Цагдаа цагдааӨөр хаачдаг юм биОчиж чамд алуулах шахсан нөхрөө гаргаж авья гэхэд хүүгийн царай хувьсхийн босч ирээд: ~ Юу уу? Та тэр новшоос салахгүй юм уу? Тэр чинь таныг алахаа шахаа биз дээ? ~ Согтуу хүн уурандаа алдаа гаргаалбиз юун сүртэй юмЧамд ер нь миний хэнтэйгээ амьдрах хамаагүй шүү гээд….

Адьяагийн духнаас цус годгойдон хир даг болсон хивсэн дээр дуславГэнэтийн нөхцөл байдлаас үүдэн хийсэн цочмог үйлдэлдээ шоконд орсон Цанлиг яахаа мэдэхгүй гартаа төмрөө барьсан хэвээр хэсэг зуур гацаж орхиод \”БиБи хүн алчихлаа гэж үүодоо яанаа\”

хэмээн амандаа үглээд хойш ухран ганц алхтал ашгүй Адьяа бүгтхэн ёолон гараараа нүүрээ дарах нь харагдлааХүү сэхээ орж төмрөө газарт шидэж орхиод ээж рүүгээ очин

\”Ээжээ та амьдуу? Ээжээ сэрлдээ\” гэж орилон мөрнөөс нь сэгсчсэнчхариу байсангүйАдьяа аймшигт араатан шиг архиран гараа тулж өндийнгөө \”Лалрын зулбасга чинь яаж байнаа,

өөрийгөө үхсэн гэж мэдээрэй\” хэмээн хараахыг хараад Цанлигын нүд айсандаа зоосон мөнгө шиг дугуйран

бушуухан өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд оронгуутаа хаалгаа нам түгжиж аваад цагдаа руу залгалааТүүнийг цагдаад дуудлага өгч байх зуур Адьяа ашгүй хаалга балбасангүйЦус нь гол горхи шигласгараад байсан тул тогтоох санаатай зузаан хөнжил рүү нүүрээ шаан хэвтэж байгаад тэр чигтээ ухаан алджээ…

Цагдаа, түргэн хоёр зэрэг шахуу дохиогоо хангинуулан ирж тэр хавьдаалхамгийн үзэмжтэйд тооцогддог хоёр давхар байшингийн гадна зогсоход

хэрэгт дуртай хөршүүд гаднаа гарч ирэн зарим нь бүр хашаанд орж ирчихсэн харж зогсоноАзаар хэнийчамь үрэгдээгүй байлааАдьяа, Алимаа хоёр хоёулаа ухаан алдаж муужирсан байдалтай байсныг түргэний эмч сувилагч нар анхны тусламж үзүүлэн сэргээж эмнэлэг рүү авч явавЦагдаа нар энэ бүхний ганц гэрч болох Цанлиг хүүгээс мэдүүлэг авчээХоолойгоо хэт хүчтэй боолгосноос амьсгалын цочмог дутагдалд орж муужирсан байсан Алимаа эмнэлэгт нэг хоноод маргааш нь гэртээ ирэвАдьяа язарсан духандаа нилээн хэдэн оёдол тавиулж боолт хийлгээд биеийн ерөнхий байдал гайгүй байсан тул эмнэлэгт хоёр хоноод цагдаа руу шилжжээЭэж нь эмнэлгээс гараад хоёр хоног архи уулгүй хэвтэж өнжсөнд Цанлиг битүүхэн баярлаж \”Одоолнэг ухаарсан бололтойДахиж тэр муухай хүнтэй нийлэхгүй байлгүй дээӨөрийг нь алах шахсан шүү дээИнгээд архи уухгүй, ажилд ороод хуучин шигээ сайхан ээж болоосой\” гэж бодноЦанлиг насанд хүрээгүй, тэгээдчаргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн цагдаа нар хүүд хэрэг үүсгэсэнчүгүйАдьяа гомдолтой гэж өргөдөл гаргасанчтүүний байцаагч нүүрэн дээр нь өргөдлийг нь урж хаяжээЭнэ аварга биетэй араатнаас айлгүй эхийгээ хамгаалж нүүрэн дундуур нь болгоод өгсөн хүүг цагдаа нар харинчбахархаж байвЦанлиг ээждээ бантан хийж орных нь урд тавиад цусанд будагдан хүрэн эрээн болсон хивсийг угааж эхлэвЦааш харан хэвтэж байсан Алимаа гэнэт өндийн босч ирээд хүү рүү зэвүүцэнгүй харж байснаа:

~ Наадахаа юуг нь угаадаг юм бэ, чөтгөр ав гэжЗүгээр гаргаад хаяач мал минь! Чи ер нь яах гэж Адьяаг цохиж байгаа юмҮхчихсэн бол яана!

~ Тэр новш таныг алчихсан байналгэж би бодсонТэгээдТэгээд уурандаа л…

~ Бид хоёр нэгнээ ална уу тална ууЧамд ямар падлий байна аа! Нэг их баатар болж гэнэЗүгээр мөрөөрөө тэр өрөөндөө хэвтэж бай чиБитгий миний хэрэгт хошуу дүрж бай мэдэв үү!

Цанлиг гомдсондоо юучхэлсэнгүйИйм үг сонсоно чинээ бодоогүй билээЧимээгүйлнусаа татан хивсээ зүлгэж гарлааАлимаагийн утас дуугарч хэн нэгэнтэй яриад гарах гэж байгаа бололтой босч хувцаслаж эхлэвХүү ээж рүүгээ гунигтай хараад царайчилсан өнгөөр:

~ Ээж ээ хаачих гэж байгаа юм бэ? Таны бие сул байгаа биз дээ?

~ Цагдаа цагдааӨөр хаачдаг юм биОчиж чамд алуулах шахсан нөхрөө гаргаж авья гэхэд хүүгийн царай хувьсхийн босч ирээд:

~ Юу уу? Та тэр новшоос салахгүй юм уу? Тэр чинь таныг алахаа шахаа биз дээ?

~ Согтуу хүн уурандаа алдаа гаргаалбиз юун сүртэй юмЧамд ер нь миний хэнтэйгээ амьдрах хамаагүй шүү.

~ Ээж танаас гуйяТа намайг бодоод тэр хүнээс салчихлдаа тэгэх үү? Би үнэхээр тэр хүнээс айж байна.

~ За битгий хуцаад шалчигнаад байЭр юм байж юун шалчигнуур шээс вэАйгаад байгаа юм бол нүдэнд нь үзэгдэхгүйлбайхгүй юу чиБи тэр хүнд чинь хайртай ойлгов уу! Чиний хараал идсэн эцэгт хаягдсанаас хойш энэ хүнлнамайг хайрласан юмТийм болохоор дахиж иймэрхүү юм ярих хэрэггүй шүүАятайхан хоол хийгээд байж байгаарай гээд Алимаа гарахаар хаалга руу зүглэвЦанлиг бууж өгсөнгүй ээжийнхээ урдуур хөндөлсөж хаалга алдлан зогсоод:

~ Би таныг явуулахгүйОдоо энэ новшийн архидалт завхайрлаа дуусгах болсон юм бишүү! Би энэ балиар заваан амьдралаас чинь залхаж байнаТа ер нь эх хүн гэдгээ мэдэж байна уу? Та өөрийнхөө төрүүлсэн хүүхдэд анхаарал тавьж халамжлах үүрэгтэй шүү!

