Ээ бүү үзэгдЖамаатай өнгөрүүлсэн тэр шөнийг муухай байсан гэж хэлж чадахгүйчдахин нөхрийнхөө өмнө нүглийн хаалга татаагүй ээҮгүй ээНүгэлчбайсан юм ууБуянчбайсан юм уу мэдэхгүйНөхрөөсөө хүсээд олдоогүй үр хүүхэд тэр шөнө ижийдээ ирснийг Дэмбэрэл бүү хэл ЖамаачгадарлахгүйХэдэн жилийн дараа Жамаа намайг дуудаж, ганц шөнийн жаргал нэхэхэд нь би….

НэгХүүе ДэмбээХүлээгээч ээ Дэмбэрэл ээЭнэ хүнийг яах вэ? Замынхаа хүнсийг авалгүй, яараад явчихлааМөнчдүүрчихсэн хүн шүүЯмар одонд төрчихсөн хүн ийм байдаг байна ааСалхинд хөөгдсөн хамхуул шиглдэвдэгнэсээр байгаад хамаг хүнсээ хаяад явчихлааЗам зуур бусдаас хоол горьдож, өлөв цөлөвхийх хэрэг гарлааМиний нэрийг боддоггүй юмаа гэхэд, өөрийнхөө биеийг санамаарсанАлтны дэргэдэх гууль шарлана гэгчээр энэ өвгөнийг дагаад бичгэсэн уймраа болчихжээМартаад явчих вий гээд өчигдрөөс хойшлбанжсан хүнс маань хэрэггүй болов оо хөөрхийИжий аав минь намайг тайван зантай амгалан ааштай гэдэгсэнГэтэл нөхрөө дагаж, сандарч тэвдсээр адгуу

зантай болоо юу даа гэж санаашран суугаа авгайг \”яаруу\” Дэмбэрэлийн ягаан Гажид хэмээгддэг Бүтэд байлаа.

-Муу өвгөн минь адгуу сандруучгэлээ цагаан цайлган хүн шүүЯвуут хооллож, гүйгүүл зүүрмэглэж явсаар насны цээжинд гарлааЯсныхөнгөн тулдаалядаргаанд дарлуулалгүй явж ирлээСалхин сэнс шиглдэргэж явсаар уначих вий гэхээс айх юм хэмээн өвгөнийхөө араас сэтгэл зовинон суусаар нэлээд удавХоёрХориод жил толгойноосоо салгаагүй дугуй хар малгайгаа хазгайдуу өмссөн яаруу Дэмбэрэл хагас онгойлттой цонхоор үлээх салхинд цээж уужран, нэгэн жигдийн хаазтай давхиж явлаа.

-Пүүчёрт замын хүнс, тамхи тариагаа мартчихжээОдоо өнгөрсөнОйрхон дэлгүүр харагдвал ороод гарахаасАдгаж сандарсан занг ааваасаа өвлөсөн юмдаг уу дааӨвөг эцгээ муухан гадарлах юмАдгуу Цэрэн гэж дохигор хөх өвгөн байлааЭзнийхээ занг мэддэг юм шиг дөрөө шүүрэв үү үгүй юулухасхийдэг эргэцээ халиун мориноос эмээл салгадаггүй хүн байсан гэдэгАдгуу Цэрэнгийн хүү цахилгаан ЁндонЦахилгаан Ёндонгийн хүү яаруу ДэмбэрэлБүгдляарч сандарсан хүмүүс хар хурдаараа гүйлдсээр хорвоог барах тавилантай юм шивЭэж минь харин тайван хүн байсанХөгшөөн суу сууЦайгаа уучихаад бурхандаа мөргөөд гар гэхэд нь адгаж яарсанчүг сөрдөггүй байсанМах мариа ихтэй хөгшнөө багтарчихна гэж боддог байсан юм болов уу дааЭэж минь аавыгчдөнгөсөөр байгаад хашраачихсан байх шүүДув дуугүйхэн сууж байгаадлхэзээ хойно ам асуудаг байж билээЖолооч болсны дараа жил билүү дээИжийгээ суулгаад хөдөө давхилааХажуугаас ажиглаадлявна.

-Миний хүү эцэг шигээ салхин тээрэм болох нь ээУдам бүү алд гэж захисан баймааргүйЯаруу хүн онох ньчбийАлдах ньчбийТохь тухтай явж сураа гэж байнаБи яахав дотроо дургүйцсэнээ ил гаргалгүй дуугайханлявлаа.

– Ээж нь биеэ хөнгөлмөөр байна зогсоорой гэхээр нь тэсч чадалгүй

-Түргэлээрэй гэчихээд санаа зововАшгүй ээж сонсоогүй бололтой юм хэлсэнгүйБуугаадлцэцэг навч харсан шиг алхсаар бие засчихаад ирж байнаТэр үед машин болгон маниулддаг байв.

