За бас нэг гай чирч яваа бизНүгэл нь дийлддэггүй лүдБас яачихсан юм бол дооАргалахаас яахавУул нь нүгэл ихтэйгээс биш, амттай золиг юм шүү дээБагш багш гээд сүйд болохоос гадна бас нөгөө ажилд хорхойтойг нь яана, одоочмуу Чойдог давхар ажил гүйцэтгэх боллооЗа яахав хүртдэг хэрэг” хэмээн бодтол , энэ бүгдийг нь мэдсэн юм шиг Чимэдсүрэн гуниглангуй мөртлөө хүсэмжилсэн харцаар….

Өвгөнхүү гуай өөд болжээГуч гаруй жил мэдрэлийн эмч хийсэн, нэр хүндтэй сайхан хүний нэг байлааХарин өрөвдөлтэй нь амьдралынхаа сүүлийн жилүүдийг гон биеэр өнгөрөөсөн нэгэнТүүндээ өөрөө гутаж гуниглаад сүйд болохгүйХааяа зуун грамм татчихаад , тамхи савсуулж өгнөДавжаадуу биетэй яриа хөөрөө элбэг агаад хөдөөрхүү.

“Үхлээс бусдыг хойш тавьж болохгүй ээ хө” гэж сүрхий философидноЕр нь гашуухан, хатуухан үгтэй, хуучныхаар бол ястай эрОршуулга сэлт нь даруухан болоод өнгөрөвХүүдүүд, ач зээ нар, танил нөхөд гээд бараг зуугаад хүн оролцовТом хүү нь шарил дээр үг хэлэвБасчгэж чамлахааргүй гавьяатай хүн байжээТэр шөнө Өвгөнхүүгийн авгай нь байсан Чимэдсүрэн ер өөдтэй унтаж чадсангүйБайн байн хар даржХамаг бие нь хөлрөөд, нөхөр нь уцаарлаж ундууцаад үйлээ эдлэвЦөхрөнгөө бараад Гандан орж ном уншууллааДараагийн шөнө дундаас хойшхон тэдний салхивч сэмхэн онгойлооНамрын жихүүн салхитай хамт Өвгөнхүүгийн сүнс ороод ирэх нь тэрЦал буурал толгой, туранхай бие, армаг тармаг сахал нь дүрээрээСүнс ярьж гарлаа. “Тий тий, яасан хүйтэн туучий вэ! Алив Чимэд ээ, халуун юм байна уу, эсвэл эмнэлгийн спиртчболноТа нар чинь шарикны спиртээ үлдээгээгүй юм уу, бузар эм чи яасан их хурхирдаг новш вэЦаад муу хартайгаа ноололдсоор нойргүй хоноо биз дээБүр сэрэх янзгүй гээчТанайх чинь ийм айл байсан юм уу? Чи ямар намайг босгоороо алхуулсан бишБи үхэхээсээ өмнө цаад харыг чинь хоргоож, айлгаж байж танай гэрийг мэдэж авсны хүчинд арай гэж олж ирлээОдоочсалахгүй дээАмьдынхаа зовлонгийн хариуг та хоёроос авах санаатай ирлээНамайг хүмүүс сайн эмч, сайхан хүн гэлцдэг байсан, чичмэднэГэтэл орчлонгоос бүр мөсөн явчихаж чадахгүй хоргодох юм байдаг бололтойӨөрөөр хэлбэл гомдол! Хязгааргүй их гомдол!

Чи намайг арван хэдэн жил амаар минь шороо үмхүүлж, элгээр минь газар мөлхүүлсэнТүүнийхээ хариуг нэхэж байжлби буцнаСайн хүний сүнс амархан буцдаг гэлцдэг чинь худлаа юм байнааГомдсон хүний сүнс хоргоддог гэдгийг хүмүүс мэдэж авмаар юмХарин би ганцаар буцахгүй шүү”.Чимэдсүрэнгийн зүрх амаараа гарах шахавЦахиртсан бачуу дуугаар хашгираад сэртэл мөнөөх сүнс цонхоор арилан одовМаргааш нь Чимэдсүрэн сүүлийн хэдэн жил холбоотой болсон багш лам дээрээ очлооЦарай зүс нь шарлан цанхийж,нүд нь гархилсан түүнийг багш нь хараад агдгасхийн цочив.

