Ээ бурхан гончиг сүмМиний янзага хаанаас ийм сайхан бэлэг олоод ирэв ээ гэхэд -Дээд хотны Дарамбал гуай ирж цай уугаад явлааЧамайг тамхи асуугаад шөрхтэй борлон шиг шуухитнаж явсан гээд инээгээд байсан гэхэд -Ий бурхаанЦаад өвгөн чинь чөтгөр болчихоогүй биз гээд сэжиглэнгүй харавИйнхүү учир битүүлэг хэрэг явдлыг гайхан бодсоор тэсч чадалгүй нөгөө тамхинаас чимхэж гаансандаа чихэж аваад асаатал….

Хаврын дунд сарын арван тавдаар Дарамбал өвгөний өвөлжөөний урдах жалга дамжсан бүдэг жимээр ачаатай тэмээ хөтөлсөн хүн аажуухан наашилж явлааНутаг усандаа хөх Дарамбал гэгдэх давжаа хар өвгөнийг зорин ирж золгуут хийх ах дүү хамаатан садан цөөхөн болохоор

хонь хариулж явсан оонон Бэрхын сониуч зангийн хорхой асч, нулимсаацувтал ширтэвБор цохионы баруун суганы бууцанд өвөлждөг Бэрхын хажуугаар гараад хөх өвгөнийх өөд очиж буй холын гийчнийг оноож таньж чадсангүй.

-За энэ чинь хэн байдаг билээ гэж бодоод хаврын салхинд жихүүцсэн хондон ягаан царайгаа том нэхий нударгаараа таглан ортууз шиг ширүүн ов тов буурал сахлаа илбэвДөрөөний суранд элэгдсэн мээтэн гутлынхаа түрийнээс мод толгойгоо авч бүсэндээ хавчуулсан хүүдийтэй туулайн баас,

хатсан навчны хольцноос ганц нэг нэрэх зуур Дарамбал өвгөнийхрүү байн байн харц хаясаар байлааТэмээ ачаа хөталсөн хүнийг таньж чадаагүйдээ дотор нь загатнах шиг болсон оонон Бэрх хонио туусаар гэрийн зүг сажлавЗудтай жилийн хөр цас цагийн жам, салхины аясаар хөвхөртөн сууж нөмөр ээвэр газраар нялх ногоо цухуйх дөхсөн цаг билээНохой зулгаах, ногоо идэхийг нь ялгаж өгсөн байгалийн шалгаралд торж үлдсэн хэдэн малаа тууж явахдаа үхтэлчөдий байна аа

хэмээн өглөөнөөс орой хүртэл цас ухаж явсан, цагийн хатуу ард үлдсэнийг сануулах жирэвгэр зэрэглээ нүд гижигдэн эрвэлзэнэХэдэн малаа дөхүүлчихээд хөх өвгөнийхөөр ороод гаръя байзХолоос яваа хүнээс чимхтамхи олдож юуны магад хэмээн бодоод цасанд нэвтэрч тэмээний толгой шиг банхайсан палигар гутлаа чирэн алхавХөх Дарамбалын эцэг Дархижав дархан гэж зожиг ааштай хар модны хожуул шиг тагдгар хүн байсныг оонон Бэрх үсэг гаргахгүйчаав ээжийнхээ ярианаас барагцаалнаХарин хөх Дарамбал гангийн наранд гадаа сууж тэрэгний мөөр нүдэж, алх дөш золгуулан төмөр балбаж суудаг билээЭнэ бүхнийг эргэцүүлэн явсаар гэртээ харьж эхнэрийнхээ дөхүүлсэн хоёр хуруу өөхтэй хуршинга хавирга хөшиглөн цайлж аваад гаравХарахад хараа бараа ойрхончгэлээ салхи залгин алхахад сүрхий зайтай дээд хотны ганц гэрт хүрч хоолой засан очвол

гэрээс адууны хөх хомоол шиг зэгэл саарал үстэй ахимаг хүн гарч ирсэн нь Дарамбал байлаа.

-За тавлаг сууна уу та минь гэсээр инээмсэглэн очсон Оонон Бэрхын зүг толгой дохисон Дарамбал сөөнгөдүүхэн хоолойгоор мэнд мэдэж дурамжхан янзтай инээвхийлэвСожуу бөхтэй хүрэн атны ачааг буулгаж хотны баруун талын хуучин пүнзний үүдэнд зэрэгцүүлэн тавьсан харагданаХар модоор зургаан яс зааж хийсэн баримхан хаалганы суран бариулаас татаж гэрийн эзнээс түрүүлэн орвол гэрт хүн байсангүй.

