Аавыгаа шоронд орж ээжийгээ солиороод галз..уугын эмнэлэгт хэвтсэн хэмээн сонссон 2 бяцхан зүрхэнд ямар аймшигтай мэдээ байсныг үгээр илэрхийлэх аргагүйАавынхаа найз гэх айлд ирсэн өдрөөс эхлэн үргэлж ээжийгээ эдгэрээд ирж авч байна, аавыгаа шор..онгоос гараад ирж авч байна гээд орой бүр зүүдлээд сэрэх бүртээ зүүд байсныг мэдэрч санаж бэтгэрсэндээ орондоо шээх бүртээ хүнд адлуулж…
Бусдад дахин ийм зүйл бүү тохиолдоосой гэх үүднээс бичин оруулж буйг зөвөөр ойлгооройЖижигхэн сумын төвийн энхэл тонхил болсон шороон замын 2 талаар тархай бутархай хашаа байшин жирийтэл харагданаОросын хөнгөн цагаан 40-н литрийн хөө тортог болсон өнгө үзэмжгүй 2 бетон дүүрэн ус хагас дутуу хаагдсан
дугуйн олгой хар хамераар хавчуурга хийн таглагдсан таглаанаас ус үсчин асгарахын хэрээр Энхлэн охиныг норгож орхивСумын төвийн хойно сүндэрлэн үзэгдэх өндөр уулсыг борооны бөөн хар үүл бүрхэн авч салхи исгэрэн охины норсон хувцас,
үсийг нь хийсгэн намируулахад түүнийг борооноос амжин гэртээ хүрэхийн хүслэн болоод айдас хоргоож амрахаа үл мэдэн чадал мэдэн урагш зүтгүүлсээрЭнхлэн энэ айлд ирээд 3-н жил болжээАх нь түүнээс 2 насаар ах3-н жил айлд байх хугацаандаа ахтайгаа уулзах нь ховорӨвлийн саруудад хаа нэг ирнэХавар, зун, намар бол үзэгдэхгүйтэйлижилОдоочтэгээд энэ бүхэнд Энхлэн хэдийн дасчээТүүний ах Тайван уг айлын хөдөө байх өвгөний хурдан морийг ирсэн цагаасаа эхлэн өдийг хүртэл унаж
бас хажуугаар нь хонь малыг нь хариулаад сургууль соёлдчяваагүй нэгэнТайван хүү үеийнхэнтэйгээ ижил сургуульд явахыг сэтгэл дотроо сэмхэн хүсдэглбайхДааначтэрбээр өөрийнхөө амьдралын таагүй дурсамжыг бусадтай хуваалцахыг хүсээгүй тул адуу мал гээд өөрийн дураар аашилсанТүүнийг ньчзарим нэг хүн өлгөн авч үнэгүй агаад алдах амьгүй бяцхан хүүг дэмжих нэрийдэлээр ашиглаж буйЭнхлэн муухан дугуйтай асгарч гоожсон савтай усаа арай хийн хашааны хаалганы өндөр довжоог давуулан орж ирэхэд түүнтэй тэрсхэн
өссөн айлын хүү, охин 2 хашаанд өлгөсөн хэдхэн ширхэг хувцасыг булаалдан авч борооноос өмнө амжин гэр лүгээ орохдоо байшингын хаалгаа
тэнгэр дуугарахтай зэрэгцэн түс хийтэл хааж орхилооЭнхлэн охин чадал мэдэн орилоод тэрэгтэй усаа тэнд нь үлдээж сая хаагдсан хаалгыг чадал мэдэн угз татаад ороход гэрийн эзэгтэй:
-Чи одоо яасан удаан явдаг юмЖирэмсэн авгай шээчих газар гээд үглэн байхад Энхлэн яахаа мэдэхгүй үүдэнд гэм хийсэн хүн шиг дагдчин зогсоход гэрийн эзэгтэй үргэлжлүүлэн:
-Чи тэгээд усаа оруулахгүй юм уу? Чамаас болж угаах юм оройтчихлоо гээд түүн рүү харц салгахгүй ширтэхэд Энхлэн охин эрүү шүдээ чичрүүлэн байж
толгой дохиод ширүүсэх том том дусалтай бороо, үе үехэн цахилах цахилгааныг үл тоон хашааны босгоор тэрэгтэй усаа оруулах гэж хүч мэдэн зүтгэлээҮнэхээр хүч хүрсэнгүй тул буцах гэтэл хашаан гадна морьдын чимээ дөрөө харшуулан сонсогдоход Энхлэн хаалганд хавчигдан
