Цас ороод хүйтрээд байдагХоёр хүү маань гутал, хувцас муутайяана дааӨнөөдөр баслидэх юмгүй үлдсэнЖоохон гурил зуураад гамбирчболов хайраад идэхээ мэдэх байгаа даа гэж бодовӨөрийнх нь энэ муу ажлын гуталчхалаа сэлгээ нэхэж буй бололтой дороос чийг татаад нэглбишОдоо хэдхэн хоног гүрийвэл цалингийн бараа харнаЯмарчгэсэн энэ сар хоёр хүүдээ өвлийн гутал авч өгнөТэгээд үлдсэн мөнгөөр нь хоол ундаа залгуулна даа гэж бодлооИнгэж бодож яваад нэг машинд…
Цас малгайлан орсоорлбайлааЭнэ цаснаас болсон уу бүү мэд машин тэрэгний түгжрээ хэрээс хэтэрлээХаа сайгүй дуу дохиогоо хангинуулсан машин тэрэг шаваастайХотын гудамжинд улаан гэрлээ улалзуулсан машины цуваа хаа сайгүй түгжирчээЯг ийм үед хорвоо дэлхий ямар давчуу санагддаг гээчХонгороо хог хийж түрдэг ногоон сав, шар хантаазтайгаа өдөржин гудманд түгдгэнэлээЦас цэвэрлээдчшальсангүйУгаас цэвэрлээдчяах юм билээНэмээд ороод, нэмээд ороод байгаа юм чиньЭнэ их урт гудмуудыг яая даа гэж бодохМаргааш өглөө үүр шөнийн заагаас эхлээд энэ их цастай үзэж тарна даа гэж сэтгэл шулууднаДэмийлмашин тэрэгнийхээ цонхоор хүмүүсийн хаях ганц нэг тамхиныиш, чихрийн цаас, бохины хайрцаг зэргийг цасанд даруулахаас нь урьтаж хамсан болж өдрийг өнгөрүүлэвҮнэндээ Хонгороод ажил хийх боломжчбайсангүй, хүсэлчтөрсөнгүйАмралтын өдөр тул гэртээ үлдээсэн хоёр хүүдээ санаа зовсоор байлааЦас ороод хүйтрээд байдагХоёр хүү маань гутал, хувцас муутайяана дааӨнөөдөр баслидэх юмгүй үлдсэнЖоохон гурил зуураад гамбирчболов хайраад идэхээ мэдэх байгаа даа гэж бодовӨөрийнх нь энэ муу ажлын гуталчхалаа сэлгээ нэхэж буй бололтой дороос чийг татаад нэглбишОдоо хэдхэн хоног гүрийвэл цалингийн бараа харнаЯмарчгэсэн энэ сар хоёр хүүдээ өвлийн гутал авч өгнөТэгээд үлдсэн мөнгөөр нь хоол ундаа залгуулна даа гэж бодлооИнгэж бодож яваад нэг машинд шүүрээ бараг дайруулах дөхлөө.
–“Чи түгжирч ядаж байхад хөдөлгөөнд битгий саад болоод байгаач, ороод байгаа энэ их цасыг чи яаж цэвэрлэж барах юмХудлаа ажил хийсэн дүр үзүүлээд” гэж хэн нэгэн омогдовЖолоочийн хэлсэн энэ үг түүний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчээИнгэж тэгсээр байгаад өдөр өнгөрөх нь тэрХонгороо багадаа гэрийнхээ цасыг унагах их дуртай хүүхэд байж билээГэтэл одоо их хотын гудамжны цас арилгаж, хог шүүрддэг хүн болжээЭнийг одоо мэргэжил гэх нь хаашаа юм хувь тавиланлюм биз дээТүүний амьдрал бусдынладил сайхан эхэлсэнАнгийнхаа нэг хүүтэй сууж хурим найр хийж сумандаа сайханламьдарч байсанГэтэл талийгч нөхөр нь гэв гэнэт юу хатгасан юм хотод очиж ажиллаж амьдаръя, энэ хөдөө бөглүү газар олигтой ажил олдохгүй юм,
айлд байгаа мал өсдөггүй гэж үнэн юм байна гэсээр цөөн хэдэн малаа зараад хот бараадсан түүхтэйГэтэл юу болов амьдарсанчюмгүй эр нөхөр нь амьдралаас буцжээЁстой юучгэхэв дээХаа байгаа мянган бээрийн газраас нүүж ирээд улаан нялзрай хоёр хүүхэдтэйгээ түм түжигнэж бум бужигнасан хот хүрээ газар орхиод
тэнгэрийн орноо одсон тэр залууд гомдохчхаашаа, гомдохгүй гэхчхаашааГэхдээ хүний дайтай амьдрах хүсэл дүүрэн
халуун сэтгэлийг нь мэддэг байсан ханийнх нь хувьд хайрлахгүй байхын аргагүйСанан дурсаж, халуун нулимсаа урсган урсган багтравч хорвоогийн жамыг яалтайв дээХарин хаачочиж Хонгороо энэ бүхнийг эрэгцүүлэн бодож иймчбайх ёстой, тиймчбайвал сайхан гэж оройгүй хүсэл, ёроолгүй шуналд автаж өөрийгөө зовоогоод байдаггүйЗөвхөн энэ амьдрал иймлбайсан иймлбайна гэж хувь заяатайгаа эвлэрсэн хүлцэнгүй хүүхэн учраас өөрийгөө болоод өрөөлийг зовоох нь бага билээТүүнээс хүний хүсэл, шунал барагдах бишдээТэр элдэв юм бодолгүй үхсэнээс үлдсэн юм гэж хоёр хүүхдийнхээ төлөө амьдарч явдаг нэгэнОройхон гэртээ ирвэл хоёр хүү нь басчгэж аяга хоол хийгчээ аядаж ээжийгээ гал хөстэй угтлааХийгээд гавьсан ажилгүй хэрнээ тэр өдөр Хонгороо толгойгоо даахгүй болтлоо ядарчээУчир нь ирэх өдрүүдийн дуусаж дундаршгүй ажил хөдөлмөр энэ цастай хамт малгайлан орж байгаагаар төсөөлөгдөж маргааш дахиадлмаргааш,
