Миний дүү хөнжилөө толгой дээгүүрээ битүү нөмрөөд хэвтэж байгаарайЭгч нь хурдхан шиг яваад гал түлчих юм олоод ирье гээд Сонор охин амнаасаа уур савсуулан хүйтэн гэрээс гаран явлааСонор хаашаа явах хаанаас юу олохоо мэдэхгүйчшөнийн 00 цаг өнгөрч байхад гэрэлтүүлэг байхгүй хашаа хороогүй энд тэнд нэвсийсэн хэдэн гэрээр баримжаалан уулнаас уруудсаар хотын зах руу чиглэн алхавШөнийн 03-н цаг өнгөрч байхад Цолмон 2 гартаа жижигхэн шуудайтай нүүрс, мод барьсаар гэрт үлдсэн 2 жаахан охин дүүдээ санаа нь зовон өндөр дэнж өөд амрах завдалгүй алханаАмьсгаагаачдарах сөхөөгүй гэртээ орж ирээд…

-Миний дүү хөнжилөө толгой дээгүүрээ битүү нөмрөөд хэвтэж байгаарайЭгч нь хурдхан шиг яваад гал түлчих юм олоод ирье гээд

Сонор охин амнаасаа уур савсуулан хүйтэн гэрээс гаран явлааСонор хаашаа явах хаанаас юу олохоо мэдэхгүйчшөнийн 00 цаг өнгөрч байхад гэрэлтүүлэг

байхгүй хашаа хороогүй энд тэнд нэвсийсэн хэдэн гэрээр баримжаалан уулнаас уруудсаар хотын зах руу чиглэн алхавШөнийн 03-н цаг өнгөрч байхад Цолмон 2 гартаа жижигхэн шуудайтай нүүрс, мод барьсаар гэрт үлдсэн 2 жаахан охин дүүдээ санаа нь зовон өндөр дэнж өөд амрах завдалгүй алханаАмьсгаагаачдарах сөхөөгүй гэртээ орж ирээд яаран сандран галлавГал дүрэлзэнасаад ирэхэд нимгэн зуухны олон нүх сүвээр дүрэлзэн асах галын дөл

харанхуй гэрийг ёолкны өнгө өнгийн гэрэл мэт алаглан гэрэлтүүлнэГэртээ байх хэдэн хөнжилөө бүгдийг нь дээгүүрээ давхарлан унтаж буй

2 жаахан дүүгээ сэрээхгүйг хичээн тэдний хөнжилөөс өөрийнхөө хөнжилийгчавалгүй баруун талын орон дээр нимгэн куртикаа

нөмрөн хэвтэхэд тун удахгүй хүйтэн гэр дулаан илчээр дүүрээд ирэхэд өдөржин оройжин авто угаалгад амрах чөлөөгүй ажилласан Цолмон нойрондоо дийлдэн унтлаа.

-Агаа агаа та хэзээ ирсэн юмТа өнөөдөр баслажилд явах уу? гэх 8-хан настай бага дүү Сондорын дуунаар Цолмон сэрлээ.

-Агаа нь өнөөдөр ажилд явна ааТэгэхгүй бол 3-лаа хоол ундгүй хэцүүднэ шүү дээ гээд орноосоо өндийн гэрээ эргэн тойрон нэг ажаад гутлаа хагас дутуу

углан гэрээс гарлааӨмнөх өдрүүдийн адил гэрээс тайван гарсан Цолмон гэрийнхээ ойролцоо дүү Сонорыгоо хайгаад олоогүй тул буцан гэр лүгээ ороод:

-Сондороо миний дүү эгч нь хаачсан юм бэ?

-МэдэхгүйӨглөө намайг сэрэхэд байхгүй байсаншдээ гэвэл Цолмон сандран эргэж гараад гэрийнхээ ойролцоо Сонороо, Сонороо гэж баахан дуудаж байгаад орж ирлээХэрэг нэглбиш болсоныг мэдэрсэн Цолмон:

-Сонор эгч нь өчигдөр чамтай хамт унтсан биз дээ гээд Сондороос лавлан асуувал:

-Таныг ирэхгүй болохоор Сонор эгч ойрхон гараад гал түлэх юм аваад ирье гээд гарсаншдээ

-Тэгээд буцаж ирсэн юм уу?

