Хөлд нь хий орсон Цэцэгмаа хүүхэн “Мандах нар нь гарлаа даа, миний жаргал ирлээ дээ” гэж гиншигнэн аялж нууц амрагаа бодсоор яаран яаран шат руу бууж явахад гэргийнхээ цаад санааг мэдээгүй гүндүүгүй нөхөр нь, -Ээж нь хуралд явчихлааАав нь хоолоо хурдхан хийгээтэхьеТэгээд нэг нь номоо бичээд, нөгөө нь тоглоод сууна даа гээд…
Гэндэн “Шүүгч Гангаа” гэсэн хаягтай хаалган дээр ирмэгцээ шуудхан орчихож зүрхэлсэнгүй амьсгаадан зогслооНасаараа сонирхсон нөгөөлажлаа нухаж толгой өөд таталгүй суутал шүүхийн зарлан дуудах хуудас гэнэт гардуулжээДол цохисон залхаг явдалтай эрсийн “Аавынх” гэж ид хав болгон хэлдэг тэр газрын үүдийг Гэндэн энэ насандаа татажүзээгүй учир
хамаг сайхан өрнүүн бодол санаа нь соронзон бичлэгийн хальс арчсан мэт хоромхон зуур сарнин одож, эмээх гайхах хоёр сэтгэлийг нь эзэмдэвТэгээд ширээн дээрээ дэлгэсэн ном, элдэв тэмдэглэл сэлтээ хамж шургуулганд нь чихээд ум хумгүй алхахдаа ямар хэрэг хийчихээ юм бол гэж уймартлаа бодоод тийм гэх юм санаанд нь орсонгүй.
“Хүн өөрөө мэдэлгүй хэрэгт орчихно гэж баймааргүйсэнЗа яалаачгэсэн шүүх намайг шагнах гэжлдуудаагүй нь лавтай” гэж бодон баахан зүрхшээсээр хаалга тогшиход “За” гэх эмэгтэй хүний дуу дөнгөж сонстовГэндэн ормогцоо гэргийгээ бүлцийтлээ уйлчихсан, уруу царайтай сууж байхыг үзээд мэл гайхан ширтсэнээ түүний нүдээ цэхэлзүүлэн эргэлдүүлэхэд арайхийн,
-Сайн байна уу гэхэд гуч гаруй насны, бүлтгэр нүдтэй шар хүүхэн ялдамхнаар хариу мэндлээд,
-Та ямар хэргээр ирэв? Би хүнтэй уулзаж байгаа юмсан гэж учирлавал,
-Би ямар хэрэгтэйгээ мэдэхгүйлявнаНамайг дуудсан байна билээ гэв.
-Таныг хэн гэдэг вэ? гэхэд нь,
-Гэндэн гэвэл,
-Аа… аа тийм үү? гэж шүүгч сунжруулан хэлээд Гэндэнгийн өөдөөс гайхсан янзтай харснаа,
-Та суу суу гэжээДэргэдээ байгаа Цэцэгмаа хүүхний нөхрийг омголон зантай залуухан хүн байх гэж санаж байсан Гангаа “Шавраар барьчихсан юм шиг энэ донгио байрын мархайсан эр, хорин хэдтэй,
будгаар өнгө ялгаад зурчихсан юм шиг сайхан хүүхнийг яаж атгандаа оруулаа юм бол? Тэгсэн атлаа одоо хөөж туудаг байх гэж” хэмээн гайхасхийн тэр хоёрыг ажигланаГэндэн гэргийгээ байн байн харж “Энэ маань нэглюманд орооцолдож дээТэгээдлнамайг дуудсан байж таарааЯмар бүдүүлэг амьтан эхнэрийг минь гомдоож орхио бол? Хааяа муу ааш гаргадагчгэсэн ханиа хүнд доромжлуулахгүй дээ” гэж бодоод тайвширч халааснаасаа хайрцагтай янжуур гаргаад,
-Тамхи татаж болох уу? гэхэд шүүгч толгой дохив.
-Эхнэр чинь танаас салах өргөдөл өгсөн шүү дээ гэж шүүгчийг хэлэхэд,
-Юу?! … Салахы…? Гэндэн шүүгч, гэргий хоёроо үл итгэсэн харцаар ээлжлэн харлаа. “Мэдэхгүй царай гаргаад тунчзальжин эр байх нь” гэж Гангаа эгдүүцэвХэдэн хоногийн өмнө Цэцэгмаа өрөөнд нь орж ирээд дуугүй жаахан зогссоноо сандал дээр суунгуутлуйлж гарчээГангаа гайхаж ядахдаа босож дэргэд нь очоод,
-Юу болоо вэ, дүү минь? Битгий уйлЗүгээр аятайхан ярь даа гэсэнд Цэцэгмаа нулимсгүйлгэнэсэн нүдээр өөдөөс нь халти хараад өргөдлөө өгчээ.
-Чи нөхрөөсөө яагаад салах гэж байгаа юм бэ?
