Отгонбаяр саяхан курс төгсөж ажилд орсон билээНэг өглөө түүнийг даргынхаа өрөөнд ортол түүнтэй хамт ажилд орсон Батболдтой дарга нь ярилцаж байгаад яриагаа тасалжээОрж ирэхдээ түүний хальт сонссон яриа бол – эдний дүүрэгт тандалт хий, их олон хүн цуглаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн гэсэн яриа байвӨөрт нь үүрэг өгөөгүйд жаахан гоморхсон тэрээр – эдний дүүрэг гэдэг нь манай дүүрэг юм байна гэж ойлголт авсан тул амьдардаг дүүрэгтээ хувиараа тандалт хийхээр шийджээГэтэл….

Отгонбаяр саяхан курс төгсөж ажилд орсон билээНэг өглөө түүнийг даргынхаа өрөөнд ортол түүнтэй хамт ажилд орсон Батболдтой дарга нь ярилцаж байгаад яриагаа тасалжээОрж ирэхдээ түүний хальт сонссон яриа бол – эдний дүүрэгт тандалт хий, их олон хүн цуглаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн гэсэн яриа байвӨөрт нь үүрэг өгөөгүйд жаахан гоморхсон тэрээр – эдний дүүрэг гэдэг нь манай дүүрэг юм байна гэж ойлголт авсан тул амьдардаг дүүрэгтээ хувиараа тандалт хийхээр шийджээТэр ажлаасаа тарснаасаа хойш дүүргийнхээ газруудаар хаа сайгүй яваад нэгэн сэжиг бүхий гудамж оловХүүхэд байхынхаа аливаа юманд сониуч учрыг нь олох гэдэг зан нь түүнийг цагдаа болгоход нөлөөлсөн ажЭнэ удаачтүүний энэ зан энэ гудамжин дахь хөл үймээнийг сэжиглэхэд хүргэж ээЭхнэрээ утасдах хүртэл Отгонбаяр гудамжны буланд ажиглалт хийвАжиглалтаар тэр гудамжны хамгийн захын хашааруу уваж цуван хүмүүс явганаар болон машинаараа ирж орох бөгөөд хэсэг хугацааны дараа гартаа ямар нэг юм барин гарч явах ажОтгонбаяр – хар тамхины юм уу эсвэл мөнгө угаахтай холбоотой хэрэг байж мэднэ гэж бодоод хэтэрхий ойртож ажиглах нь сэжиг өгнө тиймээс холоос ажигласан нь дээр гэж шийдэвГэнэт утсаа дуугарахад давхийн цочсон тэрээр – байна аа гэж шивэгнэн хэлэхэд – хүүе ээ хайраа ирэхгүй хааччихав аа хоол болсон гэх дуулдавТэр – аан за ойлголоо, удахгүй очино оо халуун саванд хийчих, хайр нь нэг хэргийн сэжүүр олсоон, ажиглалт хийж байна

– аан за за, тэгээд миний хайр шивэгнээд байгаа юм уу, яана аа ямар аймаар юм бэ хайр аа болгоомжтой байгаарай гэх үгс дуулдан утсаа салгавИйн хоёр гурван орой залуу ажиглалт хийснийхээ эцэст нэг сонин юм олж мэдсэн нь нөгөөх даргаас нь даалгавар авсан Батболд бас тэр газраар сэм ороод гарахыг харжээМаргааш нь Отгонбаяр тэсэлгүй даргынхаа өрөөнд орж нөхцөл байдлыг эхнээс нь сайтар танилцуулж дарсан зурагнуудаа үзүүлж эцэст нь

таны үүрэг даалгавар өгсөн энэ нөхөрчмөн тэрүүгээр сэм ороод гарсныг дуулгавДарга нь түүний яриаг анхааралтай сонсож зургийг нь үзээд

– за ямартайчдахин хэдэн өдөр хувиараа ажиглалт хийж илүү их мэдээлэлтэй болохыг зөвлөжээХэдэн өдөр ажиглалт хийхэд Батболд тэрүүгээр орж гарсаарлбайлааНэгэн орой Отгонбаяр мөнөөх ажлынхаа газрын цагдааг нилээн орой харуй бүрийгээр нөгөө хашааруу орсны дараа хашааг сэм давж

нуугдаж гүйн байшинруу нэвтэрч дотор хаалгыг аяархан онгойлгон орж хонгилоор аажуухан алхаж эхлэвЦаашлах тусам хоолны сайхан үнэр үнэртэж эхэлжээТөгсгөлд нь очиход нэг хаалга байвТэрээр хаалгыг гэнэт огцом түлхэж буугаа барин гараа өргө гэж чанга дуугаар хэллээ.

–Ээжээ гэх дуу дуулдан нэг цагаан хувцастай хүүхэн гараа өргөж харагданаТекний урд бас нэг эрэгтэй хүүхэд гараа өргөвЗалуу буугаа барьсаар текний цонхоор шагайн харвал тэр хүүхнээс өөр хэнчбайхгүй байвТэнд эмх цэгцтэй өрсөн сав суулга, хоолны материалууд харагданаГэнэт ард нь – буугаа буулга, шалан дээр тавь гэх дуу дуулдавЗалуу аажуухан буугаа буулган доош тавиад эргэн хартал нөгөө ажлынх нь Батболд байлааТэр – хүүш ээ чи чинь яаж яваа чинь энэ вэ гэхэд нь залуу – харин чи өөрөө энд юу хийж яваа юм бэ гэж асуув.

– Би захиалсан хоолоо авах гэж ирээд нооль орчихоод орж иртэл нэг буу тулгасан нөхөр харагдахаар нь гэлээЗалуу – аан тийм үү гэхдээ саялхоол захиалгын газар байсныг тэгээд хүмүүс орж гараад яваад байсныг нь мэдэвТэрээр халуу оргих хацар чихээ гараараа ээлжилж дарах зуураа – ямар хоол байна гэж асуулааНилээд айж сандарсан байсан хүүхэн бүрэн тайвширч чадаагүй бололтой сааралтсан өнгөөр

– ямар хоол авах вэ гэж зөрүүлж асуувЗалуу – ямарчяахав нэг хоол – аан за за савлаад өгье гэлээМөнөөх цагдаа Батболд

– за би явлаа хөгшөөн гэх дуулдав. –Аан за тэг ээ гэж хэлэхдээ Отгонбаяр түүний нүүрлүүчхарсангүйТэр хоолоо авч мөнгөө өгөөд гарч машиндаа суусан хойно оолхоолны сав боодлыг үзлээТэгсэн өмнө нь түүний захилгаар авч байсан сав баглаа байх нь тэр мөн тэнд тогооч бүсгүйн утасны дугаарчбайх харагданаОтгонбаяр – новш гэж маргааш би тэрний мөн даргынхаа нүүрийг яаж харна аа гэж бодоход түүний хацар чих нь дахин халуу оргиж эхэлжээЛДайриймаа 20220310

Similar Posts