-Ааваа би сая их сонин зүүд зүүдэллээ. -Сайн уу муу юу -Эх үр 2 хоёулаа эсэн мэнд төрсөн гээд Доржыг хэсэг чимээгүй болоход аав нь: -Сайханлзүүд байнашдээБилэг дэмбэрэлтэй байнаТолгойт өнгөрөөд явж байна буух бэлтгэлээ хангая. -Гэхдээ аавааБи зүүдэндээ тэднийг огт хараагүйЗүгээрлхий хоосон цав цагаан өрөө байсан….
1998 оны намрын дунд сарын эхэнДархан хотод зөөлөн шиврэх бороон дуслууд цонхны төмөр тавцан дээр унаж хөг аялгуу нь өөрчлөгдөхгүй нэглхэмнэлээр хөгжим мэт сонсогдох нь
Доржын чихэнд тодоос тод сонсогдоноДорж ханан дээрх цаг руу байс хийгээд харахыг түүний захирал хэдийн ажин мэджээДоржыг юунд яагаад ийнхүү догдлоод буйг захирал нь хэдий мэдэж байвч түүнээс илүү маргааш олгогдох ажилчдын цалинг бодож дуусгах нь Доржид өөрт нь илүү хэрэгтэйг ойлгоноХанан дээрх цаг оройн 6-н цагийг заахтай зэрэгцэн Дорж 2 гараа сунайлган хүзүүгээ 2 тийш займчуулан нуг нуг дуугаргаж аваад захирал руугаа
ажлаас бууя гэсэн аястай харц шидэхэд захиралчтүүнийг ойлгож:
-Бодоод дуусчихав уу?
-Гүйцэтгэл 80%. Маргааш ирээд үдийн өмнө бодоод дуусгачихна аа.
-За за сайн байна гэх зуур Дорж аль хэдийн гадуур хүрмээ өмсөөд хаалга руу зүглэж байвЗахирал инээмсэглэн түүнийг хаалганы бариул татан гарахтай зэрэгцэн:
-Чи чинь одоо юундаа ингэтлээ их яардаг юм бэ? гэвэл Дорж онгойлгосон хаалгаа буцаан хаагаад толгойгоо маажис хийгээд:
-Захиралаа нөгөө юулдааМанай… гээд ээрч муурч ядан хэлэх үгийг нь таслан:
-Би мэдэж байна ааӨнөрөө та 2 чинь манай байгууллагаас төрөн гарсан цор ганц хосууд шүү дээ гээд захирал ширээний нүднээс дугтуйтай зүйл гаргаж ирээд:
-Өнөрөөгийн төрсөн өдрийг бид бүгд мэднэ шүү дээТэгээд хамт олон чинь бэлэг авах гэснээ юу авахаа мэддэггүй тэгээд фондноос жаахан мөнгө гаргаад бэлэглэж байгаа юм гээд Доржид өгөхөд:
-Захиралаа баярлалаа.
-Уг нь бүгдээрээ танайд очье гэж бодсон боловч өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүн дээр очоод яахав гээд хойшлуулчихлааГэргий нь хэзээ төрөх билээ?
-Эмчийн заасан хугацаа бол өнгөрчихсөнГэхдээ өнөө маргаашгүй төрчих байх.
-Шинэ хүнтэй болохоор чинь бид бүгд танайд очно ооЗа Дорж минь гэр лүгээ яв дааӨнөрөөд миний мэндийг хүргээрэй.
-За баярлалаа гээд Дорж яаруу сандруу гарлааДорж анх дадлагын оюутанаар ирээд сургуулиа төгсөөд байгууллагадаа захиралынхаа урилгаар ирж ажилласан бөгөөд түүнээс хойш 6-н жил өнгөрчээАжилд орсон 2 дахь жилд нь алаг бөөрөнхий нүдтэй жижигхэн охин өөрийнх нь удирдлага дор дадлагажигч оюутанаар ирсэн нь одоогийн хайрт гэргий Өнөрөө нь билээНэг сургуульд 2 курсын зөрүүтэй байсанчбие биенээ огт хараагүй тэд бие биенээ тэгэхэдлхарж анхны харцаар дурлаж үерхээд хэдийн 4-н жил болжээДорж цэцгийн дэлгүүр орж хайртдаа жил болгон төрсөн өдрөөр нь бэлэглэдэг цэцгийг худалдан аваад гэр лүгээ явлааЗам хөндлөн гарч байхдаа хайртдаа авсан цэцэгээ үнэртэн нүдээ хагас анин түүнийгээ яаж их баярлаж инээмсэглэн авах бол доо хэмээн төсөөлөн байх ахуй дор машины чанга сигнал цочоон арагш ухран алхуулавДохиогоо хангинуулан эмнэлгийн машин салхи татуулан өнгөрлөө.