-Би гэдэг хүн ёстой азгүйамьтанЭгч минь, та намайг яаж зовж яваа гэж бодно оо гээд Цэцэгмаа нэг хэсэг уйлснаа,
-Та миний эгчээс ялгаа юу байх вэТандлхамаг зовлонгоо ний нуугүй ярьяБилтэнэгээсээ болж хөгшин толгойд хууртаж үйлээ үзэж,
залуу насаа сэтгэлийн зовлонгоор өнгөрөөж байгаа хүн гээд нөхрөө муулан уяхан сэтгэлтэн уйлмаар юм ярьжээ.
-Чи тэгвэл өргөдөл барьж гүйгээд яах вэНөхөр чинь салах гэсэн юм бол өөрөө өргөдлөө бичиг гэхэд,
-Тэр чинь тийм хүн бишНамайг заавал өргөдлөө өг гээд амар заяа үзүүлэхгүй юмЯмар аргатайдаа ингэж явах вэ дээ гэж хэлэхэд нь,
-Би нөхөртэй чинь уулзъяТа хоёр учраа ололцХүүхдээ бодУурлаж гомдсоны зоргоор салж сарниж болдоггүй юм гээд шүүгч сэнхрүүлэх санаатай ярихад Цэцэгмаа,
-Би очих оронгүй, хүүхдэдээ хоргодсон хоёртоо болоодлэднийхээс явж чадалгүй өдий хүрлээТэсэхээ болиод ирж байгаа минь энэЦементээр цутгачихсан юм шиг тэр хүйтэн цэвдэг амьтнаас бушуухан салгаж өгч үз, эгч минь гэж учирлан гуйж, шүүгчийн зүрхийг шимширтэл цорхирон уйлсаар гарчээГангаа Цэцэгмаагийн ярьсныг санах тусам түүнийг учир мэдэхгүйг нь далимдуулж ов заль, хөрөнгө мөнгөөр хуурч суучихаад ингэж тартагт нь тултал шаналгаж байгаа нөхрийг нь харахаас дотор нь хүйт оргиж ширүүхэн уулзмаар санагдавч биеэ барьж,
-Энэ тухай та юучмэдээгүй гэж үү?
-Уг нь хааяа нэг тунихаараа сална, явна гэж байдаг юмЭр эм хоёрт тэр зэргийн юм байлгүй яах вэ гэж бодоод бичсанаанд ордоггүй юмИнгэнэ гэж зүүдэндчорсонгүй гэж Гэндэн гэргийнхээ авирлаж загнадагийг нуусхийн бүрэгдүүхэн хэлтэл,
-Энэ чинь өөрөө сална гэдэг байтлаа ингээдлбусдын нүүрэн дээр хамаг булайг над руу чихэж гэмгүй царайлдаг юмТэгээд оронгийнхоо мухарт ороод авахаараа яаж зовоодог гэж санана гээд Цэцэгмаа дундуур нь үг хавчуулан уйлагнахад,
-Ханиа ийм болгочихоод суухдаа таны сэтгэл зовохгүй байна уу? Энэ чинь хүүхдийн чинь эх шүү дээТа өөрөө эрдэм номтой хүн атлаа эхнэрээ сургаж, хүмүүжүүлж өөд татахын оронд салж сарнина
гэж байдаг чинь дэндэж байгаа юм биш үү? гэж шүүгчийг зэмлэнгүй хэлэхэд юугий ньчмэдээгүй байж загнах санаатай гэдэг нь гэж бодохоос Гэндэнгийн зэвүү хүрч,
-Та намайг яасан гэж ял тулгах гээд байна? Би нэглойлгохгүй байна шүү гэж хэгжүүрхэв.
-Танд ойлгуулж болно оо гэж шүүгч тайван дуугараад,
-Та эхнэрийнхээ эрх чөлөөнд хүртэл халддаг байна шүү дээОлон удаа барьж зодсон гэж байна гэхэд,
-Та хуулийн хүн байж яасан хачин хүн үнэмшихгүй юм ярина вэ? Ийм гараар цохивол энэ хүүхэн чинь яаж тэсэх юм бэ?
