Нэг өдөр нөхөр нь айлын найранд яваад үүрээр согтуу иржлдээХүний хань юм болохоор нэрж байсан тогоогоо орхиод, голоос хоол хийх ус авах гээд явчихсан байх хойгуур ард нь нар мандаж байна уу гэлтэй гэрэл маналзаад байхаар нь эргээд хартал гэр нь шатаж байжСандрахдаа шанагатай усаа бариад гүйгээд очтол гэр нь шатаад дуусч байжҮүрээр гарсан гал болохоор хавийн айлууд мэдээгүй байнаГэрт байсан нөхөр, хоёр хүүхэд нь амь үрэгд..эж, гэрчүгүй юучүгү..й болж, хөөрхий бүсгүй шоконд орж галзуураад…..
Манай нутагт нэг чавганцынх байдаг байлааЧавганцынхчгэждээ чааваас шалба норсон гэр, шавхай болсон гэрийн хаяа,
шанага, хувингуудаас өөр түмпэн савгүй, салангид ганц гэр байдаг байсанДөч гарсан ээжтэй минь үеийн тэр эмэгтэй өтөлж хөгширсөн эмгэн шиг
сэгсийсэн буурал үстэй, саарьтаж хагарсан гартай, салхи шиг хурдан хөдөлгөөнтэй, саваагүй хүүхдүүдийн зугаа болсон хүн байсан юмЧавганцын хийдэг ажил өдөржин голоос шанагаар ус хутгаж гэр лүүгээ цацах байлааЖигтэйхэн хурдан хөдлөхийг нь яанаГолоос ус хутгасаар байгаад гар нь саарьтаж, хагараад харлачихсан юмАнхандаа айлуудтай хаяа нэг байсанчусаар гэрүүдийг нь норгоод байхлаар
жоохон зайдуу ганц гэрээр нь байлгах болсон юм гэсэнБараг долоо хоног бүрлгэрийг нь буулгаж, буурь сэлгэнэХол нүүхгүйлдээ, хэдхэн алхмын газар гэрийг нь босгож,
эсгий, бүрээсийг нь сольж өгдөг байлааМанайхаас авахуулаад нутгийн айлууд тээршаалгүй тэр ажлыг ээлжлэн хийдэг байсан юмУг нь мань чавганцыг гэр лүүгээ байнга ус цацдаг, мэдрэл муутай гээд сум, аймгийн эмнэлгүүдээр явж үзүүлэн,
бүр хэвтүүлж үзсэнчуслхарвал хаа хамаагүй цацлаад, орилж хашхирч, хүндрэл учруулах нь тамтаггүй болохоор буцааж авчраад гэр барьж өгсөн нь энэ ганц гэр юмГэгээ орох алдад чавганцыг шанагатай ус зөөгөөд гэр лүүгээ явж байхтай таарвал айж цочих энүүхэнд байсан юм дагИхлэвгүй харагддаг байлааӨдрийн нартайд гол дээр тоглох хүүхдүүд чавганцаар зугаа хийнэГолоос шанагаар ус хутгаад явахад нь шанагатай усыг нь
өөр лүү нь цацчихад чавганц дахиж ус хутгаад халуун наранд халууцсан хүүхдүүд рүү цацалж гардаг байлааЭнэ нь усаар байлдаж тоглох сайхан зугаа болдог байвХүүхдүүд чавганцаар тоглож байхыг харвал томчууд учиргүй их уурлаж, дахиж тэгэхгүй ээ
гэтэл нь таван салаа амсуулнаХаширдаггүй моньднууд маргааш нь дахиадлхүний нүд хариулж байгаад чавганцаар тоглоноЧавганцаас шанагыг ньлбулааж авч болохгүйТэгвэл шанагаа нэхээд муухай орилоод араас хөөчихдөг байлааАраас сэгсийсэн буурал үстэй, хурдан гэж жигтэйхэн хагарч, саарьтсан гартай эмгэн гүйх нь шөнө зүүдэнд ормоор аймаар байдаг юмШанагыг нь өгчихлөөр зүв зүгээр голоос усаа хутгаад гэр лүүгээ цацах гээд явчихдаг байлааЧавганцын ажил үүр цаймагц эхэлж, оройн нар жаргатал үргэлжилнэБороотой өдөр, өвлийн хэдэн саруудадловоо хүн төрхөндөө орноОроод шалихгүйлдээ, энд тэндхийн айлуудаар хэсэж хоол идэж, хог новш ухаж, уул хадаар тэнээд явчихдаг байлааБи нэг удаа зуны халуунд байж суух газраа олж ядахдаа голын усанд хүүхдүүдтэй баахан тоглочихоод биеэ хатаан хайрган дээр хэвтэж байтал чавганц
шанагаа барьсаар голын цаанаас усаа авах гээд ирж байгаа нь харагдлааДэггүй зан хөдөлж чавганц руу ус цацалж баахан усаар байлдаад,
