ОРЦНООС ОЛДСОН МИНИЙ НАНДИН ҮР… Сайн байна уу Очироо эмчээНамайг дур мэдэн ийм зүйл хийснийг минь уучлаарайБи таныг маш ихээр хүндэлж, хайрлаж явдаг юм шүүТа намайг бараг мэдэхгүй биз дээМиний хэн байх нь хамаагүй, энэ бол таны охин юм шүүТаныг эхнэртээ ямар хайртайг би мэднэ, тэр нэг өдөр та надтай ганцхан удаа ойртсон, харин би таниас охинтой үлдсэнЭнд таны буруу байгаагүй гээд….

Ээжээ хэмээн тосон ирэх охиноо хараад тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэн хоёр гараа дэлгэн тосон авч энгэртээ тэвэрлээОдоогоос дөрвөн жилийн өмнө өвлийн тэр нэг орой гэртээ хоолоо хийнгээ зурагт сонсон суутал хонх нь дуугарах шиг боловОчоод хаалгаа онгойлготол хүн байсангүйЭнэ хүүхдүүд үү хэмээн бодоод хаалгаа хаах гэтэл нүднийх нь үзүүрт нэг зүйл

орцны бүдэг гэрэлд сүүтэгнэн харагдахад лавшруулан харвал өлгийтэй хүүхэд хэвтэж байх нь тэрЦоморлиг яах учраа олохгүй хэсэг балмагдан зогстол

хүүхэд часхийн уйлж хөндий орцоор нэг дуу нь хадахад өөрийн мэдэлгүй тэврэн авч бушуухан гэртээ орж хаалгаа түгжлээХүүхэд уйлсаар тэрээр яах учраа олохгүй байтал хаалганы түгжээ мултран нөхөр нь ороод ирлээҮүдэнд өлгийтэй хүүхэд тэврэн зогсох эхнэрээ хараад барьж байсан цүнхээ газар алдан

– Юугаа хараад байгаа юм хүүхэд уйлаад байхад хэмээн гараас нь шүүрэн авч орон дээр өлгийг нь задлавал хариугүй жижигхэн охинхалуурч байх нь тэр.

– Эмний хайрцаг аваад ир хэмээн хэлээд гараа угаан чагнуураа гарган үзсэнээ: Арай хатгаа болоогүй байна, гараад эдгээрийг аваад ир хэмээн хам хум жор бичин охиныг эмчлэх ажилдаа орлооЦоморлиг эмэнд явж байхдаа: Энэ ер нь юу болоод байнаа, гэнэт нэг хүүхэд гэрт… тэгээд нөхөр юучасуухгүй шуудлөөриймсөг үзэж хараад, цагдаадчтэмдэглүүлэхгүй …

эмч хүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа юм болов уу гэсээр нэг мэдэхнээ гэрийнхээ хонхыг дарж зогссоноо сая анзааравТэр шөнөдөө хоёулаа бяцхан охиныг асрамжлан цурам хийлгүй хонож өглөө нь өөрийн эрхгүй унтаад өгөвХүүхэд уйлах дуунаар нэг сэрвэл нөхөр нь өнөөх урилгагүй зочинд тариа хийн зогсч байх нь тэрОхины халуунчовоо буухад :

– Миний өвгөн буцалсан ус энэ шприцээр өгч бай, би гараад жаал юм аваад ирье хэмээн гарсанаа нилээн удаж удаж тор дүүрэн юм аван ороод ирэвЭнэ хооронд Цоморлиг бодлоо: Бид хоёр ханилаад бараг арван таван жил болж байгаа хэдийчдундаас минь нойтон сормуустай үр унасангүй,

үзүүлсэн бүх эмч миний зүгээс шалтгаалах зүйл алга гэх юмТэгэхээр хөөрхий минь эмч хүн болохоор өөрөөс нь болдогийг мэдээд надад үг хэлдэггүй биз дээТэгээдчүрээ ингэж орхиод явдаг зөндөөлхүмүүс байдаг, тэдний нэглманайхыг гээд энэ бяцхан амьтаныг үлдээгээ бизБи өчигдөрхөн мэдсээр байж яаж тийм бодол зурвасчгэсэн орж ирж чадаж байнаа хэмээн сууж билээНөхөр нь хөлсөө арчин угжнаас эхлээд нялх хүүхдэд юулхэрэгтэй бүгдийг авчээТэр бүхнээ гаргаж байхдаа маш их баяртай байвЦоморлиг саялухаан орж хүүхдийг дагаж ирсэн баадантай зүйлийг задалвал нэгэн зурвас байхаар нь уншвал.