Бяцарчихдаг байгаа даа гээд Гэндэн парвагар том гараа зангидан үзүүлж инээмсэглэтэл эхнэр нь,
-Энэ муйхар амьтны гарын шүүсийг амссаар тэсээдл яваа хүн дээЭнэний гарт би нэглцагт үхнэ байх даа…
Энэ махчны гараас амьд мултрахын арга байдаг болов уу? “Нэр нүүрэнд минь болоод шүүхийнхэн намайглгэхээс чамайг хүн гэж үзэхгүйЧам шиг годгор хүүхнийг зажлалгүй залгиад, дүлэлгүй гаргачихнаОдоо шүүх дээр яваад оч” гээдлнамайг тааралдсан газраа цохиж өшигчөөд гэрээсээ хөөж гаргадаг юмХүн харахад нэг сайхан томоотой, гүндүүгүй хүнХүний санаанд оромгүй даанч муухай санаатай шүүНадад анх бараг диваажин амлаж байсан юм дааТэр нь яах вэ, сэтгэлтэй байсан бол би өдийд юунд ингэж явах вэ гээд Цэцэгмаа уйлагнахад Гэндэн “Энэ чинь эхнэр минь мөн үү?” гэсэн шиг нүдээ бүлтийлгэн харснаа
“Ямар ааш нь хөдлөхөөрөө надад ингэж хонзогнож мууддаг байна ааГэртээ цамнаж байхгүй цаашааЭнд ирж шившгээ тарьдаг нь юучбилээЕрөөсөө билюм хэлэхээ больёГэртээ очиж байж учраа олсон нь дээр байх” гэж боджээХүүхнийг явуулахгүй бол Гэндэнтэй үг солих аргагүйг ухаарсан шүүгч,
-Цэцэгмаа чи дараа ир дээБи нөхөртэй чинь ярилцъя гэсэнд,
-Чи намайг дөнгөдөгтэйгөө адил хуулийг хуурч чадахгүй байх шүүХууль чиний өмхий санааг мэдэхдээлмэдэх байх гэж хэлээд Цэцэгмаа нөхрөө хүйтэн харцаараа
тас шилбүүрдээд гарч одлооХүүхний өмссөн будаг нь халцарч өнгө нь үхсэн муу гутал, хуучин пальтогий нь хаалганы цаана ортол ажиж байсан шүүгч
“Ийм баян эрдэмтний авгай иймчхувцастай байх гэжЭнэ нөхөр учир мэдэхгүй бага хүний тархийг нь эргүүлж суучихаад хэтэрхий номхчилж байдаг байх” гэж бодоод,
-Та эхнэрээ ядаж олигтой хувцаслачихад яана вэ? гэхэд нь Гэндэн олон юм хэлбэл эхнэрээ муулсан болох биз гэж бодоод,
-Өмсөх юмчзөндөө бийлдээ гэчихэвГэтэл шүүгч сайхан хувцас байвал өмсөх дургүй хүүхэн хүн яаж байх вэ гэж бодсоноо түүний ил үгэнд итгэсэнгүй харин,
-Та эхнэрээсээ сална гэдэг хүн үү? гэхэд нь,
-Яалаа гэж дээХэн тэгж байна? Арай та нар чинь салгах гэж байгаа юм биш биз?… Эр эм хоёр байтугай эрүү толгой хоёрыг салгах амаргүй байхаа гэсэн чинь,
-Та залуу сайхан хүүхнийг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй хүн юмаа гэдэг юм байна.
-Би хайрлалаа гээд яах вэБайдгаараалбайхаас гэвэл,
-Энэ үг чиньлтаны эхнэртээ ямархуу хайхрамжгүй байдгийг чинь харуулж байна гэлээ.
-ТиймчбишлдээЭр хүн ханиа яаж хайрлах ёстой вэ, би тиймлбайдагТэгвэл эмэгтэй хүнийг яавал хайрласан болдог юм бэ?
Надад хэлээд өгөөч гэж Гэндэн сөргөхөд шүүгч “Ийм хариг хүйтэн хөндий хүнтэй нэг оронд амь зуух хэцүү байхаасчяах вэХарин тэр хүүхэнтэй яаж гурван жилийг барсан юм бол доо” гэж бодоод,
-Та дэндүү хатуурхаж байж эхнэрийнхээ сэтгэлийг хөргөчихсөн хүн юмаа даа гэж шүүгчийг хэлэхэд Гэндэн,
-Уг нь билурьдаар хөрөх ёстой хүнлдээДаанч сэтгэлтэй болохоороо эхнэрээ яажччаддаггүй юм гэж аяархан хэлээд санаа алдахад нь,
-Танай эхнэрийн сална гэснээрчбид салгахгүйТа хоёр хэн хэндээ гомдсон гомдлоо тайлж эвлэрвэл тун сайн санж гэвэл,
-Хэлээд яах вэ, шүүгч миньХамгийн урьдаар муу хүүгээлбодмоор байгаа юм гэвэл,
-Гэхдээ танаас их юм шалтгаална шүү дээ гэж байна гэнэ.
-Манай хүндлучрыг нь сэнхрүүлээд өгдөг юм болчта бүхний хэлснээр байлгүй яах вэ дээСалж сарнихгүй байх шиг сайхан юм хаа байх вэ гэж
Гэндэн хөхиүнээр инээмсэглэн өндөлзөхөд шүүгч, Цэцэгмаагийн хэлсэн шиг хумсаа нуусан мийшиг тийм айхавтар зальжин эр мөн үү, биш үү гэдгийг нь мэдэх гэсэн шиг нүд рүү нь ширтэнэЦэцэгмаа тоховчтой зөөлөн сандал дээр налчийн суучихаад утасны харилцуур чихэндээ нааж наль нальхийн нялуун гэгч нь ярьж байлаа.
-Өвгөн чинь ёстой жаатай загнасанХаниа алдчихсан амьтан шиглуйлаад байсныг яана, хи хи хи! Өмссөн хувцас гэж бас нэг ноолгор амьтанЧиний өнөө өхөөрдөөд байсан ганган шаавай Цэцэгмаа биш болсон гээч! Чи намайг харсан болоосойЯмар мундаг жүжиглэсэн гээч!
