ЖИНХЭЛНЭ, ЦАЛИНГ ЧИНЬ НЭМНЭ ГЭЖ ХЭЛЭЭД НАМАЙГ…. Би уг нь чамайг халъя гэж бодож байсан юм гэхэд Сарнайгийн цээжинд түгшүүр төрчихөвТэрээр халамцуу нүдээр захирал руу айнгуй хараад гарыг нь атгаж: -Та түрүүн намайг жинхлэнэ гэж ярьсанБас цалинг маань гучин хувь нэмнэ гэсэн шүү дээ гэлээ. -Тэгсэнлдээ. -Тэгээд? -Хоёулаа энэ асуудлыг эндээс гарч байгаад хүнгүй газар ярилцсан нь дээр байхБи жаахан сууж байгаад гарнаАраас гараад ирээрэй гэж захирал хэлээд…
Бүсгүй уртхан амьсгаа аваад өрөө рүү явж оровСаяхан төгссөн Их сургуулийнх нь үүдний танхим шиг том саруул өрөөнд арав гаруй залуус зөрүүлж өрсөн ширээний ард компьютер ширтэн суух агаад
цонхны хажууд захирлын ширээ байрлах ажээБүх ажиллагсадтай шууд харилцаж, албан хэрэг явуулахад амрын дээр бас хянаж байх гэж зориуд тэнд ширээгээ байрлуулсан болов уу гэж бүсгүй тааварлажээ.
-Би залуу хүмүүстэй ажиллах дуртайОйлголцоход хялбар байдаг гэж захирал хэлээд инээмсэглэхэд түүний цоровгор уруулны цаанаас туулайных гэмээр ёрдгор хоёр шүд цухуйвГэнэт тэрээр үзэмжгүй шүдээ санамагцаа уруулаа тас жимийгээд найрсаг байдлаа хадгалах гэхдээ мушийлааГанц дэвтэр, үзэг балны савнаас өөр зүйлгүй өргөн ширээний ард суух дөч гаруй насны захирал хэмээх эрийн хэдий палигар царайтай ч
нүд, хамар, уруул, дух гээд бүх эрхтнүүд нь томдчихсон нэглзохицолгүй, гажигч юм шиг төрх бүсгүйд айдас төрүүлж орхижээБүсгүйн бөглөсөн анкетыг захирал тун анхааралтай, шимтэн уншиж байх зуур түүний толгой доёгонон хөдлөх нь оросын “матрёшка” хүүхэлдэйг эрхгүй санагдуулсанд
Сарнай тэсэлгүй доош тонгойгоод жуумалзавОдоо захирлын тэрхүү даравгар зузаан уруул, нармагар том хамар,
бүлтгэр нүд, өргөн дух өөр хоорондоо авцалдсанчюм шиг, ямартаачнүд дасаад тиймчаймар бус харагдах болжээ.
-Сарнай, Сарнай гэж түүний нэрийг амандаа давтаад захирал асуулгыг ширээний нүд рүү чулуудахадбүсгүйн зүрх түгшин чичрэгнэж, гарын алга нь хөлөрчээЦарайд нь зовнил нэвт тодорч, уруулаа ялимгүй хазаад гараа өмнөө унжуулан атгаж зогсох бүсгүй өөд захирал духааатиралдуулан удаан ширтэвГаргаж буй шийдвэрээ хэр чухал болохыг ойлгуулах гэж угаас тэрээр хэдэн хором ус балгасан мэт дуугүй дүлэгнэн суудаг заншилтай ажээЗахирлыг санаа алдахад бүсгүйчбас даган сүүрс алдлаа.
-Чамайг ажилд авъя даа гэж захирал аргагүй шахаанд орсон мэт дурамжхан дуугараад бүсгүйн товчийг нь задгай тавьсан энгэр өөд ширтэхэд Сарнай түүний харцыг анзаарч царай нь улсхийв.
