Моргийн өрөөЦогтоогийн ээж Удвал хүүгийнхээ хөшиж хөхөрсөн цогцсыг тэврэн уйлж хашхирч байгаад ухаан алдаж унан тэрүүгээр нэг үймээн боловТалийгаачийн аав Содном шалан дээр сөхрөн хүүгийнхээ мөс шиг хүйтэн болсон хөлийг атган зулайдаа наагаад мэгшин уйлсаарХажууд нь юу болж байгаагчанзаарах сөхөө түүнд байсангүйАминаасаа илүү хайрладаг ганц хүүгээ алдсан тэдэнд ямархан хэцүү байх нь ойлгомжтой буй за… Өнөөдөр Цогтоо баслхичээлдээ ирсэнгүйГэгээд яагаадчюм муу совин татаад….

Цанлиг шатаар уруудан яаралгүй алхах зуураа \”Гэгээ зөвхөн минийхМинийх болохгүй юм бол өөр хэнийхчболох ёсгүй\” гэж амандаа дахин дахин үгэлнэОрцноос гарч ирээд ийш тийш харвал хэнчбайхгүй нам гүмТом том ширхэгтэй нойтон цас малгайлан орсоорЦанлиг шууд гэр лүүгээ явах гэснээ Цогтоогийн үхсэн царайг хармаар санагдаад болсонгүй тул байрыг тойрон ард нь ирлээЦагаан цасан дунд нэг бөртийсөн хар зүйл хэвтэж буй нь харанхуйд бүдэг бадаг харагданаЦанлиг ийш тийш хулмалзан хүний чимээ чагнангаа түүн рүү аажуухан ойртон тулж очоод дээрээс нь тонгойн харавНүүр биеийг нь аль хэдийн цас дараад эхэлчихэжДагзаараа газар савж унасан бололтой, ам хамраас нь цус гоожиж, толгой доор нь нэлийсэн их цус цасанд шингэн уусч байлааХэндчгэм хор хийгээгүй сайхан сэтгэлт энэ хүү зүгээрлхүнд хайртай болсныхоо төлөө, хайрлуулсныхаа төлөө энэ хорвоог орхин одсон нь гунигтай яаАль хэдийн амьсгал хураасан Цогтоо руу Цанлиг өнөөлүзэн ядсан харцаараа ширтэн хэсэгхэн хором зогсож байгаад томдсон савхин бээлийтэй гараа халаасандаа шургуулган

бөгтийсөөр том том алхан тэндээс холдовХүзүүнд нь саяхан хүн боомилсон сайхан үнэртэй ороолт намиран хийсч харагдана…

Маргааш өглөө нь Цанлиг яглбосдог цагтаа босч өглөөний цайгаа уугаад хичээлдээ явлааЦас шөнөжин зогсолтгүй орсон бололтой газар дэлхий тэр чигтээ цавцайран цайж нүд гялбуулнаЦанлиг шагайгаар татсан их цасыг туучин сургууль руу алхахдаа \”Түүний бие одоо цасанд бүрэн дарагдаж харагдахгүй болсон байх даа,

тэр чигтээ хэзээчолдохгүй газарт шингээсэйДахиж тэр новшийг харахгүй гэхээр сайхан байна шүү\” гэж бодовГэгээ саяхан ирсэн бололтой дөнгөж суудалдаа сууж байснаа Цанлигыг хараад нүүр буруулан цүнхээ ухавОхин уг нь түүнийг хараад дандаалинээмсэглэн гараа даллаж угтдагсан…

Цанлиг харин юучболоогүй мэт дэргэд нь очин суухдаа \”Сайхан амарсан уу\” гэж ердийнхөөрөө мэндлэхэд Гэгээ сулхан дуугаар

\”Сайхан, чи сайхан амарсан уу\” гэж хариулсанчтүүн рүү харсангүй номоо дэлгэн шагайвӨчигдрийн явдлаас болоод энгийн харьцаж чадахгүй байгааг нь ойлгосон Цанлиг торонд эвхэж хийсэн ороолтыг өмнө нь тавиад:

~ Найзыгаа уучлаарай ГэгээӨчигдөр орой чамаар арайлхэтэрхий тоглочихжээЧи бүр итгэчихсэн юм уу? гэхэд Гэгээ сая нэг түүн рүү хараад гайхсан янзтай:

~ Айн? Тоглосон гэнэ ээ?

