Ээж ээ хүү нь нэг үрээ авмаар байна – та тэтгэвэрээ нэмээд зээлчих – яаж амьдрах гэсэн хүн бэ чи – үгүй ээ ээж би өнгөрсөн шөнө яг тэр үрээг зүүдэлсэн, аав минь надад дохио өгсөн гэж зүүдээ урд хойно нь оруулан ярихад сонсож суусан эмгэн – нээрээ тиймчюм болов уу гэсэн шинжтэй хэсэг чимээгүй байснаа багадаа хурдан морь унаж явсан хүүгээ харж дотроо өрөвдөн – ажилгүй, дээр нь хөл муутай энэ хүн ядаж дуртай юм аа хийвэл гээд….
Тогтох нойрноосоо бүрэн сэрсэн боловч орноосоо боссонгүйТэрээр зүүдээ бодон хэвтэх ажАавыгаа алдаад хагас жил хиртэй болж байгаа түүнд өнгөрсөн шөнийн зүүд нь
ямар нэгэн дохио мэт санагдавХааначюм тэр ганцаараа явган явах бөгөөд эргэн тойронд нь эл хульТэгтэл хаанаасчгарч ирсэн юм бүү мэд
нэг морь урдуур нь давхих бөгөөд түүнийг гурийлахад зогтусан эргэж түүн дээр иржээЗалуу морины шанаа хүзүүг илэхэд дэлэн дороос нь бөөн бөөн мөнгө газарт унавЗалуу гайхан мөнгийг авч толгойгоор нь эмхлэн тоолох гэж байгаад сэржээГаднаас орж ирсэн ээж нь – босооч элжирлээ, гарч ажил сур
эсвэл эхнэр ав чиний царайг харсаар залхаж байна, үхэхээс минь өмнө эхнэр авчихвал уул нь зүгээр юмсан гэж үглэдэгээрээ үглэхэд залуу
– за гэснээс өөр үг хэлэлгүй босоод мөнлсумын захиргааруу явлааТэгээд – одоохондоо ажил алга гэхдээ удахгүй цас хайлаад дуусахаар хог арилгах ажил гарна тэгэхээр дуудъя гэсэн
хариу сонсоод буцаж явлааЗамдаа хоёр гурван машин дээр нилээд олон хүн шавсан байхыг харж дөхөн очивТэнд Сүхбаатар аймгаас авчирсан гэх даага, үрээ, их насны морь зарж байлааЗалуу морьдыг нэг бүрчлэн сонирхон харж яваад нэгэн хур дэлтэйгээ хээр үрээн дээр нүд нь тусавГэнэт түүний санаанд шөнийн зүүд нь од харвах мэт зурсхийн орж ирэхэд – энийглавъя гэсэн хатуу бодол сэтгэлд нь орж яаран гэрлүүгээ доголон хөлтэйгээ мартан гүйж байлааХашааны хаалгаар орж ирүүтээ л – ээж ээ гэхэд гайхсан хөгшин хаалгаа дэлгээд – яав аа гэж сандран асуухад залуу
– ээж ээ хүү нь нэг үрээ авмаар байна – та тэтгэвэрээ нэмээд зээлчих – яаж амьдрах гэсэн хүн бэ чи – үгүй ээ ээж би өнгөрсөн шөнө яг тэр үрээг зүүдэлсэн, аав минь надад дохио өгсөн
гэж зүүдээ урд хойно нь оруулан ярихад сонсож суусан эмгэн – нээрээ тиймчюм болов уу гэсэн шинжтэй хэсэг чимээгүй байснаа багадаа хурдан морь унаж явсан хүүгээ харж дотроо өрөвдөн
– ажилгүй, дээр нь хөл муутай энэ хүн ядаж дуртай юм аа хийвэл сэтгэл санаа нь өөдрөг байх байхдаа – надад зэмлүүлж үглүүлсээр байтал
чих нь гууль болох нь гэж бодох ажТэгээд босож авдраа уудлан бага гарын нэг мөнгөн аяга гарган хүүдээ өгөөд – банк явъя гэхэд
– за гээд ухасхийн орон доогуураа тонгойн ээжийнхээ цагаан ултай гутлыг гарган тоосыг нь арчиж тос шооток аван тослоод
ээжрүүгээ дөхүүлэхэд эмгэн гутлаа өмсөвХоёул замдаа нөгөө машинтай хүмүүс дээр очиход азаар нөгөө үрээг нь хүн аваагүй байлааАлсаараа жижгэвтэр биетэй хээр үрээг эмгэн сайтар ажиглаад сэтгэлд нь нийцэж байгаа бололтой инээмсэглэхэд залуу
– энэ үрээг буцаж ирээд авъя гэхэд эмгэн өврөөсөө мөнгөн аягаа гарган ирэвНаймаа хийж буй хүмүүс гар гар дамжуулан үзээд
– аятайхан аяга байна энийг чинь оролцуулъя гээд үнэ хэлэхэд эмгэн зөвшөөрч – үлдсэн мөнгөө бэлдээд ирье гээд хүүгээ дагуулан явцгаалааБанкин дээр ирж зээлээ сунгаад буцан хур дэлтэй хээр үрээгээ авсаар хоёул гэртээ ирцгээжээЭнэ цагаас хойш
Тогтох үүрийн таван жингээр сэрж үдшийн харуй бүрийгээр гэртээ орж ирдэг боловЗуны сар ирж наадмын тов
ар араасаа гарч эхэллээУдалгүй – Тогтохын хээр үрээ гэх магтаалын үгс сум даяар түгж эхэлжээЛДайриймаа 20191210