“Минийх биш хүний ээж шүү дээ..” Чи намайг яах гэж ингэж тамлаж, хүний гарт өгч байгаа юм бэ… Тэр их мөнгөнийхөө барьцаанд намайг өгсөн гэж үү… Арайчдээ, таныг би өнөөдрийг хүртэл “Ээж ээ” гэж дууддагБас хайрладаг… Та намайг ингэж зовоохынхоо оронд алчихаач гээд….
Өтгөн хөмсгөндөө зохисон том алаг нүдээрээ инээмсэглэн ширтэх ахыгаа “Бүүр яваад өгсөн…” гэхэд итгэж чадахгүй байлааӨмнө нь зул бадамлах ахынхаа жаазтай зургийг удтал ширтэж суусан Өөлүнд асгартал урсах нулимсаа арчих сөхөө байсангүйХайртай залуу Хэрлэн нь орж ирээд юу болсныг мэдэхгүй, яах аргаа олохгүй сууж байгааг мэдээгүй байна.
-Хурдан хүрээд ир… гээд байхад:
-За… гэчихээд зөндөө удсанЗаавал ийм юм болохыг хүлээсэн хэрэг үү… Өөлүн амандаа ийн үглэн эхэр татан уйлсаар…
-Миний хайр, одоо тайвширТалийгаачийн хойноос уйлах муу байдаг юм гэсэнХоёулаа Гандан оръёХэрлэн чимээгүйхэн харж сууснаа Өөлүнг ийн аргадав.
*** *** ***
Аавыгаа дагаж ирсэн Лутааг мэдээ орох цагаасаа хойш ”Миний төрсөн ах” гэж итгэж өссөн Өөлүн түүнийг ээжээсээ хүртэл өмөөрдөг байжЛутаа, Өөлүн хоёр хоорондоо дэндүү дотно гэдгийг ойр тойрныхон нь сайн мэднэАав нь нартыг орхисноос хойш Өөлүнгийн ээж ахыг нь илт ад үзэх болжээИндүүгээр толгойгоо хага цохиулчихаад уйлаад сууж байхад нь Өөлүн:
-Хоёулаа явъяЭнэ гэрээс өөр газар амьдаръя… гээд ахтайгаа хөтлөлцөн эмээгийндээ гүйж очиж байсан удаачбийСургалтын төлбөр өгөх хүн байхгүй гэдгээ сайн мэдэх Лутаа аравдугаар анги төгсөөд ажил хийхээр шийджээТэрээр ажил төрөл хайсангүйШууд зах дээр очивЛутаа өдөржин тэрэг түрж, хүний ачаа зөөж, хэдэн төгрөг олоод, дүүдээ авчирч өгдөг байвАхаасаа нэг жилийн дараа Өөлүн хуулийн мэргэжил эзэмшихээр их сургуульд оржээЭнэ үед ээж Гандиймаа нь бусдын адил мөнгө олох санаатай, байраа зараад Солонгос руу явавТэнд очоод нэг их удалгүй үйлдвэрийн эзэн гэх солонгос эртэй дэр нэгтгэсэн ээж нь
жилийн дараа Лутааг Солонгос руу татан авчээАйлын хажуу өрөөнд ганцаархнаа хоцорсон Өөлүн ээж дээрээ очсон ахдаа атаархавч, яагаадчюм бэ,
санаа зовж, шаналахнь давамгайлдаг байлааАхтайгаа утсаар ярих бүртээ таатай биш байгааг анзаарч мэдсэн учраас тэр.
-Ажил хийгээгүй ээХэл мэдэхгүй, солонгос эрийн харцаар хөдлөөд явжлбайнаАх нь яг ямар хүмүүсийн гарт орсноо мэдэхгүй байнаЭэж надтай уулзахаа больсонХааяа нэг утсаар ярихаараа:
-Хүний үгнээс гарав аа… Толгойгүй болно гэж мэдээрэй… гээд намайг дарамтлах юмАхын нь ойлгосноор ээжтэй суусан тэр эр сайн хүн биш ээ…
Хүний газар ингэж яваа ээжийгээ хүртэл өрөвдөх юм… гэхИнгэж ярьснаас нь хойш Өөлүн улам их санаа зовох болжээАхтайгаа ярих гээд чадалгүй сар гаруй хугацааг өнгөрүүлэвЭэж нь ярих боловч Лутаагийн тухай асуухад бараг хариу хэлэхгүй
өөр юм ярьж дүйвүүлээд өнгөрүүлнэӨөлүн санаа зовохоос хэтрэхгүй, дэмийлутсаа унтраахгүй хононо.
