Та одоо мэддэг юм шиг яах гэж хүний юмаар оролддог юм? Та надад ус болохоос тус болно гэж байхгүй юм аа” гэж баахан дуугаа өндөрсгөж байгаад хаалгаа чангахан хааж гарсанНэглих омголон, ууртай амьтан орой буцаад орж ирэхэд бие нь өвддөг ээж маань хоол хийчихсэн хүлээж байж билээ. “Ээж нь охиныхоо дуртай хоолыг хийсэн” гээд гэмшсэн нь илт хоолойгоор тавагтай шөл урд минь тавиад өөр юучхэлэлгүй гэмтсэн хөлөө удаанаар зөөн гэрэлгүй харанхуй өрөө лүүгээ алхаад явчихсанТэр үед нулимс, шөл хоёр зэрэг амтагдаад…..
-Өглөөний цайгаа уугаарайБи ажилдаа гарлаа шүү.
-Үгүй ээ, би уухгүй.
-Яагаад?
-Өөрөө миний дуртай зөөлөн боовыг аваагүй байна лээшдээӨчигдөр авна гэж хэлчихээдМиний үгийг тоодоггүй юм байж.
-Доод дэлгүүрт өөр байгаагүй юм ааЭнийг идчихлдээ, тэгэх үү? Тэгвэл би орой дуртай мармеладыг чинь аваад ирье.
-Өөрөө идэхгүй юуБи ганцхан зөөлөн боовоолиднэМиний шүд тэрийглдаана.
-Ёооё, дандаа ингэх юмАвчирсныг минь голоод байвал би дахиж юучавчрахгүй ээ, болилооИйн “сүрдүүлгийн” чанартай үг хэлчихээд би цуваа өмсөж үүдэндээ зогсоод ирж үнсэхийг нь хүлээлээУг нь өдөр бүр заавал хацар дээр үнсэж,
үдээд гаргадаг юмГэтэл энэ удаад ирдэггүй ээ, ихлноцтой гомдсон бололтойГараад шууд явах гэснээ танихгүй, мэдэхгүй “том” хүмүүс айлгаж мэднэ гээд хаалгаа гаднаас нь сайтар түгжээд доош шатаар буулааӨнөө өглөө болсон явдал энэӨглөө бүр иймэрхүү янзтайгаар гэртээ ганцааранг нь үлдээгээд гарахдаа би өөрийгөө эрх жаахан хүүхдийн ээж мэтээр сананаБолохгүй юманд гар хүрчих вий дээ, угаалгын өрөөний шалан дээр халтираад уначихгүй байгаа даа, аягыг нь дээд шүүгээнд хийчихсэн юмсан, өлмийгөө өргөөд хүрэх болов уу гэж санаа зовноГармагцаа цаг тутамд залгаж “бүрэн бүтэн” байгаа эсэхийг нь шалганаЯглээж хүн шигГэтэл би чинь өөрөө ээжийгээ асарч яваа “эрх жаахан охин” нь шүү дээЭэж минь миний хүүхэд шиг, би харин ээж шиг нь болжээ4-р ангид байхдаа би нэг удаа захисан зайрмагийг минь авчирсангүй гэж ээждээ тунирхаад, оройн хоолоо идэхгүй зовоож байж билээТэр үед ээж минь одооных шиг бөгтөр жижигхэн биш, өсгийтэй гуталтай өндөр туранхай эмэгтэй байсанЯглнад шигХарин би ээжийнхээ хормойноос зүүгдсэн балчирхан амьтан байжМөнгөгүй байхад нь заавал зайрмаг идэх гэж зовоодог байсан бичучир мэдэхгүй тэнэг хог шүүМуу ээж минь одоо өөрөөчмэдэлгүй хариугаа авч байгаа юм байлгүй дээ, зайлуулХорвоо тойрог хэлбэртэй гэж юутай үнэнБагадаа надад өгдөг байсан бүхнийг нь одоо би ээждээ эргүүлэн өгсөөр амьдрах учиртайХүүхдүүд маань тусдаа гараад миний гарыг харахааргүй болчихсон энэ үед асрах, халамжлах, хамгаалах хүн минь болж ирсэн миний ээж40 настай болоод ганцаараа амьдарна гэж бардам ярьдаг байсан надад яг үнэндээ өтөл жаахан, өрөвдөлтэй хөөрхөн ээжтэйгээлхамт кино үзэж, хоолоо идэж,