Ингэж новшийн амьдруулах байсан юм бол яах гэж хүүхэд төрүүлдэг юм бэээ! хэмээн нулимсандаа хахаж цацан нэг амьсгаагаар хашхичлааАлимаа харин үүнд огт сэтгэл нь хөдөлсөн шинжгүй хүүг тас хийтэл нь алгадаж орхисноо хойш ухран нэг алхаад:

~ Төрүүлсэн үрээ гэнээ? Би чамайг төрүүлээгүй новшоо! Хүүхэд төрүүлэх боломжгүй болохоорлчамайг дөнгөж төрөнгүүт чинь өргөж авсан юмЧиний тэр хайрлуулж халамжлуулах ёстой төрсөн эх чинь чамайг хэдхэн төгрөгөөрнадад худалдчихсан юм за юу азгүй амьтан миньХаринччамайг өдий болтол өсгөөд тэжээгээд явж байгаад баярлаарайГүнцэгт хаягдахгүй гэсэндээлчамайг өргөж авсанГэсэнчтэр новш чи бид хоёрыг юучүгүй хаяад явсан байхад би чамайг хэрэггүй боллоо гээд хаявал хаяхлбайсанТэрнээс илүү яалгах гээв чи! Одоо бүхнийг мэдсэн болохоор энэ гэрээс зайлвал зайлаарайЧиний тэр халамжийн хэдэн төгрөгтэй төгрөггүй би болчихно!

Алимааг гарсан хойно Цанлиг сулбайн унаж шалан дээр унаад хэнгэнэтэл уйлж бахардан хашхирсаар сүүлдээ ямарчтэнхэлгүй болон чимээгүй гөлийн баахан хэвтлээЖаргах нарны улбар туяа нээлттэй цонхоор тусан хүүгийн нүдийг гялбуулсанчхүү нүдээ цавчирсангүй.

\”Би хэн юм бэ? Яах гэж энэ хорвоод төрсөн юм бэ? Намайг хайрладаг ганц хүн гэж бодож явсан ээж минь… Би хэнд хэрэгтэй юм бэ? Надад одоо хэнчалгаБи хэндчхэрэггүй азгүй новшИнгэж амьдрахаар үхье ер нь\”

Цанлиг салгаланбосч өрөөнөөс гараад шатаар доош уруудсаар гадагш гарлааНүд нь ямарчамьгүй мэт гөлгөр болжээҮхэхээр шийдсэн хүнчхорогдож эргэлзмээр дэндүү сайхан орой байлааХүү нүдээ анин гараа дэлгэж салхины илбэлт, нарны дулаан илчийг мэдрэн хэсэг зогсовЯглГэгээгийн инээмсэглэл шиг дулаахан сайхан мэдрэмж…

Гэгээтэй хамт өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд нэг нэгээрээ тархинд нь эргэлдэн дурсагдана.

\”Над шиг ийм азгүй, арчаагүй амьтантай таарч бүрэнхий амьдралд минь хэсэгхэн зуурчболов гэрэл гэгээ оруулсан чамдаа баярлалааЧи хэзээчминийх болохгүй, хэзээ нэг өдөр хэн нэгнийх болсон тэр өдөр би үхэхээ мэдэж байнаТийм болохоор одоолбүгдийг дуусгаж энэ зовлонт амьдралаас үүрд хагацъя\” хэмээн дотроо шивнээд нүдээ нээлээХүү угаасан хувцсаа байнга тохдог байсан хашааны шонд уяастай нарийхан олсыг яаралгүйхэн тайлж аваад дотогш орон өрөө лүүгээ зүглэвШатны тавцан бүр өмнөхөөсөө өндөр болчихсон юм шиг, хүү хөлөө арайхийн зөөж өгссөөр дээш гарч өрөөндөө ороод хаалгаа түгжлээ.