~ Би саяхан нэг инээдмийн кино үзсэн чинь тэрэн дээр нэг залуу эмэгтэй найздаа хайртай гэж худлаа хэлж өөрийг нь жинхэнэ найз гэж боддог эсэхийг нь шалгаад… нэг тиймэрхүү юм болсон юмааТэгээд тэрийг дуурайж чамаар тогломоор санагдаадлхэхэ…

Гэгээ нүдээ тормолзуулан эргэлдүүлж түүний яриаг сонсоод нүүрэнд нь инээмсэглэл тодроод ирэв.

~ Ёооё тийм байлгүй дээБи бүр шоконд орсоншдээЯдаж байхад чи ямар үнэмшилтэй жүжиглэдэг юм бэ? Ингэж аймар тоглоод байхдаа яахав дээБи бүр чамтай дахиж найзлах эсэхээ бодоод шөнө унтаж чадаагүйшдээ мангараа

~ Хаха тэгээд чамайг гүйгээд орчихоор чинь би араас чинь тоглосон юм гэж хэлэх гээд зөндөө залгасаншдээЧи утсаа аваагүй биз дээ.

~ Би тэрийг чинь яаж мэдэх вэ дээЧамд бүр итгээд шоконд орчихсон байсан юм чиньЁооё ашгүй тоглоом байж хэхэ

~ Найз нь чамд хайртай ньчхайртайлдааГэхдээ зөвхөн сайн найзын хувиар шүү гээд Цанлиг худлаа инээнгээ Цогтоогийн суудаг ширээ рүү хяламхийгээд:

~ Нээрээ Цогтоо та хоёр үерхэж байгаа гэл үү? Чи хүнтэй үерхэж байгаагаа надад хэлэхгүй өөдгүй юмааСайн найзууд байж, гомдмоор юм.

~ За уучлаарай дааБи чамд хэлье гэж бодож байсан юмааУгаасаа би Цогтоод өчигдөрлхариугаа хэлсэн, тэгэхээр өнөөдрөөслүерхэж эхэлсэн гэсэн үгшдээХүүхдүүдэд харин битгий хэлээрэй, ганцхан чилмэдэж байгаа шүү за юу?

Цанлигын хөх инээд хүрч жуумалзан \”Хөөрхий дөө, үерхэж эхэлсэн өдрөө үхчих гэж\” хэмээн бодоод:

~ Найз нь хүнд хэлэхгүй ээ, итгэж болноХарин та хоёрт аз жаргал хүсьеУрт удаан үерхээрэй гэж тавлах мэт өгүүлэвСайн найзаасаа салахаас өөр аргагүй болчихлоо гэж бодон хямарч байсан Гэгээгийн санаа амарч Цогтоог ирэхийг хүлээн суунаӨчигдөр орой түүн рүү залгана гэчихээд амлалтандаа хүрээгүйдээ гэмшин уучлалт гуйхаар бэлдэж байсанчЦогтоо ирэхгүйлбайвЦанлигчмөн Гэгээд худал ярин итгүүлсэндээ санаа нь амравХэрвээ тэгээгүй бол Гэгээ түүнээс хөндийрч холдох юм байна гэдгийг тэр сайтар ухаарч ахин тийм болчимгүй үйлдэл хийхгүйгээр,

хэдэн жилчбайсан хамаагүй Гэгээг өөртөө дастал хажууд нь хамт байж хүлээхээр шийджээГэгээ хэзээчөөрт нь хайртай болохгүйг зөнгөөрөө мэдэж байсан ч

өөртэйгөө дотроо зөрчилдөн бууж өгөхийг хүссэнгүйЭнэ галзуу дурлал нь түүний өрөвч сэтгэл, хүнлэг чанарыг бүр мөсөн идэж дуусчээХөөрхий Гэгээ хайртай хөвгүүнээ хичээл тартал хүлээгээд уулзаж чадаагүй тул Цанлигтай хамт номын санд суухаар явавАнхны хайрыг нь хөнөөсөн аймшигт алуурчинтай мөр зэрэгцэн алхаж яваагаа тэр мэдэхгүй нь харамсалтайЦогтоо дарааллан хоёр өдөр хичээлдээчирэхгүй, холбоочбарихгүй байсанд Гэгээ гайхан санаа нь зовж цаг тутамд утас руу нь залгавч холбогдож чадахгүйлбайлаа.

