Өнөө залуу гэнэт надаас \”Энэ тасгийг яагаад хөнгөвчлөх гэдгийг мэдэх үү\” гэж аяархан асуулааБи \”мэдэхгүй ээ\” л гэсэнТэр хэсэг чимээгүй сууснаа \”ямарчнайдваргүй болсон хүмүүс энд ирдэг юм\” гэж нэг тийм хачин хүйтэн, сааралтсан хоолойгоор хэлэвМиний дотор пал гээдлявчихсанТэр үгүүлбэр надад ямар хүнд, ямар муухай сонсогдсоныг тэр залуу анзаарсанчюм уу үгүйчюм уу бүү мэдТэр мөчийг хүртэл аавыгаа эмчлүүлнэ, эдгэнэ гэж бодож явсан миний нүдийг нулимс бүрхэж…
Хөнгөвчлөх тасаг…
Ийм нэртэй тасаг Хавдар судлалын эмнэлэгт бийЕрөнхийдөө хавдраар өвдөөд \”найдваргүй\” болчихсон хүмүүсийг тэндээ хэвтүүлдэг юм билээТэр нэг хавар зүв зүгээр явж байсан аав минь гэнэтлэлэгний хорт хавдар гэдэг оноштой тэр тасагт хэвтэхээр боловЭмч тодорхой зүйл хэлээгүй болохоор бид эмчлэгдэж, эдгэнэ гэсэн найдлагатайгаар аавыгаа хэвтүүлж, би сахихаар болсон юмЭхний өдөр нэг их зүйл анзаарсангүйЭмнэлэг, эмч нар, өвчтөнүүд ямар байдаг билээ, яглтийм…
Хоёр дахь өдрийн өглөө аавыгаа дуг хийх хооронд коридорт цонхны дэргэд байдаг буйдан дээр очиж хэсэг суулааХажууд нэг тэргэнцэртэй залуу цонх руу ширтээд сууж байвЭэж нь бололтой нэг хөгшин миний дэргэд ирснээ \”эмийн сан\” ороод ирье гэж шивнэх шахам хэлээд өнөө тэргэнцэртэй залуу руу сэмхэн дохиод \”харж байгаарай\”
гэчихээд түргэхэн эргээд явчихавБи залуугийн араас харж хэсэг сууснаа босч хажууд нь очоод цонх руу харлааТүрүүнээс хойш юуг тэгтлээ их удаан ширтээд байгааг нь мэдэх гэж…
Зургаадугаар сарын жирийнлнэг халуун өдөр… Хуучин модод… Машин тэрэгний бүгтхэн дуу чимээ, хааяа нэг явж өнгөрөх хүмүүсНадад бол онцгой зүйл юучхарагдсангүй… Би цонхоор харахаа болиод өнөө залууг ажиглалааТэр өөдөөс зэрвэсхэн харснаа дахиад цонх руу харчихавМинийлүе насны, нүдэнд дулаахан бор залууХарин нүд нь нэг тийм сонин харцтай юм. (Би тэр үед яг ямар гэж хэлэхээ мэдэхгүй байвОдоо бодоход гунигандаа живчихсэн харц байж…) Би юм яримаар санагдаад \”Гадаа халуун байна шүү\” гэлээӨнөөх над руу харсангүйСонсоогүй юм шиг дуугүй сууж байснаа гэнэт \”би даарч байна\” гэвБи сандарч \”Өрөөндөө орох уу, ээж чинь одоо хүрээд ирэх байх аа, чи аль палат вэ, би оруулаад өгөх үү\”
гэхэд тэр зүгээрлтолгой сэгсэрснээ \”өрөөндчдаараад байдаг юм\” гэх юмБи гайхаад \”танай өрөө тийм хүйтэн юм уу\” гэчихээд
шал тэнэг юм асууснаа гэнэт анзаарч дуугүй боллооӨнөө залуу над руу нэг хачин харснаа дуугарсангүй… Бид хоёр дахиад юм ярьсангүйУдалгүй ээж нь ирж би палат руугаа орсон юмТэр орой манай хажуугийн тасагт байсан нэг хөгшин өнгөрч, ар гэрийнхэн нь аваад гарч байгаа дуулдавТэгэхэдлби нэг зүйл анзаарсан юмХөнгөвчлөх тасгийн коридорт таарсан өвчтөнүүд, сахиурууд нь бүгд нэг тийм хачин дүнсгэр, гунигтай байхыг…
Мэдээж эмнэлэгт байгаа улс яаж цовоо сэргэлэн баяр хөөртэй байх билээГэхдээлтэр тасаг бусдаас өөр хачин уур амьсгалтай байсан юмМаргааш өглөө нь дахин цонх руу очвол өнөө залуу ганцаараа яг өчигдрийнх шиг цонх руу хараад сууж байнаЭэж нь ойр хавьд лав алгаБи дуугүйхэн зэрэгцэж зогсоод цонхоор харлааӨнөө залуу гэнэт надаас \”Энэ тасгийг яагаад хөнгөвчлөх гэдгийг мэдэх үү\” гэж аяархан асуулааБи \”мэдэхгүй ээ\” л гэсэнТэр хэсэг чимээгүй сууснаа \”ямарчнайдваргүй болсон хүмүүс энд ирдэг юм\” гэж нэг тийм хачин хүйтэн, сааралтсан хоолойгоор хэлэвМиний