Эмч нь чамд зүрхээ өгөх донор маш их хайсанЭцэст нь өөрийнхөө зүрхийг чамд бэлэглэе гэж шийдлээХарин аз болоход миний зүрх чамд донор болж таарлааЭмч нь чиний идэх дуртай мандариний амт шиг гоё амьдралыг чамд амсуулах гэж зүрхээ өгч байгаа юм шүүМиний зүрхийг чи хэзээчавахгүй гэж цаараглах учраас би нэрээ Жамъянмядаг гэж нууцалсаныг минь уучлаарай! Намайг зүрхээ чамд өгч байгааг Шагай доктороос өөр хүн мэдээгүйХамаглнууцаа ярьж зовлон жаргалаа хуваалцдаг Ангараг эмчээсээчүүнийг тас нуучихсан гээд….
Хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор “НЭР ТӨР ЭРХЭМСЭГ АМЬДРАЛ” ТББ-ыг байгуулаад жил орчим болж байнаБи төрийн бус байгууллагынхаа ажлаар монголынхорих ангиудаар үе үе “айлчилдаг” юмМонголдоо цорын ганц байдаг бидний ярьж сурсанаар
“Луусан” гэж нэрлэгддэг эмэгтэйчүүдийн хорих ангиар хэд хэдэн удаа очлооОчих болгондоо нэг эмэгтэй хоригдолтой тааралддаг юмТүүнийг РЧулуунцэцэг гэдэгДавхраатай алаг нүдтэй энэ бүсгүй хүн амины хэрэг үйлдсэн ажТэр ихэд гэмшин хийсэн хэргийнхээ тухай нулимс дуслуулан надад ярьсанТүүний амьдралын гунигт түүхийг сонсоод би энэ бүсгүйд зориулж нийтлэл бичихээр шийдлээИнгээд бодож бодож байгаад саяхан РЧулуунцэцэгт зориулж
“ДОНОР БҮСГҮЙ” нэртэй зохиомж бичиж явуулсан юмТэр миний зохиомжийг уншаад маш их баярласан ажРЧулуунцэцэг надад бичсэн зурвастаа
“-Эгч нь маш их баярлалааСэтгэл хөдлөөд зөндөөн их уйллааЭнд хоригдож байгаа бүх эмэгтэйчүүд энэ гоё өгүүллэгийг уншсанТэдчбас баярлаад бүгд уйлсан шүү” гэж бичжээБусдын доромжлон байгааг мэдсэн хэрнээ
Бурууойлгосон дүр эсгэж худал инээдэггүй
Бурханлиг эгч РЧулуунцэцэгт зориулав.
“-Эмчээ! амьдрал хичнээн сайхан гээчАмьд явах бүр гоё, тиймээ” гэж Байдраг алаг нүднээсээ нулимс дуслуулан тамирдсан дуугаар арайхийн хэллээЧулуунцэцэг эмч өвчтнөө яаж тайвшруулахаа мэдэхгүй хэсэг харж зогссоноо “-Зүгээрээ, чи удахгүй эрүүл болноТэгээд яриад байгаа амьдралынхаа сайхныг мэдэрнээЭр хүн байж уйлаад байгаа юмуу? Өөдрөг бай” гэж ширүүхэн хэлээд эргэтэл Байдраг
“-Эмчээ, та намайг уучлаарай! Үүнийг идээрэйБи таньд өгөх гээд хадгалаад байсан юм” гэж нулимсаа арчингаа дэрэн дороосоо нэг ширхэг мандарин гаргаж сарвайлааЧулуунцэцэг эмч мандаринийг хальсалж талыг нь Байдрагт өгөөд хажууд нь суулааТэр хоёр мандариний шүүсийг сорон хэсэг чимээгүй сууцгаавБайдраг мандариний шүүсийг “ллллллл” гэж сорон тамшаалсанаа “Эмчээ, амьдрал энэ мандарин шиг гоё амттай байхааГашуунчюм шиг хэрнээ чихэрлэгИдээдлбаймаарБи амьдралын мандарин