Бүтэмжийг бид Бүүеэ гэцгээхЯмар учиртайг хэн мэдлээ, өдий болтол авгай аваагүйТавь шүргэж байгаа гэхэд тэн тан алхалсан чийрэг нэгэнИйм нэг бодь эр сумын төвийн зүүн талд ганц гэрээр аж төрдөг байлааХашаа нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн , дээр үеийн ламын хашаа гэсэн үгШирхэг чулуучүл үзэгдмойЗаг, аргал түлшээ цэмцийтэл хураагаад бүтээчихнэБагш бид хааяа тэднийхээр орохУнд устай, элбэг дэлбэг сайхан айлНэг өдөр тэднийд хөдөөний нэг хөгшин ирээд өнчин хурга өгчихөөд явжээТүүндээ Бүүеэ Хонигой гэж нэр өгөөд…

Манай сургуульд Бүтэмж нэртэй нэг багш байхЖараад оны үе юмааГэртээ ганцаар дөрвөн ханатай товхийсэн хөөрхөн гэрээ өндөр мөртэй шалан дээр барьчихнаТэрээр бага ангийн багш хүнШавь нар нь сурлагаар тун дориун , биеэр намхан тул шавь нараасаа нэг их ялгарахгүйТэдний ангид биерхүү өсгөлүүн хэдэн хүү байхЗаримдаа сурагчдаа гэрээр давтуулнаХэд хэдээрээ суучихсан тоо бодож, ном уншиж байх нь их хөөрхөнХүүхдүүд багшдаа хачин дотноАмралтын өдөр хэдүүлээ аргал түүж ирээд багшийндаа өгчихнөХөдөөнөөс эцэг эх нь сүү хоормог дөхүүлнэБүтэмжийг бид Бүүеэ гэцгээхЯмар учиртайг хэн мэдлээ, өдий болтол авгай аваагүйТавь шүргэж байгаа гэхэд тэн тан алхалсан чийрэг нэгэнИйм нэг бодь эр сумын төвийн зүүн талд ганц гэрээр аж төрдөг байлааХашаа нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн , дээр үеийн ламын хашаа гэсэн үгШирхэг чулуучүл үзэгдмойЗаг, аргал түлшээ цэмцийтэл хураагаад бүтээчихнэБагш бид хааяа тэднийхээр орохУнд устай, элбэг дэлбэг сайхан айлНэг өдөр тэднийд хөдөөний нэг хөгшин ирээд өнчин хурга өгчихөөд явжээТүүндээ Бүүеэ Хонигой гэж нэр өгөвХойтон Хонигой том биетэй, мяндас шиг намирсан гоёмсог мөнгөлөг үс ноостой сайхан төлөг болов ооСургууль руу эзнээ дагаад хүрээд ирэхСургуулийн гадна эзнээ хүлээгээд хэвтэж байснаа баруун жалганд очоод өвс ногоо чимхэлнэХичээл тарахыг андахгүй, майлсаар гүйгээд ирнэХүүхдүүдийн чихэр боовыг торжигнотол идчихнэХонь, эзэн хоёр зэрэгцээдлгэр өөдөө явахыг харахад нэг их өхөөрдмөөр ,

Хэдэн жилийн дараа Хонигой лагс том биетэй, шигүү мяндсан зогдортой сайхан эр хонь болж билээЗаримдаа сумын төв дээгүүр хаа хамаагүй явж харагдахЭзнээ дуудахлаар хар барааны газраас шогшоод ирнэМал махны үеэр зарим хүн Бүүеэгээс хонийг нь худалдаж авах гэж шалнаТомчүнэ хаянаБүүеэ халгаахгүй, бүдүүн шарын үнэ өгсөнчби хонио зарахгүй ээ,

хэн хэндээ хань болоод байж байх нь сайхан байдаг юмаа гэхСүүлдээ хүмүүсчшалахаа больсон бололтойЖинлүүр дээр тавивал лавтайяа хоёр гурван төлөгний жин татах байхХонигой мушгирсан том эвэртэй, данх шиг сүүлтэй, хар нүдэн ирэгНэг удаа түүн рүү нохой дайрахад гасалтал мөргөсөн гэдэгХааяа төрхгүй хүүхэд чихэр боовхоноор хуурч байгаад барьж аваад мордчихноБүүеэг үзэхлээр Хонигой хурдаараа цогихтой зэрэг нөгөө хүүхэд пидхийгээд ойчихАнгийнх нь хүүхдүүд Хонигойг их өмөөрнөТэр хоньчтэднийг сүрхий сүрхий таньж чих хоолойгоо маажуулж зогсох дуртайБүүр хожим нь Хонигой биеэ даахаа болиод гэрийнхээ гадаа өвс тэжээл,

элдэв боов талххан идээд хэвтэж босож байдаг болж билээБүүеэ хонио хүүхэд шиг эрхлүүлнэХоорондоо хэл амаа ойлголцдогчюм уу гэмээрТэр нэг өглөө ангийнх нь хүү , охин хоёр багшийндаа иртэл Хонигой гэрийнхээ хаяа дэрлээд үхчихсэн байхтай таарчээОхин нь эхэртсэн дуугаар “Багшаа Хонигой өнгөрчихсөн байна шүү дээ” гэж хашхиравБагш дээлээ дутуухан ханцуйлаад гарч иржХэсэг харж зогссоноо буцаж ороод өөрийнхөө дээлээр бүтээчихээд цааш эргэхдээ нүдээ арчиж явсан гэдэгМал хүн хоёр ижилсэнэ гэдэг сэтгэл уярмаар сайхан байдгийг энэ түүх өгүүлнэм билээМал эзнээ, малгай толгойгоо гэдэг аргагүйлүнэн юмааЭХархүү

Similar Posts