Саран их бодлоо…гэвч охиндоо, газар дээр ганц санаж сарвайх охин үрдээ яахин гомдох вэ дээХажуугаар нь зөрж өнгөрөх танил хоёр эмэгтэй … хартай үсэрч байгаад баригсан гэнээ… өө яанаа тэр чинь гайгүйлохин байсаншдээ гээд….
Өвлийн илчгүйхэн нар цонхоор тусаад өглөөний ээлжийн хичээл эхэлж самбарт шинэ сэдвийн нэр бичиж дуусаагүй байтал хуучин муу хаалга ёолохшиг
чихран онгойж ханцуй дээрээ “ЖА” гэсэн тод улаан бичигтэй өндөр хүү орж ирснээ “ Саран багшаа таныг намын дарга дуудаж байна” гээд
захиалгын сонинууд ширээн дээр авчирч тавиад гарлааХолоос даарч ирсэн хүүхдүүд дулаан байранд орж ирээд бэргээ нь гарч нойр нь хүрч эхлэв бололтой арын ширээнээс уртаар санаа алдах,эвшээх сонсогдовСамбар дээрх шинэ гарчигаа алчуураар арчиж орхиод “би хурдан ирнээТа нар өмнөх хичээлээ давтаад байж байМаргааш бичгийн ажилтай шүү гэсээр цүнх,хүзүүний ороолт хоёроо бариад гараад явлааШатаар өгсөж явахдаа намын гишүүн бус намайг намын дарга дууддаг нь ямар учиртай юм бол хэмээн гайхасхийн явсаар … сургуулийн намын үүрийн дарга…
гэсэн хаягтай өрөөний үүдэнд очоод хувцасаа засаж гутал руугаа харснаа хаалгыг тогшивЗахирал эмэгтэй,намын дарга настайвтар хар хүний хамт нэглянзгүй байгааг зөвшөөрөл авч хаалгаар орохдоолмэдрэв.
…Зохисгүй зохисгүй гэхэд арайлхэтэрсэн асуудал болоод байнаТа чинь социалист нийгмийн шилдэг сэхээтэн хүн биз дээТөрсөн охин чинь хөрөнгөтөн орны залуутай хувийн харьцаа тогтоож… бүргэснээ захирал эмэгтэй бухимдалдаа багтарч байх шиг дуу нь солонгорон хоолой нь сааралтаад ирлээЗадгай пальтоны нь энгэрээр өвлийн жихүүн салхи сүүгэн үлээхэд даарснаа саялмэдэж энгэр заамаа хумьж,
бусээ хагас дутуу буслээд гэр өөдөө алхаж яваагаа анзааравНүүр халуун оргиж зөрж өнгөрөх ганц нэг хүмүүсээс ичиж эмээгээд ,
айгаадчбайх шигМэгдэж сандарсан тэрээр хичнээн хугацаанд өнгөрсөн замыг туулаад энэ хүрч яваагаачмэдсэнгүй гэвч гэртээ харихаас өөр хаачилтай билээ дээ.