-Хэрэв ямар нэг алдаа гаргавал илүү дутуу үггүй шууд хөөнө гэж мэдОюутны ширээнээс дөнгөж гараад тиймчамар ажил олддоггүй юмИтгэл дааж сайн ажиллаарайМаргааш ажил хэрэгч хувцаслаж ирнэ биз гэж захирлыг өгүүлэхэд тэрээр өмссөн даашинзнаасаа ичингүйрэвТүүний хувьд хамгийн даруухан хувцас нь энэ байжээБаярласандаа царай нь гэрэлтсэн Сарнай атгасан гараа цээжиндээ залбирах мэт авчраад:
-Би таны итгэлийг алдахгүй ээХичээж ажиллах болно хэмээн догдлон өгүүлэвАжилд ороод анхны цалингаа авсан өдрөө бүсгүй дотроо бодож байсанчлан номын дэлгүүр рүү алхавТавиур дээгүүр өрсөн олон зуун номын өмнүүр Сарнай хэдэнтээ эргэлдэж чухам ямар ном сонгохоо мэдэхгүй, тархи нь эргэж гүйцжээТэрээр хулгай нүдээр хүмүүс рүү харж ямар ном түлхүү авч буйг ажиглавТэгээд гялгар хавтастай, үзэмж сайтай нэг номыг сонгожээМаргааш нь үдийн цайны цагаар Сарнай ая эвийг харж байгаад худалдаж авсан номоо захиралд өгөөд:
-Намайг ажилд авсанд баярласан сэтгэлээ илэрхийлж энэ номыг таньд бэлэглэж байна гээд ялдамхан инээмсэглэв.
-Ямар сайхан бэлэг вэ, баярлалаа гэж хэлээд захирал номыг аван сөхөж хэдэн хуудас эргүүлж харснаа:
-Харьж байгаад уншъя гээд ширээний буланд тавивТэр өдрөөс хойш бүсгүй ажилдаа ирэх бүртээ захирлын ширээний буланд хэвтэх ном руу сэртэсхийн хардаг боловТүүний бэлэг таалагдаагүй юм болов уу гэж битүүхэн шаналж, тэр хэрээр захирал өөртөө нь нэглтааламжгүй, хөндий, тээршаасан өнгөөр харьцаад байгаа юм шиг санагдах болжээЯдаж байхад өмнө бичиж өгч болоод байсан ажлын тайланг нь гурванчудаа буцаав.
-Сарнай гэж захирлыг орилоход тэрээр давхийн цочлоо.
-Ажлын тайлангаа өгБусад чинь өгчихөөд байхад чинийх алга гээд ширээ тогших нь түүний толгой бөмбөр болчихоод захирал цохиураар түн түн хэмээн нүдэж байгаа мэт аягүйцмаар сонин мэдрэмж төрөвЗахирал “Яасан бэ?” гэсээр түүний ард ирээд хийж байгаа ажил руу нь өнгийхөд амьсгал нь зогсчих шиг болжээТэрээр биеэ хурааж сандал руу улам шигдэхэд компьютерын дэлгэц эрээлжлэн үзэгдэж юу хийж буйгаачойлгохоо байгаад, сандарсандаа учиргүй салганав.
-Орой сууж дуусгаарай гэж захирал тун хүйтэн хэлчихээд явахад сая Сарнай амьсгал авч духандаа бурзайх хөлсөө сэм арчлааХажуу ширээнд суух бүсгүй түүн рүү харж жоготой жуумалзаад нүд ирмэвЭнэ нь юу гэсэн үг болохыгчойлгосонгүй тэрээр хариу инээмсэглэжээАжлын цаг өндөрлөхөд өрөөнд Сарнай, захирал хоёроос гадна компанийн нягтлан бүсгүй заавал хийж дуусгах ажилтай гэсээр үлджээЗахирал гарааэнгэртээ зөрүүлээд өрөөн дундуур холхиж байснаа гэнэтхэн яаралтай ажилтайгаа саналаа гээд яваад өгөвНягтлан бүсгүй Сарнайгийн хажууд ирэн сандал татан суугаад:
-Алив би харъяЮу нь болохгүй байгаа юм гээд түүний ажлын тайланг нүд гүйлгэн уншлаа.
