Эмээ нь хэвтээд сэрэхгүй байвал дээлээр минь толгойг минь хучаарай огтхончайж болохгүй шүү гээд…

Зуны аагим халуун өдөр эмгэн ач охиноо үүрээд арай гэж хөлөө чирэн майжигнасаар гэртээ ирлээТэрээр орон дээр охиноо суулгаад:

-Ёох, нуруу өвдчихлөөЧамайг би удахгүй даахаа болих нь дээ гэвТэгээд тороо ухан дэлгүүрээс авсан жаахан мах, сүү гаргаж ирэн хөргөгчид хийв.

-Эмээ, миний авсан чихрийг өглдөө гэж охин хэлэхэд эмгэн өврөө уудлан гял цал ууттай үрлэн чихэр гарган охинд өгөөд:

-Дандаа ийм хачин хог авч байх юм гэж уурсав. -Энэ чинь хог биш ээЁстой гоё амттай гэж охин өгүүлээд хэдийг атгандаа асгаад:

-Май, идээд үз гээд эмээ өөд сарвайлааЭмгэн чихрийг авч амандаа хийн бувар бувар зажлав.

-Эмээ наад чихрийг чинь нэг нэгээр нь хүлхэж иддэг юм ааУлааныг нь хүлхвэл хэл чинь улаан өнгөтэй болно гэж охин амаа даран шоолон хөхрөв.

-Эмэгтэй юм гэсэндээ аальгүйтэж байгааг ньАмаа дарж инээгээдХэнээсээ сураа вэ, дамшиг чинь гэж эмгэн аашилснаа:

-Амт ньчзүгээр, үнэчхямд юмЦагаан сараар орж ирсэн хүүхдүүдийн гар дээр тавихад болох эд байна гэж бувтналааТэгснээ орон дороос бандгар шилтэй сүүлний тос гаргаж ирээд: -Алив өмдөө тайлЭмээ нь хөлийг нь тосолъё гэвЭмгэн сүүлний тосноос хуруугаараа хутган алган дээрээ нялж тараагаад охины хөлөнд түрхэж зөөлөн илэвҮе үе хөлнөөс нь үрчгэр гараараа шувтран татахад охин:

-Өвдөөд байна шүү дээ, эмээ гэж орилов. -Битгий баашлаад байДээр хөл чинь тэнийгээд болоод байсанБитгий хөлөө атий гэм.

-Хааяа тэнийгээд байгаа юм гэж охин зөрүүдлэвГэнэт утас хангинахад эмгэн бондгосхийн цочлооУтсаа аван дугаарыг нь харах гэж нүдээ дэмий жартайлгаснаа мойног хуруугаараа товчлуур дээр болгоомжтой дараад чихэндээ сайн гэгч нааж:

-Байна уу, хэн бэ? гэв. -Сайн уу, ээж ээ? Хүү нь байна аа. -СайнлбайнаЗа биесүүд сайн, ажил тохьтой юу? -Сайн, сайнОхиныхоо эмчилгээний зардлыг сая нэг бүтээлээЭнд бас эмнэлэгтэй яриад тохирчихлооМаргааш би Монгол руу буцнаЭхнэр энд үлдэнэТэгээд хэд хоногоос охиноо аваад Солонгос явна.

-Болж дээМуу охин минь хөлд орж байвал аштай юу даа.-Маргааш уулзаж байгаад тухтай ярьяОхиныг маань үнсээрэйАав нь маргааш ирнэ гэж хэлээрэйБаяртай, ээж. -Хэлэмз, хэлэмзИнгэхэд хөөе, наана чинь манай хамар хашааны Дулмаа чавганцын охин ажилладаг гэсэнТааралдав уу? Эх нь сураглаад өг гээд ээЭмгэн хэсэг чимээгүй чагнаснаа: -Байна уу? Айн, сонсдохгүй байна ааЧанга ярь гэж ориллоо.