хорвоогийн сонин хачны тухай гангар гунгар хийж, хааяа дэмий юмнаас болж хэрэлдэж муудалцангаа бор хоногийг өнгөрүүлэх нь хэчнээн ханьтай байдаг гэж сананаЭэж минь намайг усанд оруулдаг байсан цаг өнгөрч, одоо эсрэгээрээ би ээжийгээ усанд оруулнаУгаасаа эхлэн бууралтсан цөөхөн хэдэн үсийг нь гэмтээхгүйн тулд
болгоомжтойгоор хөөсрүүлж зогсохдоо би жаахандаа байнга орооцолддог буржгар хар үсээ ээжээрээ самнуулаад суух мөнчдуртай байснаа эргэн сананаБас усанд оруулсныхаа дараа биед нь заавал тос түрхэж өгнө, зөөлөрч суларсан ээжийнхээ гарт иллэг хийж
суухдаа тэр гар хичээлээ тараад ирэх болгонд маань миний нурууг энхрийлэн илж өгдөг байсныг нь бодноЗуны амралтаараа би гэртээ ганцаараа үлдээд, томчуудыг ажилдаа явсан хойгуур нь юу хийсэн тухайгаа, өөрийнхөөлхувьд сонин сайхан зүйлсийг ээждээ ярих гэж их яардаг байж билээАав намайг ээжээс илүү тоодог байсанлдаа, гэхдээ яагаадчюм ээждээляримаар санагданаХаалгаар орж ирмэгц хөлд нь гишгүүлэх шахам гүйж, 00-ын өрөө орсон хойно ньчхаалганы наанаас
“Ээж ээ, өнөөдөр би… ” гээд шулганаж гардаг байсансанГэхдээ өдөржингөө ажиллаад ядрангуй ирсэн ээж маань юун миний үгийг сонсох мантайлорж ирээд,
“Даалгавраа хий” гэж хэлээд яваад өгдөг байвТэр үед урам минь яаж хугардаг байсан нь сэтгэлд тод үлджээОдоо харин өдөр бүр хоосон гэрт, ярьж хөөрөх хүнгүй,
ганцаараа үлдэх ээж маань орой намайг ирэхэд өдөржингөө дотроо хураасан бодлуудаа нэг нэгээр нь илтгэдэг болж. “Даваа ахынх нь нүүж байгаа гэнэ”,
“Маргааш бороо орох шинжтэй”, “Өнөөдөр хуучин цамцаа хөвөөд нэг бөндгөр утас болгочихлоо”, “Доод шүүгээнээс шатар олоод, хоёулаа орой ганц нүүчих үү?” гээд л00 орсон хойно миньчярих нь тасрахгүй. “Амармаар байнашдээ” гэж нэг удаа хэлсний минь дараа ээжийнхээ
илт гуниглахыг хараад ахижлингэхгүй юм шүү гэж өөрийгөө их зүхсэнГанц хоёрхон үг солиод уйдааг нь гаргачихад надаас юу унах вэ дээ?
Ээжийгээ гомдоож ханахгүй хүмүүс юм даа, бидТэд маань чин сэтгэлээсээ гомддоггүйлбиз, гэхдээ ямар ялгаа байна, бид ээжийгээ гомдоодог өөдгүй хүүхдүүд хэвээрээДолоо хоногийн өмнө ингэж билээБи ажлаа тараад гэрээрээ дайрч хувцсаа сольчихоод буцаад гарах болсон юмӨрөөндөө ортол ихэвчлэн хувцаснууд нь наашаа сагатлаа дүүрэн байдаг шүүгээ маань нэлээн дундарчихажӨмсөхөөр төлөвлөсөн цэнхэр цамцаа дотроос нь хайгаад хайгаад олсонгүй. “Ээж!” гэж ууртайхан дуудаад цамцаа сураглатал муухай болчихсон байхаар нь одоо угааж байна гэв.