\”Миний цогцсыг хэд хоногийн дараа олох бол? Ээж миний хөхөрсөн нүүрийг хараад харамсаж уйлах болов уу?\” гэсэн хачин гунигтай бодлууд хөвөрнөСандал дээр гарч гэрлийн бүрхүүлийн төмрөөс олснынэг үзүүрийг уяж бэхлээд унжсан үзүүрт нь гогцоо гарган толгой багтах хэмжээтэй болговИнгээд бэлтгэл ажил дууслааХүү сандал дээр гарч зогсоод унжсан олсноос хоёр гараараа барин ээжийнхээ түрүүний хэлсэн үгийг эргэн санахад нулимс нь аягандаа багтахгүй мэлмэрч өрөө нь бүрэлзэн харагдахаа боливЧив чимээгүй таван хором өнгөрлөөЦанлиг сэтгэл шулуудан олсыг хүзүүндээ углахаар толгойгоо шургуултал шүүгээн дээр байсан гар утас нь гэнэт чанга дуугарч хүү цочсондоо

золтойлсандал дээрээс уначихсангүй арай гэж тогтоод олсыг толгойноосоо буцаан гаргасанчсандал дээрээсээбуусангүйУтас нь дуугарсаар л… Хүү утсаа авах эсэхтээ эргэлзэн зогссоор л…

Утас чимээгүй болж дахин аниргүй ноёловЦанлиг урт гэгч нь санаа алдан \”Заза боллоо\” гэж хэндчюм хэлээд олсноос дахин барьж автал гар утас нь дахиадлхангинаж гарлааЭнэ удаад хүү эргэлзсэнгүй шууд үсрэн бууж очоод хартал огт танихгүй жи мобайлын дугаар байвНогоон товчлуур дээр дараад чихэндээ наатал…

~ Байна уу? Байна уу? Цанлиг аа? гэх Гэгээгийн дуу тээр хол сонстох нь тэрХүүгийн зүрх хүчтэй цохилон амьсгаа нь дээрдэж хамар нь сарталзаад хариу хэлж чадсангүй орон дээр лагхийтэл суулаа.

~ Байайна уу? Сонсож байна уу? Байна уу?

Цанлиг инээмсэглэн зүрхэн дээрээ гараа тавиад:

~ Байна байнаГэгээ… Чи сайн уу?

~ Сайн сайнМиний найз сайн уу? Удаан холбоо барьж чадсангүй найзыгаа уучлаарайЭнд огт сүлжээ барихгүй юмааХүний утсаар гуйж ярьж байнаЧи юу хийж амарч байнаа?

~ …Нөгөө юуюухичээлээ хийгээд лМиний найз сайхан амарч байна уу? Хөдөө гоё байна уу?

~ Ёстой гоё байна ааБи үнээ сааж сурсаншдээ сониноосХөдөөний бор охин болсоон, чи намайг очихоор бараг танихгүй дээ гээд охины жингэнэтэл инээх сонстоноЦанлиг өөрийн эрхгүй охиныг даган чанга инээгээд:

~ Тийм үү сайхан юм ааХэзээ хотод ирэх юм бэ? Хичээлээ хамт давтах юмсанЧамаас асуух юм их гарах юмаа… даанч утас чинь холбогдохгүй.

~ Найз нь удахгүй очно ооЭнд бараглдаалгавраа хийж амжихгүй байна ааЭэжийн амралт ирэх долоо хоногт дуусаж байгааТэгэхээр одоо хэдхэн хоноод очих байх.

~ Заза тэгвэл удахгүй уулзах юм байнаНайз нь хүлээж байя ааӨөр сонин сайхан юу байна даа?

~ Өөр зөндөө зөндөөУулзахаараа ярьж өгөмзЗаза найз нь тасаллаа шүүУтасны эзэн нь явах болчихлоо гэнээБаяртай Цанлигаа

~ Баяртай Гэгээ…

…дийд дийд дийд…

Цанлиг утсаа ширтэн инээмсэглэсэн хэвээр хэсэг суув.