-Эмээ, утас чинь тасарчихсан юм биш үү? Ганцаараа яриад гэж охиныг хэлэхэд эмгэн сая утсаа чихэн дээрээсээ аван харснаа авдар дээр тавиад:

-Таван үгчолигтой сольчихгүй дандаа яаруу сандруу ярьж байх юм гэж гоморховТэгээд орон дээр шомбойтол суух охин өөдөө харж:

-Аав чинь маргааш ирнэ гэнэЧамайг Солонгос руу авч явах юм байхТэнд чи ээжтэйгээ уулзаад хөлөө эмчлүүлнэСолонгос гэж ямархуу газар орон байдаг юм бол доо? Өглөө явсан улс өдөр нь оччихсон байхыг бодоход ихлойр юм шиг байгаа юмХэрэв би очволчДулмаа чавганцын охиныг чирээд ирнэлдээ гэлээОхин хуруугаараа оролдон сууснаа гэмшингүй дуугаар:

-Гэхдээ би аав, ээж хоёрынхоо царайг санадаггүй ээ гэж бувтнав. -Саналгүй яадаг юмБи чамд байнга зургийг нь үзүүлдэг биз дээ?

-Тэглээчгэсэн ямар хүн байдаг билээ гээд бодохоор юучсанагдахгүй юм. -Аав, ээж хоёртойгоо уулзаад удахгүй дасчихна, миний охинИнгэж хэлээд эмгэн дөрвөн жилийн өмнөх тэр өдрийг дурслааХүү нь охиноо тэвэрсээр эхнэрийн хамт ирээд: -Охиноо эмчлүүлэх гэж хашаа байшин, унаа тэргээ бүгдийг нь зарлааЮучүлдсэнгүй гэж толгой гудайлгавЭмгэн аавынхаа энгэрт нойрсох туниа муутай охиныг уруул цорвойлгон эвийлж сууснаа ганц ачаасаа харамлалтай биш гэж сэтгээд:

-Болохгүй бол миний тэтгэврийг урьдчилаад авбал авахгүй юу даа гэлээ. -Аваад эмчилгээний зардалд хаана ньчхүрэхгүйБид хоёр Солонгос явж ажил хийдэг юм билүү гэж бодох юмОхин мааньлхэцүү байна гээд санаа алдав. -Надад үлдээчих ээБи та нарыг иртэл өсгөөд өгье гэж эмгэн хэлэвШөрмөс нь татсанаас хөл нь тэнийхээ больж, булчин нь хатангиршиж борви нь бөгсөндөө наалдсан бяцхан охинтой ингэжлэмгэн үлджээ

. -Ишш чааваасАнх ирчихээд миний муу үлбэгэр мөөмийг бариад унтдагсанГэтэл одоо ийм том болчих гэжЯаж ингэж хүн болсныг аав, ээж хоёр чинь хараагүй нь тоогүй гэж эмгэн харамслааЭмгэнтэй хамт байсаар охин хэвлүүхэн яриатай, элдэв ааш авиргүй, ихэд хэрсүү болон өсчээЭмгэнтэй том хүн шиглярих ажээ.

-Аавыг чинь ирэхэд хоёулаа пөөнийчихсөн амьтас сууж байж болохгүй гэж эмгэн өгүүлээд жаазны араар гараа шургуулан оосортой түлхүүр гаргаж ирэн тар няр дуугаргасаар цоожийг мултлан хоймор байх бор авдраа онгойлголооОхин авдар өөд өлийн харснаа: -Эмээгийн авдранд гоё юм байдаг, тээ гэв. -Юулбайв гэжБайсныг нь чи хуурайлчихдаг биз дээ гэж эмгэн ширүүлэх аядсанаа хайрцагтай жигнэмэг гаргаж ирээд охинд

“Май, өөр байхгүй шүү” гээд өглөөЭмгэн авдраа ухаж сууснаа хос ягаан өмд, цамц гаргаж ирээд охин руу аяархан чулуудаад:

-Шинэ хувцас өмсөнө өө гэлээОхин өмд, цамцыг барилж үзсэнээ: -Та надад хэзээ энэ хувцсыг авсан юм бэ? гэлээ. -Түрүү жил ээЗориуд жаахан хэлхгэрдүүг авсанОдоо бараг таарах биз.

-Миний хөлийг тосолчихсон байгаа шүү дээӨмсчихвөл таньтай адилхан үнэртэй болчихно. -Надаас юу үнэртдэг юм? Тослүнэртэж байгаа биз.