Өнөө шүүгч чинь миний үгэнд итгэчихээд эвийлж хөөрхийлөөд сүйд ээ сүйдМань хүн жаахан ийм байхаа гээд шанаагаа долоовор хуруугаараа хатганэрэгдэх мэт хөдөлгөн хи хи хи хэмээн тас тас хөхрөн “Манай маанаг гайхал сая очсонШүүгч хүүхэн гэдэгчтүүнийг ёстой аягүй аягүй хараад байсанНамайг явуулчихаад мань хүнийг аваад хоцорсонЁстой яйлаад өгсөн байхааЧиний уран цэцэн хэлдгээр юу санасан есөн хүсэл минь биелэхэд ганцхан хуруу дутуу байна даа хонгор минь хи хи хи…
Тэгээд чи надад дөнгөж амаараа баяр хүргээд зогсох гэж үү? За яршиг даа… Тэгэхгүй яах юмИнгэж хоёр биеийнхээ эдлэх хорвоогийн жаргалын босгонд тулж ирчихээд байхад өнөөдрийг марттал цэнгэмээр байна…
За тэгьеХүүш цоож дуугарлааӨнөөх чинь ирж байх шиг байнаЦаадах чинь намайг салах гэлээ гэж аягүй бол ууртай яваа байхГэхдээ намайг харахаараа ёстой гөл тавьдаг амьтан даа, хөөрхий хи хи хи… За за чи жаахан азнаж байгаад ажлын газраас хуралд дуудаж байгаа болж яриарайМаанаг юм чинь ангайгаадлхоцорно хи хи хи” гэж час час инээгээд Цэцэгмаа утсаа тавьж толгойгоо барин суутал нөхөр нь хүүтэйгээ орж ирэвНэг нас өнгөрч яваа хүү нь шулганасаар эх рүүгээ хүрч ирэвЦэцэгмаа хүүгийнхээ толгойг нэг илж хацар дээр нь үнсчихээд,
-Хүү минь тогло дооЭэжийнх нь толгой өвдөөд хариу алга гээд ярвайвГэндэн уурандаа хувцсаа мулт мулт татантайчиж, гэргийгээ нүд буландан харж байхдаа “Улайм цайм худал хэлнэ гэнэ ээ чи! Чамайг даа би” гэж занасанэр хүн ямар байдгийг үзүүлье гэж бодлооГэтэл гэргийнх нь ёозгүй хүйтэн царай хаалга саваад гарч одоход бэлэн байх шиг санагдаад болсонгүйд оволзож байсан уур нь хувцас солихын зуур намжчихав.
“Ширүүлээд дэмий салах гэж байгаа хүнд аятайхан далим болноАргаарлүзьеНэг тогтоогоод авбал учир бий” гэж Гэндэн бодоод гэргийгээ царайчлангуй харж,
-Өвгөн минь шүүхэд очих чинь яасан муухай юм бэ? Хэлэх үгчолдохгүй, хүний нүүр өөд эгцхэн харжчболохгүй ичмээр юм байнаДахиад түүгээр очимгүй газар байна шүүХоёулаа орон гэртээ хэл амаа ололцоод эвтэй аятайхан байялдааБид хоёрт болж бүтэхгүй юм байгаа бишТийм үү хөөе, гэж учир өгүүлбэл Цэцэгмаа,
-Чиний ичихээс айгаад чамайг нэг насаар сахиж сууххэрэг үү? Ёстой яршиг байгаа даа гээд сэжүүртатаж шилбэлзэхэд,
-Нэгэндээ гомдож болнолдооГэхдээ огт нь гар хүрдэггүйбайтал минь өөрийгөө зоддог гэж хэлдэг чинь тун тусгүйХууль нарийн шүү дээМуу өвгөнийг чинь шоронд аваачаад хийчихвэл яана гээд нөхрөө дэргэдээ ирж суутал “Чамд сэтгэлгүй юм чиньНасныхаа ханьтай энэ оронд чинь жаргах гэж байхад чам мууг юучгэж хэлсэн яах вэ” гэж бодож байсан гэргий нь “Чи муу далд орох тусмаа сайн биз” гэсэн харцаар ширвээд жишүү харлааУтас хангинахад Цэцэгмаа давхийн шүүрч аваад,
-Байна уу? … Аа, Цэцэгмаа… Хурал ийБие хариугүй байна шүү дээ… Заавал ир ийОчихгүй байж болдоггүй юм уу? ТэгэхээслбишӨндийнө гэхэд хэцүүлбайна гэж яриад утсаа тархийтэл шидэж,