-Болчихсон байнаМаргааш үүнийгээ дахиад өгчих гэж түүнийг хэлэхэд Сарнай:
-Яаж болох юм бэ? Өмнө өгсөн тайлан чинь байна гээд уурлавал яанаАйдас хүрчихлээ гээд чичрэх мэт мөрөө хөдөлгөв.
-Санаа зоволтгүйБи бас маргааш тайлангаа өгнөТэгэхдээ чинийхтэй хамт өгчихьеЯахчүгүйБи мэдэж байна гэхэд Сарнай түүний зальжинчюм шиг, эсрэгээрээ бодол болсончюм шиг нэглойлгомжгүй харц руу нь эмээнгүй ширтэвНягтлан бүсгүй өөрийнхөө тайлангийн хамт түүнийхийг барьсаар захирал руу очиход Сарнай айсандаа харж төвдсөнгүй, чимээ чагнаархан доош тонгойвХэдэн хором болоод захирал руу нүдний булангаар харвал тайланг нь өмнөө тавьчихсан сонин гарчиглаж байлааТэгмэгц нуруун дээрээс нь бөөн ачаа аваад хаячихсан мэт хамаг бие нь хөнгөрөөд явчих шиг санагдавНягтлан бүсгүй түүн рүү хараад эрхий хуруугаа гозойлгон инээмсэглэх ажээ.
-Тайланг чинь захирал авчихаа шивӨчигдөр шөнөжин сууж хийв үү? гэж хажуу ширээний бүсгүйг шивнэхэд Сарнай түүн рүү хараад толгой дохилооБүсгүй захирал өөд ширэв татаад:
-Бичбас анх зовж байж тайлангаа өгсөн шүү гэж хэлэхэд түүний нүдэнд гуниг сүүмэлзэхийг Сарнай олоод харчихавТэрээр бага зэрэг гайхаад өнгөрчээАжил тарахын алдад захирал:
-Өнөөдөр менежер Энх-Оюуны төрсөн өдөр юм байнаАжлаараа хамтдаа хоолонд орцгооно шүү гэлээХоолны дараа ёс болгож цагаан архи задлавТэр нь цааш үргэлжилсээр хэдэн шил болон үржиж хөөрсөн бүсгүйчүүд удалгүй дуулж хуурдахаар болоод караоке орцгоовЗахирал Сарнайгийн хажууд сууж таарчээТүүний хүржигнэн амьсгалах нь дотор жихүүцүүлж, сэтгэл аягүйцэхэд
Сарнай босохоор өндөлзтөл захирлын гар гуянд нь хүрэхийг мэдрээд эргэж лагхийн суулааЗахирал гараа бушуухан татаад:
-Чамайг ирэх сараас жинхэлэх бодолтой байгааТэгэхээр цалин чинь гучин хувь нэмэгдэнэ гэж чихэнд нь халуун амьсгалаар төөнөж, эрвэгнүүлэн шивнэв.
-Баярлалаа, захирал аа гэж Сарнай инээд алдан хэлэхдээ тэдэн рүү цоо ширтэн суух нягтлангийн ёозгүй харцтай харц мөргөлджээТэрээр нягтлангийн нүд салгалгүй ширтэх харцыг захиралтай өөрийг нь хардаад байна гэж бүсгүй хүний зөнгөөр ойлговУусан жаахан архи толгойд нь гараад урам зориг орох шиг болоход түүнд итгэл хүлээлгэсэн захиралд хамаг амьдралаа тоочмоор санагджээ.