дахиадлгэх шиг уйтгартай саарал өдрүүд үргэлжлэх учраас ийнхүү ядарсанчбайж мэднэАмт шимт таарууханчгэлээ хоёр хүүгийнхээ хийсэн хоолноос идэж өдрийн алжаалаа тайллааМиний хоёр хүү одоо удахгүй том эрс болцгооно зүтгэжлбайяУул шиг том эрс болж ээжийнхээ гарыг амраах өдөр ойрхон ирсэн мэт санагдахад цээжинд нь нар мандах шиг
хорвоо инээмсэглэх шиг тийм их баяр төрж аньсага нүдээ хааяа чийгтүүлдэг билээӨдөр цас ороод дааруулаад байсан гутал нь гэртээ ирээд үзвэл ханзарчээХонгороод ажлаас нь гутал өгөх ёстойГэхдээ хугацаа нь арай болоогүйТэр болтол аргалъя гэж бодоод хуучин
шар цавууныүлдэгдлээр гутлаа наахаар оролдож суулааГурав, тавдугаар ангид сурдаг хоёр хүү нь ээжийнхээ гутлыг наалцахаар наана цаана нь бөртөлзөнөТом хүү нь –“Бичгэсэн гутлаа наагаад авъя, миний гуталчбас ханзарч байна лээ” гэлээ.
–“Ээж нь саяхан нааж өгөө биздээ”.
-“Харин тийм ээ багадсан учраас цавуудаадчнэмэргүй байна” гэж хэвлүүхэн өгүүлэв.
-“Хоёр гурав хоноод ээжийнх нь цалин бууна тэгэхэд ээж нь хоёр хүүдээ дулаан гутал авч өгнө” гэвБага хүү: -“Таны гутал бас муудсан байна тачбас гутал авах уу”.
-“Ээжийнх нь ажлаас гутал өгнө тэгэхээр миний хоёр хүү дулаан гуталтай болоход болно” гэж хариуллааИйнхүү хоёр хүүтэйгээ гангар гунгар гэсээр эртхэн унтахаар хэвтлээӨглөө ээж нь тогтмол дөрвөн цагт босдог тул ийнхүү энэ гурав эрт унтаад сурчихжээИх хотын чимээ шуугианаас хол
гэр хорооллын захад барьсан дөрвөн ханатай гэр нь дулаахан ээж хүү гурав гэрлээ унтрааж амрахаар хэвтлээНоход хуцаж их хотод бус төрсөн сумандаа байгаа мэт сэтгэгдэл Хонгороод ирсэн цагаасаа хойш бодогддог билээӨнөө хэр тэрлянзаарааХонгороо зүүдлэвАрван жилд хамт сурч байсан охид нь улаан, шар, ногоон өнгөтэй өндөр өсгийтэй гуталнууд үзүүлж энэ нь дулаахан,
энэ нь бөх, энэ нь чамд зохино гэхчлэн ам уралдан өмсөж үзэхийг шаардацгаах ажээХонгороо ангийнхаа охидоос шар цавуугаар наасан гутлаа нуухыг оролдоод байх юмГэтэл шар Нараа гэх адтай охин нуусан гутлыг нь олж илрүүлэн охидод үзүүлж шоолон инээлдэж байх юмАшгүй нөхөр нь гарч ирэн энэ нь чамд тохирно гээд өндөр өсгийтэй шар гутал сонгож өгөвЭнийг чинь өмсөөд би яаж цас цэвэрлэх юм
гэж нөхөртөө тунирхаж байгаа нь тов тодхонГутал нааж байгаад унтсан болохоор ийм хачин балай зүүд тодоос тод зүүдэлжээҮүр цайх яагаачүгүй боловч түүний босох цаг болжээТэрээр сэрсэн даруйдаа зүүдэлсэн зүүдээ бодож ганцаар баахан инээвБи гуталтай болж байхаар хоёр хүүг маань гуталтай болгохгүй дээ гэж зүүдэндээ үнэмшивИйн бодсоор тэр үнэгэн харанхуй цагаар ажилдаа явж байлааМаргааш орой нь ажлаа тараад гэртээ ирвэл хоёр хүү нь бөөн баяр хөөр угтлааТэдний сургууль дээр “Дэлхийн нар” хүмүүнлэгийн байгууллагынхан ирж
амьдрал ахуй тааруухан хүүхдүүдэд гутал хувцас тараажээЭнэ буяны хандивт хоёр хүү нь өртөж сайхан гуталтай болжээИйм чанартай хоёр гутал авахад ээжийнх нь сарын цалин хүрэхгүй гэдгийг мэдээд тэр учиргүй их баярлавЗүүд зөнтэй гэж үнэн ажээЭэжийн зүүд биелжээБиелэх биелэхдээ хоёр хүү нь гуталтай боллооОдоо Хонгороод гутал бодох шаардлага гарахгүйМаргаашаас тэр санаа амар олны хөлөөр дагтаршсан цасыг ховхолж цэвэрлэнэУлаанбаатар хот
Зохиолч: Магваны Эрдэнэбат