-Хэнхэгтэй юмнууд хүн амраахгүй дандаалхурал гэж унтууцсаар босохдоо дотогшоогоо инээж уруулаа тас зуужээГэргий нь ганц үг солих байтугай нүүр өөд нь нулимах шахам байгааг ажсан Гэндэн шүүх дээр нөхрөө гүтгэчихсэндээ санаа зовж яахчучраа олохгүй байна гэж санасан учир гэргийнхээ халаадыг нөмрөөд гал зуух руугаа орлооЦэцэгмаа инээд алдан тольдож, хөмсгөө хараар, зовхио хөхөөр будаж, оо энгэсэг тавьж, нүд хужирлам сайхан хувцсаа гарган шилж сонгон өмсөж, гоёж гоодоод гал зуух руу шагайхдаа
“Одоохондоо чи ингэжлбайХэзээ хэзээгүй чамайг хэдэн номыг чинь үүрүүлээд пөөдийтөл хөөгөөд гаргана даа” гэж бодоод,
-Би явлаа гэхэд нь Гэндэн,
-Өвгөн минь оройтолгүй ирээрэйСанаа зовох юмУгтаж авч баймаар юмсанЭнэ хүүхэдтэй ороолдоод гэрээс гарч болохгүй юм гэж бувтнахад,
-Очоогүй нь дээр бизУнжийчихаад гал тогоо ухнадаж байхдаачтаарсан эр ээ дээ гэж дээрэлхэж сурсан хүний зангаар
цадиггүй үг хэлээд нүдээ эргэлдүүлэхэд нүдийг нь тойроод чөтгөрийн хөх гэрэл манасхийх шиг боловХөлд нь хий орсон Цэцэгмаа хүүхэн “Мандах нар нь гарлаа даа, миний жаргал ирлээ дээ” гэж гиншигнэн аялж нууц амрагаа бодсоор яаран яаран шат руу бууж явахад гэргийнхээ цаад санааг мэдээгүй гүндүүгүй нөхөр нь,
-Ээж нь хуралд явчихлааАав нь хоолоо хурдхан хийгээтэхьеТэгээд нэг нь номоо бичээд, нөгөө нь тоглоод сууна даа гээд хүүгийнхээ булбарай жаахан гар дээр чихэр тавиад өхөөрдөн өхөөрдөн байж хоёр хацрыг нь үнснэГангаа бяцхан охиныхоо үсийг илбэн байн байн үнсэж, гүн бодолд дарагдан суунаГэрийнхнийхээ хэнтэй ньчюучэс яринаЭнэ орой түүний тас тас хийсэн хөгжөөнтэй инээд нэгчудаа сонсогдсонгүйХариг хатуу нөхөртэй учирсны харгайгаар сонссон хүн өрөвдөж эвийлэм зовлон тоочиж усан нүдэлсэн цэвэрхэн хүүхэн,
үг дуу цөөтэй мархгар эр хүн хоёрын дүр төрх түүний сэтгэлд ээлжлэн бууж “Минийх үнэн, минийх үнэн” гэж марган хоёр тийш нь чангааж байх шиг санагданаТүүний сэтгэл эр эм хоёрын алиных нь зөв бол гэж дэнсний годил шиг холбилзоноТийм залуу сайхан хүүхэн яаж байгаад хэцүү хүний гарт орчихсон юм бол?
Гэнэн бүсгүй хүний гял цал эд юмст дуртай зангаасаа болоодлхашир толгойд хууртаад оосорлуулчихсан байх…
Ахимаг насны харчуул царайлаг залуу эхнэрийнхээ харцны аясаар байдаг гэдэгсэн биш билүү? Гэтэл Гэндэн гуай тэгж хүн зовоож байдаг хачин хүн юм даа гэж бодтол
“Миний насны ахмадлбуруу болдоггүй юм бол надад өмнөө хийсэн гэм байхгүйлюмсан” гэж хэлээд өөдөөс нь цавчлахчүгүй ширтэж байсангэндэнгийн хүрэн нүд үзэгдэхэд хуурамч хүний харц тийм баймгүй дээ гэж санаандгүй шивнэчихэвБодох бүр Гэндэн номын мөр хөөж, юм бүтээх гэж улайсан гүдэсхэн хүн шиг санагдаад болсонгүйд амнаас урсах бэлэн зэлэн үгнээс үнэн эсэхийг нүүр царай,
харц хоёроос нь андахаа больсон шүүгч Гангаа, хүүхний нүд юу хэлж байсан бол гэж бодон түүний булаг мэт нулимс асгаруулсан нүдийг ажилгүй гаргасандаа харамсжээГангааг ноцтой гэмт хэрэг нэг тийш болгоод ирэхээрлингэж сэтгэл нь хямарч хачин болчихдогийг мэдэх нөхөр нь сэтгэлийг нь засахыг хичээхдээ,
-Өвгөөн чи, эртхэн хэвтэж амрахгүй юуЭсвэл жаахан тоглох уу, гэснээ бас сониуч зандаа хөтлөгдөн,
-Ямар хэрэг гараа вэ? хэмээн асуулаа.