тээглэх тэрэгтэй усны дээгүүр хартал түүний ах нь уяач өвөөтэй хашааны үүдэнд мориноос буун өөр лүү гүйж яваа харагдавАх нь ирэнгүүтэй тэрэгтэй усны хойноос түлхэж:
-Алив миний дүү татаарай гэхэд Энхлэн ахыгаа харсандаа тун их баярлан инээмсэглэж:
-За агаа гээд түүртэх зүйлгүй татаж тэд хамтдаа байшингын хаалгаар нэг бетонтой усыг зовох зүйлгүй өргөн оруулвал гэрийн эзэгтэй хэнийг
ирсэнийг шуудлмэдэж огол харайн очиж Энхлэн, Тайван 2-ыг хойшлуулан гадаа үлдсэн нэг усыг хөл нүцгэн гарч оруулангаа:
-Аав та сайн явж ирэв үү? гэсээр хадам өвгөнийхөө урдуур бөхөлзөн цай унд чихэр боовхон дөхүүлсээрДуу цахилгаантай ширүүхэн бороо орохоор ухаан алталаа айж чихээ даран харанхуй булан тохой болон юмны доогуур орчихдог
Энхлэн охинд газар тэнгэр нийлэм хур бороо орж хажууд шахуу аянга унах шиг түс тас хийхэд огт тоосон шинжгүй ахаасаа харц үл салган инээмсэглэсээрАх нь одоо 14 настайГэсэн хэдийчЭнхлэнгийн нүдээр ах нь хэдийн том хүн болжээӨвөөгийн хажууд завилан суугаад цай оочиж,
тавагтай идээнд хүрэх нь цаанаалнэг бахархамМалгайгаа хажуу тийш хазгайдуухан тавьж дээлээ хөөргөөд бүсэлсэн нь Энхлэнд сүрдмээр харагданаАх ньчбас түүн рүү үе үехэн харж инээмсэглэх боловч хэн хэнээсээ жаахан бишүүрхэж хоорондоо олигтой юм ярилцаж чадахгүй харцаараалойлголцоод байх шигНэлээн удаан орсон ширүүхэн бороо зогсож солонго татан тэнгэр цэлмэж ирэхэд өвгөн Тайванд хандан:
-Миний хүү гарч мориныхоо эмээл оломыг янзлаадах2-лаа нар буухаас өмнө эртхэн газар дөхөх үү дээ гэвэл Тайван хүү босож дүү рүүгээ харан хамт гарахыг дохилооЭнхлэн араас нь гарах гэтэл гэрийн эзэгтэй:
-Хүүе чи хаачих нь ууАлив энэ ширээн дээрх аяга тавгыг тат гэхэд Энхлэн түүний хэлсэнээр бүх зүйлийг нь хийнгээ цонх руу үе үехэн харц чулуудсаарАяга угааж дуусаад гараа сэгсрэн эргэх гэтэл гэрийн эзэгтэй савтай бүлээн ус руу хаанаас гаргаж ирсэн юм гэмээр баахан аяга тавга нэмээд хийчихлээ.
-Наад усаа хөрөхөөс өмнө угаа…. гээд хадам аавыгаа түшин босгоод үргэлжлүүлэн:
-Бид хэд нь гайгүй ээМанай нөхрийг санаа зоволтгүй адуу малаа сайн хар гээрэй гэсээр тэд гадагш гарцгаавБараглжил шахуу уулзаагүй ахтайгаа юу ярихаа мэдэхгүйчгэлээ 2-лханаа ганц минутчгэлээ хамт байхыг мах цусны тасархай бяцхан үрсийн хэн хэн нь хүссэнлбайхАхыгаа харахад сэтгэл нь онгойгоод ирчихдэг болохоор тийм сайхан мэдрэмжийг дахин эдлэх гэсэн хүсэлдээ дийлдэн зогсож байхдаа гар нь үл ялиг салгалан гоёмсог тавгыг нь газар унаган хагалж орхивЦонх руу харц илгээхэд морьтой 2-ын толгой цааш давхих үзэгдэж гэрийн эзэгтэй хашааны хаалгаар орж яваа харагдлааЭнхлэнгийн нүднээс өөрийн мэдэлгүй нулимс асгарч:
-Ахаа, ахаа гэсээр тэнхээ мэдэн бахирсаар гарч ирэхэд гэрийн эзэгтэй охиныг бахлан барьж:
-Юу болов гэхэд Энхлэн юучхэлэлгүй:
-Ахаа, ахаа гэж урагш тэмүүлэн орилсоор.
