ЭХНЭРИЙНХЭЭ СҮҮЛЭРСЭН ЗАЛУУГИЙН ЭХНЭР БОЛОХ ЭМЭГТЭЙТЭЙ ХАНИЛСАН ХАЧИН ГЭМЭЭР ХУВЬ ТАВИЛАН… Хэт амгалан тэр шөнөөр Дууниа Хүнхэрт охин биеэ өгч, нэг хэсэг дурлал хайрын галд шатав ааХүнхэр бол Дуунианаас даруй гурав ахХүнхэр Дууниа хоёрт ижил гэмээр зан олон бийХарин эсрэг зүйл бас чамгүй ихЯдажлДууниа өндөр тойргор биетэйХүнхэр бол намхан нуруутайЭнэ нь хамт сугадалцан явахад жаахан базаахгүй санагддаг байв ааХос морь унаад, хөндийгөөс шогшуулан ирэхэд эх хүү хоёр уяан дээр бууж байна уу гэлтэй харагдана….

Дуут уулын өвөрт хаваржаалж байхад дурсамжтай сайхан байжээАялгуутай цагаан саран тооноор цухалзан, айлын гадуур адуу мал тургилан,

алсад ноход боргохоос өөр цочмог аниргүй нэг тийм сайхан үдэш байсан юмХөдөөний цэнгэг агаар хоолой хөндийгөөр нь дийгэсэн алс бөглүү нутагт цочир чимээ гэх юу байх билээХэт амгалан тэр шөнөөр Дууниа Хүнхэрт охин биеэ өгч, нэг хэсэг дурлал хайрын галд шатав ааХүнхэр бол Дуунианаас даруй гурав ахГэхдээ шавилхан биетэй, намхан нуруутай, бор царайтай эгэл жирийнлзалууХар багаасаа ээжтэйгээ хоёул өссөн түүнд ихэрхэж ямбархах эсвэл эрдэж бардах зан огт байхгүйХарин Дууниа бол мал хуй ихтэй, нэр сүр сайтай нэлээн бийлэгжүү айлын отгон хүүхэн байвХүнхэр Дууниа хоёрын дурлал ингэж эхэлсэн түүхтэйТэднийхэн тэр хавар Тойрог шандын худгийг зайдлан бууж, хараа бараандаа айлсаж, хөгшчүүл бие биеийнхээрээ орж гарч танилцсанаас эхтэйАйлуудын баруун хойд зүгт дүнхийх Дуут уулыг домгийн хайрхан гэж ирээдлээжүүд нь сүү өргөж, шивнээ үгсээ дайж, алгаа хавсран залбирч, өглөө оройгүй шүтнэ гэж тоймгүйХүнхэр хонь хариулж явахдаа Дуут хайрханы баруун зүүн сугаар бэлчээр чиглүүлж, хайрханы сүр сүлдэд нь чин үнэнээсээ залбирч, хүслээ хэлдэг байсных залуу хосууд жигтэйхэн амархан танилцаж,

мөчидхөн зуур өвөр түрийндээ ороод авлааАйлын отгон хүүхний аятайхан сайхныг энд дурдашгүйЭр хүний жаргалыг ханатал амсуулж, эрхлэн нялхрах янаг үйлийг чинээнд нь тултал эдлүүлнэХүнхэр Дууниа хоёрт ижил гэмээр зан олон бийХарин эсрэг зүйл бас чамгүй ихЯдажлДууниа өндөр тойргор биетэйХүнхэр бол намхан нуруутайЭнэ нь хамт сугадалцан явахад жаахан базаахгүй санагддаг байв ааХос морь унаад, хөндийгөөс шогшуулан ирэхэд эх хүү хоёр уяан дээр бууж байна уу гэлтэй харагданаҮүнийг мэдсэн Хүнхэр айлын бараа харангуут дөрөөн дээрээ босоо дэргүүлсээр уяан дээр буух боловч буугаадлгазартӨнөөх битүү зовинолдоо шаналнаХэндчхэрэггүй ийм юмны төлөө ингэтлээ шаналах нь залуу насны адтай бодлынх биз ээЮутайчДууниа Хүнхэрт хачин сайнЭр хүний хувьд байх бүхий сайхан чанарууд түүнд бий гэж ойлгосон билээХудаг дээр очоод хоёул үдийн наранд хүйтэн усаар бие биеэ шавшин, ар араасаа хөөцөлдөн, агь таанын иш хугачин гүйлдэх дуртайДууниа хормой урттай мөртлөө нэвт гэрэлтдэг пансан цагаан цамцаа дотуураа өмсөөдлхудаг дээр ирнэНогоон торгон тэрлэгээ тайлж, бут дэрсэн дээр тавиад, хоёр гутлаа сугалан шидэлнэДээл хувцасны цэвэр нь, дэрс хулсны өндөр нь гэмээр сайхан байдаг санХүнхэрээс суран оосор булаацалдан, ширэн ховоогоор тал ус татаж ирээд, хөл гар руугаа цацалдаг байлааХудаг руу уначих шахан ховоо шидэж, бие биесээ дагжтал норгоод, баарцаг болгож орхиноГангийн халуун наран тэдэнтэй цуг өнжиж, тэнүүл салхи худаг дээр эргэцэн саатдаг билээДэндүү жаргалтай байжДууниа нимгэн цамцнаасаа ус дуслуулан гүйсээр сэрвэн хадны араар орох нь тэнд сүүдэртэй чулуу байдгийнх байлааХүнхэр гүйх зуураа өмднийхөө шуумгыг буулгаж, хамаг

