3 ҮЕЭРЭЭ ХАРААГДСАН АЙМШИГТ ЯВДЛЫН ГАШУУН ТҮҮХ… Дондов зангийн эхнэрээс бусад нь айлын хар бор ажил хийж гол зогоох юм олноЭрх танхи өссөн хүү нь улам бүр унхиагүй болж, эхнэр нь бараг нүдэн дээр нь элдвийн эрстэй загас наад..уулнаЭнэ бүхнээс болоод Дондов занги амиа хорлох гэж оролдсон авч бүтсэнгүйХорвоо түүнийг амьд байлгаж зовоохоор шийджээ… Хэсэг хугаацааны дараа Дондов хүүтэйгээ хоёулаа гамингийн талд зүтгэх болжээТэдэнд Маймаа хотод (Амгалан) нэгэн хашаа байшин өгсөн ажгууХамгийн муухай нь Дондовын том ач манин жаалыг нь гаж донтой гамин цэргүүд ээлжлэн эдлэж байгаа нь олон түмэнд маш жигшүүртэй байлаа….

Хараал байдаг гэдгийг үгүйсгэдэг хүн олон бийТэгвэл байдаггүй гэдгийг нотолчихсон хүн олоод ир гэвэл олдоно гэж үү?

Тэгвэл хүнийг үхүүлжччадахуйц энэ их хар энерги ямар хүнээс гардаг байна аа? Доор өгүүлэх зүйл энэ бүхнийг тодорхой болгохоос

гадна хараал, хар дом гэгч ямар их аймшигт хорт үр дагавар дагуулдгийг та зүрх түгшин унших болно.

Энэ бол гурван үеэр ньхараасан аймшигт явдлын гашуун түүх бөгөөд бидний үед хүрч байж дуусч байгаа юм.

Үүнийг өгүүлсэн хүний нэрийг энд бичихийг хүссэнгүйЯагаад гэвэл тэрбээр талийгаач болсон хүмүүсийн ясыг өндөлзүүлэхийг хүсэхгүй байгаа юм.

Ингээд олон үг үл нуршин нийтлэлдээ оръё1890-ээд оны сүүлчээр Хөвсгөлийн их уулсаас Дархадын нэртэй зайрангийн хүү Догсуу гэгч хориод насны залуу Их хүрээг үзэхээр иржээ.

Тэрбээр үе тэнгийнхээ нэгэн залуугийн хамт ирсэн бөгөөд Хүрээнд таньж мэдэх айл хунаргүй учраас Туулын эрэг дээр жодгор майхнаа босгон утаа май тавьж суужээ.

Энэ үеэр дэргэдүүр нь хэдэн бүсгүй морьтой давхиж өнгөрсөн бөгөөд нэг нь үнэхээрийн хацар гоо үзэмжит нэгэн байсан болохоор Догсуу сээтэн хаях санаатай дуудаж орхисон байна.

Мөнөөхөн бүсгүйчүүл дунд байсан Жаргал хэмээгч бүсгүй үнэхээр царайлаг нэгэн байлаа.

Догсуу хачин аялгаар ярих хэдийчөндөр чийрэг нуруу, өтгөн хар хөмсөг, хүдэр бадар бие тэргүүтэн нь Жаргалдчгэсэн таалагджээ.

Ингээд гэр орныг нь заалган очиж хоол, унд идэхээр тохиролцжээМаргааш өглөө нь Догсуу найзынхаа хамтаар нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн шиг Жаргалын гэрт зочлон очив.

Жаргал аав, ээж хоёртойгоо амьдардаг айлын ганц охин ажНэг их баянд тооцогдохгүйчболомжийн тов хийсэн амьдралтай айл байлаа.

Эцэг, эх хоёр ньчхолын хүүхдүүдийг хоол, цайгаар дайлан хөл алдавЭнэ мөчөөс эхлэн Жаргал, Догсуу хоёр бие биендээ сэтгэл алдран уулзаж учрах болов.