“ За бас нэг гай чирч яваа бизНүгэл нь дийлддэггүй лүдБас яачихсан юм бол дооАргалахаас яахавУул нь нүгэл ихтэйгээс биш, амттай золиг юм шүү дээБагш багш гээд сүйд болохоос гадна бас нөгөө ажилд хорхойтойг нь яана, одоочмуу Чойдог давхар ажил гүйцэтгэх боллооЗа яахав хүртдэг хэрэг” хэмээн бодтол , энэ бүгдийг нь мэдсэн юм шиг Чимэдсүрэн гуниглангуй мөртлөө хүсэмжилсэн харцаар

“ За багш сайн уу? Уулзалгүй удчихжээХүнчмуухай юм дааХэрэг болохлоорлирэх юмТачойлгоно доо намайгНөгөө муу Өвгөнхүү , яагаав хуучин нөхөр маань өнгөрөөд хоёр хонолооСүнс нь явдаггүй ээБүр тарчлааж байнаШөнө бүхэн зүүдэнд орж ирээд, зүрх дэлбэлчих гээд болдоггүйОдоо яах вэ” гэж учирласан, эрхэлсэн маягаар гоншигоновЧойдог баахан юм асууж, эрхи татаж, судар эргүүлж байснаа, хэсэг ном уншивОрой ирээрэй, олон ном уншихгүй бол барахгүй юм байнаЧиний нүгэл яасан нимгэрдэггүйлүд вэ! Аргалж үзэхээсЧамайглбодсон хэрэг шүү дээОдоо очоод гэрээ энэ утлагаар утМай бас энэ рашаанОрой шил архи, бас бус юмнуудаа авчраарай, чи мэднэ биз дээНадад одоо зав алга мөд хүн ирж авна” гээд манантсан нүдээр өөдөөс нь гөлрөвОрой нөхөр нь ажлаасаа ирэхэд Чимэдсүрэн эзгүй байлаа. “ Аа муу гичий хаашаа алга болдог байна ааНөгөөгийнх нь сүнс аваад арилав уу” гэж бодоод халуун саванд боршсон цайнаас аягалан оочловШөнө дөлөөр Чимэдсүрэн аахилж уухилсаар орж ирэвНөхөр нь унтаж байлааХажуугаар нь орж хэвтвэл архи нэлхийв. “ Хөөе муу новш оо, хаагуур банзалдаад ирэв”

гэвэл Чимэдсүрэн, “Өвгөн минь унт, унтБагшийнд очиж ном уншууллааОдоо нэг тайван унтаж болох байгаа” гэв. “За муусайн лам сэтэртэнгүүд юу чаддаг юмБаслбаахан мөнгө үрээ бизЧадалтай сайн лам зөндөө дуулдах юмЧи заавал тэр муу Чойдог руу очоод байхдаа яадаг юм” гэхэд ,”Битгий тэг ээНүгэл болноБишгүй олон юмыг аргалж тус болоо биз дээЧи бид Солонгост сайн сайхан яваад зөндөө мөнгөтэй ирсэн маань багшийнлбуянМиний өвгөн битгий бухимдНайз нь ядарч байнаУнтаж үзье” хэмээн учирлав. “Яагаав Чойдог гэлэн чамайг ядраачихав уу, наад утлага элдэв юмны чинь үнэр ямар муухай юм бэ!

Явж усанд ор, бузартай амьтан” гэвэл “ Болиоч чи амьдын хар нүгэлСанаанд оромгүй булай юм яриадХарин чи наад амаа угаагаачӨвгөн минь архи битгийуулдааҮхсэн., амьдхоёрын дунд би жаргаагүй байна” Ийнхүү хоёул үгээр баахан толхилцожбайснаа эвлэрэв бололтой,

ор дэр шажигнатал хэсэг амьсгаадалцсанаа буудуулсан мэт нам унтацгаавШөнө дунд цонхных нь гэгээвч торхийн онгойвЗэгэл саарал туяа татсанаа сүүтийсэн дүрс алгуурхан ор руу дөхөвХүүхний хажууд ирснээ сэрүүн чийглэг савраараа хөнжлийг нь зөөлөн “сөхөв”. Чимэдсүрэнгийн

бүх бие салганан чичирхийлснээ гиншин ярагланаХий дэмий ам нь ангалзаад хөлс дааварлаж эхлэвСүнс:- Өө, чи бас унтах санаатай юу? ГонжийнжооЧойдог ламтай заваарч байхад би хажууд чинь байсанТэр муу асман лам номоор хоосонгүй бололтойТа хоёрыг багалзуурдъя гэтэл болдоггүйСая орж ирэх гэж тамаа цайлааОвоо хэдэн уншлагатай болжлдээ ЧойдогТооцоо бодно ооХүүхэн- Хэрэггүй дээ, Өвгөнхүү миньНамайгаа орхиод явж үзЧиний өмнө хийсэн нүглээ би цайруулж чадаагүй нь үнэнЧи бид хорин хэдэн жил нэг гэрт толгой холбосонБид хоёр чамайг мэхэлсэнЭмчийн чинь сайхан нэрийг доромжилсонОдоо бүгдийг наманчилъяАраас чинь би зөндөө буян үйлдэнэ ээНамайг тайван орхиСүнс- Үгүй шүүТа хоёрын нэг нь намайг дагаж явах ёстойТэгээдлавлага дууснаЧамайг цэцэг цэврүү шиг сайханамьтан байхад чинь ухаан алдандурлаж, би авч суусанТэгэхэд чи Солонгосоос ирээд юу гэж хэллээБи чамайг хүндэлж сууснаас биш, сэтгэлээр суугаагүйгэл үүХорин хэдэн жил сэтгэлгүй байж амьдарч чадсан чи яасан тэвчээртэй хүүхэнбэ?