-Би дороо гурван дүүтэйЭэж маань ганцаараа зүтгэж байж намайг дээд сургууль төгсгөсөнАжилд орсныг минь дуулаад надаас илүүтэй баярласан хүн бол ээж мааньЦалингаа авчирч өгөхөд ээж минь уйлсан гээд Сарнай нүднээсээ урсах нулимсаа гарынхаа алгаар арчивСарнай захиралд баярлаж буйгаа хэдэнтээ давтаад ямарчажил даалгасан сэтгэлээ зориулж хийх болно гэх зэргээр баахан амьдрал тоочивЗахирал дуугүй сонсож сууснаа:
-Би уг нь чамайг халъя гэж бодож байсан юм гэхэд Сарнайгийн цээжинд түгшүүр төрчихөвТэрээр халамцуу нүдээр захирал руу айнгуй хараад гарыг нь атгаж:
-Та түрүүн намайг жинхлэнэ гэж ярьсанБас цалинг маань гучин хувь нэмнэ гэсэн шүү дээ гэлээ.
-Тэгсэнлдээ.
-Тэгээд?
-Хоёулаа энэ асуудлыг эндээс гарч байгаад хүнгүй газар ярилцсан нь дээр байхБи жаахан сууж байгаад гарнаАраас гараад ирээрэй гэж захирал хэлээд дуулахаар өндийвТэрээр баргил хоолойгоор тун эвлэгхэн:
-Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа гэж дуулах ажээНэг мэдэхэд захирал алга болчихсон байлааСарнай цүнхээ аваад түүний араас гарахад өрөөнд ажлынх нь дуулсаар хоцровӨрөөний хаалга хүчтэй цохиход орон дээр цээж нөмгөн суух захирал Сарнай руу сэжиглэнгүй хараад:
-Хэн бэ? гэж уурсангуй дуугарлаа.
-Үйлчлэгч байнаАриун цэврийн хэрэглэл өгьеБуйдан дээр туулай аятай хяран суух Сарнай гартаа атгасан шилэн аягын ирмэгээр мэлтэлзэх архи руу гөлрөн бодол болжээ.
-Наадахаа уучихСэтгэл чинь тайвшраад сайхан болчихно гэж захирал аргадангуй хошуу цорвойгоод:
-Уучих, уучихМаргааш жинхэлж байгаа хүн тэмдэглэх ёстой биз дээ гээд шахавДахиад хаалга цохивСарнай аягатай архиа ширээн дээр тавиад:
-Үйлчлэгч яваг гэж хэлээд үүд рүү алхав.
-Тийм ээ, тиймЮундаа яарах вэ дээ гэж захирал бувтнаснаа унжсан гүзээгээ цүл цүл алгадаад илэвҮүдэн дээр Сарнайгийн уулга алдах сонсдоод хаалга тасхийн хаагдлааСарнай буруу харан ухарсаар өрөөнд орж ирмэгцээ сандал руу ухасхийн очоод цомцойн суулааЗахирал өрөөнд орж ирсэн нягтлан бүсгүйн хилэнтэй царайг хараад уруул мушийлгаж:
-Намайг мөрдөө юу? гэж янзгүй дуугаравНягтлан бүсгүй цүнхээ онгойлгоод гараа шургуулж нэг зүйл тэмтэрснээ:
-Миний амьдралыг сүйрүүлсэн шигээ энэ охиноор бас тоглох гээ юу? хэмээн заналтай хэлэв.
-Юугаа солиороод байгаа юм гээд захирал инээлээ.
-Хайртай залуу маань чамаас болж намайг орхиж явсанОдоо өөр бүсгүйтэй ханилаад хоёр хүүхэдтэй болчихсон жаргалтай амьдарч байнаУг нь би тэгж амьдрах ёстой байсан юмЧиний тарьсан балаг миний амьдралыг там болгосон гэж нягтлан бүсгүй хашхирлаа.
-Чи өөрөөлзөвшөөрч миний өвөрт ороо биз дээАжилгүй болмооргүй байвал одоохон нүднээс далд ор гэж захирал шүд зуун өгүүлээд гар сунган ширээн дээрээс аягатай архийг аван нэг амьсгалаар хөнтрөвНягтлан бүсгүй хо хо гэж инээгээд Сарнай руу харж:
-Чамайг жинхэлнэ, цалинг чинь нэмнэУг нь ажлаас халъя гэж бодож байсан юмУдахгүй тушаал дэвшүүлнэ гэж ярьж байна уу? Нададчбас анх тэгж хэлж байлааХүний дутаж, гацаж яваа амьдралаар боомилж, ингэж нааддаг новш, эрийн оронцог байгаа юм гэж нүд нь гялалзан хорсолтойгоор ярилаа.