шиг амтыг мэдэрмээрлбайнаИнгэхэд миний хагалгаа амжилттай болох болов уу?” гэж асуун Чулуунцэцэг эмчийн нүдийг цоо ширтлээ. “-Амжилттай бололгүй яахавЗүрх шилжүүлэн суулгах хагалгааг монголд анх удаа хийх гэж байнаХэдхэн сарын дараа чи хөл дээрээ босноТэгээд чи мандарин шиг амттай амьдралаа мэдэрнээОдоо тайван амарЭлдвийг битгий бодЭмч нь чиний хагалгаанд шаардлагатай зүйлсийг өнөөдрөөс бэлтгэх ёстой3 хоногийн дараа уулзалдаяТүр баяртай” гэж Чулуунцэцэг эмч хэлээд өрөөнөөс нь гарлааТэрээр эмнэлгийн урт хонгилоор гүйх шахам алхалсаар өрөөндөө орж ирэвТэр өрөөндөө бодлогширон хэсэг суувТэгсэнээ “-Энэ залууг би аврах ёстойДөнгөж 20 нас хүрэх гэж байгаа энэ залууд асуугаад байгаа амьдралынх нь сайхныг мэдрүүлэх хэрэгтэй”
хэмээн амандаа бувтнаж байснаа хоёр алгаа хавсран “Бурхан минь, 3 хоногийн дотор энэ залууд зүрхээ өгөх донорыг илгээгээч” гэж залбиран гуйж байтал утас нь дуугарлаа.
“-Байна уу? Чука эмч үү? Хамгийн сүүлд шинжилгээнд орсон Жамъянмядаг гэдэг эмэгтэйн зүрх Байдрагт тохирч байнаБүх шинжилгээ нь окБид яллааЭмчээ, одоо хоёул Жамъянмядагтай уулзаж гэрээгээ байгуулаяТэгэхүү?” гэж туслах эмч баяртайгаар урсгаж өглөөЧулуунцэцэг эмч “Жамъянмядаг, Жамъянмядаг…” гэж үглэн өрөөндөө нааш цааш хэсэг холхивЭмч болсоны хэрэг бүтлээ20 гаран жилийн хөдөлмөр талаар болсонгүйХагалгааны багийг яаралтай хуралдуулаяХагалгааны дараа Байдраг хурдан илааршаасай гэж Чулуунцэцэг элдвийг бодон сууснаа уртаар санаа алдлаа.
***** *****
Зүрх шилжүүлэн суулгах хагалгааны багийн хурал ид дундааХагалгааг гардаж хийх Ангараг эмч
“-Донор болох Жамъянмядаг гэдэг эмэгтэйг энд авчирахгүй яасан юмБид энэ эмэгтэйг зоригжуулмаар байна” гэж хурлын даргаас хүслээХуралдааныг даргалж байгаа доктор Шагай Чулуунцэцэг эмч рүү зоримог гэгч нь харсанаа харц тулгарангуут доош харж юм тэмдэглэж байгаа мэт хэсэг суувТэгсэнээ “-Донор эмэгтэй ирнээ, ирнэБүгдийг мэдэж байгааЮу яасанлдаа…” гэж эв хавгүйхэн хэдэн үг хэлсэнээ ахиадлЧулуунцэцэг эмч рүү харлааЧулуунцэцэг эмч Шагай доктор луу болохгүй гэсэн дохиогоор нүд ирмэн толгой сэгсрэвАнгараг эмч “-Нөгөөдөр
донор эмэгтэйг хагалгаанд оруулж зүрхийг нь шилжүүлэе! Нэг баг болж байгаа та нарт итгэж байнаБид эвтэй байхдаа хүчтэйТиймээс урагшаа!” гэж чанга дуугаар хэллээХурлын дараа Чулуунцэцэг эмч хагалгаанд шаардагдах бүх зүйлээ бэлдчихээд Байдрагтай уулзахаар өрөөнийх нь хаалгыг чимээгүйхэн татлааБайдраг Чулуунцэцэг эмчийг харангуутаа