…Моргийн өрөөЦогтоогийн ээж Удвал хүүгийнхээ хөшиж хөхөрсөн цогцсыг тэврэн уйлж хашхирч байгаад ухаан алдаж унан тэрүүгээр нэг үймээн боловТалийгаачийн аав Содном шалан дээр сөхрөн хүүгийнхээ мөс шиг хүйтэн болсон хөлийг атган зулайдаа наагаад мэгшин уйлсаарХажууд нь юу болж байгаагчанзаарах сөхөө түүнд байсангүйАминаасаа илүү хайрладаг ганц хүүгээ алдсан тэдэнд ямархан хэцүү байх нь ойлгомжтой буй за…

Өнөөдөр Цогтоо баслхичээлдээ ирсэнгүйГэгээд яагаадчюм муу совин татаад нэглэвгүй байсан тул хичээл тармагц гэр лүү нь очихоор шийдэвЦанлиг түүний яагаад урвагар байгааг мэдэж байсанчюучболоогүй мэт аашлан инээж хөхрөх нь зэвүүн ажээЗавсарлагааны хонх дуугаран багш ангиас гармагц хүүхдүүд ширээнээсээ босч биеийн чилээгээ гарган шуугилдаж байтал ангийн багш нь уйлж улайсан нүдтэй орж ирээд түгдчин байж Цогтоог нас барсан талаар ангийнханд мэдэгдлээХүүхдүүд цочирдон дуу алдацгааж сонссон зүйлдээ итгэж чадахгүй бие бие рүүгээ бүлтгэнэн харнаСаяхан бужигнаж байсан анги хоромхон зуур чив чимээгүй боловГэгээгийн хамрынсамсаа сарталзан нүд нь бүлтэлзэхийг Цанлиг хараад \”Хэдхэн уйлаадлмартчихна дааБи чамд хэрэггүй хүнийг чинь зайлуулж өгсөн юмЭнэ миний чамд барих сэтгэлийн бэлэг\” гэж дотроо өгүүлэн охины салгалсан гарыг атгалааГэгээ салдархийн Цанлигыг налж нүүрээ энгэрт нь наагаад цурхиран уйлж эхлэхэд Цанлиг сэтгэл хангалуун мөрөөр нь тэвэрч үсийг нь илэн тайтгаруулавОхид саялухаан оров уу гэлтэй дуу дуугаа аван уйлалдаж эхлэхэд ангийн багш үг хэлэх гээд чадахгүй хоолой нь зангиран ангиас гарлааХөвгүүд эрийн шийр заан охидоо тайвшруулахыг хичээвч өөрсдийнх нь нүдэндчнулимс цийлэгнэн үзэгдэнэ…

Ганцхан сарын дараа арван найман нас хүрэх ёстой байсан цэл залуухан хөвгүүний зуурдаар амиа алдсан хэрэг дээр цагдаанар ажиллаж эхлэвТалийгаачийн цогцост үзлэг хийхэд хоолойгоо боомилсон байж магадгүй гэмээр хүзүүнд нь хөхрөлт үүссэн байсанчамьсгалын дутагдлаар зүрх нь хаагдаагүй гэж

шинжилгээгээр гарч иржээТүүний үхлийн шалтгаан бол хэт өндрөөс хүчтэй унаж доторэрхтнүүд бяцарсан ба гавлын яс цууран их хэмжээнийцус алдсанаас үүдэлтэй ажМөн түүний ходоодноос маш их хэмжээний спирт илэрчээЭнэ нь түүнийг архи хэтрүүлэн хэрэглээд дээврээс унаж үхсэн мэт ойлголт төрүүлэхээр байвХичээлдээчявахгүй, хоолчидэхгүй, хүнтэй ярихгүй гөлийн хэвтэх Гэгээд ээж, эгч хоёр нь санаа зовон яахаа мэдэхгүй самгардан дэмийларгадахаас хэтэрсэнгүйГэгээгийн эгч Туяа саяхан жирэмсэн болсноо мэдэж тэдний гэрийнхэн бүл нэмэх гэж байгаадаа бөөн баяр хөөртэй байсан билээГэвч Гэгээгийн гуниг шаналалтэр их баяр хөөрийг хийсгэн хөөж бүгд уй гашууд дарагдавЕрдөө хэдхэн хоногын дотор Гэгээ айхтар царай алдан сулбайсантул аргаа барсан жирэмсэн эгч нь эцсийн аргаа хэрэглэж өлсгөлөн зарласнаар охин овоо нэг хоол унд иддэг болжээХарин охины энэ уй гашуу Цанлигын уурыг хүргэж байлааЦогтоогийн хойноос Гэгээг ингэж их гашуудна гэж тэр бодоогүй ажЗалгахаар утсаа авахгүй, хичээлдээ ирэхгүй, гадаа нь очоодчгарч ирэхгүй байсан тул Цанлиг галзуурах шахан энэ бүхэнд хөөрхий муу талийгаачийг буруутган харааж зүхнэХажуугаар нь хэргийн газар ямар нэг нотлох зүйл үлдээсэн байх вий, камерт бичигдсэн байх вий, нэглөдөр цагдаа нар хаалгыг нь тогшин орж ирээд өөрийг нь гавлаад явах вий гэсэн битүүхэн айдастай байлааЦагдаа нар Содном, Удвал хоёрт хүүгийнх нь биедээ авсан гэмтэл, үхлийн шалтгааныг бүгдийг тайлбарлаж,

