Муу эх минь гэж бодмоглоход мөнөөх мөндөл шиг юм тэссэнгүй юу хүзүүгээ сунгаж ирээд л “танай эмээ байгаа юу” гэвХүүхдийн сэтгэлийг бодож амыг нь дагуулахаас аргагүй тул шивнэх шахам л “байгаа” гэлээ. “Чих нь дүлийюу” гэж байнаЦагаанзаан дотроо “энэ ер нь яадаг лүд вэ гэж бодсноо, тийм байхаа” гэлээОхин “манай эмээ шиг чих нь дүлий юм байналдаа” гэвЦагаанзаан инээдээ барьж ядангаа “хөөрхөнлэмээ байна даа” гэвэл охин хоёр гараараа хошуугаа хашаад, “хөөрхөн нь яах вэ! чих нь дүлий мөртлөө чихрэнд дуртай гэж яана” гээд….
Цагаанзаан дэлхийн энгээр тэнэж, тэнэсээр сая нэг юм төрж өссөн нутаг устайгаа санажээСанасныхаа эрхээр шувт туучин эх нутгийнхаа зах руу орж ирж байгаа нь энэХориод жилийн нүүрийг үзчихэж гээч. “Хө мөн, бөх зүрхээ” хэмээн өөрийгөө зэмлэн толгойгоогоо сэгсэрлээНутгийн зах руу ороод ирэхийн алдад өөрийн эрхгүй нулимсмэлтэрнэМашины тэвшин дээр цуг яваа хүн амьтнаас нуусанчүгүйХарин өөдөөс харан суусан тарваганы мөндөл шиг нэг юм айсан уу яасан ээжийнхээ араар орлооХүүхдийн сониуч зан болох биш эхийн суган доороос үе үе булталзанаХилэн хар нүд нь жирмэс жирмэс гэх нь ер мөндөлөө мөндөлНэгчих удалгүй эхийн суган доороос толгойгоо сүрхий цухуйлгаж ирээд,
-Та уйлсан юмуу? гэв.
-Тэглээ!
-Ээжийгээ санаад уу?
-Тиймээ!
-Танай ээж гоё уу?
-Хэлээд юу гэх вэ!
-Мм…
-Нээрээлээж минь байсан сан бол яасан сайханЭнэ хорвоо даасангүй дээМуу эхийг миньХөөрхийг минь.
-Танай аав чинь таныг хүлээж байгаа юу?
-Хүлээж байгаа!
-Манай аавчгэсэн намайг хүлээж байгааТа аавыгаа санасан уу?
-Саналгүй яахав!
-БичгэсэнТанай аав мундаг уу?
-Мундаг!
-Имм…
Муу аав миньБугатын хөтөл дээр морьтойгоо торойгоодлхоцорсон сонЯасанчхатуу хорвоо вэ гэж бодох тусамлгомдол төрнөҮгүй мөнЯглбайна шүүХүүхэд байхад яглийм байсанТэр Салхитын хөндийг хар ааЯмарлбайлаа яглянзаараа шүү хэмээн өндөлзөх бүрт нулимс нь цувнаЦагаанзаан нутгаа орхин гарснаас хойш сайн мууг зөндөөлүзсэнХүнээс нуугдаад уйлжчявсанТэгэвч ингэтлээ арчаагаа алдаж байсангүй.
… Хэдэн харлаг толгодын дээгүүр Салхитын уулс цэнхэртэнэТүүний бэлд эх нь Цагаанзааныг төрүүлсэн гэдэгМуу эх минь гэж бодмоглоход мөнөөх мөндөл шиг юм тэссэнгүй юу хүзүүгээ сунгаж ирээд л “танай эмээ байгаа юу” гэвХүүхдийн сэтгэлийг бодож амыг нь дагуулахаас аргагүй тул шивнэх шахам л “байгаа” гэлээ. “Чих нь дүлийюу” гэж байнаЦагаанзаан дотроо “энэ ер нь яадаг лүд вэ гэж бодсноо, тийм байхаа” гэлээОхин “манай эмээ шиг чих нь дүлий юм байналдаа” гэвЦагаанзаан инээдээ барьж ядангаа “хөөрхөнлэмээ байна даа” гэвэл охин хоёр гараараа хошуугаа хашаад,
“хөөрхөн нь яах вэ! чих нь дүлий мөртлөө чихрэнд дуртай гэж яана” гээд ход ходхийн хөхөрлөөЦагаанзаанчтэссэнгүй охиныг даган хөхөрлөө.
… Машин энхэл донхол газарт сүрхий савчих тул сууж яваа улс бие биенээсээ зуурч дуу шуу болцгооноОхин бүрчхөөрч орхиноНэг муу охин царайтай юм болохоороо тэрүүхэндээ бас аальгүй янзтай дагаа. “Ээ дээХүүхэд насаа гэж цэлмэсэн тэнгэр шиг амьтад даа” гэж бодлооБодох юм их болжээХарин энэ их бодох юмны хаагуур нь хошуугаа унжуулж өнгөрснөө Цагаанзаан эргүүлж эрээд олсонгүй.” Хө мөн” гэхээс өөр үгчмөн олдсонгүйНар баруунаа илт таших үес Цагаанзаан эхийн дүү эмгэнийд ирлээМашины дуунаар гадаалсан эмгэн наран сөрөг баахан саравчилж ядаад гэрийн сүүдэр бараадахаар майжганалааӨвсөн бөмбөөлөө шиг гэрийн үүдэнд хэдэн зусаг эмгэнийг хаашаалэргэнэ, хормойдон дагаад зарим нь сэмэрсэнхормойг нь гоочлоноНуруу нь баахан бөгтийгөөд, туг цагаан үс зөөлөн салхинаа сэрвэс сэрвэсхийнэ. “Сайн байна уу? Сайн сууж байв уу нагац миньЗээ нь хүрээд ирлээ шүү дээ” гэхэд эмгэн илт баясан “сайн хүү миньНаашаа гарсныг чинь дуулаадлбайлааЯмарчөндөр болоо вэАлив гээд хацрыг нь үнэрлэхдээ, “бас нэг юм ингээд ирдэглюм байж” гэж өмөлзөвХормойноос нь зүүгдэх хэдэн зусгаа таягаараа түлхэнгээ “хоёулаа гадаа юу гэхэв гэрт орцгооёАлив гараа өг хүү миньТэгээд сайн түшээд яваарайСалж ойчих нь байна шүү“ гэхэд Цагаанзаан сэтгэл нь эгшихдээ “юуны салж унах, тэнхлүүн байгаа юм бишүү” гэхэд нагац нь, “юу гэнээ хүүхээ” гэв.