“Би тэрийг чинь өмсөөд гарах гэж байсаншдээНадаас асуулдааБас миний хамаг хувцас хааччихсан юм? Урдуураа уранхайтай жийнсэн өмд маань хаана байна?”
гэж зандрахад ээж маань аяархнаар “Хуучирсан хувцаснуудыг чинь хаях гээд ялгачихсанНөгөө салбархай өмд үү?
Ээж нь түрүүн сууж байгаад оёчихсон шүүЯдаж бүтэн хувцас өмсөж байлдаа, миний охин” гэлээЯарч байсныгчхэлэх үү, үүнийг нь сонсоод бүр их уур хүрч
“Тэр чинь албаар, цаанаасаа уранхайтай өмдТа одоо мэддэг юм шиг яах гэж хүний юмаар оролддог юм? Та надад ус болохоос тус болно гэж байхгүй юм аа” гэж баахан дуугаа өндөрсгөж байгаад хаалгаа чангахан хааж гарсанНэглих омголон, ууртай амьтан орой буцаад орж ирэхэд бие нь өвддөг ээж маань хоол хийчихсэн хүлээж байж билээ.
“Ээж нь охиныхоо дуртай хоолыг хийсэн” гээд гэмшсэн нь илт хоолойгоор тавагтай шөл урд минь тавиад өөр юучхэлэлгүй гэмтсэн хөлөө удаанаар зөөн гэрэлгүй харанхуй өрөө лүүгээ алхаад явчихсанТэр үед нулимс, шөл хоёр зэрэг амтагдаад өөрийгөө ахиадлбаахан зүхэж, яаж аргадахаа мэдэхгүй оройжин галт тогоондоо сууж билээМуу ээж минь яасанчгэж гэмших ёстой юм? Би ер нь ээжийгээ гэмшүүлжлбайдаг, хэн бэ?
Маргааш нь ажил дээрээ очоод би тайван байж чадсангүйЭэжийгээ гомдоочихсон хүн чинь яаж тайван байхавЦаг, минутаа тоолон тоолон хүлээгээд 6 болмогц бушуухан шиг гараад явлааХурдхан алхалсаар гэрийнхээ урд ирээд нэг зүйлийг санав.
“Зөөлөн боов!” Гялс дэлгүүр ортол ашгүй нарийн боовны цехийн машин саяхан ирсэн гэнэ. “Нэг зөөлөн боов, нэг мармелад” гэж худалдагчид хэлэхдээ амьдралдаа анх удаа ээжийнхээ хүслийг биелүүлж байгаа юм шиглбодогдож байлааГартаа ууттай юм тэвэрсээр хаалгаа гаднаас нь түлхүүрдэж онгойлготол ээж маань зурагтаар дуртай киногоо үзчихсэн, шовойгоод хөөрхөн гэгч нь сууж байна.
“Өө миний охин ирэв үү?” Нүдэнд нь өнгөрсөн оройн гомдлын мөр огт алга. “Ээж нь киногоо үзэж байнаСая нөгөө зальтай хүүхэн чинь машин доогуур орчих юм аа” гээд үргэлжлүүлэн ярьж гаравУрд нь тавагтай зөөлөн боовыг нь авчирч тавиад “Би дуртай юмыг нь аваад ирсэнТийм болохоор орой надаар тариагаа тариулаад, усанд орно шүү, за?”
гэхэд ээж маань чихэр авсан хүүхэд шиглбаярлан “Баярлалаа, миний охинЗа, тэгье” гэж баясгалантайгаар хариуллааТэврэхэд гарт минь багтаад, миний ээж яасанчжижигхэн юмЗөөлөн боовоо идээд, инээж суугааг нь харж суухад ганцханлзүйл бодогдоод салсангүйЭэж минь дээ, одоо охин нь таныхаа ээж болж амьдрах цаг ирсээн…