Бид 3 амьдралын хатууд нухлагдан өссөн хүүхдүүд шүү дээЧи өвлийн хүйтэнд нөмрөх зузаан хөжилгүй Монгол гэрийн хананд өлгөдөг хөшигийг дээгүүрээ тохон биесээ тэврэн өглөөтэй золгож үзсэн үү? Хамгийн гоё нь юу гээчТооноор туссан тэр жаахан нарны тусгалд ээлжлэн бүлээцдэг тэрлдулааханыг бид хэзээчмартахгүйИдэх хоолгүй олон хонохдоо хүмүүсийн гадуур хаясан мах ясны үлдэгдлээр хооллож үргэлж хаалга руу ширтэн…..

Сондорыг захиалсан Герман үйлчлүүлэгчийн итгэлийг алдахгүйг хичээсэндээ Номин багш дээр байх хэдэн

охидоос царай зүсээрээ Сондор луу дөхсөн нэгэн охиныг Дарь-цэцэг хил давуулан нисгэх боллооНомин сонгогдсон охиныг дагуулан гарч ирэхэд хаалганд тулан зогссон микро машины арын хаалгаар бяцхан охинд агаар салхиар ганц секундчболтугай амьсгалах боломж олголгүй шуудлоруулчихавҮүнийг харж зогссон Цолмонгийн тэвчээр алдран бүгдийг алаад хаячихмаар санагдах боловч хүслээр болдоггүй хорвоод шүд зуун тэсэхээс өөрийг яахан чадах билээ дээБодолдоо шаналан байх Цолмонг яах хийхийн завдалгүй Номин сугадсаар машин руу дагуулан орлооМашины урд суух том биетэй 2 залуу Номинг үл тоон балай солиотой зүйл ярин тачигнатал хоорондоо инээх нь энэ сүлжээнд Номин нэг их том суудал эззлдэггүйг харуулнаБолжлөгвөл Номингоор шоглочих санаатай элий балай донжтой үг шидчихнэТэр бүрт Номин тохирсон хариу илгээсээр…

Дүүгийнхээ хойноос явж буй болохоор Цолмонд хэн хүнээс айх айдас огт байсангүйДүүгийнхээ байгаа байрлалыг мэдэхлюм бол

яаж хийж байгаад авч зугтах талаар бодол тээн явахад урд талын суудал дээр суух залуусын нэг аль хэдийн түүнийг Цолмон гэж таньчихсан явж байлаа.

-Номин багш гуай нэг жаахан охиныг хамар доороосоо алдчихаад одоо хүртэл сураг гаргаж чадахгүйлявна уу дааАль эсвэл биднээс урваад санал бодол нь биднийгээ дэвсчих гээд заль мэх хайгаад байна уу??? гээд

урд талынхаа толинд Номин руу цоо ширтэн харцандаа айхтар их хорсол тээн хариу нэхвэл Номин:

-Чи одоо юугаа солиороод байгаа юмХэлж ярих үгээ бодоорой.

-Чиний, миний санаа хэн нь хэнийгээ идэхийг удахгүй харна аа гэж шүд зуун хэлчихээд жолоо барин байх залууд хандаж:

-Машинаа зогсоо… гэхэд жолооч залуу нэгдүгээр эгнээ рүү жолоогоо мушгих гэтэл жолооны хүрдэн дээр гараа тавьж эргэхийг хориглон:

-Яг одоо зогс гээд ширүүхэн хэлэхэд жолооч түүний үгээр тоормоз гишгэн зогслооХойно нь явж байсан машин эгээтэйлмөргөчихсэнгүйХажуугаар нь өнгөрөхдөө ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй зөрч өнгөрлөөӨнөөх эр уг машиныг гэрлэн дохио хүртэл ажиглаж улмаар

цааш Сансар луу эргэсэний дараа төв замаас урагш эргэхийг хориглосон тэмдэгтэй туслах зам руу машинаа оруулахыг үүрэгдэвУг тэмдэгтээр ороод байшингийн аркаар улаан гэрэл анивчуулсаар алга боллооӨөрийн сууж явсан бүхээгтэй машины огцом ширүүн хөдөлгөөн хийгээд урд сууж яваа залуусын учир үл ойлгогдох яриа,