-Ирсэн ирээгүйг нь мэдэхгүйБи тэгээд унтчихсан байна гэхэд Цолмонгийн зөн совин ямар нэг муу зүйл тохиолдсоныг мэдэрч унтарч буй

гал дээр өөрийгөө нэг хэсэгтээ ирэхгүй байж магад гээд ахиухан мод нүүрс нэмж хийгээд Сондорыг гэрээсээ гарахгүй байж байгаарай гээд өндөр дэнжээс доош уруудан гүйлээХот газар очиж амьдралаа сайжруулна гээд аав, ээж нь 3-н хүүхдээ дагуулан хотод иржээГэвч тэдний амьдрал дээрдсэнгүйӨдөр шөнөгүйлаав, ээж нь ажил хийж байна гэх шалтгаанаар 3-н хүүхдээ хоолтой хоолгүй орхиж явнаҮзэгдэж харагдахгүй олон хоногоор явсан аав,

ээж нь ирэхдээ айлын хүүхдийн нүдийг хуурч буй мэт хэдэн уут боов боорцог, хямдхан атлаа олон ширхэгтэй хятад чихэр авчирнаТэгсэн байж өөрсдөө болохоор өнгө алагласан олон төрлийн согтууруулах ундаа зооглож тансаглаад…

Олигтойхон хоол ундчхийлгүй 2,3 хоногоор архидаж мөнгө нь дуусаад ирэхээр дахиадлхүүхдүүдээсээ олон хоногоор сураггүй алга болноХүүхдүүд өөрсдийгөө Цолмон, Сонор, Сондор гэж дууддагаас өөр тэднийг нотлох бичиг баримтчбайхгүйСургуульд суралгүй 1 жил гаруй хугацааг ардаа орхижээАав ээж нь үе үехэн ирээд буцдаг байсан бол сүүлдээ аав нь ганцаарханаа ирдэг боловИрэхдээ согтуу хөлчүү ирээд хэдэн хүүхдээ баахан дарамтлан зовоож байгаад алга болноАавынхаа байр байдал хэлж ярихаас үзэхэд ээж нь өөр хүнтэй суугаад тэднийг хаяад явсан ажээГэтэл энэ бүхэнд 3-н хүүхэд нь буруутай мэт авирлаж аав нь

хүүхдүүдээ харааж зүхнэИйн загнах эцгээ сүүлийн 2 сар огт ирээгүйд хүүхдүүд нэг их санаа зовсонгүйБалчир бага насны хүүхдүүдийн эдлэн байх зовлон

тэднийг аль хэдийн хэрсүү болгожээБусдын гарыг харж суух бус өөрсдөө хөдөлмөрлөн тэмцэх учиртайгаа хэдийн ойлгож Цолмон, Сонор 2 өөрсдийн биед таарсан ажлыг хийнэХүн хүлээхийн зовлонг бүгд мэдэх тул бага дүү Сондорыгоо хэзээчганцааранг нь үлдээхгүй ээлжлэн гэртээ сахиж үлддэг байвЦолмон 16-н настай, Сонор 14-н настай харин бага дүү Сондор 8-н настай ажДүү Сонорыгоо байж болох бүхийлгазраар явсан боловч түүнийг олсонгүйЦолмон гэр лүгээ буцах гэтэл түүний нүдний буланд цагдаагийн газар гэх хаягтай саарал 3-н давхар байшин тусах нь тэрЭнэ газар луу ороод үнэн учираа хэлээд тусламж гуйвал туслах болов уу гээд хэсэг бодон зогслооЦолмонд эргэлзэх шалтгаан байсан юмОлон сарын өмнө аав нь агсан согтуу тавин дүү нартай нь хамт зодон байхад ойролцоо явсан эргүүлийн цоохор машиныг зогсоон тусламж гуйхад 2 цагдаа аавыг нь авч яваад

төд удалгүй буцаан гэр лүү нь явуулжээЭргэж гэртээ ирсэн эцэг нь цагдаад хэллээ гээд шөнөжин Цолмонг толгой дээрээ сандал өргүүлж зогсоосонГэхдээлЦолмонд цагдаагийн газар луу орохоос өөр сонголт байсангүйЖижүүр цагдаа түүнийг угтан аваад хэрэг зорилгийг нь сонсож 2 давхарын … тоот хаалга зааж өглөөЦолмонг өрөөндөө угтан авсан байцаагч түүнийг нэг их тоож байгаа шинж алгаШирээн дээр овоорсон олон цаасыг дэргэд байх урагдаж салбаасан хайрцагтай цаастай хольж солих үйлдэлдээ