-Үгүй ээ, боорцог үнэртдэгОхиныг хувцсаа өмсөж байх зуур эмгэн сүүлийн хориод жил гоёж буй ягаан үйтэн дээлээ гаргаж ирэн сэгсрээд буцаан эвхэн орны толгой дээр тавьлааҮүнийг харсан охин хөөрч: -Хоёулаа адилхан ягаан хувцастай гээд хөхөрлөө.

-Хүү минь аальгүй ихэдвэл хамаргүй гэдэг юм шүү. -Хүү гэчихлээБи охин шүү дээ, эмээ гээд дахиад цангинатал хөхрөв. -Өглөө хоёулаа эрт босч хуушуур хайрна шүүСолонгосд хүмүүс ихлхүнд ажил хийдэг юм гэсэнАав чинь ядарч ирэх байлгүй гэж эмгэн хэлээд хөргөгч онгойлгон түрүүнийхээ авчирсан махыг гаргаж ирэн татахаар гамбанз дээр тавьлааӨглөө эмгэн эртээ босоод охиныг унтаж байх зуур хуушуур чимхжээТэгээд гал асаах гэж зуухны өмнө бөгтөгнөн сууж баахан утаа май тавьчихавОхин сэрснээ нүдээ нухлан өндийгөөд:

-Пээ, эмээДахиад бөөн утааМодоо жижиглээд асаагаач ээ гэж шулагналаа. -Чилнадад заана дааЭнэ муу мод нойтон юм байх даа гэж эмгэн үглээд шургуулганаас заазуур аван түлээний дөрвөн захаас цуучин баахан зомгол гаргавУдалгүй гал чад пад хийсээр аслааЭмгэн зуухны тагийг аван бөөрөнд нь түшүүлээд дөрвөлж дээрээс тогоо аван гал дээр тавьлааТэгээд хэд хоногийн өмнө өөх хайлуулж ширгээж авсан тосоо хийвШаржигнан үсчих тос руу эмгэн жаахан гурилны өөдөс чулуудаад борлоод ирэхэд нь хуушуураа хийн хайрлаа.

-Эмээ, хаалгаа нээгээч ээНил хиншүү гэж охиныг ханиахад эмгэн: -Хаалга нээвэл тос ширгэчихнэ ээХөнжлөө нөмрөөд хэвтэж бай гэлээЭмгэн хуушуурнаас хэдийг аван тавган дээр тавиад үлдсэнийг нь хоолны халуун саванд чихэж хийлээСая санаа нь амарсан эмгэн хаалга нээж хиншүүг гаргаад: -Хөөе, охин гуай бос, босИх унтвал хамаргүй болно шүүАлив хуушуураа идТэгээд хувцас хунараа сольж өмсУдахгүй аав чинь ирнэ гэлээОхин орон дээрээс бөгсөөрөө гулган газар буугаад явган ширээний өмнө хөлөө чирсээр мөлхөн очивОхин тавагтай хуушуураас аван үзүүрээс нь хазаад амтархан зажилснаа: -Ёстой гоё гээд дээлээ солих эмээ рүүгээ харлааГэнэт эмгэний тархи манасхийж суун тусавАрай гэж доош бохирлоо. -Ёоё ёоёТархиар гэнэт хатгуулах чинь гэж аяархан өгүүлээд охины зулайг үнэрлэн:

-Хэзээ нэгэн цагт эмээгээ үxэxээр айж болдоггүй юм шүүҮxсэн хүнээс ердөөчайх хэрэггүй гэлээ. -Та дандаа наадахаа ярьж байх юмЕр нь үxнэ гэж юуг хэлдэг юм бэ? –Сэрэхгүй бөх нойрсохыг хэлж байгаа юмЭмээ нь сэрэхгүй унтаад байвал дээлээр толгойг минь хуччихаарай.