биеэ чивхрүүлэн очоод, араас нь үнээ барьж буй говийн чоно шиг нуруугаар нь ноцон тэвэрдэг байсан юм ааАмьдралын хүрд ээрүүл шиг эргэсээр… Удалгүй тэр хоёр хуримаа хийлээХоёр хүүхэдтэй болж, нас намба тогтовГуч гараад ирэхийн цагт гудиггүй дөлгөөн болж, ааш зан ээнэгшээд ирдэг билээАмьдрал адармаатайлдааХэл амаа билүүдэж, хааяа нударга зөрүүлж, хамрынхаа хатуу зөөлнийг үзэхийг алийг тэр гэхэвГэхдээ Хүнхэр бол Дууниад гар далайх байтугай хатуу үгчхэлэхгүйНутгийн хүмүүс Хүнхэрийг Дууниагаас айдаг гэж шоглон цуурч, муугийн үлгэр болгох дуртайГайт үг гааран батжсаар тэднийг бараан сүүдэр нөмөрчээХайрыг дааж чадахгүйн зовлон гэнэт тэдний дунд бий боловӨөрийнхөө үзэсгэлэн гоод эрдсэн Дууниагийн ааш зан эвдэрч, хөөрхий Хүнхэрийг боодогны тарвага шиг өвчих шахнаХургачны шилбүүрээр ороолгож, хуруу гараараа чичлэн зандрахаа ид бах болгож, үзтэл хачин увайгүй аашилдаг болжээХүнхэр яахав дээГэрийн ажилд сайнЭрийн ажилдчсайнДэмийлхоёр хүүхдээсээ аврал нэхэвч өнөөдүүл нь эхийнхээ ятгалганд хэдийнээ орж, эцгийгээ ад шоо үзэж,

нэмж зандрахаас наагуур харьцанаЗа даа, нуруу намхан төрсөн нь гайтай зүйл гэж бага хүү нь аавыгаа зүхэж байхыг сонсовТом хүү нь золбоогүй үйлдэлдээ өөрийгөө бус эцгийгээ буруутгаж, ээжтэйгээ хамжин үгийн ташуур өгдөг болжээНэглөдөр ийм болсон хэрэг бишлдээЦаг цагаар цаашилсан хүний амраг зангаа буруулахдаа араатан болдгийн жишээ энэ байсан юм болов ууШөнө бүр сарны гэгээтэйд хоёул урьдын адил эрхлэлдэн нялуурах мөртлөө өглөө босоодлДууниагийн ааш зан нь хувирч, түмпэн саваа өшигчин, тогоо шанагны хэрүүл хийхийг яанаХүнхэр аяга цайгаа хам хум уучихаадлхонь руугаа яарнаХээр хэвтэж байх нь түүнд амар байвАальхан амраг нь аашаа татаж, ухаарах байх гэж их горьдлооАйдар буйдар ийм зүйлийг даагаадлгарна гэж сэтгэлээ чангалнаЮуг нь дутуудуулж, алийг нь орхигдуулаад байгаагаачХүнхэр ойлгох юм алгаХэдэн жил тэссээр сүүлдээ бүрчбүтэлгүй боллооЮутайчхоёр хүүхдийн түрүүч нь арван зургаа хүрчээТом хүү нь оюутан болж, хотод суухаар явавДууниа хүргэж өгөөд ирнэ гэсээр тэр намар хамт явлааБага охин сумын сургуульд сурахаар дотуур байраа зоривХөдөөгийн амьдрал нэглийм юм хойноХүнхэр ээрэм талд хэдэн малаа адгууланараа дааж хоцров ооНамрын шаргал талаас бүртэлзэх бараа нэхэн, нулимс зэрэглээ хоёроо ялгаж чадалгүй суусан өдрүүд тоогоо алдавЭхэн сард явсан эхнэр дунд сар шувтартал ирсэнгүйЭр хүн эцсээ хүртэл тэвчихийг Хүнхэр үзүүллээЗаримдаа хар дарахдаа Дууниагаа хүний өвөрт холбирч байгаагаар зүүдэлнэЗөн совин үнэн байдгийг тэрээр мэдэх бишӨөрийгөө буруу ташаа бодож байна гэж зэмлээдлхонь малдаа шогшуулнаХалдаа жанчуулсан гоожуурын цэрэг шиг нурмайж, өнгө зүсээ алдан турж эцээд жир биш болов ооХаламжгүй газар хэнчхэцүүднэ чигОрой ядарсаар ирэхэд яндангийн хонгио дуутай цэл хүйтэн гэр угтанаХөнжил дэрээ хураагаагүй гарсаар хэдэнчөдөр болов дооҮдшийн гялаанаар гадагшаа гарч, үлий сахисан сар шиг бөөвийж сууснаа шүүрс алдаад босноУурандаа бөөрөнхий аргаа бөмбөг шиг өшиглөчихөөд, хаалгаа дэлгэн гэртээ орохУйлган намар түүнийг байж ядтал түгшээж байлааАнхны цас хялмаалж, хүйтний эрч чангаравЭнэ айлд хийх бүтээх ажил нуран унажээГанц нэг дээвэр туурга худалдан авч, дулаалж давхарлана гэж ярьсан зүйл талаар боловЯмартайчэр хүн гэсэндээ өвөлжөөндөө буугаад авлааОёж шидэх, угааж цэвэрлэх ажил ууланд мартагджээЦас орсон сэрүүн намраар салхидсан тэмээ шиг амаа ангайж зогсоод, алсын бараа ширтэх нь заримдаа яана даа гэмээр… Нэлээн дор орж туйлджээНэг өдөр Дууниа ихляаруу хүн аахай уухай ирлээОмгорхог олон зантай авгай нь нөхрөө санах байтугай гэрт байгаа өөрийн гэх юмсаа аваад бушуу буцахаар ирснийг мэдээд,