-Гэр бүл салж сарнихдаа хүрээд…
-Өө чааваас… Ердөө энэ үү? Энүүхний төлөө чи сэтгэлээ зовоож байгаа юм уу? Хэн нь салж хэн нийлж байх нь чамд ямар хамаа байна гэхэд нь,
-Тийм биш шүү… гэтэл нөхөр нь,
-Бие биеэсээ уйдаж хөрсөн улсыг чиний хайрлаж, өөрөө ханиасаа салах гэж байгаа юм шиг урвайж унжийж суудагчилүү зан байхаа… Тэр тогтоолыг нь хурдан гаргаад өгчихвөл барав гэвэл,
-Өвгөн минь, чичучрыг нь нарийн мэдэхгүйдээлингэж байнаГэр бүл сална гэдэг чинь тиймчхүсүүштэй юм бишХүний сэтгэл ганцаардан эзгүйрч хоосордог юмҮр хүүхэд өнчирдөг юмИнгэхлээр санаа зовохгүй байхын аргагүйЗарим нь ялихгүй юмнаас айлган тунирхсан, түргэн зантай зэргээсээ болоод салж сарнихдаа хүрдэгчбийТийм нэгнийх нь учрыг олж эвлүүлдэг юмБас зарим зальтай нь нэгийгээ унаж тустал хуурч завшихчбайдагТэр бүгдийн учрыг олж тунгаана гэдэг тун амаргүй… Айл гэр төвхнүүн байвал улс гэрчамгалан гэдэг үгтэй биш үү? Тэгэхээр санаа зовохгүй байхын аргагүй гэж ярихад,
-Чилгэж нэг бурхан багш шиг нигүүлсэнгүй хүн гарч дээ гэж хэлчихээд нөхөр нь дахин дуугарсангүйГангаачаяга цай хийж аваад хааяа нэг оочин “Би бүсгүй хүний өрөвчхөн сэтгэлээр Цэцэгмаагийн үгэнд автсандаа болоод Гэндэн гуайтай хүйтэвтэр ярьсан байхТүүнийг хүүхэд авах цаг болчихлоо гэж яарахад нь би өнөөдөрлсайн хүн болж үзэгдэх гэсэндээ тэгж байна гэж санасан бус уу? Тэгээдлтэр хүн шүүгчдээ итгэх нь бүү хэл гөжүүд зан нь хөдөлдөгчюм уу, эсвэл эгдүү нь хүрээд надад үнэнээ яриагүй байх…
Би хүний хувьд өөртөө төрсөн өрөвдөх юм уу, эгдүүцэх сэтгэлийнхээ жолоог чанга барьж, зөвхөн шүүгчийн ёсоорлальчхүнтэй ярьж үнэнийг олох учиртайХэрэв үнэний учгийг алдвал гэмтэй хүнийг завшуулж, гэмгүй хүнийг хохироох болноНадад үнэний хажуугаар ямхынчтөдий зайтай өнгөрөх эрх байхгүй” гэж бодноШүүхийн хурал эхэлжээЦэцэгмаатолгой өөд таталгүй уйлагнан ярьж байлааШүүгчийг өөдөөсөө мишээнгүй харж, яриад бай гэсэн янзтай толгой дохиод байхаар нь Цэцэгмаа өөрийнхөө ярьсныг баттай үнэмшиж байна гэж санан
уламчэрэмшиж, ертөнцийн муу үгийн саванд байдаг хамаг үгийг шавхан нөхөр рүүгээ цацаж орхиод арайхийн амсхийхэд шүүгч Гангаа,
-Та ярьж гүйцэв үү? гэж асуугаад Цэцэгмааг дохихоор нь,
-Хүсэх зүйл байна уу?
-Хүүхдийн тэтгэвэр тогтоолгоноБайр, машин хоёроо авна гэв.
-Нөхөр чинь танд сэтгэлтэй хэвээрээ гэж байнаТэгэхээр хүүхдээ бодоод эвлэрвэл яасан юм бэ? гэж ардын төлөөлөгч залуухан хүүхнийг асуухад Цэцэгмаа шүүгч зүгээр байхад энэ муу чинь юу билээ гэж дотроо эгдүүцсэн боловч,
-Тэвчээд тэсээд, хүлээгээд цөхрөнгөө бараад салах гэж байгаа хүн шүү дээНөхөр маань ганц оройчгэсэн намайг зөөлөн нүдээр хардагсан бол би түүнд нь баярлачихаад сар дуугүй явах хүнСэтгэлийн зовлонд баригдахдаа тамхи хүртэл татаж сурсан хүн шүү дээ би чинь, гэж шалиг зангаасаа тамхинд орсноочнөхөр өөдөө чихээд гэнгэнэтэлуйллааНүгэлт санааныхаа наагуур татсан нулимсан хөшгийг нэвт харж чадахгүй байналгэж Цэцэгмаа иггэж сууна.
-За та ярь даа гэж шүүгчийг хэлэхэд гэргийнхээ хэлж байгаа санаанд оромгүй үгийг сонсоод дотор нь арзаганан босож ухасхиймээр санагдавч биеэ барин дуугүй тэссээрбайсан Гэндэн түүнтэй тэрсээдчяах вэ дээ гэж бодоод тоймтой хэдхэн юм ярьснаа,
-Тэртэй тэргүй хууль мэдэхээс цааш олон үгээрчяах вэ дээ гээд суучихав.