**** **** ****
-Үйлдвэрийн агуулах бололтой, том байшингийн үүд сахиж, өдөрт авчирч өгсөн хольцгүй цагаан будааг идээд, хар ус уугаад хэвтэж байнаӨмхийрсөн юм шиг эвгүй үнэртэй халуун ногоог хоолойгоороо давуулах хүртэл хэцүү юмГэхдээ миний дүү намайг ингэж ярьж байна гэж ээжид битгий хэлээрэй, за юуТэр хүн чи, бид хоёрын төлөө ингэж явахад нь гомдоохгүй юм сан гэж бодох юмУтас нь холбогдохгүй байсан ах нь нэг шөнө нэлээд яарч сандарсан байдалтай ингэж ярьжээХамгийн сүүлд ах нь ингэж ярьснаас хойш дахиад сар гаруй хугацаа өнгөрөвТэр үед уйлж байгаагаа нуух гэж ахынхаа хичээж байгааг нь хүртэл Өөлүн мэдэрчээҮүнээс хойш Өөлүнгийн сэтгэл санаа хаврын хуйсгануур тэнгэр шиг хачин тогтворгүй байх болов.
”Ээж юулхийж яваа бол…” гэхээс түүний сэтгэл нь эрчлэгдэн шимшрэх, уртын урт өдөр, хоногууд ар араасаа хөвөрсөөр байжХоёр өдөр ээжтэйгээ утсаар ярих гээд чадсангүйЛутаагийн утас хаалттай хэвээр байсан нь Өөлүнгийн ээждээ итгэх итгэлийг улам алдрахад хүргэжээАхынхаа төлөө залбирч, аавынхаа хойноос зул өргөн, алагхан зүрхэндээ бэтэг тээн шаналж яваа Өөлүнгийн гар утас шөнө дунд дуугарсан нь түгшүүрийн харанга мэт сонсогджээ.
-Ах чинь үйлдвэрийн осолд ороод, нас барсанАжил явдлыг өнгөрүүлэх гээд завгүй байсан болохоор охинтойгоо ярилгүй удчихлаа…
Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод Өөлүн өөрийн мэдэлгүй гар утсаа алдаж унагав.
”Ээж ингэх гэж аваачсан юм байна” гэх уй гашуу түүний ухааныг балартуулж, “Арайчдээ…” хэмээн шөнийн аниргүйг эвдэн бархирчээ.
*** *** ***
… -Өнөө шөнийн дотор энэ агуулах доторхи барааг зөөж дуусгаӨглөөний 04 цаг гэхэд чам дээр хүмүүс ирнэҮг дуугүй дагаад яваарай… гэж Солонгос эрийн хэлсэн нь Лутаагийн чихнээс салж өгөхгүй байлаа…
-Гандиймаа… Чи намайг яах гэж ингэж тамлаж, хүний гарт өгч байгаа юм бэ… Тэр их мөнгөнийхөө барьцаанд намайг өгсөн гэж үү…
Арайчдээ, таныг би өнөөдрийг хүртэл “Ээж ээ” гэж дууддагБас хайрладаг… Та намайг ингэж зовоохынхоо оронд зах хязгаар нь үл мэдэгдэх энэ Хан мөрөн рүү шидүүлчихээч…
Хүний гарт үхсэнээс загасны хоол болсон нь дээр… гээд Лутаа тунаран ногоорч, уур омог нь багтаж ядах шиг хүчтэй давалгаагаараа үе, үе эргээ мөргөн буцах их далайг нүд цавчихгүй ширтэн зогсоноЭнд, тэнд гялтайх гэрэл, машины дохионоос өөр гэгээтэй юм ойр хавьд нь байсангүйМонголдоо ингээд зогсч байгаа бол нутгийн минь тэнгэрт түг түмэн одод гялалзаад ямар сайхан байгаа гээч…. Лутаа ийн сүлэлдэх бодолдоо мансууран хэсэг зогсоод буцаж, сүүдэртэн нүүгэлтэх том агуулах руу орлооБуу үүрэн зогсох солонгос залуугийн хажуугаар өнгөрч, хайрцагласан загас зөөж байгаа хэдэн хүн дээр очлооИрснээ бодвол хэл нэвтэрч, хоорондоо юу ярьж байгааг ойлгохтойгоо болсон Лутаа, өдөр дээрэлхүү зантай нэг муу солонгост нэвширтэл зодуулаад байсан