Хүнхэр золтойлзаяанааэрсэдсэнгүйОлон хоног итгэж хүлээсэн сэтгэл нь өөрийн эрхгүй өмөрч, бөжин бөжин нулимсаар энгэрээ норгон, хоёр хөлнөөс нь тэврэн аваад зүүгдлээХоймор хоёулаа ноцолдож ноололдож дээр доороо орон тэмцэлдэвЭхнэр нь явна гэж дайрч, нөхөр нь явуулахгүй гэж гуйж, нэг ёсондоо амьдралын эцсийн тэмцэл энд өрнөлөөХотоос ирсэн машины жолооч дуут дохио хангинуулж, гэр доторх ширүүн тэмцлийг зогсоолооХөвсөргөн зантай авгай нь хормой хотоо янзлан ухасхийн босоод, гараасаа мултарсан гархин зүүлтээ арагш нь болговӨрөөсөн ээмгээ ширдэг дээрээс аваад, цүнхтэйгээ угз татан арагшаа ухарлааХүнхэр дөрвөн хөллөсөн чигээрээ дөхөж очоод, өлмийг нь үнсэх шахан мөргөвМөргөв гэж гуйвДууниа ухарч сандрахдаа орон дээр суугаад “Аллаа!!!” гэж байдгаараа хашхирчээХот газраас хөлсөлж ирсэн залуухан жолооч хаалгаар орж ирэхэд Дууниа хоёр хөлөө өргөн байдгаараа алцайгаад, нүүрээ даран чарлалааТом цүнхтэйгээ залуу хархүүд өгөөд, нөхрийнхөө нүүр рүү нулимчихаад гэрээс гаравХорголын чинээ хөөстэй шүлс хөөрхий Хүнхэрийн нүүрэнд бууж, хорин жил амраглаж явсны шагнал болон хоцорчээДууниа бол яахыгаа мэднэ чигЯдажлөөртөө үлдсэн сүүлийн хэдэн жилдээ зоргоороо байж, хот газарт гоё сайхнаа үзүүлэн гунхаж явахыг илүүд үзэвТордчихвол тормойх төдийгүй хүрээ олны дунд дээгүүрт эрэмбэлэгдэхээр сайхан бүсгүй гэдгээ тэрээр мэднэ чигХоёр хүүхэд тээр саадгүй болсон энэ амьдралыг хөндөхөд зоригоор өөрчлөх төдий зүйл гэж бодоод тэрээр харамсангүйХарин Хүнхэр өвөлжөөний бууцанд гээгдсэн шагай шиг хаягдаад, хүний зэргээс гарчээДэнтэй дунтай аргацааж, өдөр сарыг өнгөрөөнөОхин нь сургуулиа тараад гэртээ ирсэнгүйХотод амарна гээд сумаасаа явчихсан байлааХүний зовлон өдрөөр бус цагаар хэмжигдэж, амь нас өнөө маргаашгүй болсон мэт санагданаХудгаас ховоо татаж зогсохдоо толгойгоороо уначихмаар санагдавч зон олноо бодохоор тийм нүгэл үйлдээдчяах билээ гэж өөрийгөө арагш нь татжээДуут хайрханы өвөр бэлээр хонь үхрээ тууж хаваржаа сэлгэн нүүхдээ хаднаас нисээд үхчихье гэж бодсон боловч догшин хайрханыг галзууруулчихвал адаглаадлшуурга туурин салахгүй гэж эмээвЭнэ удаа бас өөрийгөө арагш нь татавӨндөрөөс уруугаа чиглэсэн бүхэнд үхэх минь гэсэн бодол дагаастайАдуу малаа орхиод хотод очивч арагшаачүгүй урагшаачүгүй хоосорч, альчүгүй баларна гэж айнаЗаримдаа Дууниагаа эргээд ирдэг юм биш байгаадаа гэж бодоод өөрийгөө ёврохАмьдралын хүрд ээрүүл шиг эргэсээр нэгэнт гурван жил болжээЭнэ хугацаанд дунд нь хүүгийнхээ барааг нэг харсанОхинтойгоо сум дээр очиж хэд хэдэн удаа уулзсанОхин нь тараадлхот явчихнаЖил бүрийн намар хот руу идэш явуулсанДууниагаас гурван захиа ирсэнЭнэ хүний хувьд иймлсонинтойЭнэ айл эргэж босоогүйчэлгээрээ газар хэвтсэнгүйАзаар хэдэн жил хуртай зунтай байж, өвөлдөө онд мэнд орж, өсөх ёс, төлжих үйлээр амьдралаа дэмнэжээСэтгэл гундуу явдаг Хүнхэр дэлгэр цагийн урт өдрийн шогшоонд бодолтойгоо ханьсаж, ээмэг зэрэглээ тэмтчин шүүрс алдаж сууна аа, хөөрхийГангар шаазан хагарсан болбол эвлэнэ ээ гэдэг үгүй дээГалтай хайр хөрсөн болбол эргэнэ ээ гэдэг үгүй дээ гэгчээр хүний бүлээнгүй байсаар нэлээн хэдэн жил өнгөрлөөУурганы үзүүрт өлгөөтэй явдаг хөнгөн итгэл нь хэдийнээ гээгдэж, усан зэрэглээнээс нэхэн хардаг горьдол харц нь өвөртөө шургалавОдоо Хүнхэр хэнийгээ гэх билээЮугаачхаруулдах билээГанцаараа дасч суравСэтгэлээ хөвсөлзүүлэхээ больжээХарин Дуут ууландаа залбирч, сүү идээний дээж өргөхөө ямарчэмэгтэй хүнээс дутахгүйАлтан нарны туяан дор амандаа ямар нэгэн юм шивнэж зогсох нь сонсогдохгүйчхэнчтүүнийг нь сонирхохгүйЗаримдаа толгодын оройд гарч, хэрэгсүүрийн чулуу шиг торойн зогсохдоо Дуут хайрханаасаа мөнөөхөөлгуйж байгаа мэт сүжиглэдэг байлааНэг өдөр тогтсон журмаараа бэлчээрт сууж байтал алсаас нэгэн бараан зүйл торолзон гарч ирлээМэдээж Дууниа бишХүүхдүүд нь харин байж магадЭрхбиш аавыгаа эргэж тойрч, шөлний ганц нэг хонь мал авч явах нь зүй шүү дээЭлс хайрга дайруулан явсан том тэрэг агьтай агил газрын сэрүүн дэнж дээр ирээд зогслооГанц эмэгтэй хүн буусан нь Дууниа бишХүүхдүүд ньчалгаАймаг хотын тээвэрт явдаг баазын жолооч замдаа төөрөөд ангаж хатахаа шахжээШатахуун нь дууссанчарайхийж Хүнхэрийг олж ирсэн нь энэ байлааЭрмэг баймааж эмэгтэй жолооч хуруу нь цухуйсан хар бээлийгээ сугалан газар шидээд, машин доогуураа тонголзон харлааПөг пөг шогшуулан ирж яваа хижээл насны эрийг хүлээнгээ машиныхаа сүүдэрт хөлөө жийн суувХоёул мэнд усаа мэдэлцэн хэрэг зорилгоо ярилцлааХүнхэр дуу алдан:

– Та мөн зоригтой хүн ээЭзгүй хээр ээрэм талд ганц бие бүсгүй хүн ингээд явж байдаг нь? Аргагүйлзоригтой хүн байна гэж магтаж зэмлэхийг хослуулан хэлэвНүдэндээ далдын гунигтай сайхь эрийг хараад өнөөх эмэгтэй:

– Таны хэлдэгчүнэн шүүБи хачин хүн байгаа юмЗөрүүд мунхагийгаа өнөө хүртэл өөрөөсөө түлхэж чадаагүйОлон жил тээвэр хийлээЗаримдаа говийн зулман хуруут болох шахнаХангай руу тээвэр авах дургүйМашинаа асаачихаад унтаад өгөхөд нэлээн явсан байдаг гээд тас тас хөхрөвХүнхэр жигтэйхэн гайхаж харснаа:

– Арайчүгүй байлгүй дээГовь гээд ширээний тавцан биш шүү дээ гэлээОлон эрчүүддээ халгиж далгилж явсан сүрхий эмэгтэй босож сунайгаад:

– За танайд очиж тас гэдрэгээ хараад унтаад өгьеСүх далайталүхэр амар гэдэг дээНамайг говьд үхчихсэн байна гэхэд байгууллага ядаж машинаа ирж авах байлгүй гэхэд Хүнхэр даган босоод:

– Би замчлаад өгье Замчлах юмгүйХөрөөний шүд шиг цувраа дөрвөн хадны эгц урд хүнх дэрсний захад ганц гэр байгаа гэлээЭмэгтэй кабин руугаа хадны ирвэс шиг үсрэн орсноо уут савтай юм авч, гутал өмдөө нимгэлэн, ширэн углаадас хөлдөө углалааХөдлөх бүрий нь эр хүн шиг таахалзах агаад Хүнхэрээс намхан биетэй аятайхан эмэгтэй байлааХалимаг үсээ гараараа гөрж, том толиндоо өөрийгөө харснаа хатаж омголтсон уруулаа шилэмдэн, газарт дэвхрэн буулааХоёр гараа халаасандаа хийх гэснээ болиод, дэрвэгэр том малгайгаа цүнхнээсээ гаргаж ирээд толгой дээрээ тавивХүнхэр морио хөтөлж, хажууд нь зогсоод:

– Та мориор явчихБи хонио эргүүлээд араас чинь очьё гэлээХаламжтай тусч эрийг сайхь эмэгтэй гайхан харснаа:

– За тэгьеЭлсэнд бөгс арагшаа оцроод урагшаа явдаггүй юмХарин хонины хээр маань номхон биз дээ гэж асуулаа.

– Морин халгайнаас заримдаа үргэдэгӨөр явдалгүй адуу гэлээХүнхэр хонины зах руу гүйж, эмэгтэй гэрийн зүг шогшуулавБас чиг адуу малын захтай хүн бололтойМорио давиран хээвнэг давхиуллааХалууцаж ядарсан Хүнхэр хөлсөө шударсаар гэртээ ирвэл эмэгтэй гэрийн хойморт эг маггүй унтаж байвХүнхэр хоол хийж, цай чаналааЖолооч бүсгүй хоймрын орноос нэг гудас сугалан аваад, хоймор дэлгэжээӨөрийнхөө цүнхнээс дэвсгэрээ гаргаж дэвсээд, хөнжлийн даавуугаа нөмрөн унтсан байлааУнтаж байхдаа даавуугаа хөлдөө ороож, гуя өгзгөө ил гарган хөрвөөх нь дэндүү эрээ цээргүй гэмээр боловч хараад баймаар

эгдүүтэй амьтан ажЯгаан өнгийн дотоож ньэрвээхэйний зурагтай байхаар “Барам чинь…” гээд Хүнхэр золтойлинээчихсэнгүйОрой бүрий болоход эмэгтэй сэрснээ хөлийхөө хурууг сарвайтал сунайгаад, нүцгэн гуян дээрээ нимгэн даавуугаа тохлооХүнхэр дотроо “Ёх гэж… Ашгүй гуя хасаа халхлав чиг” гэж бодсоноо та хоол ид гэлээЭмэгтэй цай уугаад, борцтой хоол идлээГэр доторхийг тойруулан харснаа жаазтай зураг сонирхон үзэвХоолны халбагаараа Дууниагийн зураг яг нүүр рүү тоншоод:

– Энэ хүн хэн бэ гэлээХүнхэр жаазны шил рүү тонших хүндлэлгүй гэмээр эмэгтэйг гайхан харснаа:

– Эхнэр минь юм ааОдоо хотод суудаг гэж сулхан дуугаар хэлэвЭмэгтэй:

– Хэн гэдэг нэртэй хүн бэХаа нэгэн газар харсан шиг санагдаад байна гэлээХүнхэр мөнөөхлсул дуугаараа:

– Дууниа гэдэг юм ааХоёр хүүхдийн маань ээж байсан юм гэвЖолооч эмэгтэй толгой дохиод сандал дээр суувОр налангаа хойшоо гэдийгээд:

– Салаад хэдэн жил болж байгаа юм гэж асуулааХүнхэр:

– Би гэдэг хүн гурван жил ганцаараа хүлээж байна гэвЖолооч эг маггүй хөхрөөд:

– Хүлээх ээ? Гурван жилийн дараа эргэн ирдэг авгай гэж хаа байсан юм өдийд хүнтэй суугаа биз гэж ёжлох мэт асуувХүнхэр нэг юм хэлэх гэснээ амаа хамхин өнгөрөөлөөЭрхбиш хүний хань юм чинь замын нэгэн жолоочид муулж суултай нь биш гэж боджээМашинаа авах гэсэн бааз байгууллагынхан ирэлгүй дөрөв хонолооӨдийд хээр осолдоод сүйд болсон гэж санаад, бөөн бөөнөөр нэхэл дагал болж ирмээр сэнМашинаа байг гэхэд хүний алтан амь чухал бус ууХүнхэр гайхаад:

– Та… Одоо хэцүүдлээМорь унаад сум руу… гэхэд жолооч эмэгтэй:

– Хоёулаа дөрөв хонолоо шүү дээГэмгүй сайхан танилцьяНамайг Болжмор гэдэгАав ээж маань багад минь өхөөрдөөд, болжмор гэдэг шувууны нэр өгсөн юмЭцэг эхийн хайрласан алдар нэр шүү дээТэгээдчболжмор хэндчгэмгүй шувуу шүү.