дотор пал гээдлявчихсанТэр үгүүлбэр надад ямар хүнд, ямар муухай сонсогдсоныг тэр залуу анзаарсанчюм уу үгүйчюм уу бүү мэдТэр мөчийг хүртэл аавыгаа эмчлүүлнэ, эдгэнэ гэж бодож явсан миний нүдийг нулимс бүрхэж, дотор давчдан аман дотроо \”худлаа, худлаа\” гэж үглээд палат руугаа гүйчихлээЯг одоо ямар нэг зүйл, хэн нэгэн аавыг минь үүрд аваад явчих гэж байгаа юм шиг дотор жигтэйхэн давчиднаХудалч, худалч залуу… гэж үглэсээр орвол аав минь огт өвдөөгүй юм шиг, орон дээрээ тохойлдоод өндийчихсөн цонхоор харж байвМанай палатны цонхоор эмнэлгийн хашаан доторх машины зогсоол, бас хэдхээн мод, энэ тэрхэнлхарагданаЯг тэр мөчид аавдаа орчлонгийн хамгийн сайхан бүхнийг үзүүлмээр санагдавХямарснаа, уйлснаа мэдэгдэхгүйн тулд угаалтуур руу очин гараа угааж байгаа дүр эсгэн ус гоожуулж хэсэг зогслооАав цонхоор харсан чигтээ \”Одоочхөдөө сайхан байгаа даа\” гэвНутгаа санагалзсан нь, явахыг хүсч байгаа нь илт…
\”Аав аа, хоёулаа эмнэлгээс гараад нутаг руугаа явъяОчиж сайхан амраад ирье\” гэвэл аав ихлдуртай шинжтэй над руу инээмсэглэн харснаа
\”Ах эгчтэйгээ ярь даа\” гэснээ \”эмч явуулах болов уу\” гээд чимээгүй болчиховДахиадлнулимс тороод ирлээАшгүй сувилагч орж ирэн бид хоёрыг сатааруулсанчби дотроо \”Ёрөөсөөлаавыгаа аваад нутаг явъяОчих гэсэн газар бүхэнд нь очуулъя\” гэж бодсон юмАав минь тэр тасагт хэвтсэн цагаасаа хойш өдөр өдрөөр улам ядруу харагдах боловБи аавыг минь эмчилж байгаа эмчийг олж уулзан
аавынхаа өвчний тухай үнэнийг хэлэхийг хичээнгүйлэн гуйлааЭмч над руу нэглөрөвдсөн, халгасан харцаар харж байснаа
\”Дүү минь аавд чинь хоёр сарынлхугацаа үлдсэн\” гэчихээд бушуухан босоод цаашаа харан шкафаа ухавБи эмчийн өрөөнөөс яаж гарснаачсанадаггүй юмӨнөө залуугийн хэлсэн үг цээж хага зурнаГэвч би итгэл найдвараа алдахыг хүссэнгүйМаргааш өглөө нь өнөө залуу руу очлооЦонхныхоо дэргэд суужлбайнаЯглнэг цагт энд ирж суудгийг нь бичгадарладаг болжБаслярих юм олдсонгүйХэсэг чимээгүй цонх ширтэж сууснаа би залуугийн дэргэд очин, бараг өвдөглөх шахам сууснаа
\”Аав минь хоёр сарламьдранаБи аавынхаа төлөө юучхийж чадахгүй байна\” гээд уйлчихлааЗалуу чимээгүйлбайнаБи хэсэг уйлж аваад гэнэт \”Энэ хүн надад юучхэлэх билээ дээАдилхан өвдөж, өөрийгөө яая гэж байгаа хүнХаринчсэтгэлийг нь тавгүйтүүлчихлээ дээ\” гэж бодон бушуухан босч явахыг завдахад тэр аяархнаар \”Ганцааранг нь битгий үлдээГараас нь атгаад хамгийн дуртай зүйлийг нь ярьБолвол өвчнийх нь тухай сануулахгүй, ярихгүй байвал…\” гээд чимээгүй боллооБи тэр өдрөөс хойш залуугийн хэлснээр аавтайгаа урьд урьдаас илүү ойр байж, аль болох өвчинг нь мартагнуулах гэж хичээдэг болсон юмБайнга дэргэд нь сууж гараас нь атган, нутаг усныхаа тухай, ахан дүүсийнхээ тухай, айл саахалтынхаа хүмүүсийн тухай, бага насныхаа тухай, аавынхаа ажиллаж байсан ажлын тухай,
хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь тухай өөрийн мэдэх бүхнээ дурсан ярьдаг боллооДурсамж хүнийг ямар их жаргалтай болгодгийг би тэгэхэд мэдэрсэн юмАав миньчих дуртай, санаж байгаа бүхнээ надад ярьж өгөх гэж хичээдэг боловХоёр хоног би өнөө залуутай уулзсангүйГурав дахь өдрийн өглөө цонх руу очвол тэр толгойгоо огцом эргүүлэн над руу харавНүдэнд нь тийм гэх аргагүй нэг инээмсэглэл гялс гээд өнгөрөхийг би ажиглалааТэр намайг хүлээж байжээ.