Номин багшийн айж байгаа хэдийчайдас гайхширалаа нуун байх царай төрхөөс учрыг үл ойлгон суух Цолмонг машинаас буулгаад өнөөх эр ар дагз руу нь хүнд зүйлээр хүчтэй цохин унагавЦолмонгийн нүдэнд оч маналзан бие нь дэлхийн эргэлтийн эсрэг тийш жингүйдэн унах шиг болоход Номин багшийн:

-Болиоч дээ та нар хүн алчихлаа гэх дуу сарнисаар ухаан балартан газар ойчлооНэгэн охины цогцосын бөөлжисалдам эгүүн муухай үнэр сэнгэнэсэн өрөөн дотор Номин багш урж тасдуулсан хувцасаа эвлүүлэх гэсэн боловч

бүтэн хувцас нэгээхэнчүгүй үлджээХүйтэн сэрүүн өрөөнд байх уг цогцос нь нэлээн хэдэн хоног өнгөрөөсөнийг түүнээс гарах үнэр илтгэнэ.

-Намайг яасан гэж ингэж байгаа юм бэ? Дарь-цэцэг эгчтэй намайг уулзуул гээд хичнээн орилсончтүүнд хэнчхариу өгсөнгүйХарин түүний ийн орилон хашгичин байхыг Дарь-цэцэг хэдийн сонсож камераар хянaлт тавин сууж байлааБалчир бага наснаас нь эхлэн ядуу тарчиг, өлөн зэлмэн амьдрал үзүүлэлгүй өөрийн үнэнч хамтрагчаа болгон өсгөж хүмүүжүүлсэн хүүхэн

ухаан санаагаа өөртэй нь уралдуулан итгэлийг нь алдах зүйл хийн явааг сонсож мэдээд шүдээ тачигнатал шазуур зуун түүнийг яах хийхээ оюун ухаандаа дүрслэн суунаНомин багшийн хэд хоног гуйн өөрсдийн бохир заваан ажилд оруулах гээд зүтгүүлж байсан Амарсайхан гэх залуу мөн чанартаа тэдний хайн байсан Цолмон хүү байсныг машинд явсан эр хараад шуудлтаньсан ажээСонор, Сондор охидыг 2 сарын турш Дарь-цэцэг авгайтай хамт ажиглаж судалсан хүн таних нь ойлгомжтойСондор охин алга болсонОр сураггүй алга болно гэдэг анхнаасаа сэжиг бүхий байжээТөд удалгүй ийм асуудал үүссэн нь тэдэнд эргэлзээ төрүүлсэнгүйТэдний машины араас сэжиг бүхий дагуул явж байхыгчдөнгөж хөдлөөд анзаарч эхэлжээНэгэнтлтэдний хийж буй бүхэн цагдаагийн хараа хяналтанд орсон нь ойлгомжтой тул Номин багшийн байрлаж байсан байшинг цаг алдалгүй шатааж баримт нотолгоог устгах хүндхэн ажилтай боллооЦагдаа тусгайгийн хамсаатан болсон Номин багш, Цолмон 2-ыг ул мөргүй яаж устгахаа тэд маш сайн мэдэж байвГэтэл хөөрхий хүү Цолмон өөрийгөө хэн нэгэний туршуул болсоноо мэдээгүйл явааОрхигдсон ертөнцөд төрж өссөн хүмүүсийг

Монголын цагдаа үл тоон байх байдалаас итгэх итгэлээ гээж зулай, зулай дээр нь гишгэлэн төрсөн дүү нараа гэсэн ахын сэтгэлээр эр зориг тэмүүлэлээрээ ингэх юм гэж хүү яахан мэдэх билээСондор охин хотын төвд гэрийн эзэн зураач Минжмаа эгчийг гэхээс илүүтэйгээр амлалт өгөн явсан Цолмон ахыгаа

Сонор эгчтэй нь хамт ирж байгаагаар өдрийн турш хэдэн янзаар ургуулан бодож төсөөлөн өрөөний 2 талын цонх руу ээлж дараалан ширтэж хүлээнэИйм маягаар 3 хоног болоход ах, эгч нь хамт битгий хэл ах ньчирсэнгүйМинжмаа эгчээсээ асуухаар:

-Ах нь удахгүй ирнэ ээлгэнэСондор охиныг харах бүртээ айхтар хүмүүсийн гараас мултран зугтаж чадсан хувь тавиланд нь баярлаж талархаад барамгүй тийм ихээр Минжмаа баярлаж бас өрөвдмөөр…

Бүсгүй хүний мэдрэмтгий зөн совин нь бяцхан охины ирээдүйг мэдрээдчбайх шигЭнэ жаахан охин өнчрөн үлдэх болвол

түүний аав, ээж, ах, эгчийн хайр энэрлийг орлуулан дүүргэж чадахгүйчгэлээ өөрөөс нь өөр илүү ихээр хайрлах хүн байхгүй гэдгийг хамт байсан 3 хоногт ойлгож байлаа.

-Ахмад Ганбаярын буруутай шийдвэрийн үр дүнд сэжигтэй хүмүүсийг ор сураггүй алдсанХохирогчдын тоочнэмэгдсэнУг мөрдлөгийг хариуцан ахлаж байсан ахмад Ганбаяр мөрдлөгийн явцад дагаж явсан машинаа алдсанМөн хэргийн нотлох баримтын эх үүсвэр зуслангийн 3-н давхар байшин шатаж ул мөр устгагдах эрсдэлийг урьдчилан тооцоолж чадаагүй

гэх мэт олон шалтгаанаар Сонсдог Болор гэх нэртэй нууц ажилтан Ахмад Ганбаярыг буруутгаж түүнийг тус хэргийн сэжигтэн байх магадлалтайд тооцож хоривАхлах дэслэгч Нямсар хэргийг цааш үргэлжлүүлэн мөрдөн шалгах албаны ахлагчаар томилогдов.

-Номин би чамайг үзэн ядаж байна.

-Уучлаарай гээд хивсэрхүү хүнд ширэн зүйлд толгойноосоо бусдыг далдлан хүлүүлсэн Номин эхэр татан уйлж уучлалт гуйхаас өөрийг хийж эс чаднаЦолмончмөн адил хүлээстэй байх бөгөөд амьд үлдсэн бага дүү Сондорыгоо эсэн мэнд үлдэж буйд сэтгэл нь багачболтугай тайтгарна.

-Цолмон… Цолмооон танай дүү Туяа яг чам шиг хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй их гүргэр охин байсан.

-Надад Туяа гэж дүү байхгүйЧи андуураад байна.

-Туяа бишээБи ингэж дуудсаар байгаад сурчихажДүү Сондор чинь үнэхээр чанга охин байсанТиймдээлбиднээс зугтаж чадсанТанай дүүгээс өөр хүн тэгэж чадахгүй ээ!!! гэх үгсийг сонсоод Цолмонгийн харцны тэртээ гүнд дүүгээрээ бахархах бахдалын жаахан оч асаж гүнзгийхэн амьсгаа аваад:

-Бид 3 амьдралын хатууд нухлагдан өссөн хүүхдүүд шүү дээЧи өвлийн хүйтэнд нөмрөх зузаан хөжилгүй

Монгол гэрийн хананд өлгөдөг хөшигийг дээгүүрээ тохон биесээ тэврэн өглөөтэй золгож үзсэн үү? Хамгийн гоё нь юу гээчТооноор туссан тэр жаахан нарны тусгалд ээлжлэн бүлээцдэг тэрлдулааханыг бид хэзээчмартахгүйИдэх хоолгүй олон хонохдоо хүмүүсийн гадуур хаясан мах ясны үлдэгдлээр хооллож

үргэлж хаалга руу ширтэн аав ээжийгээ итгэл алдахгүй хүлээх сэтгэл байсан.

-Дараагийн төрөлдөө би та 3-т заавал буян хийх болно ооБи өрөө төлнө өө гээд өнөөх муухай заваан үнэр гарсан зүг харц илгээж уртаар санаа алдаад Номин:

-УучлаарайЦолмонТэнд хэвтэх цогцос гээд цааш үргэлжлүүлэн хэлж зүрхлэхгүйчимээгүйхэн болоход Цолмонгийн нүднээс нулимс урсан гарлаа9-р хэсэг төгсөв.

Similar Posts