Хүрээнд долоохон хоноод нутаг буцах ёстой байсан Догсуу сэтгэлт бүсгүйдээ хоргодон зуслааИнгэж байтал нь Манжийн амбаны газарт томоохон алба хашиж байсан Дондов зангийн хүүд Жаргалыг эхнэр болгохоор сүй бэлэг иржээ.

Аав, ээж нь охиноо Догсуутай хайр сэтгэлийн холбоотойг мэдээгүй юу, аль эсвэл мэдсэнчхаа холын хүнтэй суулгахыг хүссэнгүй юу сүй бэлгийг нь авчихжээ.

Тэгээдчбурханы шашны үнэнч сүсэгтэн эцэг, эх нь Догсууг бөөгийн хүү гэж мэдвэл охинтойгоо суулгахгүй байсан байх.

Жаргал нэгэн орой Догсуугийн байшинд уйлан хайлсаар иржээДогсуу нэгэнт бүсгүйд татагдсан учраас майхан жодгорт амьдрахаа больж гурван жангийн байшин хашаатай нь худалдаж аван түр хугацаанд аж төрж байв.

Харин Дархадын хотгорт байгаа аав, ээждээ өртөөгөөр захидал явуулжээУйлан хайлсаар ирсэн Жаргал өөрийгөө хүнд очих болсноо хэлэв.

Угаас дураараа өссөн Догсуу юмны цаад наад нарийн ширийнийг ойлгохгүй хөдөө зангаараа, Би тэр новшнуудыг чинь болгоод өгье хэмээн цамнавЖаргал найзтай нь ятгасны эцэст арайхийн тайвшруулжээ.

Гэвч тэр нутагтаа зайрангийн хүү гэдгээрээ бүхнийг дийлдэг бардам зангаа татаж чадахгүй байлаа.

Эцсийн эцэст тэр гурав ярьж байгаад нэгэн шийдвэр гаргасан нь ихээхэн тэнэг явдал болсныг дор өгүүлэх зүйлээс аяндаа тодорхой болох буй зааУчир юун гэвээс Дондов зангийнд очиж энэ бүх явдлыг хэлбэл хүндэтгэж үзнэ.

Тэгээдчөөр хүнийх гэдгийг мэдвэл Дондов зангийн хүү дур нь гутаад болино байх хэмээн найджээИнгээд Догсуу Дондов зангийн гэрт очжээ.

Түүний үгийг сонссон Дондов зангийн царай барайгаад явчихлааДондов занги хэсэг бодлогоширч байснаа,

Тэр яатуу тэгээд манай хүүтэй бус чамтай сууна гэж байгаа юм уу? хэмээн асуухад ДогсуучЗа, чи хаана байдаг хүн бэ? гэхэд нь Догсуу гэр орноо зааж өгөн, явуулын хүн гэдгээчнуусангүй

Чи одоо явБи ямарчбайсан чамд туслахыг бодно гэж хэлээд гаргажээНэгэн гудамжны цаана хүлээж байсан амраг хайрт Жаргал, анд найз Дэлгэр хоёр дээрээ Догсуу инээд алдчихсан гүйн ирлээ.

Ямарчбайсан Жаргалыг хүнтэй гэдгийг сонсоод хүүгээ болиулахаар шийдсэн гэхэд нь нөгөө хоёр нь дэвхцэн баярлав.

Ингээд Жаргал гэртээ харихаар, нөгөө хоёр нь байшиндаа очиж хэвтэхээр явлааМаргааш өглөө нь Догсууг орондоо хэвтэж байхад нь амбаны газрын манж, монгол цэргүүд очиж баривчлав.

Мөн найз Дэлгэрийг ньчхамтад нь барьсан байнаЧухам ямар хэргээр баригдаж буйгаачмэдэхгүй Батцагаанд хоригджээ.

Нэг хоносны дараагаар түүнийг тулган байцаалааАмбаны газрын нэгэн манж түшмэл Туулын бургасанд бусдад хорлогдон нас барсан хэргийг тулгажээИнгээдлхоёр залуу эрүү шүүлтэнд тарчилж эхлэв.