-За юун сүртэй юмЯмар дайнд явж байгаа биш дээТа 2 уулзаад юу ярьдаг юм гэж баахан хэмлэн хэмлэн үг шидсээр Энхлэнг сул орхилооХаалга онгойлгон морьд эргэсэн зүг ахаа гээд хичнээн орилоод гүйлээчхэдийн шулуун гудмыг ах нь тойрон явжээТэр өдрөөс хойш ахыгаа буцах замдаа хүрээд ирнэ дээ гээд олон хоног явсан зүг рүү нь харуулдан зогсоодчирсэнгүйНойр нь хулжсан шөнө дөлөөр шаагин орох борооноос айж хөнжил дотроо толгойгоо шургуулан гиншин уйлнаБороотой шөнөөр тэдний аз жаргалтай гэр бүлд хар дарсан зүүд шиг амьдрал тохиолджээТийм учир бороо орохоор Энхлэн айж тэвдэнэҮе үехэн архи зооглох болсон аавын сайхан зан чанар өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр эхнэртээ гар хүрэх нь элбэг боловАав нь согтуу ирэх бүрт ээж нь гэртээ хонохгүй ийш тийш 2 хүүхдээ үлдээн явнаБодоод байхад ээжийг нь харддаг байсан бололтойУур уцаараа гаргах хүнгүй болохоор хүү, охин 2-тоо гаргачихнаГайт тэр орой их бороотой байж аав нь согтуу ирээд бусад өдрүүдийн адил аав ээж 2-ын эцэс төгсгөлгүй
хэрүүл тэмцэл зодоон нүдээн болж Энхлэн ахтайгаа хамт чихээ даран гэрийнхээ булан тохойнд дагдчин чичирэн суухад
аав ээжүүдийн орилоон чарлааны их дуу чимээ бүдгэрэн холдсоор хэсэг чимээгүй болоход үргэлжлүүлээд хүчтэй аянга цахилгааны нүргээн сонсогдсоор ах дүү 2 тас тэврэлдэн хэвтсээр нам унтжээӨглөө эртлэн босоход гадаа нар мандаж хашаан дотор байх өвсөн толгойд урьд шөнийн бороон дуслууд наранд гялтагнан харагдаж
ах дүү 2-ын сэтгэлийг хэсэгхэн хугацаандчболтугай сэргээн тэд шүүдрийн уснаа хөл нүцгэн хөөцөлдөж тоглолооТун удахгүй цагдаагын дүрэмт хувцастай 2 ах, энгийн хувцастай нэгэн эгч ирж хүүхэд асрах төв рүү тэдний ганц 2 солих хувцасны хамт авч явлааЗамдаа тэдэнд ойлгуулсанаар бол аав нь ээжийг нь ухаангүй болтол зодож гэмтээсэнГэхдээ санаа зоволтгүй ээж нь тун удахгүй зүгээр болно гэж тайвшруулсан10-аад хоног тэдэн дээр хэнчирээгүй удсаны эцэст одоо байгаа айлын ах, эгч 2 ирээд ах дүү 2-ыг авч төв аймгын энэ нэгэн суманд авчирсан нь энэ ажээАавыгаа шоронд орж ээжийгээ солиороод галзуугын эмнэлэгт хэвтсэн хэмээн сонссон 2 бяцхан зүрхэнд ямар аймшигтай мэдээ байсныг үгээр илэрхийлэх аргагүйАавынхаа найз гэх айлд ирсэн өдрөөс эхлэн үргэлж ээжийгээ эдгэрээд ирж авч байна, аавыгаа шоронгоос гараад ирж авч байна гээд
орой бүр зүүдлээд сэрэх бүртээ зүүд байсныг мэдэрч санаж бэтгэрсэндээ орондоо шээх бүртээ хүнд адлуулж айлынхаа үеийн 2 хүүхдэд гадуурхагдах хүртэлээ гэм хийсэнээ
Энхлэн яахан мэдэх билээЭлэг бүтэн явсан амьдрал нэглшөнийн дотор үгүйболсончэргээд элэг бүтэн аз жаргалтай амьдарна гэх горьдлого үргэлж тээж явах Энхлэн охиныг тэнгэр бурхан харж үзээсэй1-р хэсэг төгсөвУлаанбаатар хот20210810-нд…