Зайлаарай муу өвгөн минь гэх заналтай дуунаар бондгосхийн цочсон Жагар элэгдсэн муу хүрмээ хэдрээд гэрээс яаран гарлааГадаа өвлийн хүйтэн жавар тачигнан, гашуун утаа хоолой хорсгоноЯдаж байхад нимгэн муу хувцастайг хэлэх үү хэсэг зогсоодлэрүү ам нь хавжигнан чичирж эхэллээДаарахын эрхэнд эргээд ормоор байвч зэрлэг харцтай, бахим чийрэг биетэй Цэнгэлээс сүнсээ зайлтал айх тул орж чадсангүйХаашаа очиж дулаацах билээ гэж бодовч хашаанаас гараад явчихаж чадсангүй…

Зайлаарай муу өвгөн минь гэх заналтай дуунаар бондгосхийн цочсон Жагар элэгдсэн муу хүрмээ хэдрээд гэрээс яаран гарлааГадаа өвлийн хүйтэн жавар тачигнан, гашуун утаа хоолой хорсгоноЯдаж байхад нимгэн муу хувцастайг хэлэх үү хэсэг зогсоодлэрүү ам нь хавжигнан чичирж эхэллээДаарахын эрхэнд эргээд ормоор байвч зэрлэг харцтай,

бахим чийрэг биетэй Цэнгэлээс сүнсээ зайлтал айх тул орж чадсангүйХаашаа очиж дулаацах билээ гэж бодовч хашаанаас гараад явчихаж чадсангүйХэрвээ гараад явчихвал “Чи муу яасан овоо зайлдаг өвгөн бэ” гээд зодуулахын шалтаг болноИнгээд яажччадахгүй зогссоор, дэмийлдороо дэвслэн, хацар нүүрээ үрж дулаацахыг хичээнэБүүр тэсэхээ байгаад хөлдөхийн даваан дээр муу нурж унах шахсан шавар байшингийн хаалгыг зүрхгүйхэн татан орж үүдэнд зогсовЯмар сайхан юм бэ гэмээр өөдөөс нь халуу дүүгэж, баруун чих нь часхийн хорсовГэр дотор архины эсгэлэн үнэрийн хамт нялуун муухай үнэр сэнхийнэЧимээ гарахгүй байхыг бодоход ашгүй Цэнгэл унтчихсан бололтойБаярласан Жагар, эхнэрийнхээ хамт амьдардаг жижиг өрөөний хаалгыг сэмхэн татан орлооГэрлийг нь унтраасан жижиг тасалгааны нэг ханыг тэр чигт нь эзэлсэн өргөн модон орон дээр уул овоо шиг зүйл нэвсийн харагдах нь Цэцэгээ авгай хөнжилдөө шурган ороод унтаж байгаа нь тэр ажээЖагар хувцасаа тайлаад орондоо оръё гэж бодсон боловч тамхи татмаар санагдаад шүдэнзээ дуу гаргахгүй хавирахыг хичээн тамхиа асаагаад цонхны дэргэд суулааХорвоо дэлхий дуг нойрондоо дугжрах үүр шөнийн заагаар Жагарын дулаан хөнжил сэвхийн сөхөгдөж, хажуугаас нь ёврох хатуу гарын нудралтаар амтат нойрноосоо арай ядан сэрэв.

-Босоочээ чиГалаа түлТүлээ бэлдэж тавьсан юм ууТэгээд хурдан явдаг юмандаа явӨнөөдөр цаад Цэнгэл чинь гэрээс гарахгүй гэсэнЮм авчирч өгөхгүй бол орилж хашигчаад гай болноЗа бос бос хэмээх Цэцэгээ авгайн хахир дуунаар Жагар халуун хэвтэрээсээ дуртай, дургүй өндийвХорвоогийн шар нар, бор өдрүүдийг яалтай билээБитгий өглөө болоосой гэж бодовч, хар нүд хамхив уу үгүй юу үүр цайчихсан нөгөөлбарагдаж дуусдаггүй зовлонт өдрүүд эхэлдэгээрээ эхлэнэГал асааж, цай чанаж тавьчихаад Жагар гэрээс гарлааГадаа үүрийн бүдэг цагаан гэгээ тусавч их хотын өглөө хэдийн эхэлжээНимгэн хувцастай Жагар үүрийн жиндүү жаварт хайрагдан дулаан гэрт хорогдовч явахаас өөр аргагүй тул хашааны хаалгаар гарч бээцэгнэн алхавИйш тийш сүлжилдэх машин, тэрэг бараг хамар шүргэх шахан яаран давхилданаАлсыг харах байтугай хөл доорх газар харагдахгүй шахуу утаа манан татаж, олны хөлд мөлийсөн замын гулгаанд халтирах шахан явсаар Жагар хотын төв рүү орж ирлээЗа нөгөө хэд харагдахгүй байх чиньБи түрүүлж иржээ дээ янз ньТэгвэлчовоо хэдэн юм олох байх шүү гэж өөрийгөө урамшуулан бодоод танил байрныхаа хогийн бункерийн хаалга руу дөхлөөОчоод хэнчбайхгүй байхад баярлан хог онгичин хэдэн ундааны хуванцар сав шуудайлж эхлээд байтал нь мөрнөөс нь хэн нэгэн хүчирхэг гар угз татан эргүүлээд газар шургаж унатал нь түлхчихэвБосох гэж мөстөж гөлийсөн газар дээр хэд сарвагнан тийчлээд арай ядан өндийн харвал дээрээс нь нэг том хар юм нүүр лүү нь нэвсийн тулж ирэвАйсандаа хоолой нь хатаж, нүдэнд нь нулимс бүрэлзэн амаа хий дэмийлангалзуулахад тасхийн нүүрнээс нь гал бутрах шиг боллооНэг мэдэхэд нүүрийг нь нэг бүлээн гар илээд байх шиг болоход нь нүдээ нээн хараадчюу болж байгааг эхэндээ ойлгосонгүйГэтэл нэг сэгсгэр хар нохой нүүрийг нь долоож байлааЖов чи яадаг хог вэ, амьд хүн идэх нь үү чи гэж арай ядан дуугараад өндийн сууж эргэн тойрноо харлааСая юу болоод өнгөрвөө хэмээн бодож нүүрээ илэхэд нэг бондгор юм гарт нь баригдаж, нялцайхад нь гараа үзвэл цус болжээГэнэт толгой дээр нь архирах шиг дуу гарахад нь харвал уранхай ноосон малгай хэлтгий тавьсан, үс сахал нь сэгсийсэн тас хар царайтай,