…Миний охион Бүжин минь дээ чи минь юу гээчийг хийгээд хаана явна даа… нулимс хацрыг нь даган урсахад
Саран өндийж суугаад хувцсаа тайлж гэрийнхээ хувцсыг өмсөөд гал түлэхээр гарч явлааНүүрс авахаар явахдаа хамар хашааны айлын хүмүүс
юу гэх болоо одоо яанаа гэж бодохоор өөрийн эрхгүй “охиндоо гомдоод байв”.Саран их бодлоогэвч охиндоо, газар дээр ганц санаж сарвайх охин үрдээ яахин гомдох вэ дээХажуугаар нь зөрж өнгөрөх танил хоёр эмэгтэй … хартай үсэрч байгаад баригдсан гэнээ… өө яанаа тэр чинь гайгүйлохин байсаншдээ…
үгнүүд Сарангийн чихний хажуугаар амь орон урсан, гүйж зүрхэн тушаа нь очиж эмзэглүүлнэИймлтавилантай юм байх даа харийн хар элэгтэн гэдэг дээ
гэж бодохоор дээшээ тэнгэр хол доошоо газар хатууХавар болж ус гэсэж урин болохтой зэрэгцэн Бүжин охин хүүхдээ тэврээд ижийдээ Зуунмодондоо ирлээХэл ам нь загатнасан хэсэг хүмүүс ярьж ярьжлнамдав бололтойХүмүүсийн хэл ам яах вэ дээНүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн ганц охин нь
“бор хүүтэй”-гээ эрүүл сарууллбайвал болох нь тэрБорхон царай тас хар буржгар сэвлэгтэй хөхний сүүний үнэр үнэртүүлэн өдрөөс өдөрт өсөн торниж байгаа зээ хүүгээ харахаар
“харийн хар” элэгтэн гэдэг үг сарниж алга болохМэнд устай найртай сайхан байдаг хэдэн багш нар ньчбэргэж гэрэвшээд байх шиг харин түүхийн багш Дулмаа л …
бид биеийг нь төрүүлэх болохоос сэтгэлийг нь ямар төрүүлэх биш дээМиний дүү өөдрөг бай хүний зүрх сэтгэлийн асуудалд “нам “ямар хамаатай юм бэЦаад дарга нар чинь өөрсдийнх нь хүүхдүүд алдаж асгахгүй юм шиг,мөнхийнлдарга хэвээр байх шиг аашилжлбайг цаашаа гэж сэтгэлийг заснаЗун өнгөрч намар боллооСаранг боловсролын газар дээр дууджээ. “Боловсон хүчний дарга”-ын алба хашдаг залуухан эмэгтэй хөдөө
Даланжаргалан суманд орос хэлний багшаар явуулахаар болсныг хэлж томилолтыг нь өгөөд баяртайчгэсэнгүй гараад явчихлааСаран би ч “нийгмийн шаар”-уудын нэг болж дээ гэж бодсноо гэнэт шазуурхаж, хүний амьдрал хувь тавилан гэдэг өнгөнөөс хамаардаг болж байна уу дааЭдэнд миний муу бор хүү ямар гэм хүртээгээд байгаа гэж энэ вэ ,шаралхан бодоод томилолтоо барьсаар харивБүжин хүүгээ тэврээд гудамжны үзүүр дээр зогсож байхыг харсан Сарангийн элэг эмтэрч “муу охиныг минь бас яаж орхив доо яасанчхэцүү хорвоо вэ дээ гэж бодсоор
тулж очиход ээж минь миний муугаас болж баслзэм хүртээд орох байх газраа олж ядаж байгааг чинь сая Байгалмаагаас сонслооБид хоёр ерөөсөө хот руу явъя дааӨсөхдөө өнчирч аавыгаа нэхэн орилж,аашилж байсан минь багадаад одоо таныг минь гишгих газаргүй болгох гэж,
ингэжчсуух гэж дээАртурыг дагаад нутаг руу нь яваадлөгдөг байжӨнчин ганц таныгаа яаж орхих вэ дээ гээд хүрээд ирсэншдээХүмүүс ямар муухай байдаг юм бэМиний хүү эд нарт ямар гэм хийсэн юм бэ гэж уйлсаарСаран охиныхоо толгойг элгэндээ нааж