– Аан… Болжмор! Намайг Хүнхэр гэдэгХүнхэрийн өвөлжөөнд төрсөн юм гэнэ лээАав ээж маань баслхэнэггүй шүүГэхдээ сайхан өвөлжөө бууц бий гэлээБолжмор тэр орой жигтэйхэн саймшраад зан ааш нь аядуу сайхан байлааТэр бүү хэл Хүнхэрийн хатингаршсан үсэрхэг гарнаас хэд хэдэн удаа барилан., баахан догдлох мэт сэтгэгдэл төрүүлэвНэгэнт говийн хязгаар эл зэлүүд газар эр эм хоёр хоёулхнааДөрөв хоносон гэхэд арайчдоожоогүй юм биш үү гэх бодол Хүнхэрийн толгойд харван орж ирлээЭршүүн зантай Болжмор жигтэйхэн эмэгтэйлэг болж ирсэнд нь баярлаад, лонхтойгоос хоёр дүүргээд тонгойлгон татжээНэг мэдэхэд хоёул нэг орон дотор өнөөх нимгэн даавуун дор тэврэлдэн хэвтэж байвБолжмор Дууниагаас намхан бөгөөд өөртэй нь чац ойролцоо болохоор хэмжээ дамжаа яг таарсан мэт

аятайхан санагдлааОлон жил хагсуу мананд төөрсөнэр бие нь өөрийгөө сая олж, жаргал цэнгэлд умбавБолжмор дуу алдан үнсээд

“Чи чинь ёстой жинхэнэ эр хүн байна шүү дээМиний нөхөр сайхнаас цаашгүй” гэвХүнхэр гэнэт цочоод “Чи нөхөртэй юм уу” гэвБолжмор Хүнхэрийн уруул дээр шунан үнсээд “Хөөрхөнчюмаа дааӨдий насандаа хүүхэд шиг гэнэнБас цагаахан хайр…” гэснээ дэрээ бөөгнүүлэн өндөрсгөөд, тооно руу ширтлээНүдээ сүүмийлгэнгээ дурсамж хүүрнэл өгүүлэх мэт аядуухнаар ярив. “Би нөхөртэй байсанАмьдралын төлөө арсалдаж, хээр хөдөө жолоо эргүүлж яваад нөхөртөө хаягдсан эмэгтэйГанц охин маань хадам ээж дээр өссөнБид хоёрыг хэрэгсдэггүй юм” гэлээХүнхэр гайхаад арагшаа ухарч, ширээний хөл рүү чахдавБолжмор Хүнхэрийн нүцгэн биеийг өөртөө татаж, өмнөөс нь шахаад хөлөө бэлхүүсэн дээгүүр нь давуулан ороож хэвтэвХүнхэр ахиж арагшаа ухарч чадсангүйБолжмор хуруугаараа Хүнхэрийн хамарруу зөөлхөн дараад “Үнэнийг хэлэхэд олон жил ганцаараа тун хэцүү явж ирлээЭр хүн гэж ийм сайхан байдгийгмартах шахсан байнаЧи ямар учир ерөөлтэй эр вэ” гэвХүнхэрт хэлэх үг олдсонгүйХоёул бие биеэ тэврэн хэвтэж байгаад зүүрмэглэжээГэрийн хаалга дэлгээтэй хоносон болохоор сэр сэр салхи үлээх нь сонсогдоноХөмрөөтэй араг дор орсон голио жир жир гэх хачин дуугаар шаригнана.

“Би чамд таалагдах болов уу” гэх Болжморын дуунаар Хүнхэр цочоод лаагаа асаалааБүсгүйг өөр рүүгээ эргүүлээд нүүрийг нь ширтэн харлааХэсэг харснаа “Би чамд таалагдах болов уу” гэж мөн асуужээАмьдралын хүрд ээрүүл шиг эргэсээр дахин гурван жил өнгөрчээБолжмор тээврийн тэргээ хувьчлан аваад, өөртөө өмч гэх жаал жуул юмаа ачаад, Дуут уулын өвөрт ирсэн билээХүнхэр баяр болж угтсанИнгэж тэр хоёр ханилснаас хойш гурван жил дахин өнгөрлөөХүүхдүүддээ мөнгө төгрөг шилжүүлж, мах шөл явуулсан шиг амьдрал аанай эргэнэНүүнэ гэвэл унаа бэлэн, хайрлана гэвэл хань бэлэн, жаргана гэвэл хайр бэлэнЗовж явсан жилүүд хойно мартагдсан билээНууцгүй хэлэхэд үхнэ гэж бодсон тэр жилүүдээ бодоход Хүнхэр одоо жаргажээБолжмор шиг халамжтай бүсгүй олоод ир гэвэл энэ говьд байтугай баруун зүүн говьд байхгүй гэж эрдэж бодноБолжмор бол Хүнхэрийг хүүхэд шиг бөөцийлж,

эх шиг халамжилнаХүнхэр махалж зузаараад, биерхүү өндөр болсон байлааШимтэй хайр шингүүртэй амьдрал эр хүнийг зэгсний бодон шиг бондойлгодог аж.

