Дооёо эмээ гэртээ ингээдлхаранхуй суудаг юм байнааГэрэл харанхуйг ялгахгүй хүнд ямар ялгаа байх вэ гэж байна гэвэл ээж зангирсан хоолойгоор -Эвий эвий гэлээОдоо давхаргыг нь тавихдаа гэрийнх нь модыг сайхан арчиж өгье байз гэж ээжийг хэлэхүй аав нулимсаа нуун арчих эгчид -Ноднин нүүрсээ зөөгөөд тас хар нүүрлэж явахад нь хэлж угаалгасанОроод юухан хээхэнээр туславал гарнаас чинь гар унахгүй шүү, хүүхдүүд ээ гээд…
Хамар хашааны Дооёо гуайнд гэдэс хүргэхээр би гарлааНүд нь юм үздэггүй тэр эмээ ганцаарханаа амьдардаг юмГэрийнх нь тооноор гэрэл үзэгдсэнгүйЭзгүй байна гэж байхгүй дээ гэж санасаар бариулаас нь татвал онгорхой байв.
-Дооёо эмээ? гэж дуудвал
-Өө, хэн бэ, ороод ир хүүхээ гэх нь дуулдавОроод пүн харанхуйд гайхшран зогтустал
-Күүнээ юу даа? гэх нь сонстов.
-Тиймээ, ижий гэдэс өгүүлж байна гэвэл
-Яасан сайн хүү вэ, аваад ир гэхэд нь урагш нэг итгэлгүй алхаад
-Харанхуй байнаа гэсэнд уулгалан, нэг унтраалга дарах нь сонстовЦэгцтэй цомхон гэрийн доторх мэлсхийн нүднээ тодров.
-Хөгшин үдээр чинь гэрлээ асаахгүй мунгинаж байж хүүхэд айлгаад орхив уу даа гэх зуур нь гарт нь түмпэнтэй хувиа бариулж
-Эмээ та гэрлээ асаадаггүй юм уу? гэсэнд
-Гэрэлтэй гэрэлгүй нь ялгаагүй хүнд ямар хэрэг байхав дээХүүдээ чихэр өгнөө гээд шургуулгаа тэмтчиж ойрын жил дэлгүүрт үзэгдэхээ больсон өнөөх гаатай чихэрнээсээ хоёрыг өглөөЭмээг түмпэн суллах зуур би хоёр авдарных нь хиртэй нүүрийг харан харуусаж зогсов.
-Эмээ би маргааш таны авдрын нүүрийг арчаад өгөх үү?
-Яачиж уу хүүхээ?
-Арчих хэрэгтэй юм байна даа.
-Тэгээрэй миний хүү гээд түмпэнд минь нэгэн еэвэн хийж өглөөҮүдний өмнө очоод би эргэж
-Эмээ оройд гэрлээ асааж байвал гэрт дулаахан байдгийг та мэдэх үү? гэхүл
-Мэдмээр юм байна, эмээ нь асааж байяа хэмээн толгой дохиод нэг зайдас авч үмхлээГэрээс нь гараад явж байхдаа тооноор нь цацах гэрлийг харахад нэглбүлээхэн харагдавҮүнээс хойш ээжээр загнуулалгүй модыг нь хагалж өгч байх минь, хараагүй хүн гараa авчихвал яах юм гэж бодсоор гэрийнхээ хаалгыг татав.
-Эгчээ гэрлээ унтраа даа гэвэл тэр гайхан над руу ширтэв.
-Түр унтраа, юм хэлье гэвэл аав толгой дохиж эгч ухасхийн байшинд тас харанхуй боловЗуухны амлулайна.
-Дооёо эмээ гэртээ ингээдлхаранхуй суудаг юм байнааГэрэл харанхуйг ялгахгүй хүнд ямар ялгаа байх вэ гэж байна гэвэл ээж зангирсан хоолойгоор
-Эвий эвий гэлээГэрэл асахад манайхан чимээгүй болчиховЭгч надад өтгөн шөлтэй будаа аягалж өгөвБүр хөржээ.
-Одоо давхаргыг нь тавихдаа гэрийнх нь модыг сайхан арчиж өгье байз гэж ээжийг хэлэхүй аав нулимсаа нуун арчих эгчид
-Ноднин нүүрсээ зөөгөөд тас хар нүүрлэж явахад нь хэлж угаалгасанОроод юухан хээхэнээр туславал гарнаас чинь гар унахгүй шүү, хүүхдүүд ээ гээд бие засахаар гарлааТэр өдрөөс хойш эмээгийн гэрэл орой болохоорласдаг болчихож билээШөнөжин асаастай байдаг санБидчтүүнийг урьдынхаас илүү асарч тойлох болсон юмДооёо эмээ эгчид голгүй сайн болж, бурхан болохдоо гэр хашаагаа түүнд нэр заан өгч билээЭгч маань эмээгийн буурин дээр том цагаан байшин барьж хүргэн ахын хамт тусдаа гарсан юмҮүдэн дээрээ бурхан болоочийн захиснаар гоё цагаан гэрэлтэйТэр гэрэл нь үүрээр гарсанчгэрэлтэж байдаг юмЭмээ бидэнд сэтгэлийн ариун гэрэл асааж өгөөд бурхадын оронд одсон сонТэнд үргэлж гэрэл гийж байдаг биз ээМЗЭ-ийн шагналт зохиолч Шуурайн Солонгоогийн \”НАМАЙГ СОЛОНГОО ГЭДЭГ\” номын бүтээлээс….