“миний охион чи чинь ижийдээ ирэхгүй өөр хаачихчбилээ дээЭлгээ эгшээн охиноо аргадаж оройн сэрүүнд божгор бор гар нь даарсан зээ хүүгээ эхийнх нь тэврээс өргөн авч
“миний бор хүү чинь мундаг эр болоод ээж эмээ хоёроо хамт өргөөд явна даа тиймээ” гэхэд агаар цалгиан бяцхан хүү ходход инээхэд эх охин хоёр доголон нулимстайгаа инээмсэглэвБайна уу эмээ… байна уу эмээ би Боргил байнаа та сайн уу? Хотоор сонин юу байна дааХүү нь маргааш дэлхийн аваргын төлөөх тоглолттой өнөө
орой дасгалжуулагчаасаа чөлөө аваад ээж та хоёртой ярих гэсэн чинь ээжийн утас холбогдохгүй байнаСаран Боргилынхоо яриаг алс хол европын нэг улсаас ярьж байгааг … саяхан наяад он гэхэдлмонгол дотроо захиалга өгчихөөд хоёр гурав хонож байж дөнгөжлмэнд мэдээд өнгөрдөг байсан нь
санагдаад …хөгжил гэдэг юм мөнчсайхан юм дааХаа байсан дэлхийн нөгөө бөөрнөөс шүү дээ яглхажууд байгаа юм шиг …
миний хүүгээр сонин юутай байна дааОчсон газар нь дулаахан юм уу хэзээ зурагтаар гарах юм бол дооЭэж нь өдөр надтай ярьсан төслийнхөө ажлаар Вашингтон явах болсон гэнэлэй гэхэд
…эмээ… эмээ… би хамаатнаа олоод ооЯагаав миний хүзүүнд зүүлттэй байдаг сахиус шиг юм байдаг дааСаран гайхснаа аан…
тийм тийм илгэн ууттай нэг тийм хэлбэртэй юм байдаг даа … гараараа агаарт хий зурж хэлбэр гаргаххүүгийнхээ догдолж байгааг илтэд мэдрэвБоргил хүүг дасгалжуулагч Насан дуудаж “… Борхүү минь хамаатан чинь эрээд иржээЗа энэ улстай танилц хэмээн гараа сунгахад ширээний ард сууж байсан залуу босч ирснээ
“намайг Родригес Эман гэдэг хэмээн англиар хэлснээ энгэрээ ухаж Боргилд байдагтай яг ижил “сахиус”-ыг гаргаад ирлээНасаар Боргилоос арай ахмад хөнгөн жинд тоглодог энэ залуутай Боргил хоёр дахиа таарч боксын дэвжээнээ “тэмцэлдсэн “ болохоос тасарч үсэрч холдсон
яс махны тасархай гэдгийг яаж мэдэхчбилээРодригес Эманы авга ах нисэхийн инженер мэргэжлээр ЗХУ-д суралцаж,
төгсөж очсоор олон улсын нислэгийн инженерээр нутагтаа ажиллаж байгаад өнгөрсөн жил таалал болсныг харамсан яриад өвөр дээр нь эрхэлж өссөн ач дүүгийн ёсоор дурсан санаж
нулимс дүүрэн нүдтэй суухыг харсан монгол дасгалжуулагч “ийм адилхан улс байдаг аа” хэмээн өвөр дотроо дуу алдавБоргил өсөж өндийхдөө ээжээсээ аавыгаа хэд хэдэн удаа асуусан боловч
ээж нь нэглучир битүүлэг,ярих дургүйчюм шиг байдаг санАмерик руу явахынхаа өмнөхөн “ хөөрхий дөө хаа явдаг юм бол дооУг нь ихлсүрхий сийрэг ухаантай ажилсаг хүн сэн”
хэмээн дурссанаас өөр дурсамж Боргил хүүд үгүйЭэж эмээ хоёроос нь өөр хамаатан садан гэхээр түшиж тулах хүнгүй “нэгэн бодлын ганцаараачюм шиг” санагддаг ,