-Ёо ёо яг дайруулах нь ээ хэмээн бодосхийгээд байрныхаа зүг алхавДорж гэр лүгээ хурдан хурдан алхсаар 3-н давхар луу нүд ирмэхийн зуурлгарч очоод хаалганыхаа өмнө амьсгаагаа жаахан дараад гадагшаа нэг сайн амьсгаа гаргаад зөөлөн тогшлооТулгар биетэй ханиа цочоохгүй гэсэндээ дахиадлзөөлөн тогшлооУг нь Өнөрөө нөхрөө ирэх цагийг харж байгаад хаалга тогших гээд Доржын гар хүрэв үү үгүй юу тайлчихдаг юм сан гэтэл энэ удаа байдаггүйЮм хийгээд сонсохгүй байгаа юм болов уу гээд жоохон чанга тогшлооБайдаггүй шүүДоржид нэглэвгүй совин төрөөд халаасаа тэмтчин гэрийнхээ түлхүүрийг хайж байхдаа гар нь чичрэн салгалж байвАжлаас гарахдаа яаран тэвдчиж байхдаа ажлын ширээн дээр түлхүүрээ орхисон байжээДоржийн аз жаргалтай гэгээлэг сайхан бодол төсөөлөл хоромын зуур үгүй болж хаалгаа бүүрчхүчтэй балбаж Өнөрөө, хайрт минь, хань минь гээд орилж гарлааЭнэ их дуу чимээнээр хажуу айлын хаалга онгойж хөрш эмгэн гарч ирээд:
-Миний хүү Өнөрөө нь өвдөөд дөнгөж сая түргэний машин аваад явчихсан гэхэд
-Яваад хэр удаж байгаа юм
-Удаагүй ээЧамтай гадаа таараагүй юу? гэхэд Дорж шуудлшатаар уруудан гүйлээДорж эмнэлэгт ирээд Өнөрөөтэй уулзаж амжилгүй 4-н цаг болжээЧухам тэнд юу болоод байгааг хэнчмэдсэнгүйДорж хэдий их ормоор байвч түүнийг хэнчоруулсангүйӨнөрөөгийн ээж аавчУлаанбаатараас ирсэн байвЭмч нар гүйлдээд тэнд юу болоод байгааг мэдэхгүйгээс гадна Доржоос бүгдлямар нэг юм нуугаад байгаачюм шиг…
Удахгүй ямар нэгэн муу юм болох гээд байгаа юм шиг хүн бүхэнлтүүнийг тайван байгаарай гэцгээсэн хүмүүсӨнөрөөгийн ээж аав Доржыг 2 талаас нь тэврэн сандал дээр суулгаад ээж нь:
-Миний хүү юучболсон сэтгэлээ барьдаг юм шүү.
-Ээжээ энд яг юу болоод байгаа юм бэ? Би Өнөрөө дээрээ орж болохгүй юм уу? гээд уйлахад нулимсыг нь аав нь арчиж өгөөд:
-Миний хүү тайван байБитгий уйлАав нь сая эмчтэй нь уулзлаа гээд санаа алдахад Өнөрөөгийн ээж үргэлжлүүлэн мэгшин байж:
-Охин минь төрөхөд хүндрэлтэй гэнэЭэж үр 2-ын аль нэг нь гэнэ ээ гээд бүүрчихээр ихэр татан уйллааБүгдлюу хийж яахаа мэдэхгүй бие биенээ тэврэн уйлцгаав.