“-Өө эмч, Би таныг хүлээгээдлбайж байлааМиний донорыг олчихсон гэж сонссонҮнэн үү? Эмэгтэй хүн гэлүү? Би уулзах юмсанУулзаж болдог юм болов уу? Та завтай байгаа бол жаахан юм ярьлдааСая найз охин минь ирээд явлааБид 2 зөндөөн зүйл ярилцсанНайз охиндоо зориулж
… Хойднасандаа хоёулаа
Хонгорзул цэцэг болж ургая даа
Хосын жаргалыг сэм сэмхэн эдлээд л… гэж шүлэг бичсэн чинь уншаад шөнжингөө уйлсан гэнэСая ирэхээр нь уучлалт гуйгаад ахиж ийм зүйл бичихгүй гээд амалчихлааБас донор олдсон тухайгаа хэлсэн чинь хичнээн их баярласан гээчБи их аз жаргалтай байнаБаярласандаа болоод дөнгөж сая 4 мөрт бичсэнээ таньд уншиж өгөе,
тэгэхүү? Эмчээ.!” гэж давхраатай алаг нүдээ эргэлдүүлэн хүүхэд шиг шулганаж гарлааТэгсэнээ дэрэн дороосоо нимгэн дэвтэр гаргаж ирэн
…Эрвээхэй цэцгэн дээр суугаадсогтдог шиг
Эр хүн цэнгэн дурласан хайрандаа шартдаг юм… гэж уянгалуулан уншсанаа санаа алдан адар ширтэн хэвлээЧулуунцэцэг эмч Байдрагыг харан хэсэг сууснаа
“-Эмч нь явья даа, ажил ихтэй байгааБаяртай” гэж хэлэн гарыг нь атгаж духан дээр нь үнсэвЭмчийн нүднээс унасан дусал нулимс Байдрагын хацар дээр дуслааБайдраг
“-Эмчээ, битгий уйлХагалгааны дараа би найз охинтойгоо гэрлэнэБид 2 охинтой болноОхиндоо Чулуунцэцэг гэдэг нэрийг заавал өгнөөМиний эмч тайван байБаяртай” гэж хоолойгоо зангируулан өгүүллээ.
***** *****
“ЭНДМЭС ЗАСАЛ ЯВАГДАЖ БАЙНА” гэж гэрлэн хоргоор хүрээлж бичсэн хаалганы гадаа хөл тавих зайгүй болтол хүмүүс цугларчээЗүрх шилжүүлэн суулгах хагалгаа 10 гаран цаг үргэлжилж байгаачдуусаагүйлбайнаАйж түгшсэн, догдолсон хүмүүс хагалгаа явагдаж байгаа
өрөөний хаалга руу амьсгалаа даран нүд цавчихгүй шахам харцгаанаЦаг орчмын дараа “хагалгаа амжилттай болсон гэсээр” шавилхан биетэй сувилагч бүсгүй инээсээр гарч ирлээАйж түгшиж байсан хүмүүсийн нүүрэнд инээвхийлэл тодорцгоож ам амандаа “ашгүй дээ” гэцгээж зарим нь уртаар санаа алдавХагалгааны багийнхан уван цуван гарч ирсээр… “
-Хагалгаа 12 цаг явагдаж амжилттай дууслааӨвчтөний биеийн байдлыг сайн гэж хэлэх арай эрт байнаГэхдээ санаа зовох хэрэггүй” гэж Ангараг эмч баяртайгаар цугларсан хүмүүст хандаж хэллээХарин Шагай доктор нэглуруу царайтай харагдавТэр цугларсан хүмүүст нэг зүйл хэлэх гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд уруул нь өмөлзсөнөө бушуухан эргээд явчихавБайдрагын ар гэрийнхэн Чулуунцэцэг эмчийг гарч ирэхийг тэсэн ядан хүлээвТэд “-Чука эмч яагаад гарч ирэхгүй удаад байнааАрай Байдраг минь… Үгүй байлгүйИнгэхэд ер нь Чука эмч өглөө харагдсан билүү?” гэж өөр хоорондоо ярилцацгаав.