Энэ хооронд хайртай залуу нь усанд хаясан чулуу шиг алга болсонд гайхсан Жаргал бүсгүй бөөн эрэл сурал болж байлаа.

Ийм маягаар сар гаруй хугацаа өнгөрсөн боловч сураг ажиг сонсогдсонгүйНэгэн орой Жаргалыг гэрээс нь хүн дуудуулжээ.

Гартал хайртай залуугийнх нь найз Дэлгэр нүүр нь нилдээ шарх сорви болчихсон зогсож байх нь тэрБолсон явдлыг сонссон Жаргалчуйлан хайллаа.

Нэгэнт хэрэг нь мухардсан Догсуу найзыгаа аварч, ар гэртээ хэл өгөхийн тулд өөр дээрээ хамаг анхаарлыг татаж суллажээ.

Үнэхээр Догсууглхэрэгт унагах шаардлагатай болохоос бус хаа хамаагүй Дэлгэрийг сонирхох хүн байсангүй.

Хэсэг чимээгүй байснаа Дэлгэр Энэ бол Дондов зангийн хийж буй ажил гэж палхийтэл хэлэвЭнэ үгийг сонсоод Жаргалчхачин ихээр гунигласан нь ойлгомжтой Нээрээ би Дондов зангийн хүүтэй суучихвал Догсуу маань аврагдах болов уу?

Мэдэхгүй юм дааИймляриа боллооМаргааш нь Хүрээ даяар ийм яриа тархлааМанж түшмэлийг хөнөөсөн Догсуу хэмээх дархад эр шоронгоос оргох гэж байгаад хуягийн суманд өртөж үхсэн болох нь тодорхой болжээ.

Энэ цуу яриа үнэн худал алин болохыг мэдэхээр Жаргал, Дэлгэр хоёр Батцагааны гяндангаа очжээ.

Аль хэдийн Даландавхарт аваачаад хаячихсан гэжээИнгээд Дэлгэр эцэг, эхэд нь хэл дуулгахаар хөдлөв.

Түүнийг хөдлөхөд Жаргал нулимс дуслуулан байж Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь би амьд яваад юүхэв гэхэд нь Дэлгэр Чи тэгж болохгүй ээ.

Үхсэний хойноос үхэлтэй биш, амьд явахаа бодХарин тэр новшийн хүүтэйлбүү суугаарай гэж чандлан захиад морджээ.

Түүний явсны хэдхэн хоногийн дараа Жаргал Туул голд унаж амиа хорлосон гэдэгХагас сар шахам явсны эцэст Дэлгэр нутагтаа очин Догсуугийн эцэг Хавх зайранд болсон явдлыг мэдүүлжээ.

Зайран энэ явдлыг сонсоод цурхиртал уйлж байлаа (эхнэр ньчмөн адил). Бүтэн хоног уйлсны эцэст зайрантан Дэлгэрт Миний нулимсыг үзлээ.

Би барагдахгүй их нулимстай ажээТэдчгэсэн барагдахгүй их нулимстай байх ёстой гэж шүд зуун хэлжээТэгээд Дэлгэрийг дагуулан Хүрээнд ирсэн ажгуу.

Түүний ирэхэд Жаргал амиа хорлочихсон байсан нь зайрантанг бүрчхилэгнүүллээТэрбээр Тэнгэр эцэг минь, хэнгэргийг минь хэн өвлөх юм бэ? Адаглаад амин ганц үрийнхээ амраг хүүхнийг харахчөнгөрлөө.

Би тэр Дондов гэгчийг хармаар байна гэжээТэрбээр холоос зангийг харснаа Энэ хүнийг би тиймчамар үхүүлэхгүй.

Харин гурван үеэр нь хараана гэж хэлсэн гэдэгМөн зайрантан энэ бүхнийг түүнд өөрт нь мэдэгдэхийг хүсчээ.

Тэгээд Дондов зангийн гэрт нь шууд явж оржээИхлхачин үс гэзэг нь сэгсийсэн бөө байрын хүн орж ирсэнд Дондов занги ихээхэн гайхаж байлаа.