дарвайсан том амтай, үүдэн шүдгүй, асар том биетэй хүн дээрээс нь тонгойн харж байхад нь Жагар айсандаа хөшиж орхивТэрээр,

-За муу хулгайч миньЧи ахиад үүгээр үзэгдээд үзээрэйЭнэ бол одоо миний газарАхиад ирвэл ална шүү гэлээЖагар мөлхөн холдовАрд нь бахтай инээх сонсогдоно. “За одоо яадаг билээИнгээд хоосон сав ганзагалах гэжЮм олж очихгүй бол Цэнгэлд алуулнаДээрээс нь Цэцэгээ хоосон ирлээ гээд гэрийнхээ босгыг алхуулахгүйУг нь хөлдөж үхчихгүй, хүнд алуулчихгүй байж байгаад хаврын нүүрийг үзчих юмсанТэгвэлчучир байна даа” хэмээн бодож юм олдож магадгүй гэж бодсон газруудаараа эргэлдлээГэвч бүх газруудад эзэд нь ирчихсэн олз, омгоо шуудайлан бужигнаж түүнийг хөөгөөд ойртуулсангүйНэгэнт өөрийн эзэмшил газраа алдчихсан тул ойрдоо хэцүүдэнэ гэсэн үг дээТолгойгоо унжуулан урамгүйхэн гэлдэрч явсан түүний хажуунаас хүн дуудах шиг боловХарахад нь том хар машины цонхоор даллаж байнаЯваад очвол нэг эмэгтэй түүнийг өрөвдсөн харцаар ширтэн гартаа барьсан зүйлээ сарвайн,

– Май та үүнийг авдаа гэлээЖагар нүдэндээ итгэсэнгүйЭмэгтэйн гарт нэг хоосон ундааны савны зэрэгцээ арван мянган төгрөгийн дэвсгэрт туяарч байлааЖагар баярласандаа үг хэлж чадалгүй дэмийлхамар дороо гүвтнэн байтал машин шурхийн холдовСанаандгүй олдсон энэ их олзоо яахаа мэдэхгүй атган хэсэг мэлрэн зогссон Жагар сэхээ аван хүн харчаагүй байгаа гэж ийш тийш хялалзаад тайвширч бушуухан холдлооТэгээд Жагар шулсан яс гуйж авдаг хүнсний зах руугаа очиход бетонон шалан дээр овоо шимтэй хэдэн яс байсныг шуудайлан аваад гэрийн зүг гэлдэрлээТүүнд үүн шиг жаргалтай өдөр байгаагүй мэт санагданаӨглөө тиймэрхүү эхэлсэнчгэсэн их олзтой сайхан өдөр байна гэж бодохоос хөл нь хөнгөрнөӨдөр бүхэн ийм байгаасайБаярласандаа болоод өвлийн хүйтэн жаврыгчанзааралгүй алхаж, урьд нь барагдаж дуусахгүй мэт санагддаг байсан нөгөө урт зам нэглмэдэхэд дуусч,

тэр гудамжныхаа эхэнд ороод иржээЗа Ааяа хөгшин гэртээ байгаа байхГанц юм аваад хурдан харъя гэж бодовУндааны хуванцар саванд хийсэн найрка хэмээх архи 2000 төгрөгТалх, гоймон гээд ойр зуурын юм аваад хариулт 5000 төгрөгөө гартаа тас атган алхахад алганаас нь халуу төөнөх шиг санагданаЯвсаар хашааныхаа үүдэнд ирээд үүнийгээ хаанаа нуудаг билээ гэсэн бодол гэнэт зовоовӨмнө нь нэг удаа жаахан мөнгөө гутлынхаа ханзархайд чихээд баригдаагүй үлдсэн нь санаанд орж түүн лүүгээ хийчихлээ…….

Similar Posts