-Өмхий амтай, шуламЧамайг халлааОдоо эндээс гар гэж захирал бачимдан уурлахад нягтлан цүнхнээсээ гар буу гаргаад ирэвЗахирал өөр рүү нь чиглэх бууны ёлтойсонам руу итгэлгүйхэн харснаа:
-Чи чинь галзуураа юу? Буугаа далд хийНаадах чинь тоглоом биш гэж сандран хэлээд орон дээгүүр арагш бөгсөөрөө ухравНягтлан түүний биеэ хумьсан хөнжлийг хуу татан аваад буутай гараа ороож:
-Ингэхээр чимээ сонсогддоггүй гэж кинон дээр гардаг бил үү гэлээНягтлан бүсгүйн яахаасчбуцахгүй догшрон үсчих нүд, үзэн ядсан шийдэмгий байдлыг харсан захирлын хулхи тэр дороо бууж:
-Хүчээр юугчшийдэхгүйБолоод өнгөрсөн явдал эргэж ирэхгүйХоёулаа сайхан ярилцаж учир зүйгээ олъёЧамд юу хэрэгтэй байна, түүгээр би тусалъя гэж хоолой цахиртуулан бувтнав.
-Олон бүсгүйчүүдийн амьдралаар тоглосон чам шиг хөгийн зулбасгыг дэлхий дааж яваад итгэмээргүй юмЧиний хувьд ингээд амьдрал төгслөөЧиний үзэх сүүлийн хүн чинь би тул намайг сайн харж ав гээд нягтланг буугаа өргөхөд захирал:
-Амь өршөө, намайг битгий алаач дээБи дахиж ингэхгүйАмлаж байнаНамайг битгий аллдааБи амьдармаар байна гээд эхэр татсаар мэгшин уйлавНүднээс нь том том нулимс бөмбөрөн урсаж байлааСандлын буланд шигдсэн Сарнай арчаагаа алдан мэлмэрүүлэн уйлах захирал, буугаа гозгонуулан хялалзах нягтлан хоёр руу ээлжлэн харж, өрнөж буй явдалд итгэж ядан бүлтэгнэх ажээНягтлан түүн рүү хараад:
-Юм хумаа авЯвъя гэхэд тэрээр оглохийн босож цүнхээ шүүрч аван үүд рүү харайлгавТүүний хойноос гарахдаа нягтлан буугаа захирал руу чулуудахад цаадах нь толгойгоо тэврэн муухай бахиравӨмнө нь гар буу пидхийн уналааТэрээр гар буу руу хэсэг гөлрөн сууснаа нусаа шорхийн татаад бууг авч гохон дээр дарахад амнаас нь гал манасхийн асчээЗахирал газар ойчсон хөнжлийг аваад уртаар санаа алдлааГудамжаар алхаж явахдаа Сарнай нягтлан руу харж муухан инээмсэглээд:
-Ингээд та бид хоёр ажилгүй боллоо гэж харамсангуй хэлэвНягтлан түүний гараас атгаад:
-Угаасаа би гаръя гэж эртнээс төлөвлөчихсөн байсан юмЭнэ компанийн үйл ажиллагааг би хангалттай мэднэНамайг компани байгуулвал чи манайд ажилд орох уу? гэлээ.
-Мэдээж шүү дээ.
-Чи сая тэр хулчгар новшийн нулимсыг харав уу? Нулимс нь хүртэл томдчихсон байгаа юм шүүХоёр бүсгүй тасхийтэл инээлдсээр гудамж эргэн далд орлооЖогноогийн Бямбасайхан 20191214