“-Шагай доктор яагаад юм хэлэх гэснээ болиод уруу царайлаад явчихавНэглюм болоод байна даа, цаана чиньЯдаж байхад Чука эмччхарагддаггүй” гэж дунд эргэм насны бүдүүн эр цухалдангуй өгүүллээ.
***** *****
Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсоноос хойш 6 сар өнгөрлөөБайдрагын биечилааршиж эрүүл шахам боловХагалгааны дараа ухаан орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Байдраг Чулуунцэцэг эмчийг хайсаар байлааШагай доктор уулзах болгондоо л “-Чука эмч нь Америкт сурахаар явсан6 сарын дараа ирнэ” гэж хэлдэг байвМиний хайртай эмч Америк яваад 6 сар өнгөрчихлөөЯагаад ирэхгүй байнавЕр нь Шагай доктортой уулзаж Чука эмчийнхээ э-майл хаягыг нь олж холбогдоё гэж Байдраг бодон гэрээсээ гарлаа.
***** *****
Шагай доктор Байдрагыг харангуутаа “-Өө, залуу юу байна даа? Ороод ирЧичолимпод оролцож 100 метрт гүйхээр эрүүл болчихсон байх шив дээ”
гэж хүд хүд хийн хоолойгоо шахан инээлээТэр хоёр цаг үе, улс төр, хувийн амьдралынхаа тухай хэсэг ярилцацгаавГэнэт Шагай доктор “-Байдрагаа, чи өнөөдөр эрүүл болчихжээЦоо эрүүл гэж хэлэхэд болноЧиний зүрх одоо ямарчачааллыг дааж гарнаТиймээс эмч нь чамд зүрхээ бэлэглэсэн Жамъянмядаг гэдэг буянтай эмэгтэйн гэрээслэлийг сонсгоёТэр эмэгтэй зүрхээ өгөхөөсөө өмнө энэ захиас гэрээслэлээ өөрийн дуу хоолойгоороо уншиж хальсанд буулгасан юмМиний Жамъянмядагчбурхан байсан юм шүү” гэж хэлээд мэгшин уйллааШагай докторыг гэнэт уйлсанд гайхсан Байдраг учраа олохгүй сандран
“-Эмчээ, тайвшир дааБи тэр эмэгтэйн ачийг хэзээчмартахгүйНамайг үхлээс аварсан Жамъянмядаг эгчийн төлөө би заавал буян хийнэШагай эмчээ, би Жамъянмядаг нэртэй сан байгуулж байгааЭнэ сан надтай адилхан зүрхний өвчтэй хүмүүст туслах зорилготойИнгэхэд Чука эмч хэзээ ирэх юмЭмчийгээ Америкаас ирэнгүүт нь би сангийнхаа нээлтийг хийнэ” гэж аргадангуй аясаар намуухнаар шивнэх шахам хэллээ.
“-Сан байгуулна гэдэг чинь маш сайн байнаЭмч ньчбас чамд тусланааЧука эмч нь үү?…” гэж Шагай доктор түгдэрсэнээ нүдэнд нь ахиадлнулимс дүүрээд ирлээТэр нулимсаа гарынхаа араар шударч арчсанаа “-За за, эмчийнх нь сэтгэл нэглтавгүй байнаХоёул гэрээслэлээ сонсоё доо” гээд гоёмсог хавтастай CD гарган хөгжмөө асаалаа.