-Уучлаарай гэх дуунаар 3-лаа дээш өндийн харвал төрөхийн эмч зогсож байвБүгдлбосон эмчийг барьж аван авралын нүдээр ширтэцгээхэд эмч тэдэн лүү харсанаа:
-Та нар өвчтөнтэй ямар хамааралтай вэ гэвэл бүгдлам уралдан
Би аав нь, би ээж нь, би нөхөр нь гэцгээхэд
-Та хэдийн нэг нь надтай уулзах хэрэгтэй байна гэвэл Өнөрөөгийн ээж нулимсаа арчин БИ гээд эмчийг даган орлооХэсэг хугацааны дараа ээж нь гарч ирээд
-Түргэний машинтай яаралтай хот руу явах хэрэгтэй боллооЭнд Өнөрөөг төрүүлж чадахгүй гэнэНэгийг ньчаварч чадахгүй гэнэ гээд түүнийг уйлахад бүгдлдаган уйлцгаалааТүргэний машинд Өнөрөөг ээжтэй нь хамт суулгаад Дорж воганаар хадам аавтайгаа хот орох боловДорж шөнийн турш воганд унтаж чадсангүйСэтгэл санаа нь зөвхөн Өнөрөөд явж байлааЗамдаа гайгүй явсан болов уу одоо хаана яваа бол хот руу хүрсэн болов уу эмнэлэгт очоод яаж байгаа бол
гэж бодсоор арай гэжлүүр цайлгавВоган өглөө 08:20 цагт хотод очноЮучхийж чадахгүйгээс хойш Дорж дэмий хана налан суунаДорж амьсгаадан гүйсээр эмнэлгийн хаалгаар орж ирэхэд өөдөөс нь Өнөрөөгийн ээж инээмсэглэн тосоод:
-Миний хүү чи охинтой болсонБи эмээ болчихлоо
-Өнөрөө маань зүгээр үү?
-Өнөрөө зүгээрээМаш сайн байгааМиний хүү тэр хаалгаар нөгөө 2 луугаа оч оч гэхэд заасан хаалгаар нь Дорж гүйсээр ороход түүнийг цав цагаан хов хоосон өрөө угтлааДорж эргэн тойрон харсан боловч юучбайсангүйСаяхан орж ирсэн хаалга ньчалгаТүүний хамаг бие усан хулгана мэт норжээӨнөрөө, Өнөрөө гээд дуудан алхахад хаанаасчюм бэ хадам аав нь гарч ирээд миний хүү, миний хүү гэхэд аавыгаа үл тоон Өнөрөө, Өнөрөө гэсээр…
Бодолд дарагдан суусан Дорж хэсэгхэн хугацаанд дуг хийж зүүдэндээ воган дүүрэн Өнөрөө Өнөрөө гэж орилоход аав нь түүнийг татан сэрээж:
-Миний хүү зүгээр үү?
-ЗүгээрээСая зүүдлээд…
-Харин тэгсэн байхБичбас хэсэг дуг хийчихэжЧамайг Өнөрөө гээд орилохоор чинь цочоод сэрлээ гээд барьж явсан алчуураараа Доржын хүйтэн хөлсийг арчиж өгөв.
-Ааваа би сая их сонин зүүд зүүдэллээ.
-Сайн уу муу юу
-Эх үр 2 хоёулаа эсэн мэнд төрсөн гээд Доржыг хэсэг чимээгүй болоход аав нь:
-Сайханлзүүд байнашдээБилэг дэмбэрэлтэй байнаТолгойт өнгөрөөд явж байна буух бэлтгэлээ хангая.
-Гэхдээ аавааБи зүүдэндээ тэднийг огт хараагүйЗүгээрлхий хоосон цав цагаан өрөө байсан гээд Дорж воганы цонхоор уйтайхан ширтэвВоганаас буугаад таксинд суун эмнэлэг рүү яаравчилан очиход Доржын өөдөөс ээж нь ирж байлааЯглөглөө зүүдэнд нь үзэгддэг дүр зурагТанил мэдрэмжЯглөмнө нь үзсэн киногоо дахин үзэж буй мэт танил дүрс….
Гэвч ээж нь инээмсэглэсэнгүйЧив чимээгүй ямарчцусгүй мэт цав цагаан царай төрхтэйТүүний нүднээс бүх зүйл бүтэлгүй болсон нь харагдаж байвДоржид урагш алхах тэнхэл бас сонирхолчбайсангүйТүүний 2 хөл бүгдэд бууж өглөө гэсэн шиг тархины мэдээлэл авахгүйгээр сөхрөн унавЭэж нь ирээд аавыг нь тэврээд эхэр татан уйлав.
-Миний хань тайван байБитгий уйлЖоохон тайвшир дааЯг юу болсон бэ? Бидэнд хэлээч.
-ӨнгөрчихлөөБид охингүй болчихлооОхин маань өнгөрчихлөөшдээ гэхэд Өнөрөөгийн аав:
-Юу яриад байгаа юм бэТийм юм байж болохгүй шүү дээ гэсээр цааш зөөлхөн алхсаар одлооДоржид хорвоо хөмөрсөн мэт санагдаж нулимс нь гол горхи мэтлурсаж гарлаа.