-За за. -Уг нь охиноо явахыг хараад нүд анивал хүсэл биелэхсэнЭмгэн ор руу очин суугаад: -Аавыг чинь иртэл жаахан хажуулаадахъя гээд хэвтлээОхин хоёр хуушуур идчихээд: -Би цадчихлаа гэсээр ор өөд мөлхөж төмөр хөлнөөс зүүгдэн авираад эмгэний ардуур суулааХаалга мэлсхийн онгойж залуу инээмсэглэсээр орж ирэн:

-Сайн сууцгааж байв уу? гээд томоо гэгч цүнхээ хөлдөө чулуудлааОхин тэр хүн рүү бишүүрхэн хараад эмээгээ нудран:

-Эмээ сэрээрэй, аав ирчихлээ гэж шивнэв. -Миний охин, эмээгийнхээ нүүрийг яагаад бүтээчихээ вэ? хэмээн залууг тэвдэнгүй хэлэхэд охин: -Эмээ сэрэхгүй бөх нойрсож байгааТэгээд хэлснээр нь хучсан юм гэлээЗалуу хормын зуур эмгэний дэргэд харайн очоод нүүрийг нь бүтээсэн дээлийг сөхлөөЭмгэний царай цайж, уруул нь хөхөртөн аль хэдий нь амьсгал хураажээЗалуу эмгэний чөргөр гараас атгаад нүүрэнд нь чихээ нааснаа энгэрт нь толгойгоо шаан мэгшин уйллаа. -Намайг хүлээчихгүй дээ, ээж минь гэж үглэх ажээУчиргүй уйлах аавыгаа хараад юуг ньчойлгоогүй охин “Эмээ” гээд дагаад уйлчихавТүргэний тэрэг ирэн залуухан эмч эмгэний цoгцoсыг үзэж наc барcан магадлагааг бичээд: -Бүрлээчийг эндээ байлгах уу, шарил хадгалах газар аваачих уу? гэж намуухан дуугарлааГэрийн баруун орон дээр ноомойн суух охин эмчийн үйлдэл бүрийг нүд чавчилгүй хянамгай ажиглаж байлааНүд нь улайж, бүлцийсэн залуу: -Шарил хадгалах газар гэж хэлээд тэсэлгүй гэнгэнчихэвАрай гэж биеэ эзэмдээд охиныхоо хажууд толгойгоо тэврэн суувЭмч гэрээс гаран удалгүй жолоочийн хамт дамнуурга барьсаар орж ирэвБүрлээчийн орны өмнө дугуйг нь дэлгэн тавиад залуу руу харж: -Өргөлцөхөд туслаарай гэлээЗалуу өөрийн мэдэлгүй дахиадлгэнгэнэсээр зүүн ор руу очлооБүрлээчийг зөөн тавиад дээгүүр нь цагаан даавуугаар бүтээвЭмчийн хамт залуу дамнуургын толгой хэсгээс дамжлахад жолооч сурамгай гэгч хөлөөс нь өргөн үүд рүү алхлааЭмээг нь аван гэрээс гарч буй хүмүүсийг хараад охин баxиран: -ЭмээМиний эмээг хааш нь авч явах гээд байгаа юмЭмээ, намайг битгий орхиоч ээ гэж цурхиран уйллаа. -Эмээ нь эмнэлэгт хэвтэж байгаа юмХоёулаа орой эргэж очно гэж залуу хоолой чичрүүлэн хэлээд:

-Миний охин, томоотой сууж байгаарай гэсээр гэрээс гаран хаалга хаалааБүрлээчийг түргэний тэргэнд хийсний хойно залуу хөлөөс нь зүүгдээд чангаар мэгшивТэгтэл гэнэт “Эмээ” гэх хүүхдийн дуу хадавЗалуу эргэж харвал охин гэрийн хаалга тэгнэн зогсож байлааТэгснээ тэнтэр тунтар алхавОхин “Эмээ” гэж зогсолтгүй хашгирсаар гараараа түргэний тэрэг өөд занган:

-Эмээ, намайг аваад яваач ээ гэж уйлсаар байх ажээЗалуу охин өөдөө гүйн очоод тэврэн авч: -Миний охин явж байна, явж байна шүү дээ гээд цурхирлааЭнэ үед эмгэний сүнс тэднийг тэнгэрээс харан сэтгэл нь амирлаж чанадын чанад ертөнц рүү нисэн одлоо.

Similar Posts