\”Гэгээ надтай ярих гэж хүнээс утсыг нь гуйсан байна шүү дээТэр намайг санадаг юм байнаНамайг гэх хүн байдаг юм байнаБи ямар тэнэг юм бэГэгээг орхиод үхнэ гэж яаж бодож чадав ааБи түүнийхээ төлөө амьдрах ёстойОдоо надад ганц тэр миньлбайнаГэгээБи чинийхээ төлөө энэ бүх хараал идсэн зүйлсийг давж гарнаа\” гэж өөртөө амлаад босч таазнаас уясан олсоо тайллааАлимаа хичнээн хөөцөлдөж гүйсэнчАдьяа зүгээр өнгөрсөнгүй гучин хоногын баривчилгаанд явжээХөөрхий хүү ямарчбайсан нэг сар айдасгүй амьдрахаар боллооАлимаа архиа уудгаараа ууж өмнө нь согтуудаа хүүтэй нэг их харьцдаггүй байсан бол одоо харин агсамнан элдэв бусаар хараанаЁстойлодоо бүхнийг мэдсэнээс хойш яавалчяаг гэсэн янзтай харьцаж байвЦанлиг харин түүний бүх муухай үгсийг шүд зуун чихнийхээ хажуугаар өнгөрөөнөЭнэ новшийн байшин, энэ сэжгийн авгайгаас холдоод зайлаад өгмөөр байвч төрсөн эцэг эх, ах дүүсээчмэдэхгүй хөөрхий хүү хаана хэн дээр очих билээ дээ.

\”Ямарчбайсан энд толгой хоргодож байгаад сайн сурч төгсөөд их сургуульд ороод ажил хийж мөнгөтэй болохоороо эндээс зайлах юм шүү\” гэж хүү бодноАдьяа буцаж ирээд түүнийг зүгээр өнгөрөөхгүйг хүү мэдэж байсан болохоор битүүхэн айдас төрөвч \”Хууль цагдаа гэж байхад тэр муугаас юунд нь айдаг юм\” гэж өөрийгөө зоригжуулж байвАшгүй хүүгийн хүсэн хүлээсэн өдөр болж Гэгээ хотод ирлээТэр хоёр өдөр бүр номын санд сууж хамт хичээлээ хийсээр

Цанлиг гэртээ ирээдчшөнөжин номоо уншиж химийн томъёо цээжилнэАр гэртээ болсон бүхнийг Гэгээд ярьсанчамиа хорлох гэж байснаалнуужээГэгээ найзыгаа үнэн сэтгэлээсээ өрөвдөж тусалж чадах бүхнээрээ туслахыг хичээн хичээлээ хийхээр ирэхдээ хоол хүртэл бэлдэж авчирдаг байвОхины энэ халамж анхаарал хүүг түүнд улам бүр дасч дурлуулсаар…

Цанлиг үнэхээр хичээлдээ шаргуу байгаа нь Гэгээд бахархмаар санагдаж байнга хүүг урамшуулан дэм өгсөөр байлааАдьяа суллагдан гарч ирэх өдөр Цанлиг өглөө эрт гэрээс гарч өдөржин номын санд сууж хичээлээ хийгээд орой цэцэрлэгт хүрээлэнд нар жаргатал дэмий суувГэдэс нь өлссөндөө хоржигнон дуугарнаХармаанд нь зуун төгрөгчбайсангүйӨнөөдөр Гэгээ ээждээ туслах гээд ирж чадаагүй болохоор өдөржин хэлэн дээрээ юучтавиагүй крантны услгэдсээ цүрийтэл уусан ажХүү өлсөхийн эрхэнд гэрийн зүг сажиллааАвтобусны мөнгөгүй байнга алхсаар байгаад хөөрхий муу гутал нь элэгдэж ул нь бараглцоорох шахсан болохоор шороо чулуу нухах нь мэдрэгдэн хөлийн ул нь өвдөнөШөнийн арван хоёр болж байхад хүү гэртээ ирж сэмхэн гэтсээр дээш гараад коридорын хойд буланд байрлах хоол хийдэг шүүгээ, зуух тэргүүтэй хэсэг рүү шууд очин идэх юм хайсанчюучолдсонгүйХөргөгчиндлидэх юм байж магадгүйГэхдээ хөргөгчийг ээж нь өрөө рүүгээ оруулж тавиад удаж байгаа ажХүү муур шиг лгэтсээр нөгөө хоёрын өрөөний үүдэнд ирж чимээ чагнан хэсэг зогсовЭр хүний чанга хурхирах сонстоход хүү баярлан \”Унтчихаж\” гэж амандаа шивнээд хаалгыг болгоомжтой түлхэн жаахаан зай гаргаж гулсан орлооХөргөгчинд нэг хазаад орхисон годгор хиам, хэдэн зүсэм талх байсныг аваад бушуухан гарч өрөөндөө ороод ам руугаа чихэн идэж гарав…