– Ээжээ түргэлээрэй гэсээр машинаа маниулдан асаатал,

-Миний хүү хойд дугуйгаа хардаа гэхээр нь уурлаж, хуйцгансанчгэлээ тойрч гүйгээд дээгүүр доогуур нь шагайж хараад муу ижийгээ өргөх нь халаг суулгаад хөдлөвЗа даа бараг гурван километр явсан байхаа.

-Зогсоорой хүү минь зогсИжий нь дотор эвгүйцээд гэж хэлэв.

-Машинаа унтраачихГанц минут суугаад хөдлөе гэсээр хэсэг суув.

-За хүү минь одоо явъя гэхэд нь

-Өө та зүгээрлбайна шүү дээ гэсээр машинаа асаахаар маниулаа үзтэл байдаггүй.

-Юу хайгаад байна аа хүү миньҮзүүртээ гохтой матигар төмөр үү.

-Тийм ээжээНаана чинь байна уу.

-Өө тосоор гоожЧи түрүүн дугуйгаа үзэхдээ замын хажуу уруу шидчих чинь билээЭэж нь хог юм болов уулгэж бодож суулаа гээд инээхэд нь миний уур хүрснийг яана ааБуцаад гүйж явахдаа уйлж явж билээАрайхийн аваад буцаад гүйгээд ирэхэд, ээж намайг сүрхий зэмлэсэн юмдаг.

-Хүн эцэг эхээсээ сайныг нь өвлөмөөр юмЭцгийнхээ адгуу занг хуулаад авчихсан байх чивБушуу туулай борвиндоо баастай гэж мэдэх үү чи гээд ихлзагнуулсан юмдагЭвийдээ ижийдээ дахиж загнуулах зав гарсангүй ээИжийтэйгээ байхад өдөр бүр загнуулсанчжаргалтай байдгийг тавь хүрч ухаардаг юм байнаЭэ дээ ижий миньИжий минь хүү нь таныгаа мөнчих санах юмдаа гэж бодол урсган давхиж явлааГурав.

-Аав чинь замын хүнс, солих хувцасаа мартаад явчихлааУтас нь хаалттай байдагСүлжээгүй газарлявах шиг байнаЗамын дэлгүүрээс хөлдүү галавсай / хиам/ аваад мэрж яваа байхдаа гэж Бүтэд авгай охиндоо ярихад

-Өө тэгээ юуБи араас нь явуулах ууЮундаа яардаг байна аа гэсээр яарсан шинжгүй халуун цай ууж суугаа охиноо хараад гомдох шиг болов.

-Энэ одоо хэний хүчинд өдий зэрэгт хүртчихээд эцгийнхээ араас зовсон шинжгүй цайлж суудаг байна аа гэж бодохоос цээж урагдах мэт хөндүүрлэн, нулимс нь цийлэгнээд ирэв.

-За би явлааОрой манай хоёрыг цэцэрлэгээс нь авчихаарай гэж хэлчихээд гараад алхаж яваа охиныхоо араас цонхоор харснаа

-Алхаа гишгээ нь хүртэл ингэж дуурайх гэж мөнчхачин юм аа гэж бодохуй, нүүр нь халуу шатан, ичих шиг болж, залуу насны нууцхан дурсамж сэдрэн ивэлвэйДэмбэрэл Бүтэд хоёр хуримаа хийн ураг холбож, дэр хуваан амьсгал нэгтгээд гурван жилийнхээ нүүрийг үзсэнчүрийн буян харсангүйЗэрэг шахам хуримласан хосууд хоёр гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болцгоож, жаргаж явахад Дэмбэрэлийндлүр хүүхэд заяасангүйТэр жилийн зун бороо хур элбэг дэлбэг, сайхан жил болов.

-Бүтэдээ хоёулаа Архангай яваад ирьеЧи гэртээ ганцаараа уйдаж сууснаас миний хажууд ханьтай явах уу гэхэд нь сэтгэл хөөрөн дэгэлзэж, хөл газар хүрэхгүй баярлаж билээДэмбэрэл бид хоёр инээж хөхрөлдөн явсаар үдээс хойшхон, модны хаяанд түр зогсон, алжаал тайлж, цай уун түр амравЗалуугийнлтайван сууж чадахгүй үсэрч харайж явдаг зангаараа

-За хө эртхэн давхина аа гээд яараад унав.

-Би биеэ хөнгөлж авахгүй бол, яарч давхиад мөддөө зогсохгүй гэж бодон, модруу ороод суутал, .нүрхийн машин хаазалж, хөдлөөд явчих шиг болов.