-Цэцэгмаагийн нэхэмжилж байгаа юмсын талаар та ямар бодолтой байна? гэж шүүгчийг асуухад Гэндэн,
-Та нарлмэд дээ… Харин хүүг минь надад өгөхийг хүсэж байна гэж хэлэхэд Цэцэгмаа “Энэлбулаалдаагүйгээс хойш хамаг юм минийх боллооХүүхдийг эхээс нь салгахгүй нь мадаггүй юм даг” гэж бодож баярлахдаа доош харан инээмсэглэсэн нь шүүгчийн гярхай харцанд өртжээ.
-Хүүхдийн хувь заяаг бол бид гойд анхаарах зүйлШүүхээс шалгаж тогтоосон баримтаас үзэхэд… гээд ардын төлөөлөгч хүүхэн хавтаст хэргийг зааж,
-Хүү чинь гурван сартайгаасаа хойш тэжээвэр өссөн юм байнаХүүхдээ саатуулахгазар өгч, авах, арчлах өсгөх хамаг ажлыг нөхөр чинь хийдэг нь нотлогдсонХүүхдийн сүүний газар руу эцэг нь голдуу очдог юм байнаТа хүүхдээ өсгөхийг хуваалцалгүй тэрчбайтугай хайхардаггүй шахам байсан мөртлөө одоо болохоор яагаад авах гээд байгаа юм бэ?
гэж асуухад Цэцэгмаагийн уур хүрсэнавч биеэ барин гэмгүй царайлан гилбэлзэн байснаа хэлэх үгээ хоромхон зуурт олж,
-Энэ чинь хүүгээ надаас хөндийрүүлэх гэж оролддог хүн шүү дээТэгээдлнамайг айлынхаасаа эхлээд хавьтсан хүмүүстээ дандаа муулдагМанай үүнийг ямар их хар санаатай амьтан гэж бодно оо та минь гээд Цэцэгмааг бас гонгиноход нөгөө хүүхэн,
-Олон түмэн нүдтэй шүү дээТэд Гэндэнгийн амаар болохгүй байхааХаринчГэндэн таныг нөхдөдөө магтдаг юм байна шүү дээ гэв.
-Хүүхээ, чи байр, хүүхэдтэйгээ болбол машин булаалдах хэрэг байгаа юм уу? гэж ардын төлөөлөгч өвгөжөөр хүнийг асуухад
“Энэ муу зөнөг чинь дуугүй сууж байхгүй юунчхэрэгт дуртай юм билээОроо нь ороогоороо гэгчээр эр юм гэхээрээ хөгшин Гэндэнг өмөөрөх санаатай юм болов уу?” гэж ихэд зэвүүцсэн Цэцэгмаа,
-Бид хоёр сууснаасаа хойш авсан юмНийлсний дараах юм дундынх байдаг гэсэн биз дээ гэхээр нь төлөөлөгч,
-Тэр ньчтиймГэхдээ учир бий… Гэндэн бичсэн хэдэн номынхоо мөнгийг хадгаламжинд хийсэн юм байнаТантай сууснаасаа хойш мөнгө нэмж хийгээгүйг нь бодоход та хоёрын цалин амьдралдаа таарч байсан бололтойТа үнэ цэнэтэй гоё хувцас ихтэй юм байна шүү дээХарин энд ирэхдээ яагаад өмсдөггүй юм бэ? гэж асуусанд Цэцэгмаа дуугарсангүйд нөхрөөс нь,
-Машинтай болсон учраа ярихгүй юу гэсэнд,
-Эхнэр маань амьддаа эдлэхгүй юм бол хэзээ хэрэг болно гэж мөнгө хурааж байх юм бэ, машин аваач гээд байхаар нь нээрээчтийм юм даа гэж бодоод авчихсан хэрэг гэж Гэндэн ярилаа.
-Тэр Сэтэв гэдэг хүн чамтай ямар холбоотой юм бэ? гэж шүүгчийг асуухад тэднийг огтхончмэдэхгүй гэж санаж байсан сэтгэлтэй залуугийнх нь нэр гэнэт гарч ирсэнд
Цэцэгмаа цочирдон хэлэх үгээ олж ядан нухсаар байгаад улайсан нүдээр шүүгчийг харж уруулаа хэдэнтээ хөдөлгөснөө, -Зүгээр… Үерхдэг юм гэж түгдэрсхийн хэлтэл ардын төлөөлөгч хүүхэн өлгөж аваад,
-Та хоёр чинь үерхлийн хэрээсхэтэрдэгээ хэтрээд одоо ханилахдаа хүрчихээд байгаа юм биш үү? Сэтэв чинь өөрөө хүлээсэн шүү дээ гэсэнд,
-Арайчдээ гэж Цэцэгмааг дуугарахаар нь,
-Гэндэн гуай та эхнэрээ Сэтэв гэдэг хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод хагас жил болж байгааг мэддэггүй юм уу? гэж асуугаад
“Энэ хар хүнчбэрх эхнэртэй учирч дээЗарим эрчүүд хэрээ мэдэхгүй сэмбэгнэж байж занганд орчихоод өөрийгөө зовоох юм даа” гэж бодов.
