Эмэгтэй найзынх нь насанд хүрэх гэж буй ганц хүү хүнээ алдаад, эр хүний шинжгүй болж, юмлбол үхэж хатна хэмээн тийчлэх болжээГэртээ эхээсээ өөр хүний бараа хараагүй учир их нялцгай, эмэгтэйлиг болж өссөн юм санжНайз охиндоо хаягдвал амиа хорлочихожчмэдэхээр улбагар болсон бөгөөд яажчучирлаж яриад ойлгохгүй, зөрүүдлэсээр байжээЭэж нь миний танил бизнесмэн ах дээр ирж, учир явдлаа уйлан хайлан өгүүлсэн байнаТэр ах \”За би хүүг чинь эр хүн болгоод өгье, чи надад энэ зуны гурван сар даатгачих гээд….

Миний таньдаг бизнесмэн ах нэг ийм түүх ярьсан юмЭмэгтэй найзынх нь насанд хүрэх гэж буй ганц хүү хүнээ алдаад, эр хүний шинжгүй болж, юмлбол үхэж хатна хэмээн тийчлэх болжээГэртээ эхээсээ өөр хүний бараа хараагүй учир их нялцгай, эмэгтэйлиг болж өссөн юм санжНайз охиндоо хаягдвал

амиа хорлочихожчмэдэхээр улбагар болсон бөгөөд яажчучирлаж яриад ойлгохгүй, зөрүүдлэсээр байжээЭэж нь миний танил бизнесмэн ах дээр ирж, учир явдлаа уйлан хайлан өгүүлсэн байнаТэр ах \”За би хүүг чинь эр хүн болгоод өгье, чи надад энэ зуны гурван сар даатгачих,

чи юучболж байсан оролцож болохгүй шүү, би удахгүй өрөмдлөгөөр хөдөө явах гэж байна, аваад явья\”

гэхэд газар дээрх ганц хүүгээ алдахаас айсан өнөө ээж зөвшөөрсөн байнаИнгээд хүүг нь хэдэн ажилчдынхаа хамт аваад хөдөө явжээУлаан говьд очоод хүү майхны мухарт гунихран сууж \”Интернет алга, найз нөхөдгүй уйтгартай байна\” хэмээн гоншгонох болж.

\”Миний үгэнд орохгүй бол, ажил хийхгүй бол тэгээд сууж бай\” гээд тоосонгүйАягачолигтойхон угааж сураагүй байжХэдэн өдрийн дараа хүүгийн тэвчээр алдарч явах тухай ярих болсон байнаТэгмэгц төлөвлөсөн ёсоор нэг машинаа ойрхон зуур явмагц эвдрэхээр болгож бэлдээд завшааныг хүлээсэн байнаТэр орой нь хүүг маргаан гаргамагц \”Тэр машиныг унаад яв, чам шиг хоолны саваар яахав, эр хүн гэдэг чинь өөр байдаг юм, чи энэ насандаа түүнийг ойлгохгүй\” гээд явуулсан байнаМаргааш нь өөр машинаа асаан дагасанд нэг их холдоогүй, машин нь эвдрээд зогсчихсон харагдажТэгэхээр нь хоёр өдөр алсаас дурандан хүлээжээХүүг яг усгүй, хоолгүй болон амь нь тэмцэж эхлэнгүүт давхин очжээ.

-Ахаа би яг үхэхээ шахлаа гэхэд нь

-Чи машинаа засч чадахгүй, замын хүнс хоолоо бэлдээд гарч чадахгүй, эр хүн шиг алсын хараагүй болсон учраас ингэж байгаа юмБүх юмыг мэддэг чаддаг, сэтгэлийн хаттай эр хүн болмоор байвал намайг дагаад явХалтирч уначихаадгоншгонож хэвтсээр үхдэг хүн болмоор байвал эхэд чинь хүргээд өгье гэхэд

-Би эр хүн болмоор байна гэжээНүдэн дээр нь машиныг нь засаад дагуулан явжээТийн хүүг аваачиж, ажил хөдөлмөрт дагуулж сурган, хүйтэн бороонд ажилласанчхатгаа аваад үхчихээргүй булчин шөрмөстэй хархүү болгожээӨдөржин ажиллаад орой ирж хоолоо хийн, хувцсаа угаасанчялархаад байхааргүй хүн болсон байнаНамар хотод ирэхэд ээж нь хүүгээ хараад уйлж байсан гэдэгСар нар гэрэлтэм цонхигор хүү нь булчин шөрмөс суугаад борлочихсон байжЭэждээ тэр хүү

-Эр хүн гэдэг чинь миний бодсоноос өөр байдаг юм байнаБи одоо өөрийнхөөрөө амьдарна хэмээн хэлсэн бөгөөд амьдралынхаа үзэл хандлага, чиг зорилгыг өөрчлөн хэрсүүжжээТэр хүү миний танил ахыг \”Эцэг минь\” гэж нэрлэдэг болсон төдийгүй завшаан гармагц уулзаж, үг сургаалийг нь авч, эр хүн шиг эр хүн болох гэж хичээсээр буй гэсэнТэр ах надад хэлэхдээ \”Эр хүн гэдэг чинь зүгээр нэг үг бишАжил хөдөлмөрөөр хатаагдаагүй бол хөгжим сонсоод, моданы хувцас мөрөөдөөд сууж байдаг \”охин\” болно гэсэн үг\” гэсэн юмБичсэн Шуурайн Солонго 2022228

Similar Posts