“-Сайн байна уу? Байдрагаа! Би чамд зүрхээ өгч байгаа Жамъянмядаг байнаЧи миний дууг сонсоод шууд таниж байгаа биз дээ…”
Байдраг намуухан ярих эмэгтэйн дууг сонсонгуутаа л “-Миний, миний… хайртай эмч Чулуунцэцэгийн дуу байнашдээЖамъянмядаг гэдэг чинь тэгээд Чука эмч байсан хэрэгүү?”
гэж чанга асуун Шагай докторыг заамдан авлааШагай доктор улайж бөлзийсөн нулимстай нүдээр Байдрагыг муухай харсанаа хөгжим рүүгээ заан “Чишш!” хэмээн дохилооБайдраг юу болж байгаагчанзаарах тэнхэлгүй Шагай докторын цээжинд нүүрээ наан эхэр татан уйллааТэр хэсэг уйлж байснаа жаал тайвшран гэрээслэлийг үргэлжлүүлэн сонслоо. “
-…Байдрагаа, саяханы нэг өдөр чи надтай мандарин хувааж идэж байхдаа амьдрал энэ жимс шиг гоё байхдааБи амьд явж амьдралын исгэлэн хэрнээ чихэрлэг гоё амтыг мэдэрмээр байна гэж ярьж байснаа одоо санаж байгаа биз дээЭмч нь чамд зүрхээ өгөх донор маш их хайсанЭцэст нь өөрийнхөө зүрхийг чамд бэлэглэе гэж шийдлээХарин аз болоход миний зүрх чамд донор болж таарлааЭмч нь чиний идэх дуртай мандариний амт шиг гоё амьдралыг чамд амсуулах гэж зүрхээ өгч байгаа юм шүүДөнгөж 20 насыг хүрч байгаа чи амьдралын сайхныг заавал мэдрэх ёстойАмьдрал хичнээн гоё байдаг гээчАмьд явах бүр гоёЭнэ бүх гоёуудыг чамд би зүрхээрээ дамжуулж бэлэглэлээМиний зүрхийг чи хэзээчавахгүй гэж цаараглах учраас би нэрээ Жамъянмядаг гэж нууцалсаныг минь уучлаарай!
Намайг зүрхээ чамд өгч байгааг Шагай доктороос өөр хүн мэдээгүйХамаглнууцаа ярьж зовлон жаргалаа хуваалцдаг Ангараг эмчээсээчүүнийг тас нуучихсанЯмарчөвчнийг анагаах шидтэй Жамъянмядаг гэж ховор цэцэг байдаг юмЭнэ цэцэг маш ховор хэрнээ их гоё үзэсгэлэнтэйБайдрагаа, чи эрүүл болсоныхоо дараа заавал Жамъянмядаг цэцгийг олж хараарайҮүнийглэмч нь чамд захьяЭмчид нь ярих захих зүйл их байгаачингээд зогсооё доо” хэмээн намуухан ярих Чука эмчийн дуу Байдрагт нэг холдож нэг ойртож сонсогдсоор байвБайдраг Шагай докторыг тэвэрсэн чигээрээ уйлсаар байлааШагай доктор Байдрагын үсийг нь илбэж үнэрлэсэнээ “-Миний хүү битгий уйлМанай Чукачбурхан байсан юм шүүАмьд бурхан гэж түүнийг миньлхэлнэ дээХамтарч ажилахад хичнээн урамтай байдаг байсан юм бэ?”
гэж шивнэн хэллээБайдраг Шагай эмчийн яриаг зөвшөөрөн толгой дохиж нусаан шоржигнотол татан нулимсаа арчлааӨөртөө зохицсон бие, царай зүстэй, давхраатай алаг нүдээ эргэлдүүлэн байнга инээж явдаг Чулуунцэцэг эмчийн дүр төрхийг Байдраг эргэн саналааӨөрт нь нас нэмж амьдрал хайрласан Чука эмчийнхээ тухай шөнөжингөө бодож нойргүй хоносон Байдраг “Жамъянмядаг” сангаа байгуулахаар өглөө эрт гэрээсээ гарлаа.