биерхүү залуутай зэрэгцэн, хайрцагтай загасыг хэд, хэдээр нь мөрлөн зөөвАчааг зөөж дуусахын хэрд нөгөө биерхүү эр Лутаагийн бодлыг уншсан юм шиг:
-Чи харимаар байна уу… хэмээн асуух нь тэрГайхаж, нүдээ бүлтийлгэн өөдөөс нь ширтсэнээ Лутаа дуртай нь аргагүй толгой дохижээШөнийн 03 цаг гэхэд хайрцагласан загасыг зөөж дуусган, агуулахыг суллалаа… Цаг гаруйн зай байгаа болохоор ярилцаж тохиролцсоноороо Лутаа, Нам Сунг хоёр агуулахын баруун хойд буланг тойрон гүйвТэр буланд хүн багтах зай байгааг Нам Сунг аль эрт олоод харсан байжХэрцгий эзнээсээ гар утсаа хүртэл нууж амжсан Нам Сунг бодож, төлөвлөснийхөө дагуу яаравчлан унаа дуудсанаар Лутаатай хамт Инчооныг зүглэн давхивОргож, дайжсан хоёр залуу Инчооны ойролцоохь буйдхан буурчийн газар орогнолооТэндээс толгойгоо цухуйлгалгүй, хоёр хоног бүгжээЛутааг бодвол Нам Сунг газар сайн мэднэСолонгосоор чөлөөтэй ярих тул тэндээс бүрмөсөн явах ажлаа хөөцөлдөхөөр хот руу явав…
Нэг хоногийн дараа нутаг буцах эрхийн бичиг, онгоцны тийз авчирч өгсөн Нам Сунг гэх вьетнам гаралтай эр өөрөө бас барьцаанд орсон байжээДалайгаар дамжуулан хулгайн тээвэр хийдэг солонгосын бүлэг дээрэмчид бусдаас авах их хэмжээний мөнгөнийхөө барьцаанд гаднын үнэгүй ажиллах хүч авдаг байжИймлзамаар тэдний гарт орж, тамираа тасартал ажиллаж байсан вьетнам залуу Лутаагийн царайнаас
“Муу хүний гарт бас орсон юм байна” гэдгийг ойлгосон хэрэгИнгээд нэрээчмэдэлцээгүй байж, харцаараа ойлголцон, Лутаад тусалсан сайхан сэтгэлт энэ залуу өөрөө бас нутаг буцах тийз авсан байлааАйдсаа аль эрт үгүй хийсэн хоёр залуу бие биеэ халуун дотно харцаараа мялааж, багтаж ядсан баяр хөөрөө тээсээр Нисэх буудал дээр очивМонголын нислэг түрүүлжээ… Лутаагийн суусан онгоц өндрөө аван хөөрөх үед
Нисэх буудал дээр нулимстай хоцорсон Нам Сунгийн санаа сая амарч, найзынхаа даалгавраар Өөлүнтэй утсаар ярьж:
-Ахыгаа угтаж аваарай… гэсэн баярт мэдээг дуулгажээӨөр эхээс төрсөнчнэг эцгийн цусаар гагнагдан, нэг гэрт өссөн ах, дүү хоёр “Чингис хаан” Нисэх онгоцны буудал дээр тэврэлдэн уулзав…
-Үхсэн гэж зүүдлэхээр мөнхөрдөг юм гэж эмээ минь хэлдэг байсан шүү дээАхыг нь мөнхрөөсэй гэж бодоод, ээж тэгж хэлсэн юм байлгүй… гээд Лутаа Өөлүнг хөтлөн Хэрлэнгийн араас яаралгүй алхсаар машинд суулааАх нь амьд мэнд хүрээд ирсэнд баярласан Өөлүнгийн сэтгэл тэнгэр гийх адил цэлмэсэн ч “Өөрөөс нь гараагүй болохоор хууль бус наймааныхаа барьцаанд өгч байдаг ямар муухай юм бэ…
“Минийх биш хүний ээж шүү дээ..” гэж хэлж байгаа нь энэ хүний буруу бишГэхдээ тэр хүн бол миний ээж…”
гэх бодол дотроос нь харанхуйлан түрж, гаднаас хайрч жиндүүлэх шиг санагдсанчахын нь гар дэндүү дотно, дулаан байлаа.