-Аав чинь яаж байна?
-Бие нь сайнгүйлбайнаХарин сэтгэл санаа нь овоо шүүЭмнэлгээс гараад аавыгаа аваад нутаг руугаа явна аа гэвэл залуу:
-Яамай дааСэтгэл дээрдэнэ гэдэг чухал… гээд над руу өнөө хачин харцаараа дахин харавБи толгой дохиод урд нь гарч цонхны тавцан дээр
ирмэглэн суугаад гартаа атгаж явсан гялгар чулуугаар нарны гэрэл ойлгон тоглож эхэллээЭнэ бол манай нутагт байдаг “Гялтан” гэдэг уулын чулууБи нутгаасаа гарахдаа тэр чулууг авч гарсан бөгөөд болж өгвөл гараасаа салгах дургүйТэрийг чулуу гэхээр хүмүүс бараг итгэдэггүй юмЯагаад гэвэл тэр их өвөрмөцХарахад өнгө өнгө солонгорсон, хавтгай, гялалзсан яг ялтас шигГэхдээлтэр чулууОлон давхар хальстай чулууЕр нь сонгины хальс шиг хуулардаг чулуу гэж та нар сонссон уу? Тэр тийм хачин чулууЗалуу намайг гэрэл ойлгон тоглохыг харж сууснаа наадах чинь юу вэ? гэлээ. \”Энэ миний итгэл найдвар\”. Залуу \”энэ охин чинь бас юу яриад унав\”
гэсэн аятай над руу харахаар нь би чулууныхаа тухай мэдэх бүхнээ түүнд ярьж өгөөд босч очин гарт нь чулуугаа атгуулаад
\”Одоо энэ чиний итгэл найдварНэгийг нь хуулж авсанчдахиад цаана нь зөндөө хальс бийИтгэлээ битгий алдаарай…\”
гэчихээд палат руугаа дэгдчихэвСэтгэл дотор нэглсайханЯглтүүнийг эмчилчихсэн юм шиг, эдгээчихсэн юм шиг тийм дэврүүнХарин тэр чухам юу бодсоныг бүү мэдБид тааралдалгүй дахин хоёр хоносны эцэст аав бид хоёр эмнэлгээс гарах боловАх эгч нар аавыг хөтлөн хаалга зүглэх зуур би бушуухан өнөө цонх руу очлооТэр сууж байнаУрьдынх шигээ цонх руу ширтээдЯагаадчюм тэр урьд урьдаасаа илүү гунигтай байх шиг надад санагдсан юмӨнөөдөр тэр над руу огт харсангүй, бас инээмсэглэсэнгүйГэхдээ намайг хажууд нь ирснийг тэр мэдэж байлааБичюм ярьсангүйХажууд нь хэсэг чимээгүй зогссоноо баяртай гэж аяархан хэлээд эргэвГэтэл тэр нэг их хачин хоолойгоор \”гялтгар аа\” гэж дуудавЧулууны минь нэрээр намайг нэрлэчихэжТэгэхэд би түүний, тэр миний нэрийг мэддэггүйг саналааЭргээд харвал тэр чулууг минь өөдөөс сарвайснаа \”Энэ чулуугаа аваад явАвсан ууландаа аваачиж тавиарай\” гэснээ
\”Угаасаа чамайг хөдөөнөөс ирэхэд би явчихсан байнаЧулууг чинь хэн ууланд нь аваачиж тавих юм” гээд яглаав шиг минь захирангуй бас үгүй гэх аргагүй итгэлтэйгээр хэллээ.
“Чамайг буцаад ирэхэд би явчихсан байна” гэдэг үг зүрхэн дотор цуурай шиг хадаад болдоггүйДотроос нэг юм өмрөөд уначих шиглсанагдсанНэглмэдэхэд би чулуугаа шүүрч аваад урсаад ирсэн нулимсаачарчих сөхөөгүй үүд рүү зүглэлээТэр араас аяархнаар \”Баярлалаа, баяртай гялтгар аа\” гэх нь сонсогдов…
(2021 онСБадамгарав)