хэн нэгэнд хорлуулсан аль эсвэл амиа хорлосончбайж магадгүй, одоохондоо ямар нэг баттай хариу өгч чадахгүйгээ хэлжээТалийгаачийн хамгийн сүүлд залгасан хүн нь Гэгээ байсан ба түүнээс өмнө өөр нэг хүнтэй минут гаран ярьсан байсныг олж тогтоосон билээГэвч уг дугаарын эзэн эмэгтэй тэр өдөр утсаа хулгайд алдсан, талийгаачтай болон тэр хэрэгтэй огт хамааралгүйхүн болж таарчээМөн хэрэг гарсан байрны орц, дээврийг маш сайн шалгасанчсэжигтэйзүйл олдсонгүйЦас их орсноос болж дээвэр дээрх гутлын мөр алга болсонТалийгаачийн бие болон хувцсан дээр ямар нэг өөр этгээдийн хурууны хээ, үс, цус гээд нотолгоо болчихмоор юм юучбайсангүйЦанлигын зол гэх үү яг байрны өөдөөс харсан хүнсний дэлгүүрийн гадаа тэр хавьдаалганц хяналтынкамер байсан нь ажилдаггүй байж тааравУдалгүй Гэгээ, Цанлиг гээд ангийн бүх хүүхэд асранхамгаалагч нарын хяналтан дор байцаалтанд оржээЦанлиг аль хэдийн 18 хүрсэн тул түүнд асран хамгаалагчийн хэрэг байсангүйТэр дотроо нилээн сандарч, баригдчих вий гэж айж байсанчгаднаа маш тайван цэгцтэй ярьж цагдаанарт ямарчсэжиг авхуулсангүй ээХүүхдүүдийн яриагаар бол Цогтоо хэнтэйчмуудалцаж байгаагүй, түүнд өш санахнэгэн байх боломжгүй гэлцэнэХөөрхий Цогтоо Цанлигын тухай мэдсэн бүхнээ хэндчхэлээгүй байсан нь тунчхарамсалтай…

Ингээд цагдаа нарын эрэл мухардажуг хэргийн мөрдлөг сунжрах тийшээ хандаад явчихлааЦогцост дахин задлан шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн учраас хүүг оршуулж эцсийн замд нь үджээЦогтоогийн оршуулганы дараа Гэгээ хичээлдээ явж эхлэн Цанлигын нар мандавГэвч цовоо сэргэлэн, үргэлж инээж явдаг Гэгээ байхгүй болж гунигтай, дуугүй нэгэн болсон байлааХүүгээ алдсанаас хойш Удвалын ухаан орон гаран болж даралт нь ихсэн бие нь тааруухан байх тул эмнэлэгт хэвтэж