Зайран гэнэтхэн Чи миний хүүг хөнөөсөнГэхдээ би чамайг алахгүйХарин би чамайг гурван үеэр чинь харааж байж дуусганаТүй! хэмээн нулимхад гэгээн цагаан өдрөөр гэр дотор тас харанхуй болсон гэдэг.

Хэсэг хугацааны дараа байдал хэвэндээ ороход гэнэтхэн үс нь цайсан Дондов занги уйлан хайлан өмнө нь сөхрөн унажээИхээхэн сонин нь тооно нь хувхайрч, тулга нь зэвэрсэн байсан ажӨршөө намайг, өршөө гэхэд нь Би чамайг гурван үеэр чинь хараалаа.

Чи үхэхгүй ээХарин тарчилна гэж хэлээд гарсан гэдэгЭнэ цагаас хойш зайран чухам хэрхсэн нь тодорхойгүй.

Харин Дондов занги ёстойлгурван үеэрээ муугаа үзсэн гэдэгУдаачүгүй хүү нь эхнэр авахаар боловЕр нь залуу нь сүүлийн үед нэглмаанагдуучюм шиг болсон байлаа.

Тэр нэгэн эмэгтэйтэй дэр нэгтгэх болсон нь эцэг, эхийнхээ хараанаас мултарсангүйДондовын хүү Пэрэнлэйгийн сэм ханилах болсон эмэгтэй нь гарал үүсэл нь тодорхойгүй айлын зарц эмэгтэй байлаа

. Эцэг нь уурлаж хилэгнэсэн авч эрх ганц хүү нь сайхь эмэгтэйгээс салсангүйБас хориглочихвол яахчюм билээ гэж бодоод арга буюу зөвшөөрчээҮнэндээ бараглзайрангийн хараал цаанаас нь зохицуулсан гэж хэлбэл зохилтой.

Ингээд Борогчин хэмээн тас хар царайтай хорчгор эмэгтэй Дондов зангийн мантгар цагаан залуутай ханилах нь тэр.

Есөн сарын дараа хүү төрсөн нь нэглсонин бас хачин муухай байжээЭнэ нь хоёр хүйстэй хүүхэд байлаа.

Манин гэсэн үглдээҮүнээс болоод Дондов зангийн хатан сэтгэлээр унаж хачин маанагдуу болжээ.

Дараа жил нь нэгэн хүү төрсөн нь эв эрүүл, сав саруул нэгэн хүү байлааЭнэ хооронд яагаадчюм Дондов занги хилс хэрэгт гүтгэгдэн гянданд хоригдож есөн эрүү тулгагджээ.

Есөн эрүү гэдэг нь манай үеийн хамгийн харгис эрүү шүүлт байлааХумс руу хулс шаах, мүглэнд жийх, хонгор азарга гээдлбараг бодохоосчайдас хүрэм зүйл гэсэн үг.

Ингэж ингэж нэг юм хэрэг нь шийдэгдсэн ажГэхдээ бүх хөрөнгөө хураалгасаннь хамгийн хүнд цохилт болжээ.

Дондов маанаг эхнэр, хүү, бэр, хоёр ачтайгаа гудамжинд хөөгдөн гарчээТэдэнд хэнчэлгэмсэг сэтгэлээр хандсангүй.

Харин тэнэж зовлон үзсэн хорчгор бэр ньлтус болсон гэж хэлж болноБэр нь нэг өдөр сураггүй алга болчихов.

Урин дулааны цаг учраас гадаа хонож байтал нь сарын дараа бэр нь дөрвөн ханатай навтгар хар гэр ганц тэмээнд ачаалчихсан иржээИнгэж толгой хоргодох оронтой боллоо.

Дондов зангийн эхнэрээс бусад нь айлын хар бор ажил хийж гол зогоох юм олноЭрх танхи өссөн хүү нь улам бүр унхиагүй болж, эхнэр нь бараг нүдэн дээр нь элдвийн эрстэй загас наадуулнаЭнэ бүхнээс болоод Дондов занги амиа хорлох гэж оролдсон авч бүтсэнгүй.