ихлнухацтай хандах ажээДүүгээ алга болсон талаар Цолмон нулимс дуслуулан ярихад байцаагч түүн рүү үе үехэн итгэл муутайхан харнаЦагдаагийнхурц ширүүн харцнаас бяцхан хүү дальдчин хэлэх үгсээ эвлүүлж ядан гацаж ээрэхэд үл тоосон хоолойгоор:

-Тэгээд юу болсонЦааш нь ярь ярь гээд бичиг цаастайгаа үргэлжлүүлэн зууралдсаар…

Цолмон арай ядан ярьж дуусгаад тусламж хүсэн ирсэн хүний амнаас итгэл найдлага горьдон нэлээн суусан боловч өнөөх цагдаа ямарчтэмдэглэл үйлдээгүйгээс гадна хүү рүү тоожчхаралгүй:

-Алга болоод удаагүй юм байнашдээ тээГэртээ очоод хүлээж байУдахгүй ирчих биз гэсээр хүүг дагуулан гарч хаалгаа түгжээд гарах зүгийн эсрэг тийш өөр нэгэн хаалга руу орчихлооӨөрт нь тохиолдсон явдалыг үл тоосон цагдаагийн байр байдлыг сайн ойлгоогүй хэдийчсүүлд хэлсэн үгнүүд сэтгэлийг нь жааханчболтугай тайвшируулавМагадгүй эргээд очиход Сонор дүү нь ирсэнчбайж болох юмДэлгүүр орж граммын мах, тос аваад хариулт мөнгөндөө тааруулан дундаж үнэтэй гоёмсог 2 мөхөөлдөс аваад гэр лүгээ яаран алхавХүүхдүүдийн амьдардаг нутаг дэвсгэр хотын зүүн хойд захад байдаг бөгөөд тэнд нийгмийн доод давхаргийн болж бүтэхгүй бүхэн нэгэн дор зэрэгцсэн газарМашин тэрэг явах байтугай хүн амьтан явахадчтөвөгтэйЦолмон гэр лүгээ чиглэн саад бартаа дунд өөрийн гаргасан жимээр дөхсөөрТүүний бодолд дүү нараас нь өөр юучүл бодогдоноХалаасандаа нандигнан хийсэн мөхөөлдөсөө үе үехэн байгаа эсэхийг шалган тэмтэрсээрХэдий хэцүүхэн амьдрал туулж яваа боловч хүүхэдлюм хойно

дүү нар нь амттан идэхийг хүсэж буйг мэддэг болохоор тэднийгээ ямар их баярлан догдлохыг төсөөлөн урагш алханаТүрхэн амс хийдэг хадны толгод цухуйсан хэсэгхэн газартаа зогсож амьсгалаа даран их хотын зүг санаа алдан хараад гэрийн зүг харц илгээтэл навсайж сэмрэн унах

дөхсөнчгэлээ сэтгэлд нь дотно дулаахан санагддаг өнөөх муу гэр нь харагдсангүйГэр байсан тэрүүхэн тэнд нь харлаж тодорсон үнс нурамын дүр төрх уугиад дуусаж

буй аргал хомоолны гэмээр татран байх утаа харагдаж Цолмонгийн зүрхэнд аюулын хар дохио дүнгэнээд явчихлааГар лүгээ орь дуу хадаан гүйхдээ граммын жаахан мах, тос нь огцом хүчтэй хөдөлгөөнд гараас нь алдран хол шидэгдэн хаягдавЮучүгүй шатаж үнс нурам болсон гэрийнхээ буйрын өмнө өвдөг сөхрөн суугаад 2 дүүгээ хичнээн их дуудавч түүн дээр тэдний хэн ньчирсэнгүйХавь ойроос тусламж хүсэн орилоодчтусыг олсонгүйНулимсаа тогтоон барьж чадахгүй доош уруудан уйлсаар гүйлээХаа хүрэх гэж юу хийх гэж яваагаачмэдэхгүй зүгээрлгүйсээрБодол санаагаа цэгцлэх чадваргүй жаахан хүүхэд гүйсээр нэглмэдэхэд цагийн өмнө өөрийг нь үл тоон байсан цагдаагийн хаалгийг аврал эрэн тогшиж байлаа1-р хэсэг төгсөв.

Similar Posts