-Арайчүгүй байгаа даа гэж бодон санд мэнд гарч иртэл тэртээх гүвээгээр тоос босгон давж байлааУурлахаас илүү айж сандран араас нь гүйсэнчмашинтай хүнийг явган хүүхэн хэрхэн гүйцэх билээГомдож цөхөрсөндөө еэнгэнтэл уйлан хэсэг суувГэнэт санаад эргээд ирэх болов уу гэж харуулдсанчбараа сураг алгаГайхшаа баран сууж байтал араас тоос татуулсан машин давхиж ирсэн нь Дэмбэрэлийн баазын жолооч \”улаан\” Жамаа байж билээ.

-Хүүе Дэмбээгийн согоо юу хийж яваа юмНөхрөө хөөгөөд явуулчихаа юу гэхэд нь хэлэхчүг олдсонгүйМашинд нь суугаад асгартал уйлчихаж билээ.

-Үгүй мөн яаруу хүн ээЭхнэрээ хаячихаад юу бодож яваа золиг бол гээд нэглсонин харахад нь бие жихүүцэх шиг болсон ч, дайгдаад явахаас өөр арга байсангүйИйнхүү яаруу нөхрийнхөө араас хүний машины бүхээгт суугаад явж байхдаа

-Одоолбуцаад давхиад ирнэ дээ гэж нүдээ цийтэл харж явсанчбараа алга байгаад голдоо ортол гомдож,

-Очоодлсална даа чамаас гэж сэтгэлдээ бараг тангараглаж явсан билээ.

-Байдаггүй шүүМөнчхачин нөхөр юмдаа гэж хаа нэг ярьсаар, урдах замаа ширтэн явсан \” улаан\” Жамаа од түгтэл давхиад, замаас гаран зогсож билээ.

-Бүтэд ээ найз нь нойр хүрээд болдоггүйҮүргэлж яваад замын хажууруу уначихаас айгаад байна гэхэд хориглох арга байсангүй.

-Чи гадаа унтБи бүхээгт чинь унтлаа гэхэд дуугүйхэн сууснаа

-Чи айхгүй юуЭнд гэрэл гардаг золиг байгаа юмБичачаан дээр унтлаа гэсээр гарахад нурууны үс босох шиг болж,

-Жамаа би чиний хажууд суугаад хоноё гэж царай алдан гуйж билээНөхөртөө гомдсон гомдол дээр, Жамаагийн ярьсан чөтгөрийн тухай яриа нэмэр болж, анх удаа эр нөхрийнхөө итгэлийг эвдэн,

Жамаагийн цээжин дор амьсгал давчдан хонож билээЭэ бүү үзэгдЖамаатай өнгөрүүлсэн тэр шөнийг муухай байсан гэж хэлж чадахгүй ч

дахин нөхрийнхөө өмнө нүглийн хаалга татаагүй ээҮгүй ээНүгэлчбайсан юм ууБуянчбайсан юм уу мэдэхгүйНөхрөөсөө хүсээд олдоогүй үр хүүхэд тэр шөнө ижийдээ ирснийг Дэмбэрэл бүү хэл ЖамаачгадарлахгүйМиний муу хань цагаан цайлган зантай, гэнэн итгэмтгий хүн болохоор Жамаа бид хоёрыг ганц удаачсэрдэж хараагүйХэдэн жилийн дараа Жамаа намайг дуудаж, ганц шөнийн жаргал нэхэхэд нь би нүүр өгөөгүй ээГэтэл миний муу хоёр зээ хүү Дэмбэрэлийг дуурайгаад яарч гүйлдээд байх юмСонинчюмаа даа гэж бодтол баслнүдэнд нь нулимс цийлэгнэн юу юугүй бороошоод ирэв.

-Муу ёр байгаа дааНэглэвгүй совин төрөөд байх юмӨвгөний бие зүгээрлбайгаасайИрэхээр нь яаж ийж байгаад эмнэлэгээр дагуулан үзүүлж харуулъя гэж бодсоор зээ хөвгүүдээ тосохоор яаран гаравДөрөвАймгийн төвийн гэрэл цацарсан төв замаар давхиж явсөар, гэрэл дохиотой уулзвараар баруун эргээд, зорьсон газраа ирж,

хүргэх ачаагаа буулгахаар нярав авгайг дуудуулан ачааныхаа бичиг баримтыг өгөөд амсхийн суухаар машиныхаа хажууд иртэл бие арзайгаад нэглбиш ээӨчигдрөөс хойш өлөн зэлмүүн явсан ходоод нь хатуулдан зангирсаар өөрийн мэдэлгүй огиудас хүрч, тонгойхын завдалгүй, нялуун амттай, шингэн ягаан цус ам дүүрэн оргивБүдүүн хадуун сэтгэлтэй, эр хүн гэдэг цагаа тулахаар эмзэгхэнчбайдаг юмсан ууЦусаа харсан Дэмбэрэлийн чих шуугин, нүд нь эрээлжилж, машинаа налан унахыг харсан нярав бүсгүй

-Хүүе жолоочоо та явчихав аа гэж гүйж ирснээ ам хамраас нь цус урсахыг харж, айсандаа гадагшаа гүйж түргэн тусламж дуудан сандравТавАймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн ерөнхий эмчийн өрөөнд Бүтэд авгай усан нүдлэн сууна.