Хорвоо түүнийг амьд байлгаж зовоохоор шийджээ1919 онд Хүрээнд гамин цэрэг орж ирэхэд хамгийн их баярласан хүн бол Дондов байжээ.

Тэрбээр гамингийн Сийлэнбуугийн яаман дээр очиж өөрийгөө танилцуулан ажил төрөлд орохыг хүсчээЭнэ бүхэн нь хүсэлт ёсоор болж Дондов хүүтэйгээ хоёулаа гамингийн талд зүтгэх болжээ.

Тэдэнд Маймаа хотод (Амгалан) нэгэн хашаа байшин өгсөн ажгууХамгийн муухай нь Дондовын том ач манин жаалыг нь гаж донтой гамин цэргүүд ээлжлэн эдлэж байгаа нь олон түмэнд маш жигшүүртэй байлаа.

Ер нь Дондовтчгэсэн эвгүй байх нь ойлгомжтойГэхдээ өлсөж үхэх гэж байсан хүмүүст энэ нь бараглхамаагүй хэрэг болжээ

. Мөн бэр нь Маймаа хотын өвгөн луухаануудтай самууран цэнгэнэХүү нь гэж бүтэлгүй амьтан хужаа нарын шээс зөөгөөдлявна.

Энэ маягаар эх орноо худалдаж, харийнхны өмнө бөхөлзөж гэдэс цатгалан явах “аз жаргал” нь даанчбогинохон хугацаатай байжээ.

1921 онд хувьсгал ялж гаминг хөөснөөр дуусгавар болжээТөр, засагчтэдэнтэй хариуцлага тооцож сүйд болсонгүйТэд Хятадын пүүсний хар бор ажил хийн нохойн махаар голзогоох болсон аж.

Эхнэр нь нас барснаар Дондовын зовлон багачболов нимгэрч байлааТэр маш урт насалсан юм1931 онд хүүгээ эсэргүү хэрэгт татагдаж Дотоодыг хамгаалахын шоронд нүд анихад хүртэл амьд байжээ.

Дондов хужаа нарын дэвсгэр болсон бэр, хэдэн ачтайгаа үлджээХоёрчач нь нүдэн дээр нь шалтгаангүйгээр үхэж, шөнө дунд бэр нь өвгөн луухаан дагуулж орж ирээд амьсгаадан загас наадуулах зэрэг нь ямар байх нь тодорхой.

Дондов амьсгаадан үхэх гэж хэвтэхдээ ач хүүдээ, Энэ бүхэн бидний бурууНамайг тэр зайрангийн нүд байнга харж байдаг юм гэж хэлсэн гэдэгАч нар ньчгэсэн айл хунар болоод олигтой амьдарсангүй.

Социализмын үед траншейныхүн гэж байхгүй байхадлорц хонгилд хонож өнжиж ядарч байжээЭдний удмын сүүлчийн хүн нь 1990 онд үхсэн аж.

1990 онд шоронгоос суллагдсан Олдох гэгч залуу сүүлчийнх нь удам байжээТэрбээр вагонд дайрагдажүхсэн бөгөөд цээж нь салчихсан байхад нүд нь эргэлдэж, зүрх нь цохилж байсан гэдэг.

Хаа хол 100-аад жилийн тэртээх Дондов гэгч эрийн хийсэн балаг Хавх зайрангийн хараалыг хөдөлгөж, ийнхүү гурав бүр дөрөв дэх үеэрээчтарчлан зовсоор сая нэг амарсан нь энэ.

Дашрамд сонирхуулахад Хавх зайран гэж үнэхээр байсан гэдэг бөгөөд харын бөө байсан учраас ихээхэн хүчтэй нэгэн ажээЕр нь хараал гэгч хэдэнчүеэр үргэлжилж болох агаад Европтчийм явдал тохиолдож байжээ.

Similar Posts