“Гурилаа зуур! Хоолоо хий! Тараг бүр!” гэж аархдаг байсан Дууниагаа хааяа санаж, тэр хачин амьдралаа гунин бодноАрай дэндүү дарамттай байжээ. “Би ийм амьдралын сайхныг үзээгүй болохоор тийм амьдралын хэцүүг тэсэж байжээ дээ” гэж харьцуулж бодоод шүүрс алданаЖолооч эхнэр амраг ханийгаа хот газрыг үзүүлж, ханатал зугаалуулна гэж нэгэн намар хоёул хөдлөвДэнж толгой бүрхсэн адуу малаа саахалтын хөгшчүүлд адуучин залуучуудад хөлсөөр сахиж үлдээгээд,

өглөө эрт гарчээБолжмор салхивч шилээ нээгээд, сэрүүн агаар сэнгэнэтэл оруулсан байлааЗадгай орхисон үс нь цацал туг шиг намирч, амандаа дуу аялан явах нь хайлан уярмаарХүнхэр Болжморын гарыг хүрднээс авч, зөөлөн үнсээд буцааж тавилааГовийн урт зам жирэлзэх бүрий Болжмор хүнд хөнгөн араагаа солин, хурдаа тааруулах нь үнэхээр ид бахтайТэд хотод ирээд хоёр хоног зугаалавБолжмор ахынхаа хашаанд машинаа тавиад, нөхрөө дагуулан хотын төв рүү орж ирэвХүнхэрт юм бүхэн сонин байвХоёулаа цэнгээний газарт шар айраг ууж, хөгжмийн аянд бүжиглэвТансаг буудал хөлслөн орж, улаан дарс нэмж уувБолжмор Хүнхэрийг ханатал жаргаагаад, өргөн орон дээр тэгнэн унажээӨглөө нь нэг сонин яриа хөөрөлдөж, Болжмор өөрийн түүхээ дэлгэн ярилааХүнхэр бүхнийг сонсоод ухасхийн босов.

– Чи чинь!!! Ямар хачин сэтгэхүйтэй хүн бэАнхнаасаа үнэнээ хэлэхэд яасан юм бэ гэлээБолжмор орны ирмэг дээр хөлөө зөрүүлэн сууснаа:

– Тухайн үедээ хэлж чадаагүй юмГэхдээ би амалсандаа хүрсэн биз дээЦаашдааччамаасаа урвахгүй гэлээХүнхэр цонх руу ширтэнгээ доошоо өнгийн харснаа эргэж ирээд орон дээр суулаа:

– Биччамаасаа урвахгүйГол нь энэ зүйл үнэн юм уу гэвБолжмор:

– ҮнэнЧи Дууниагийн захиан дээр бичсэнийг уншаагүй юм уу? гэлээХүнхэр:

– Юуг нь? гэж гайхан асуув.

– Авто баазын нягтлантай суусанХүү төрүүлсэн гээд бичсэн байсан биз дээ.

– Тийм ээХүүтэй болсныг нь чамд хэлэх гэснээ нуугаад, тэр үедээ орхисонХарин чи захиаг хэдийнээ уншсан байжээ?

– Уншилгүй яах вэУнинд чинь байсан биз дээ! гээд Болжмор инээлээХүнхэр толгой сэгсрээд:

– Тэгээд авто баазын нягтлан чиний нөхөр байсан юм уу? гэвБолжмор толгой дохиод:

– Тийм ээБи Дууниаг гэрээсээ хөөжчүзсэнМанай гэрт ороод суусан байсанДууниа намайг бодвол уулын согоо шиг сайхан хүүхэн байсанлдааНөхөр мааньчбас сайхан залуу байлааХоёулаа биесээ хормын зуур олоод, салахын аргагүй болчихсон гэлээХүнхэр толгой сэгсрээд:

– Адтай энэ хорвоод алагтай цоогтой юм яасанчих юм бэ гэж халаглан шогшровБолжмор:

– Би чамайг эхнэртээ хаягдаад говьд ганцаараа үлдсэн гэдгийг хүнээс дуулсанНөхөр бид хоёр нэг баазад ажилладаг байсан учраас хов живээс өгсүүлээд, янз бүрийн мэдээлэл их ирнэХоёул тусдаа салсан боловч ажил дээрээ тааралданаНэг өдөр гэнэт би бодлооБодож байснаа нөхөртөө орж хэлэв. “Би явлааЭнэ цэнхэр гучийг надад хувьчлаад өгӨөр чамаас би юучавахгүй” гээд гарсанГэрээсээ аар саархан хувцас хунар, ганц нэг авдар сав авч, ахынхаа амбаарт хураагаад, говь руу гарсан даа гэлээХүнхэр гайхан “Хэн рүү” гэвБолжмор Хүнхэрийн хүзүүгээр тэврэн духан дээр нь үнсээд “Чам руулбайхгүй юуЧамтай уулзаж, зовлон жаргалаа хуваалцаж, ядажлэхнэрийн чинь талаар ярьж өгье гэж