-За Бүтэд гуай дотуур цус алдсаныг нь тогтоосонМэс засал яаралтай хийсэндээ амь нас нь аврагдлааОдоо цус сэлбэх шаардлагатайХаринчохин чинь бие сайтай, эрүүл чийрэг хүн юм гэхэд

-Хүүе охины маань цусны бүлэг нь таарахгүй байх гэж сандарвал, Бүтэд авгайн зүг гайхан харснаа, нэгийг ойлгов уу гэмээр инээмсэглэн харснаа, инээд алдан

-Ажиймаа нарын сэргэлэн занг мэддэг болохоор дүү шалгаж үзсэнТа санаа зоволтгүйЯг таарч байна билээОрой цус авч аавд нь хийнэ ээ гэхэд, ичиж улайсан Бүтэд авгай үг дуугарч чадсангүй.

-Ээжээ аав таныг асуугаад байнаОйрхон байлдаа гэж охиноо уцаарлангуй тосч ирэхэд анх удаа охиныгоо анхааралтай ажиглавЯах аргагүйлДэмбэрэл өвгөний өтгөн хөмсөг сормуус доорхи бор шаргал нүд нь охиных нь царайнд ёнхолзож байлаа.

-Өвгөөн бие нь яаж байна гэсээр халбалзан гүйсээр орвол

-Гайгүй ээ хөгшин миньЭмч хүү орж ирээд охиноос минь цус авч надад хийнэ гэнэ ээЧи хэрэггүй гэж хэлээд өгЭнэ муу зовлогоны улаан гол хурдхан тасраад өгөхгүйГанц муу охиноо зовоох нь дутаж гэнэХурдханлнүд анивал барав гэж шархандаа эмзэглэн бувтнав.

-Иш энэ хүнийг дээЯаруу яаруу гэхэд үхэлд хүртэл яарах юмҮнэрлэх үр хүүхэдгүй юм шиг гэж нулимс урсган үглэх эхнэрээ хараад зөөлхөн санаа алдах нь юундчюм сэтгэл зовинон байх шиг ээ.

-Өвгөн минь охиноос чинь цусны бүлгийг нь сая шалгаж үзлээЗаавал шалгадаг журамтай юм байна гэхэд юу сонссоноо ойлгож ядах мэт сэрвэсхийн харав.

-Өвгөөн бас хоёр зээ чинь өвөөдөө цус өгнө гээд эмчийн өрөөний үүдэнд зогсож байнаХүргэн хүү бөөн инээдэм гэхэд уруул нь өмөлзөх өвгөн Дэмбэрэл анх удаа амьдралд хоргодон яарахаа мартсан мэт нүдээ анин зүүрмэглэв.

-Үгүй мөн сонин юмааГучаад жилийн өмнө тэр муу эмч бандинадад худлаалхэлж дээ.

-Та төрөлхийн үргүй юм байна гэхэд гол харлан гашуудаж, муу эхнэрээ ихлөрөвдөж билээЭхнэрээсээ салаад явчихъя гэж олон дахин бодсончүнэндээ чадаагүйЭцэст хүн чанар, удам судрыг нь бодож байгаад улаан

Жамаагаа онилон, хэд дахин эргэж буцсаар сэтгэлээ хатамжлан байж, өөрийн зовлонгоо уйлан хайлан учирласанЭхэндээ ачаагаа туйлсан залуу тайлаг шиг огло харайн татгалзсанчэцэст нь

-За муу тэнэг банди миньДараа нь ямар нэгэн учир явдал гарвал бүх үнэнийг чинь илчилнэ гэж мэдээрэйХэрүүлийн түрүүндлулаан

Жамаа гээд нэр дуудаад байвал төвөг шүүБас санасан хүсэл биелэхгүй байвал гомдох хэрэггүй гэж цааргалсаар арайхийн толгой дохисон билээДүлийдээ найдаж унгав гэгчээр яаруу мартамхай царай гарган, модны захад торойтол хаяад давхихдаа усаар биш цусаар уйлж явсан билээГэтэл юу болох нь энэ вэБи ганц охиноо өнөөдрийг хүртэл улаан Жамаатайхолбож бодсоор ирсэн минь буруубайсан юм биш үү гэж бодон, унтсан дүр эсгэн хэвтэж

байтал хоёрын хоёр зээ хүү нь бие биенээсээ өрсөж орохоор шуугилдан орж ирээд эмэг эхдээ загнуулавУдам бүү алд гэж… Яаруугийнханд2018 он

Similar Posts