ТэгээдчДэнх та хоёр сүү шиг сэтгэл рүү минь хуйвалдаж байгаад ус цутгаа биз дээҮүнд чинь би ясандаатултал гомдсонТэгээдлявжчадахгүй эргэлдээд байгаа юмГурвуул сайхан ярилцчихсан бол өдийд би ингэж чамайг ээрээдхоргоогоод байхгүй ,

очих газраа хүрчихсэн , тэнгэрийн орноос та нарыг, хэдэн хүүхдээ хараад байж байх байсанОдоо хүртэл чи надад гайболж байнаХүүхэн- За тийм ээ, насны чинь бөгсөнд чамайг гацаардуулсан минь нүгэл ээЧиний толгой дээр гарч явсан өдрүүд надад олон бийТэр бүү хэл, дуудлаганд хонууд өнжүүд яваад ирэхэд чиньхардаж сэрдээд, үснээс чинь зуурч шал мөргүүлснээби наманчилж байнаБи уул нь чамайг гэртээ оруулъя гэж бодож байсаанМанай Дэнх их хартай шүү дээЧи голомт бузарлалаа гэх хүнМиний зовлонг чи ойлгооч дээБи чамд хайргүй байсан гэж худлаа хэлсэнДэнхтэй суух гэжУучилж үзээчЭнэ хүн надад тус болсон, хайрлалаа,

дурлалаа гээд олон хоног сараар гуйж гувшсан, тэгэхэд чичбас зүгээрбайгаагүй, хөдөөний нэг хүүхэнтэй холбогдоод аваа биз дээ?

Сүнс- Би чамд учраа хэлсэнУучлал гуйсанӨөр яах юм? Чи бидний мөр, нэр Рашаантын арын хэдэн цохион дунд бийТэр зун танайд очиж амрахдаа хоёр биенийхээ нэрийг хадан дээр би өдөржин сууж сийлсэн, тэр жил очиход балраагүй байна лээГэтэл миний дүр чиний сэтгэлээс баларсанБи мэдрэлийн эмч хүнОлон хүнийг эмчилсэн, харин чамайг, мэдрэлийг чинь эмчилж чадаагүй явсаар алдсанМиний амьдралын сүүлийн жилүүд дандаа ганцаардал, гунигаар дууссанТэгэхэд чи баян жолоочийн өвөрт,

бас гайгүй шиг албанд тарвалзаж жаргаж байсанОдоо зоогийн газартай, зочин олонтой, гахай шиг идэштэй жаргажлбайгаа шүү дээСүнс, Чимэдсүрэн хоёрыг ийн хэрэлдэж байтал Дэнх сэрж гэрэл асааснаар энэ удаагийн уулзалт дуусч, Хүүхэнчэхэр татан тамын хар нойрноосоосэрэв.

-Баслусан хулгана, яав нөгөөх чинь дахиад ирэв үү?

-ТэглээДэнх миньЯав даа байз, ямар сүрхий үйлийн үр вэ?

-Бид хоёр талийгаачийн өмнө мундаг нүгэл хийжээ хөНадад нэг хүн сайн лам зааж өгсөнТэрэн дээрлочихоос.

-Ашгүй, энэ лайгаас салж амрахсанМаргааш хоёул очъёОлонд нэртэй тэр лам нь Чимэдсүрэнд: “За чи талийгаачийнд очТүүнд түүний бичиж байгаад орхисон нэг юм байх шиг байнаТүүнийг олж авчир” гэжээНээрээ, Өвгөнхүү эмчийн амьдрал, гомдол алив бүхнийг багтаасан дутуу гар бичмэл нь олджээТүүнд авгайдаа гомдсон сэтгэлийн уй шаналлын зүрх зүсэм үг дүүрэн байжСайхь лам түүгээр нь чухамлсор залж, уншлага, утлага болсноор

Өвгөнхүүгийн сүнс дахиж үзэгдсэнгүйХарин, Чимэдсүрэн хүүхэн хэдэн сарын дараа цус харван мэдрэлийн гажигтай болжээЭмч үзээд тал харвалт хэмээн оношилж, хөдөлгөөнгүй хэвтэхийгзөвлөвСүнсний нэхэл хатуу туссан гэлтэйНөгөө муу Дэнх ажил гэр хоёрын дунд толгой ганзагалан гэлдрэх боловБурууд хатуухан хорвоо ийнхүү сайхь хоёрт гэсгээл үзүүлсэн нь тэр буюу.

Зохиолч, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ

Similar Posts