зүүдэнд хэлсэн юм аа гэж хариуллааЭнэлагшинд тэр хорвоо үнэхээр гүн гүнзгий, төсөөлшгүй сайхныг сэтгэл зүрх, бүхлсудас, яс махаараа мэдрэв ээЖБямбасайхан “Тамаас ирсэн солиот” номоос2012 он

Similar Posts