\” Сайн байна уу Очироо эмчээНамайг дур мэдэн ийм зүйл хийснийг минь уучлаарайБи таныг маш ихээр хүндэлж, хайрлаж явдаг юм шүүТа намайг бараг мэдэхгүй биз дээМиний хэн байх нь хамаагүй, энэ бол таны охин юм шүүТаныг эхнэртээ ямар хайртайг би мэднэ,

тэр нэг өдөр та надтай ганцхан удаа ойртсон, харин би таниас охинтой үлдсэнЭнд таны буруу байгаагүй, учир нь би өөрөө тань дээр очсон юм шүү дээТа өөрөө нэр өгөөрэй, би дахин охиноо гэж ирэхгүй ээТаныг хүндэтгэн явдаг үл таних бүсгүй\”

Цоморлиг уншиж дуусаад юу хэлэхээ мэдэхгүй захидалыг сарвайвал нөхөр нь авч уншаад тэртээх явдалыг нэхэн саналааХүүхэд гэдэг түүний ганц хүсэл, тэрээр эхнэртээ маш их хайртай, гэвч хүсэхэд хясах гэгчээр дундаас нь хүүхэд заяасангүй өөрөө шинжилгээ өгтөл зүгээр гэх аж,

эхнэртээ байна даа хэлж санааг нь зовоогоод яахав гэтэл нэг өдөр санаандгүй эхнэрийнхээ эмчийн магадлагааг уншаад тэр хоёрын эс нь таарахгүйг мэдэж билээЭхнэрээсээ салж чадахгүй гэдгээ мэдэж байсан болохоор өөр хүүхнээс хүүхэдтэй болбол яах бол гэж мянгантаа бодовч бодохоос хэтрэхгүй өчнөөн удаан шаналсан ажНэг орой найзынхаа хүүхдийн даахины найранд яваад сэтгэлээр унасан тэрээр гэрээс гарч хажуугийн бааранд орон нэмж ууж

байтал нэг нүдэнд дулаахан даруухан охин түүнтэй илэн далангүй яриа өрнүүлж байсныг цухас санавӨглөө нь харин сэрэхэд буудалд байсан бөгөөд өнөөх охинчявсан байлааТэрээр юу ярьсанаа санахыг хичээж байсанчхамаг юмаа ярин уйлж байснаа арай чамай санавЭнэ үеэр эхнэр нь хөдөө гэрлүүгээ явчихсан эзгүй байсан үеЦоморлиг тайлбар хүсэн түүний өөдөөс ухаалаг нүдээр бултах аргагүй болтол нь ширтвэл тэрээр нэгэнтээ санаа алдаад шүүгээнээсээ виски гарган хоёр жүнзэнд хийгээд бүх явдлаа эхнээс нь эхэлж ярьж өгөвЭнэ бүхнийг сонсоод Цоморлиг удаан бодсоны эцэст хэндчбуруу байхгүйг сая ойлголооХаринчөөрөө энэ хүнд хүүхэд гаргаж өгөөгүй байхад

тэр жаахан охин юучхүсэлгүй эр нөхрийнх нь төлөө өөрийнхөө амьдралаар дэнчин тавьж ийм том шийдэлд хүрсэнд аргагүй бахархаж билээТэр өдрөөс хойш аль хэдийн дөрвөн жил өнгөрчээХүслэн охинчтомрох тусмаа санаа дагаадчтэрүү Цоморлигтой адилхан болоод байх шигХарсан хүмүүсчяг ээж юмаа гэхэд тэрээр өөрийн эрхгүй баярлан тийм байгаа биз хэмээн нүүр дүүрэн бардам инээн асуудаг билээ.

– Ээжээ би өнөөдөр цэцэрлэг дээрээ таныг зурсан, багш хамгийн хайртай хүнээ зураарай гэхээр нь би таныг зурчихсан шүү, аавд битгий хэлээрэй гомдоно гээд аман дээрээ жижигхэн хуруугаа хүргэхэд

– Тэгнээ хэлэхгүй, миний хайртай охин минь хэлэхгүй …. хэмээн гараа мөн аман дээрээ аваачихад хоёул хөхрөлдөн гэрийн зүг хөтлөлцөн алхлааТөгсөвБайгалмаа Цэнд

Similar Posts