“Дахиадчная наслах энүүхэнд байна аа” гэж урьдынхаасаа арай чангаар хэлэхэд эмгэн сэмэрсэн хормойгоо таягаараа хэд гурав тогшингоо,
“ЭэЯмар юмных нь ная наслах, та нартлбараа нь сайхан байдаг байх даа” гэвЦагаанзаанд нагацаас нь зөвхөн зөөлөн дуу,
төрх төдийхөн юм үлдсэнээс биш явахад нь байсан тэр цог жавхаа энэ хүнээс ором төдий үлдээгүйд гонсойж орхивТод хөх өнгийн гадар байгаад одоо эзэнтэйгээ адил элэгдэж орхисон дээлнийхээ хормойг энэ тэнд нь ов тов болтол нь түлжээ.
-Хормойгоо яагаад түлчихсэн юм бэ, та!
-Юу гэнээ, хүүхээ?
-Шатаж үхэх нь байна шүү дээЭнэ, энэБас энэ энгэр.
-Аа аргалын цог унаад аа гэж эмгэн хайнгашихад Цагаанзаан шогширч “одоо тэгээд энгэрт нь басунадаглюм байх даа” гэж цаашлуулах, хайрлахын өнгөөр хэлэхийг эмгэн ер тоож сонссонгүйНагацыгаа нуруугаа тэнийлгэн зогсох зуурт Цагаанзаан, “Дармаагийнх тэгээд хэзээ нүүж ирэх вэ?” гэвЭмгэн Салхитын зүг, чиг таамгаар саравчилангаа “одоочнүүдэл хариугүй дөхөж бий вийНамайг урд өдөр энэ муу хэдтэй” гээд хэдэн зусаг руугаа таягаараа зангангаа, “энд түрүүлж буулгаад тэмээ малаа хөтлөөд буцсанБүл чадал барагтай болохоор ганц хүү минь зүдэжлбайна даа” гээд санаа алдавЦагаанзаан гэрт орвол галын үнэр,
сүү саалийн үнэр, малын бууц шивтэр, хөгшин хүний үнэрЭэ бурхан миньЕр нь бурхнаасчийм сайхан үнэр үнэртэхгүй дээ лав гэж Цагаанзаан бардам бодлооТэр эхийн үнэр шингэсэн нагацдаа эрхлэн цайлж суухдаа хүүхэд насандаа эргээд очсон юм шиг дэрвэн байлаа.
-Нагаа миний нутагчёстой диваажин юм аа?
-Юу гэнэ ээ, хүүхээ!
-Тачбурхан юмаа!
-Тийм байхаа!
-Нутгийн уул нурууд яглянзаараа шүү!
-Мөнх юм аа!
-Ажил алба гээд шогшиж явтал гэнэт нутаг ус үгүйлэгдээдТэгээд тогтож сууж түвдсэнгүй.
-Тэгэлгүй дээ!
-Өнчинд эцэстээ нутаг услаав ээж болдог бололтой дог!
-Аргагүй дээ!
-Адуунд эртэй Түмэн ах сайн уу?
-Өөд болсоон!
-Өө хөөрхий!
-Манайх Цэнд хөгшнийхэнтэй саахаа зөрүүлдэг сэнТэднийх сайн уу?
-Бурхан болцгоосоон!
-Ээ зайлуул!
-Ах дүү Буд, Намсрайнх хаагуур намаржиж байна аа?
-“ХүүхээИнгэхэд чи өглөөхөн хурганд яваагүйсэн дээЭнэ орчлон чинь тойрч эргэдэг юм байна шүү дээДаанч ажирсангүйНутаг нугын сайхан, сайхан хөгшид байлааБайлаа гэхээс өөрчяах билээ” гээд эмгэн алчуураа засавЦагаанзаанд мэдэгдэхгүй гэж санасан уу алчуурынхаа сэжүүрээр нулимсаа арчивТэдний хэн ньчдахиж дуугарсангүйЭнэ зуурт тулганд асаад унтарч буй аргалын хөх дөлийг нүд цавчилгүй гөлөрсөн зээд нь бодох юм их болсныг эмгэн гадарлахтайгааЯмар олиг байгаад аль эртийн үхэж үрэгдээд, тоос тойром болсон хуучдыг амьд мэнд үү гэж байгаа хүнтэй чинь юу ярих билээГэрт хэдэн зусагны шавитнахаас өөр аниргүйХарин анир зөөлнийг эвдэн зээгийнх нь нүднээс өнчин хөх нулимс ширдэгний зах дээр подхийхэд эмгэн сая, “…Хүүхээ” гэлээМЗЭ-ийн шагналт зохиолч Ням-Очирын БААСАНЖАВ