Нэг удаа сургуулийн бүлэг атмаан хүүхдүүд Номинд гар хүрч эгээлнэг эрэгтэй хүүхэд шиг зодож билээ. -Биднийг зодсон гэж аавдаа хэлэх үү тээ. -Аав нь шоронгоос гарч ирээд алчих вий. -Бас хүчиндсэн гээд худал хэлчих вий дээ гээд тойрон зогсох хүүхдүүд инээлдэн тохуурхахад шүд зуун харсаныхаа төлөө муухай харлаа гээд нүүрэн дундуураа хүчтэй өшиглүүлж билээЗодуураас авсан хөндүүрхэн шарх, өвдөлтөө нууж…

15-н настай жаахан охин амьдралаас авч болох хүнд хэцүү зовлонг эдлэн туулахын хэрээр зүрх сэтгэл нь хатуужиж

үеийн хүүхдүүдтэй нь харьцуулашгүй хэрсүү ухаалаг бас дотогшоо бодолтой ганцаардмал нэгэн болж өсөхийн эхлэл…

Түүний аавд хэргийг нуун дарах зорилго агуулж сэжигтэнг онц хэрцгийгээр алсан гэх нэршил зүйл ангиар 10-н жилийн ял оноовХүчирхийлэгч этгээдийн ар гэр ах дүү хамаатан садан хууль шүүхэд танил тал ихтэйгээс гадна ганц 2 хүн дотор нь ажилладаг байж тааравГэтэл уг гэмт хэрэг аллагыг задлан үзвэл аав Бадрах нь арайлөөр зүйл ангиар шийтгэгдэх байсныг тэд дааначмэдсэнгүйЭэж Сувдаа нь эмч нарын ач буян Номин охины өдөр шөнөгүй залбирсан агуу их хайрын хүчинд ухаан санаа нь хэвийн болсон хэдий ч 4-н мөч нь ямарчхөдөлгөөнгүй хэвээр үлдэвЭнэ бүх хэрэг явдал анхан, дунд шатны шүүх гэж явсаар Номин намар оройтож сургуульдаа ирлээХэдийгээр олон түмэн, хэвлэл мэдээлэлээс хол байсанчангийн хүүхдүүд төдийгүй сургууль нь тэр чигээрээ Номинд тохиолдсон явдлыг бүгд мэдэж байвХичээлд ирсэн анхны өдөр хүүхдүүдийн хандлага охинд шуудлмэдрэгдэж эхэлсэнТүүний явсан газар бүр шивэр авир хийх чимээ сонсогдож ангидаа орж ирэхэд

бүх хүүхдүүд яахаа мэдэхгүй бүгдлчимээгүй угтанаШирээндээ суухад дэргэд суудаг хүүхэд нь шуудлцүнх номоо хам хум татаж аваад

хамгийн арын суудалд суучихавЯг энэ үйлдэлийг мэдэрсэн Номингийн шар хөдлөн гартаа барьсан цүнхээ тэр хүүхэд рүү шидчихмээр санагдавч

түүний дотор байх ер бусын хүч хийх хөдөлгөөнийг нь зогсоолоо2 сар хүнд хэцүүхэн зовлонтой шүүх хуралдаанаас ирсэн нэгэн охины сэтгэл санааг дэмжин

өргөх атал улаан цайм гадуурхаж өр өвдөм үйлдэл хийсэн хүүхдэд ангийн багш үнэн голоосоо дургүйцэж Номин охины өмнө толгой бөхийн уучлалт гуйвСургууль даяар хүүхдүүд яагаад түүнд ингэтэл их дургүй болсон нь өнөөхлПунцагийн гайМуу хүн үхсэнчмөр нь хүртэл арилдаггүй гэдэг үнэн бололтойШүүх хурал сунжрах тусам Номин бус Пунцаг хохирогч болж байвОхиныг түүнтэй сайн дурын бэлгийн харьцаатай байсанҮе үехэн тэр 2-ыг машинтай явж байдгыг олон хүн гэрчилэвХэргийн дүгнэлтийгчНомингийн эсрэг гаргажээНомин талийгаачаас мөнгө нэхсэнӨгөхгүй болохоор нь аав, ээждээ намайг хүчиндчихлээ гэхэд аав нь түүний аминд хүрсэн гэжээИймлүлгэр цахим сүлжээгээр нэлээдгүй тархсан нь Пунцагийн ах дүү гэр бүлийн хийсэн ажил байлааАнхны өдрийн хичээл Номинд хүнд туссан учир маргаашнаас эхлэн хичээлдээ явахгүй гэх шийдвэрийг гаргалааОхиныхоо гаргасан энэхүү шийдвэрт ээж нь дурамжхан буйгаа илэрхийлэхдээ:

-Аав ээж нь ганц охиныхоо амьдралыг баллаад хаячихлаа дааОхиндоо хараа хяналт муу тавьсанаас боллооУг нь миний охин хичээл сурлагадаа онц сайн хүүхэд юм санБоловсролтой мэргэжилтэй нэгэн болохыг чинь харчихвал ээж нь санаа амар нүд аних байх дааМиний охин өөрөө ингэж шийдэж байгаа бол ээж нь одоо юу хэлэхэв дээЭэж охин 2-ын яриаг сонсож суусан нагац эгч нь Номинд хандаж:

-Заавал ганц тэр сургуульд сурах албатай юм уу? Хотоор дүүрэн сургууль байнаМиний дүү дуртай сургуульдаа орж болно шүү дээХол байсанчяадаг юмЭэждээ санаа зоволтгүйБи эгчийгээ асраад байж байя гээд зөв зүйтэй санаа олсон хүн бардамхан гэгч Номин руу харахад тэрбээр босож ээжийнхээ дээлний энгэрийг товчлоод өрөө рүүгээ явах зуур:

-Дэмий байхааГанц тэр сургуульчбиш улс даяар бидний талаар жиргэж байна шүү дээДүү нь маргааш өөрт тохирох ажил олж хийнэ ээ гэсээр өрөөнийхөө хаалгыг хаачихавСэтгэл санааны цочирдолоос үүсэлтэй Сувдын бие шөнөжин тавгүйрхэн арай хийн өглөө хүргэвШөнийн турш дүү болон охиноо зовоохыг хүсээгүй тэрбээр шүд зуусаар дүүгээ сэрэхэд өөрийн биеийн байдалаа хэлж өвчин намдаах эм ууж тариа хийлгээд нэг их дээрдсэнгүйЭэжийнхээ шаналан зовохыг дэргэдээс нь харж зогсох Номин амьдралын мөн чанар, үнэн худал, хар цагааныг ялган таньж мэдэрсээрБараг л 2 цагийн өмнө дуудсан түргэний тэрэг одоо хүртэл байдаггүйҮе үехэн түргэн дууддаг боловч тэд ирээд өвчин намдаах хийгээд өдөр эмнэлэгт очиж үзүүлээрэйлгэнэЭмнэлэгээр өдөржин яваад олигтой үр дүнд хүрэхгүй буцаадлгэртээ ирнэГэтэл өнөөдөр түргэний тэрэгчирэхгүй бололтойУйлан гуйн байж дуудлагын жижүүрээс түргэний эмчийн дугаарыг аваад залгавал:

-Өвчин намдаах эм, тариа хийсэн бол удахгүй зүгээр болно дооБүүр боломгүй байвал эмнэлэг рүү яваад очооройБид дуудлагаа гүйцэхгүй байна гэсээр утсаа салгачихавТэсэмгүй ихээр өвдөж байгаа нь Сувдын нүүр царай харцнаас илэрхий тод байхадлмуу охиноо зовоохгүй гэсэндээ шүд зуун байж:

-Миний охин санаа зоволтгүй ээЭэж нь гайгүй дээНомин цонхоор харан зогсож байхдаа өөрийнхөө амьдралын талаар нухацтайхан бодож шийдвэрт хүрсэн бололтой өчигдөрхөн орж ирээд булан руу шидлэн хаясан цүнхээ аваад өрөөндөө орчиховОхины гэнэт огцом хийсэн үйлдэл өвчиндөө шаналах Сувд, эгчдээ санаа зовнин сандрах нагац эгч нарынх нь анхаарлыг татаж орхисон нь мэдээж10-аад минут өрөөндөө юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байсаны эцэст хаалга нээгдэн Номинг гарч ирэхэд эгч дүү 2 баярлаж нүүр дүүрэн инээмсэглэвӨчигдрөөс хойш задгайлан тавьсан үсээ самнаж 2 салаа гэзэг болгон сүлжиж дүрэмт хувцасаа жимбийтэл сайхан өмсөн гарч ирээд:

-Ээжээ охин нь хичээлдээ явлааХүмүүсийн юу гэх нэг их сонин биш байнаХамгийн гол нь миний ээжлэрүүл саруул байвал болноОхин нь мундаг том эмч болоод ээж таныгаа эрүүл саруул болгож дуун дээр гардаг шиг тэнгис далай тандаа үзүүлэх болно оо гэсээр хичээлдээ явахад ээж,

