Тэртээ 2000-аад оны нэгэн зуны аав маань 6 хүүхэдтэйгээ үлдэж хүндхэн ачаа үүрэх ёстой болсонМиний ээж их нямбай ажилсаг сайн хүн байсан гэдэгХарин аав маань жинхэнэ эр хүний тэвчээр, хатуужил зааж 6 хүүхдээ гарыг нь ганзганд хүргэх хариуцлагатай үүрэг хүлээж үлдсэн юмХарин Аав маань хүүхдүүдээ дээд боловсролтой болгох ганцханлзорилго тавьж тэрнийхээ төлөө тууштай зүтгэж зорилгодоо хүрсэн гэж ярьдагТүүнээс мөнгө хадгалж гэр орон бэлдэж өгч чадахгүй гэж ярьдаг байсанТүүний ганц найдвар нь энэхүү зил-130 автомашин байсан юм..
Хүний амьдралдаа хамгийн чухал зүйл юу байсан, юу байхыг хүн өөрөөлтодорхойлдог байхАлтай нутгийн баруун хязгаарт уулсаар хүрээлсэн буйдхан сууриндаа хүүхэд насандаа булгаас усаа зөөж түлээгээ бэлтгэж,
гэрээ цэвэрлэж найзуудтайгаа тоглож аав ээжтэйгээ элэг бүтэн аз жаргалтай амьдарч байлааТэр үед бүхлзүйл энүүгээрээ байх юм шиг санаж явсан байхТэртээ 2000-аад оны нэгэн зуны аав маань 6 хүүхэдтэйгээ үлдэж хүндхэн ачаа үүрэх ёстой болсонМиний ээж их нямбай ажилсаг сайн хүн байсан гэдэгХарин аав маань жинхэнэ эр хүний тэвчээр, хатуужил зааж 6 хүүхдээ гарыг нь ганзганд хүргэх хариуцлагатай үүрэг хүлээж үлдсэн юмХарин Аав маань хүүхдүүдээ дээд боловсролтой болгох ганцханлзорилго тавьж тэрнийхээ төлөө тууштай зүтгэж зорилгодоо хүрсэн гэж ярьдагТүүнээс мөнгө хадгалж гэр орон бэлдэж өгч чадахгүй гэж ярьдаг байсанТүүний ганц найдвар нь энэхүү зил-130 автомашин байсанАав маань дүүгээсээ бараг шинээр нь авсан сайхан машин байсанМанай сумд хэдэн сайхан зил 130 байж билээӨглөө босоод ирэхэд хоол ундаа хийж аваад тээвэрт яваад шөнө ирдэгБи 3 ахтай бид дөрөв гэрээ цэвэрлэнэ 2 эмэгтэй дүүгээ халамжилна
аавдаа тусалж машиныг засалцана гээд хуваарь гаргаад ажлаа хийж бүгд аавынхаа машиныг унаж анх машин унаж сурсанБид 2000-аад онд ар араасаа аймаг руу 10-н жилд, хот руу оюутан болж аав цэнхэр машин зил -130 хоёрын нөр их ажил эхэлсэн дээЭнэ хоёр маань зогсолтгүй зүтгэж ижилдэн дасаж аавын минь хань болж байсан юмИнгээд аав зил 130 хоёр үүргээ гүйцэтгэж бид бүгд сургуулиа амжилттай төгсч тус тусын замаараа ажил хөдөлмөрөө хийгээд явсанМөн аавд маань ах, эгч, дүү хүргэчүүд байнга тусалж байсан тэр дундаа биднийг хотод тосож авсан эгч маань ихэд тусалсанБүгдэд нь чин сэтгэлээсээ бид баярладагАав маань хэд хэдэн хүнд хагалгаанд орж насны эрхээр машин барьж хол тээвэрт явахаа больж 2012 онд УБ хот руу машинаа зарчихсан байсан тухайн үедээ хэнчюучбодоогүйСаяхан 2018 онд бид ахан дүүсээрээ цугларч уулзалт болж гол усны баяраа хийсэнҮүн дээр олон сайхан дурсамж хөвөрсөн түүн дотор аавын маань машины тухай яригдсан тэр цагаас хойш аавынхаа машиныг олж авья гэж 2 жил улсын дугаар нь хөөж хайгаад олохгүй байлааИнгээд явж байтал өнгөрсөн өвөл манай нэг / халхын хар даваа кк / найз хар ажил дээр ирээд баахан амьдрал ярьж сууж байгаад аавынхаа машиныг хайж байгаа тухай ярьтал
сэтгэл нь хөдөлж намайг ойлгосон шинжтэй найз нь олоод өгье гээд гараад алга боловГэтэл орой ажил тарах үед би сураг гаргачихлаа чи хүрээд ир баруун салаанд байна анх авсан хүнтэй нь ярьчихлаа нэг залууд зарсан байна
би тэр залууг нисэхээс аваад гарлаа очиж үзье гээд адтай золиг шүүТэгээд шууд тэр орой нь баруун салаа орж яаран үзсэн чинь сонсмол байхаар нь гайхаад дотор нь ортол яг мөн шүүАавын хийж байсан суудал гэрэл гэгээ бүх юм нь яг хэвээрээ байлааИнгээд тэр залуугаас аавынхаа машиныг авья гэж гуйгаад
тэр залуучзөвшөөрч маргааш нь тодорхой үнээр авч Алтайд байгаа аавдаа дуулгаж зургийг нь явуулахад ихэд баярлаж нулuмс дуслууллаа гэж ахын охин надад хэлсэн байдаг юмБас нэг юм хэлэхэд манай найз аав нь жолооч гээд сэтгэл хөдлөлөөрөө зил 130 авна гэж хайсаар байгаа авчихсан шдэ /Надтай уралдах юм гэсэн ккк/ Халхын хар Даваа
Машинаа аваад ахаараа бараг 6 сар засварлуулсан олон найз нөхөд ах нар маань их тусалсанБидний амьдралд чухал үүрэгтэй байсан гэр бүлийн гишүүн цэнхэр машин маань одоо сайхан амрах ёстойУдахгүй аавдаа авч Алтайдаа очноИжий маань харж байгаа байхХүн амьралдаа хэнийг, юуг чухал гэж үзнэ түүнийгээ мөнхөд хайрлаарай.