бодсон юм” гэлээХүнхэр инээгээд “Би гурван жил ямарчсураггүй суусан” гэвБолжмор “Чи сэтгэл зөвтэй сайн хүн байсанХарангуутлмэдэгдсэнБи чамайг өрөвдөж хайрлаж, бас ханилмаар санагдсанОрондоо бүр сайхан” гээд Хүнхэрийн араар чанга тэврэн, нуруунд нь хацраа наалааСэтгэлээс гээгдээгүй амраг аа гэж… Хүнхэр Болжмор хоёр хүн эмзэглэмээр зүйл сонсоод, хуучин амрагуудтайгаа уулзахаар очлооТэдний сонорт нэгэн хүүгийн өрөвдөлтэй дүр зураг өртжээДууниа, баазын нягтлан хоёрын амьдрал сайн болж чадаагүй байсан юмХожуу төрж золгүй үлдсэн ганц хүүг нь Хүнхэр Болжмор хоёр өргөж авахаар шийджээАав дээрээчбиш, ээж дээрээчбиш тогтсон харъяалалгүй зовж явсан хүүг Дууниа “Аваад явТа хоёроос гуйж байна” гэж гар салгануулан хэлжээХоёр хүүхэд нь том болоод биеэ даасан тул эргэж уулзах нь цөөн гэж ярилааХүнхэр бас нэг амандаа

“Хүүхдүүд маань надтай бүүр түүрхэн холбоотойлбайдагБас очих нь цөөн” гэлээДууниа “Энэ бүхэн миний бурууБи хүүхдүүдийнхээ сэтгэлийн сайныг нь хөргөж, мууг нь хөөргөж явдаг эх хүн байсан юм” гэвХүнхэр юучхэлсэнгүйХүнхэр Дууниагаа хараад, зүрх шимшрүүлэн өрөвдөвЗалуу цагийн сайхан нь тольгүй арчигдаж, марзтай хөрсөнд гандсан улаан гоёо шиг бөгтийжээНүдэнд гүнзгий гуниг суугаад, нүүр царай нь хүрлийж харлажээАрхи тамхины эхүүн үнэр ханхалж, эртний амраг Дууниа эгээтэй хүн биш болсон байлааШоо хээтэй хуучин өмдний ил халааснаас шалчгар хайрцагтай тамхи гаргаж ирээд, омголтсон урууландаа хавчуулавХэдэнчхүний мөр дамжсан байх гэмээр тусламжийн хуучин хүрэмнийхээ энгэрийг ухаж, чүдэнз авч, тамхиа асаавТамхиа хэд дахин хүчтэй сорсноо “Одоо би санаа зоволтгүй боллоо” гэвХүнхэр “Чи санаа зоволтгүй ээБид хоёр өргөж авсан хүүгээ сайхан өсгөнө “ гэлээМорь дэл сүүлтэй, хүн дээр доортой гэдэг дээХүнхэр хотод гэж авчирсан бүх мөнгөө Дууниад шавхан өглөөТэрээр баярлан авснаа хүрэмнийхээ дотор халаасанд хийвТэгснээ гаднаас нь дарж үзэвМөнгөтэй болсон тул худалдан авах юм байдаг бололтойТэрээр яаран босжээГутлын ул нь ханзарч, оймс нь цухалзан харагданаЗүгээрчүгүй гараа алдлаад явж одовБодвол эрх зоргоороо нисэж байгаа нь тэр юм болов уу дааХүнхэр Дууниад хайртай явснаа санаад, ханилсан жилүүдээ бодоод, цурхиран уйлавМэдээж өрөвдөж хайрлан голоо зулгаажээБолжморийн нөхөр “Би ганцаараа хэцүү байнаДууниа надад хань болохоосоо өнгөрсөнБолжмор минь! Хүүг минь өсгөж, хүний зэрэгтэй болгоорой” гэжээЗам жирэлзэн өнгөрсөөрГурвуулаа говийн цээл рүү тоос татуулан орж ирлээХүнхэр Болжмороос “Чи юу хэлж чадавБи юучхэлж чадсангүй” гэлээБолжмор “Би өдөр очиж уулзахдаа хоол хийж ширээн дээр нь тавиад гарсанӨөр хэлэх үг олдохгүй юм байна лээ” гэлээБолжмор гунигаа сэргээх гэж цоглог ая тавиад, руль дээрээ гараа балбачуулан

суудалдаа бүжиглэн шахуу явлааТаван настай хүү Болжморыг хараад, хөх инээдээ барьж ядан, ход ход хийтэл инээнэНар мандахад Дуутын өврөөр ороож, тэд гэртээ иржээДМөнхбаатар

Similar Posts