ингээд нэг “нартай өдөр” хаа холын хамаатан садантай болдог байжээБоргил энэ уулзалтыг хүлээж байсан шиг сэтгэл нь тэнийгээд “би чинь эцэгтэй хүн шүү дээ”
хэмээн бодохдоо ээж,эмээ хоёроо туйлгүй их өрөвдөн саналааБоргилын найз охин Аямаа бас Боргил шиглзаяанд төрсөн охинЭэж нь элдэв хавчлагаас зугатан гадаадад гарч амьдарсан ,өвөө нь дээхэн үед “том дарга” байснаа Аямаагийн төрсөн “балаг”-аар албан тушаал байтугай нутаг заагдан суусаар насыг барахдаа
зээ охиндоо хир халдаалгүй “миний муу бор охин” хэмээн аман дахиачавч өгөхөөс сийхгүй хайрлан өсгөсөн гэхХүмүүс хэтээсээ сониуч хэрэгт дуртай байдаг болохоор өвөөгийнхөө дүү нарт ад шооүзэгдэн “ёстойлнугасны муухай дэгдээхий “шиг өссөнөө,
гадуур гарахаар бусдаас шал өөр дүр төрхийг нь хүмүүс хараад сонжоод байх , бага жаахан охин хүүхдэд ямар хэцүү болохыг яринаТэдний зовлон ижилМэдээ орсон цагаасаа эхлээд Боргил хүмүүсийн сонжоот харцан доор хэрсүүжсэн билээЭхлээд “өхөөрдөөд” хараад байгаа шиг санагдаад тоодогчүгүйлбайхӨсөж өндийх дусмаа нэглөөр орчин эргэн тойронд нь байгаад байх шиг санагдахаар гэртээ бүгээд гармааргүй байдагсанБиеийн тамирын багш Лхамланх сургуулийн спорт зааланд хөтөлж ирсээр Боргил гэдэг хүн “нээгдэж” эхэлсэн шигНасан дасгалжуулагч “ та нар элдэв эсийн сахиус зүүж, шивээс хийлгэвээ тамирчин хүнд хамгийн муухай юм чинь тэр” гээд хэзээний гүдэсхэн шулуун хэлэхБоргил дандаа зүүж явдаг тэр сахиусыг “эмээ “ ньлхүмүүсийн хэл амнаас айгаад нутгийнхаа ламаас авч зүүлгэсэн шившлэгтэй эд байх гэж боддог байсан дааБоргил анх Сингапурт Родригес Эмантай сугалаа таарч тоглосныг бичлэгээр тэдний гэрийнхэн үзээд авга ах нь тоглогч залууг монгол хүн гэхээр гайхаж байсан гэдэгТэр хүн хүнийхээ зөнгөөр байсан уу монгол гэхээр царай төрх нь өөрсөдтэй нь адил санагдахаар тэгсэн юм болов уу ач дүүгээсээ бичлэгийг хуулж аваад хадгалсан байсан гэнэ лэйХүний заяа гэжХарин өнгөрөхийнхөө өмнөхөн удмынхаа сахиусыг ач дүүдээ өгөөд … тэр хүүгийн ээжийг Бүжин гэдэг үгийн утга нь “туулай охин” гэсэн үг гэж хэлсэн гэнэРодригес Эман ингэж монголтой танилцаж эхэлсэн байх юмБоргил уулзалтаас гарч байр руугаа гэлдэрч явахдаа ээж минь намайг өсгөж өндийлгөх гэж бүхлнасаа,
зүсээ зориулж хорвоог ганцаараа туулсан байдагМиний аав гэх тэр Родригес баслдэлхийн нөгөө бөөрөнд хэний төлөө нэг насныхаа амьдралыг золиослон ганцаар амьдраа вэ гэж бодохоор….
хайр сэтгэлд хил хязгаар огт үгүй,цаг хугацаачгэж байхгүй байх юм даа … бодно…. Туулай охины хүү би хайраас төржээ… омог бардам … “
орчлонд хайрын шалтгаанаар төрсөн ,утга төгөлдөр амьдрах юм шүү “ хэмээн өөртөө хэлээд байр өөдөө урамтай алхлаа2011 он
Мөнх-Очирын Цэемаа Tseyemaa Munh-ochir