нагац 2 нь баяр бахдалын нулимстай хоцорлооМагадгүй охиноосоо иймлүг, иймлшийдвэр хүлээж байсан мэт Сувдын өвдөлт юучүгүй сарнин алга болов2 дахь өдрийн хичээлДахиадлхүүхдүүдийн өчигдрийн жиг жуг яриа сонсогдсоор3 дахь өдөр, 4 дэх өдөр өөрчлөгдсөн зүйл ер алгаҮл тоон сонсоогүй мэт явах тусам шивнэлдэн ярих яриа уламлчангарсаар зүгээрлхоолон дээр өөр хоорондоо ярилцаж буй мэт хүүрнэн сонсогдоноТэгэх тусам Номингийн дотоод зүрх сэтгэл хатуужиж хэр барагтай үйл хөдлөл, үг ярианд гонсойж гутраад баймгүй болж байлааЭнэ байдал нэлээн удаан үргэлжлэх шинжтэйГанцхан жил тэсчихвэл дунд сургуулиа төгсөх гээд байдагГэтэл сургуулийн хүүхдүүд тэр чигээрээ түүнийг үзэхгүйСүүлдээчбүүр дэвтэр номыг нь санаатай, санаагүй хэлбэрээр унагааж уучлалт гуйх биш харинчэсрэгээрээ

Номинг гэм хийсэн мэт түүн рүү ширэв татан муухай хараад өнгөрнөСургууль дээрээ нэгчхором тайван суух нөхцөлгүй болж сургуулийн нэр хүндийг гутаалаа

гэх хүүхдүүдийн үзэн ядаж гадуурхасан харцтөй тулгарах хором мөч бүрийг тэвчээр заан чих дүлий нүд сохор мэт үл тоон хичээлдээ шамдан суралцсаарЭэж, нагац эгч 2 нь түүнд санаа тавин сургууль дээрх байр байдлыг асуухад хачин сайхан байгаагаар хэлж ярьж тэднийгээ тайвшируулнаНэг удаа сургуулийн бүлэг атмаан хүүхдүүд Номинд гар хүрч эгээлнэг эрэгтэй хүүхэд шиг зодож билээ.

-Биднийг зодсон гэж аавдаа хэлэх үү тээ.

-Аав нь шоронгоос гарч ирээд алчих вий.

-Бас хүчиндсэн гээд худал хэлчих вий дээ гээд тойрон зогсох хүүхдүүд инээлдэн тохуурхахад шүд зуун харсаныхаа төлөө муухай харлаа гээд нүүрэн дундуураа хүчтэй өшиглүүлж билээЗодуураас авсан хөндүүрхэн шарх, өвдөлтөө нууж ил харагдах хөх эрээнийг ээж, эгч 2-тоо эвтэйхэн аргалаад хэлнэӨөрөөс нь үйлдэлтэй хэргээс болж бүтэн байсан амьдрал нь үгүй болсон тул тэдэндээ дахин гай болохгүй юм сан гэх хүүхдийн гэнэн бодол нь энэ байлааХичээл тарах цаг, үдээс хойш эхлэх давтлага 2-ын хооронд 4-н цагийн зөрүү бийЭнэ хооронд Номин гэр лүгээ гэхээс илүүтэйгээр номын сан бараадаж хичээл сурлагадаа анхаарнаНомын сан явах замд түүний нүдэнд нэгэн хаяг үргэлж харагддаг бөгөөд сүүлд хүүхдүүдэд зодуулсанаас хойш тэр хаяг руу тогтож удаан хардаг болжээХарин энэ удаа хараад өнгөрөх биш зорин дотогшоо орлооХар кимоно өмсгөлтэй үеийн гэмээр дан эрэгтэй хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийж бие биендээ хүндэтгэлтэйгээр хандаж буй нь үнэхээр их таалагдавЮучбодсон юм бүү мэт ямартайчөөрийн мэдэлгүй инээмсэглэн зогсоход уг клубын багш Номин дээр ирж:

-Миний дүү яаж яваа билээ

-Зүгээрээ.

-Энд гадны хувцастай байж болдоггүй юмОнцын ажилгүй бол заал чөлөөлнө үү! гэхэд Номингийн нүүрэнд тодрох мишээл үгүй болж бүлтгэр том нүдээ эргэлдүүлэн итгэл муутайхан:

-Ахаа би бүртгүүлж болох болов уу?

