Гонгор их олуулаа өссөн боловч дүү нар нь увж, цувж хорвоогийн мөнх бусыг үзүүлж одсоор одоо нэг дүүтэйгээ үлдсэн билээТэрээр сүүлийн үед ийн бодно. – Тогорууны хараал үнэхээр хатуу юм байна, төмөр дөрөөний сэнж сэтэртэл хараадаг гэсэн нь үнэн байна шүүГэвч тэр энэ бодлоо яг үнэн гэж үнэмшихгүй, тарьсан хэргээ хэндчхэлэхгүй нуусаар өдий хүрсэн бөгөөд саяхан нэг дүүгээ оршуулаад буцаж явахдаа л…

Гонгор их олуулаа өссөн боловч дүү нар нь увж, цувж хорвоогийн мөнх бусыг үзүүлж одсоор одоо нэг дүүтэйгээ үлдсэн билээТэрээр сүүлийн үед ийн бодно. – Тогорууны хараал үнэхээр хатуу юм байна, төмөр дөрөөний сэнж сэтэртэл хараадаг гэсэн нь үнэн байна шүүГэвч тэр энэ бодлоо яг үнэн гэж үнэмшихгүй, тарьсан хэргээ хэндчхэлэхгүй нуусаар өдий хүрсэн бөгөөд саяхан нэг дүүгээ оршуулаад буцаж явахдаалэнэ үнэн байж ээ гэж бодож эхэлжээТэр бас – дүү нар минь хойд эцгийн маань хүүхдүүд юм чинь миний нүгэл хүрдэг бол нададлирэх биз, тэдэнд хүрнэ гэж юу байхав дээ гэж боддог байсандаа харамсахын дээдээр харамсавч

үлдсэн ганц дүү дээ хэлэлгүй нуусаарлбайгаа ажГонгор бүр багынхаалболохгүй гэсэн болгоныг тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг хийж хэрэг тарьдаг байсан билээХүмүүс – Гонгорчэцгийнхээ шийрийг хатаана аа, эх нь харин түүнтэй суугаагүй нь оносон юм гэж ярилцахыг багадаа сонсож байсанчхүүхэд юм болохоороо анзаараагүй өнгөрүүлсэн ажЭэж нь түүнд – амьтай бүхэн үр хүүхдээ хайрлаж хамгаалдаг, цэцэг хүртэл хүйтэнд дэлбээгээ хумьж үрээ хамгаалдаг юмГэвч ээж нь чиний тарьсан буруухэрэг болгоны төлөө хадмуудтайгаа ам зөрж, хүний хүүхэд аргагүй гэх үгийг сонсож явах арга алга

тиймээс чи жаахан учиртай, ухаантай байл даа гэж аргадаж, .зэмлэж бүр уйлж гуйдаг байвЭмээ нь бас түүнд

– шувууны өндөгөнд сүүдрээ тусгаж болохгүй шүү өндгөө голоод хаячихдаг юм, тогорууны өндөг хагалбал төмөр дөрөөний сэнжийг сэтэртэл хараадаг юм гэсэн гэж үргэлж захинаТэр – цэцэг хүртэл хүйтэнд дэлбээгээ хумьж үрээ хамгаалдаг байхад – төрүүлсэн өндгөө голдог шувуу гэж юү байдаг юм гэж албаар шувууны үүрэнд сүүдрээ тусгаад заримыг нь хагалаад явнаТогорууны өндгийг тэнгэрээд шидээд унаж бяцархыг нь харж – манай төмөр дөрөөг сэтэртэл хараахыг чинь харъялдаа гэж хэлдэг байлааТэр том болсон хойно оо аавыгаа дүү нарынхаа аав гэдгийг мөн хүнийхүүхэд гэдэг үгний утгыг мэдсэн билээГонгор цэргээс ирж эхнэр авч сайхан айл болсон ажГэвч жилийн дараа төрсөн хүү нь сар гаруйхан болж байхдаа нэг шөнө өнгөрсөн байвАав ээж нь зүв зүгээр байсан хүүхдийг эхнэр чиньлнойрондоо хөхөөрөө таглаж алсан гэж дургүйцэн гэрт нь буцааснаас хойш тэр дахин гэрлээгүй билээХааяа хоног төөрүүлэх нөхөргүй, нөхөртэй хүүхнүүд байхаас хэтэрсэнгүй энэ байдалдаачтэр дасч хань ижилтэй болсонгүйЭмэгтэй дүү нар нь түүнийг хоол унд, хувцас хунараар дутаагаагүй ньчнөлөөлсөн байж болохТэр – би ядаж энэ дүүгийнхээ өмнө ороод үхчихдэг болоосой гэж хүсдэг болсон билээГэвч нэгэн өдөр түүнийг зурагт үзэн хэвтэж байтал утасны дуу хадах нь тэрЯагаадчюм жигтэйхэн их давхийн цочихдоо ямар нэг муу мэдээ дуулах гэж

байгаа юм шиг санагдах бодлоо арайхийн үргээж утсаа аван-байна гэхэд – та хурдан хүрээд ирээ Гиймаа ухаан алдаад уначихлаа гэх хүргэнийх нь тэвдэнгүй дуу дуулдан тасарчээГотов хаалгаруу ухасхийхдээ тэрий хадан ойчивТүүний орж гарах муухан ухаанд тэр үй олон тогоруунд тоншуулан тийчилж

цусаа садран гоойжихыг харж тарчлан байх ажХарин хамгийн харамсалтай нь тэр дүүгээ ухаан орсон гэдгийг мэдэж чадаагүй юмЛДайриймаа 20220321

Similar Posts