Содном эхнэрийгээ асрахын хажуугаар өдөр бүр цагдаа дээр очин хүүг нь алсан хэрэгтэнг барьж шийтгэхийг гуйх нь өрөвдөлтэйӨсвөр насны хүү өндрөөс унаж нас барсан тухай хэвлэл мэдээллээр хэсэг шуугиадлтэгсгээд мартагдавИхэнх хүмүүс хүүг хайр дурлалаас болж амиа хорлосон байх гэж таамаг дэвшүүлэн ярилцанаХарин Содном, Удвал нар хүүг амиа хорлоогүй, хэн нэгний гарт үрэгдсэн, мөн хүүг нь хөнөөсөн тэр хүн хэдэн сарын өмнө муурыг нь алж, захиа үлдээсэн хүн гэдэгт эргэлзсэнгүйТэр үедлэндээс нүүгээд холхон явчихдаг байж, хүүгээ гадаад руу явуулчихдаг байж гэж харуусан, хүү нь харанхуй шөнө гэрээсээ ганцаараа гараад явсныг анзаараагүй өөрсдийгөө зүхэн гашуудаж байвЗарим нэгний хувьд уй гунигаар дүүрэн өдөр хоногууд урсан өнгөрсөөр даруй зургаан сар өнгөрсөнчЦогтоог хөнөөсөн гэмт хэрэгтэн олдсонгүйХүүг нь амиа хорлосон гэж зарлан хавтаст хэргийг хаасанд ээж, аав хоёр нь хамгаас их гомдолтой байлааХэргийг дахин шинээр шалгаж мөрдөж өгөөч гэсэн хүсэлтэнд нь төр төмөр нүүрээ харуулавУдвал сэтгэлийн гүн хямралд орсноос болж байнга ухаан алддаг, мартаж санах өвчтэй болсон тул Содном өөрийн бүх хөрөнгөө зараад эхнэрээ аван гадаад улсыг зорьжээХүүд нь шударга бусаар хандсан энэ улсад дахин амьдраххүсэлтэдэнд байсангүйГэгээ, Цанлиг хоёр хичээлээ уйгагүй давтсаар элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа орцгоовЭнэ хэдэн сарын хугацаанд Гэгээ баяр хөөртэй байсан нь тун ховорХичээлдээ анхаарал төвлөрүүлсэн үедээлтэр Цогтоог түрчболов мартагнаж чаддаг учраас бараг номын цагаан солио тустлаа өдөр шөнөгүй ном дэвтэр шагайн суудаг болжээХүн бүртэй инээмсэглэн ярилцдаг байснаа больж ихэнхдээ дуугаа хураан бодолд автаж суух нь олонтааЭэж нь түүнд санаа зовсондоо сэтгэлзүйч эмчид хүртэл үзүүлэн хоёр сар эмчилгээ хийлгэсэнчолигтой нэмэр болсонгүйОхины хөөрхөн инээмсэглэл, цовоо зан нь Цогтоотой хамт булшлагдсан мэтлбайлааХүүхдүүдчбага багаар Гэгээгээс хөндийрцгөөж хөвгүүд өдөж хоргоохоо больжээЭнэ нь Цанлигт үнэхээр таалагдаж байвХөөрхий охины ингэж их өөрчлөгдсөн нь, инээж хөхрөн ярилцдаг байснаа больсон ньчтүүнд хамаа байсангүйБүх зүйл түүнийхүслээр болж гайтай Цогтоог цэвэрхэн гэгч нь далд оруулж, хайрт Гэгээтэйгээ нэг сургуулийн нэг ангид дахин хэдэн жилийг хамт өнгөрүүлэхээр болсондоо тунчсэтгэл хангалуунОдоо тэрлганцаараа Гэгээгийн дотны нэгэн болж, Гэгээ өөр хэн нэгний дэргэд биш өөрийнх нь дэргэд байгаа ньлсайхан санагданаХөндлөнгөөс хэн нэгэн энэ бүхнийг ажвал Цанлиг үнэхээр Гэгээд хайртай гэдэг нь эргэлзмээр… Ямарчэрүүл ухаантай хүн хайртай нэгнээ зовж шаналахыг харахыг хүсэхгүй шүү дээМагадгүй түүний амьдралд байсан хүмүүсээс ганцхан Гэгээлтүүнд сайн хандаж, олон жил дэргэд нь байсан болохоор иймлбайх ёстой гэсэн ухамсар тархинд нь сууж,

Гэгээг тавьж явуулж чадахааргүй болсон байж мэдэх юмУчир нь тэр хайр гэж чухам юу гэдгийг, хүнийг яаж хайрлах ёстойг мэдэхгүй, хэндчхайрлуулж үзээгүй нэгэн билээТэр шөнө Цогтоог цааш харуулснаас хойш хэсэгтээлбаригдах вий гэж эмээж байсанчхэнчтүүнийг сэжиглэсэнгүйгээр барахгүй,

өнөө хэрэг амиа хорлолт гээд хаагдсанаас хойш тэр уламчөөртөө итгэлтэй, тэр хирээрээ харгис хүйтэн сэтгэлтэй нэгэн болж хувирчээОдоо дахин хэн нэгэн түүний энэ тайван амьдралд саад болон орж ирвэл өчиггүй цааш харуулахад тэр бэлэн байлааТиймээ, тэр алуурчин болсон…

Similar Posts