Маргааш өглөө нь хүү хөргөгчнөөс хиам хулгайлсан гэж Адьяад зодууллааХиам талх бол зүгээрлнэг шалтаг байсан нь ойлгомжтойЭх нь түүнийг өмөөрөх байтугай бах нь ханасан янзтай \”Больж муу хулгайчӨлсөөд байвал өөрөө хоолоо олж иднэ биз\” хэмээн тавлан зогсохыг хараад хүү уурлан:

~ Миний халамжийн мөнгийг та авдаг биз дээНадад хоол өгөхгүй юм бол би өөрөө мөнгөө авч байя тэгвэл!

~ Битгий солиор.. Энэ байшинд үнэгүй амьдарч байгаагаа мэдэж байна уу чи! Тэр мөнгө чинь өрөөний түрээс мэдэв үү хэмээн амыгнь таглажээАдьяад хоёр цохиулж нүүр нь хавдсан хүү арайхийн зугтаж өрөөндөө орон хаалгаа түгжээд

\”Цагдаа дуудлаа шүү новшоо\” гэж хашхирснаар Адьяа ашгүй нэг түүнийг орхивХэсэг байзнаад Цанлиг цүнхээ үүрэн гарахдаа тэдний өрөөний хаалгаар шагайж \”Би энэ удаа цагдаа дуудсангүйДахиж надад гар хүрвэл ца,rдаад мэдэгдэнэ шүүНадаас холхон байгаарай\” гэж ширүүхэн хэлчихээд гарлааАдьяа зэвүүцэн ширээн дээрх архины шавхрууг балгаад:

~ Энэ зулбасгыг зайлуулаачЧиний хүүхэд биш гээ биз дээ гэхэд Алимаа:

~ Наадхынхаа мөнгөөр авсан архийг гударч байгаагаа мэдэж байна ууХэрэгтэй болоодлбайлгаж байнаБи өөрөө мэдчихьеТэртээ тэргүй насанд хүрээд улсаас мөнгө авахгүй болохоор нь хөөгөөд явуулчихаа мэдэлгүйяахавЧи зүгээр тоолгүй орхи!

~ Харахаас зэвүү хүрээд байх юмМиний нүүрийг ямар болгосныг нь харлдаа чиМуу чонын бэлтрэгАлимаа наалинхайтан түүний өвөр дээр очиж суугаад:

~ Миний сайхан залуу тайвшир дааДотор нь яаж байна? Хайр нь гараад шар тайлах юм аваад ирэх үү? гэхэд Адьяа маасайн толгой дохив ооНүүр ам нь хөх няц болсон Цанлигийг хараад Гэгээ маш их санаа зовж цагдаадочиж мэдэгдье гэсэнчЦанлиг эсэргүүцэвТэр араатанг иймхэн хэргээр удаан хоригдохгүйг хүү мэдэж байсан болохоор араа бодсон нь энэ билээ.

\”За яахавТа хоёр нийлээд намайг ингэжлбайБи хэн гэдгээ харуулах цаг ирэх байлгүй\” гэж хүү бодоод шазуур зуун гараа атгалаа.

 

Similar Posts