-ОдоолдууллааҮнэмшмээргүйлюм байнаЦэцэгмаа орой үдэш хурал цуглаан, заримдаа юм үзнэ гээдлявдагХаниа яалаа гэж хардах вэ дээИтгэхгүй байтлаа суух уу даа та минь гэж Гэндэн өгүүлээд гэргий руугаа гайхан харлаа.
-Та тэгээд энэ хүнтэй үнэнхүү хайр сэтгэлээр суусан уу, үгүй юу? Анхнаасаа насны ханиа хийе гэж бодсон уу? гэж ардын төлөөлөгч хүүхнийг асуухад Цэцэгмаа энэ яасан үгэнд дуртай балиар амьтан бэ гэж эгдүүцсэндээ,
-Сэтгэлгүй байтлаа гурван жил болох уу даа гэчихэв.
-За та хоёр гарч бай даа гэж шүүгч хэллээГэндэн, Цэцэгмаа хоёр тэндээс гаравЦэцэгмаа цүнхнээсээ урт иштэйянжуур гаргаж зуугаад нөхрөө нүдний булангаар хялам хялам харж зогсоноНэгнийх нь амыг даган гэр бүл салгах гэлээ гэж уурлаж маргахад нь шүүгч Гангаагийн учир таниулан хэлж байсан үгийг Гэндэн санаад одоочбүх юм өнгөрч дээ гэж бодон шүүрс алдаж, Цэцэгмаагийн дэргэд тулж очоод,
-Чи надад сэтгэлгүй болсон юм бол ядаж эвтэй найртай байж байгаад саллдааБид хоёр саллаачгэсэн холдохын аргагүй үрийн холбоотой улс шүү дээ гэж аргадангуй хэлэхэд,
-Анхандаа сэтгэлтэй болоод өөртэйгөө суусан гэж горьдоо юу? Гай нь ирээгүй бол гайгүй байлгүй гэж Цэцэгмаа нүд солбиулан ширэв татахад нь,
-Сэтгэлгүй байж хүнтэй сууна гэж байдаг юм уу? Чи надад хайртайгаа гайхаад байгаагүйсэн биш билүү.
-Тэрнийг чи мэдэхгүй ээ! гээд Цэцэгмаатүүнээс хэдэн алхам холдохдоо “Энэ муу хөгшин духыг индүүдээд өнгөрөхөө дөнгөлгүй дээ…
Яасанчудах юм бэ? Бушуухан шийдээд өгөөсэйАвдаг юмаа түргэхэн салгавал Дотор онгойхсон” гэж боджээХэзээ хэзээгүй тэсрэх гэж байгаа нэмэх, хасах цэнэг шиг болсон эр эм хоёрыг оруулаад Гангаа шүүхийн шийдвэр уншиж байхад ардын төлөөлөгч өвгөжөөр хүн
“Энэ хүүхэнчёстой үнэгэн шулам гэгчлбайхБодь сэтгэлтэй нөхрөөчхөөдөх шахаж дээ… Үгүй тэгээд бас чөтгөр шиг эрчмэр сэр байдаглхуна” гэж бодон Цэцэгмаагаас нүд салгалгүй ширтэнэ.
“…Гэндэн, Цэцэгмаа хоёрын гэр бүлийг цуцалсугай” гэж уншихдаа Гангаагийн хайр энэрэлийн түмэн шижмийнх нь нэг тасран сэтгэл нь хөндүүрлэжээШүүгч Гангаа тэр хоёрын сэтгэлийн хар цагааныг дэнслэн тунгаасаар “Үнэн” гэдэг зөвхөн ганц цэгт хүрлээ. “Хууль гэдэг аргагүйлүнэнийг олдог юм байна даа” гэж Гэндэн бодож магнай тэнийн баярлавГэндэнг өөрөөс нь бусад юмтайгаа үлдсэнийг мэдмэгцээ Цэцэгмаагийн уур шатаж,
-Та нар нэр төртэй, эрдэмтэй хүн гэж Гэндэнтэй хуйвалдлааЭнэ баян хүн та нарыг мөнгөөр хахуульдсан уу гээдлтачигнаж гаравЦэцэгмаа өнөө уйлж унжаадзовлон тоочиж байсан номой дорой хүүхэн бус эрээнбар ороод ирчихсэн юм шиг авирлаж байхад шүүгч огтхончтоохгүй тэгжлбайг гэсэн янзтай юундчдийлдэмгүй харагданаГэр бүл салж сарнидаггүй цаг хурдан ирээсэйТэгвэл шүүгч хүн “Гэр бүл цуцалсугай” гэсэн сэтгэл сэртхийлгэм үгтэй шийдвэр уншихгүй, үр хүүхэд амьдын хагацалүзэхгүй болохсон гэж Гангаа бодож байлааЖигжидийн Бямба