-Бүртгэл аль хэдийн дууссанДараагийн бүртгэл хүртэл хүлээх болж дээ

-Дараагийн бүртгэл нь хэзээ юм

-Ирэх хавар 4-н сард гэсээр цаашаа эргэлээОгт танихгүй хүн өөрийг нь үл тоон цааш эргэсэнд Номингийн уур хүрч уртхан түрийтэй гутлынхаа

цахилгааныг эвдэх нь шахуу задалж гутал, цүнхээ шалан дээр ихээхэн чимээ гарган тавиад багшийн урд хөндлөн зогсоод:

-Ахаа та намайг бүртгээд авчихНадад 5, 6-н сар хүлээх хэцүү байна.

-Чи чинь харинчнэг шартай нөхөр байна уу дааТэгээдчманай клуб эмэгтэй хүүхэд авдаггүй.

-Эмэгтэй гэхээр хүн биш юм уу?

-Арайчтийм бишээЕр нь бол эмэгтэй хүнд тохирохгүй төрөл гэх үү дээ

-Надад яг тохирно ооБи хэдэн жилийн өмнө бие даан хичээллэдэг байсан гээд өөрөөчмэдэхгүй худал ярьчихлааМагадгүй энэ үг багшийн сонирхолыг онцгойлон татсан байхТийм болоодлтүүнийг шалгаж үзэхээр болж өөрөөс нь бие жижиг эрэгтэй хүүхэдтэй тоглуулах боловАнх удаа гардан тулааны хурууны хагас ил гарсан нимгэн бээлий,

шүдний хамгаалалт, малгай өмссөн Номин өрсөлдөгч хүүхдээ даган дэвжээ тойрон алхлааЭнэ бол Монгол карате гэх бие хамгаалах урлаг байсан юмЯах ёстойгоо ойлгож ядан байхад өрсөлдөгч хүүхдээс дараалсан 3-н цохилт ирээд буцлааТолгой нь дүүрээд газар дайвалзах шиг болоход зааланд байсан хүүхдүүд инээлдэх нь сонсогдовСургууль дээрээ гадуурхагданаЭнд бас доогь тохуу болох гэж үү? гэсэн юм бодож байтал хөл гарын дараалсан хүчтэй цохилт ирж Номин арагш саван ойчлооДахиадлхүүхдүүдийн инээд сонсогдлооБосож ирээд өнөөх хүүхэд рүү довтлох гэтэл багш түүнийг хориглож:

-Одоо болно оо гэвТэгсэнчНомин зогсохыг хүссэнгүйБагшийн том гарыг өөрөөсөө холдуулан өнөөх хүүхдийг дараалсан хэдэн цохилтоор унагаж дээр нь мордож

суугаад галзуу солиотой мэт бархиран хашгирч зай завсаргүй нүдлээБагш түүний араас арай хийн татаж босгоход Номингийн нүд байдгаараа эргэлдэжамнаас нь цагаан хөөс садран амьсгалаа тогтоож ядан байвЭнэ олон сар сэтгэлд хургасан бүхийлзовлонгоо энэ үйлдэлээрээ гадагш гаргах шиг болжээХарин энэ болчимгүй үйлдэл багшид тэрхэн хоромд таалагдаагүй бололтой:

-Миний дүү чи буруу ойлгосон бололтойБид гудамжны хулигаан үйлдвэрлэдэггүй юмЧи өөр газар ханд даа гэвэл Номин хариу юучдуугарахгүй сая хийсэн үйлдэл нь

түүний бахардаж бөглөрөн байсан сэтгэлийг нь онгойлгосон бололтой үүдэн хэсэг рүү алхаж явахдаа гартаа угласан тулааны бээлийг тайлан мөрөн дээгүүрээ давуулан арагш шидчихлээБайр байдал алхаа гишгээ гаргаж буй зан төлөвийг нь харахад алдаж болохгүй эрдэнэ мэт санагдавИнгээд зүгээр явуулчихвал хожим харамсах сэтгэл төрөх юм шиг санагдаж клубын багш Номин руу чанга гэгч:

-Миний дүү чамайг хэн гэдэг юм гэхэд Номин зогсож өөрийн нэрээ хэлэх гэтэл цахим орчинд дүүрэн шуугиан тарьж хэн бүхний танил болсон нэрээ хэлэхийг хүссэнгүйЯагаадчюм түүнд өнөөх цэцгийн нэр санаанд нь бууж ирлээ.

-ЛАНТАНЗЭ

-Ямар онцгой нэр вэ? ЛАНТАНЗЭ маргааш 14-н цагаас ирээрэйИйм үг сонсоно гэж бодоогүй тэрбээр баярласандаа гараа атган цээжиндээ нааж хойшоочхаралгүй:

-За ойлголооМаргааш заавал ирнэ ээБаярлалаа гэв3-р хэсэг төгсөв.

Similar Posts