сүүлдээ шанагыг нь авчихмаар сониуч зан хөдлөхөөр нь булаагаад авчихсан чинь хүүхдүүд зугатаач ээ, шанагыг нь өгөөч ээ гээдлорилж байнаДөнгөж эргээд хартал чавганцын царай байдгаараа улайчихсан, муухай орилоод “миний шанагыг өг” гээд сайртсан гараа сарвалзуулаад араас гүйгээд ирж харагдлааУрьд ингэж байхыг нь хараагүй болохоор айсандаа хамаг эрчээрээ зугатлааХөл нүцгэн байсныг хэлэх үү, хайрган дундуур айсандаа хөлөө өвдөж байгаагаачмэдэлгүй гүйж байлааЧавганцын хурдныг хэлэх үү, араас юу юугүй зуурах гэж байна шүүГэнэт шанагыг нь өг гэж байсан хүүхдүүдийн орилолдож байсныг санаад шанагыг нь хажуу тийш шидчихээд
гүйж гүйж холдоод эргээд хартал чавганц голоос шанагаараа усаа хутгаад зогсож байлааАмьсгаагаа дарах гээд доошоо бөхийтөл хөл нил цус болчихсон,
гүйсэн мөрөөр цусан зам татуулчихсан байлааСууж байгаад хөлийн улаа хартал чулуунд баахан зүсэгдээд ангайчихсан, өөх ньчюм уу юу ньчюм харагдаж байлааӨвдөж байгаа гэж жигтэйхэнХүүхдүүдээр дамжлуулж гэртээ очоод аав ээж хоёрт “Тэнэг чавганц намайг хөөгөөд, би хөлөө зүсчихлээ”
гэтэл угаас чавганцын аашийг мэдэх тэр хоёр намайг өрөвдөж өмөөрөх нь битгий хэл хөлийг минь цэвэрлэж боочихоод аав суран бүсээрээ
нуруун дундуур минь хэд сайн ороолгоод авч, ээж хажуунаас нь “Больж муу хогийг, тэр хүнээр битгий тоглож бай гээд байхад” гээд загнаж гарлааБичтөд удалгүй бригад дээр байдаг бага сургуулиа төгсөж сумын төвийн дунд сургууль, аймгийн сургууль гэж явсаар хотод очиж оюутан боллооНутагтаа зуныхаа амралтаар ирэхэд аав минь сэгсийсэн буурал чавганцын түүхийг ярьж өгсөн юмУчрыг сонсоход уул нь цагтаа сайхан хүүхэн холын нутгаас бэр болоод манай нутагт ирж байжээОрсон гарсанд цай хоолтой, ажилд чамбай, мэнд устай сайхан хүн байсан юм гэнэХүний орчлонгийн жамаар хоёр хүүхэдтэйчболж, мал хуй ньчөсөөд жаргалтай сайхан гэр бүл байжНэг өдөр нөхөр нь айлын найранд яваад үүрээр согтуу иржлдээХүний хань юм болохоор нэрж байсан тогоогоо орхиод, голоос хоол хийх ус авах гээд явчихсан
байх хойгуур ард нь нар мандаж байна уу гэлтэй гэрэл маналзаад байхаар нь эргээд хартал гэр нь шатаж байжСандрахдаа шанагатай усаа бариад гүйгээд очтол гэр нь шатаад дуусч байжҮүрээр гарсан гал болохоор хавийн айлууд мэдээгүй байнаГэрт байсан нөхөр, хоёр хүүхэд нь амь үрэгдэж, гэрчүгүй юучүгүй болж, хөөрхий бүсгүй шоконд орж галзуураад галыг нь унтраасан хойночгэсэн гэр лүүгээ шанагатай ус цацсаар байсан гэсэнАймгаас ирсэн байцаагч тамхины цогноос гал гарсныг хэлжээНөхөр нь тамхи асааж татаж байгаад унтахдаа орон дээрээ тамхиа цээжээрээ
дараад унтахад нь гал гарсан байжээЭнэ түүхийг сонсоод чавганцыг өрөвдөхийн дээдээр өрөвдөж, багадаа шанагыг нь
булаагаад аавдаа суран бүсээр ороолгуулж байсан минь багадсан юм шиг санагдаж байсан юмНутагтаа байхгүй хэдэн жилд манай нутагт хавар бороо хур багатай байхад чавганцын гэр байсан газраар өвс түрүүлж ургаад, айлуудын хонинууд тийшээ очоод нийлчихдэг зуршилтай болсон байвГолын усаар гэрээ норгохдоо ойр орчноо норгоод, гэрийг нь нүүлгэсээр тэр хавийн өвс нь түрүүлээд ургадаг байсан хэрэгХөөрхий чавганц намайг сургуулиа төгсдөг жилийн хавар шанагаа барьсаар голын эрэг дээр өөд болсон тухай сонсож, дурсгалд нь овоо босгосон сураг дуулдсан юмНутагтаа ирээд чавганцын гэр байсан газрын хавьд босгосон овоог эргэж, тэр хавийн газрыг харахад ногоорч, халиурсан, өнгө өнгийн цэцэгтэй сайхан газар болсон байсан юмХөөрхий чавганцын зовлонгоос ургасан цэцэгсийн өнгийн хурц, үнэрийн сайхныг яалтайБямбадоржийн Аз
2009 оны 9 дүгээр сар 8