-За Бэрх минь танай урд хөндийгөөр цас ханзарч байна уу гэж асуусан өвгөн өөд инээхийлэн харсан Бэрх

-Цагийн жамаар суужлбайнаЦас хайлахаар шар усны үерт автчих вий гэж бодох боллооТанайхаар хаанахын айлчин гийчин ирэв

гэсэн Бэрх өөд гайхан харсан Дарамбал унжсан зовхио сөхөн доогтой ширтээд

-Манайд ямарлбурхан айлчлан морилох билээ хэмээгээд инээж байлаа.

-Гадаа уяатай хүрэн ат, бууцны хажууд зэрэгцүүлж тавьсан тэнгийн ачааг та авчраа юу гэхэд

-Чи мөн доогтой хүн шүүЭцгээ ингэж дуурайх гэж… Чиний аав залуудаа яглчам шиг хүн даапаалсан шогч хүн байж билээ гээд холыг бодсон янзтай тооно өөдөө ширтэвӨөрийгөө зүүдлээгүй байгаа даа хэмээн бодоод ийш тийш харвал айлчин гийчин ирсэн янз алга байлааГэнэт айх шиг болж хурдхан цайгаа уугаад гарахаар өндөлзвөл

-Жаахан суугаач дээ хэмээх нь цаанаалнэг хань татсан янзтай байлаа.

-Би танайд айлчин ирлээ гэж бодлооТэгээд ганц хүүдий тамхи олдож юуны магад хэмээн горьдлоо хөОчиж хэдэн малаа хотлуулнаТатах тамхигүй хамар өтчих гээд болдоггүй хэмээгээд босовЖихар жихар хийлгэн шүдээ хавирах хүрэн тайлагруу хараад гайхан дуу алдсан Бэрх

-Энэ тэмээ тэгээд хэнийх болов оо гэхэд үл итгэсэн мэт өөдөөс нь харсан Дарамбал

-Хаха энэ Банхарыг чиний өөдөөс боргоож сүйд болох вий хэмээгээд уячихлаа гэвҮг дуугүйхэн зогсож байсан Бэрх тэмээнд тэгнэж ирсэн ачааг зааж

-Энэ ачаа хэнийх вэ хэмээн уурсан асуув.

-Түлшгүй болчихоод хоёр хормой харгана үүрч ирлээ хэмээгээд үдэж өгөвЭргэн эргэн харсаар явж одсон Бэрх

-Би соиорчироогүй байгаа даа хэмээн бодовГэтэл тэр шөнө үүр цайтал төмөр балбах дуу ян ян хийхэд хэдэн удаа гарч харсаар үүр цайлгавМаргааш нь баслтөмөр давтах сонсогдох бүдэг чимээ гарч нойр хулжааж орхив.

-Хөөе Чанцал аа гэж эхнэрээ дуудаж сэрээгээд чи сонсооч хөДээд хотонд төмөр давтаад байна уу гэхэд нойрмоглон өндийсөн эхнэр нь чимээ анирдсанаа

-Алх дөшний дуу гараад байнаӨвгөн минь унтаач гэж төвөгшөөнгүй хэлээд буруу хараад хэвтчихлээ.

-За би ганцаараа солиороогүйлюм байна гэж бодоход сэтгэл нь багахан амсхийвӨглөө эрт босч хөх Дарамбалын хот өөд харвал чимээ аниргүй нам гүм байлааНар дээр хөөрөх үед хэдэн хонио туусаар бэлчээрт хүрээд Дарамбалынх өөд харвал нөгөө хүрэн ат өвдөг дараатай уруудаж, цас цоохорлон өвс тармаж байлаа.

-За өнөө шөнөлочдог хэрэг хэмээн бодохоос өдөр өнгөрөхгүй зовоож байвӨлиг өвчтэй мэт байн байн харсаар үдээс хойш хонио эргүүлэн гэрээ бараадуулж орхиод харив.

-Эхнэр нь цай аялгалж өмнө нь тавиад, хоймрынхоо ганц авдарнаас цаасанд боосон жаахан тамхи гаргаж сарвайв.

-Ээ бурхан гончиг сүмМиний янзага хаанаас ийм сайхан бэлэг олоод ирэв ээ гэхэд

-Дээд хотны Дарамбал гуай ирж цай уугаад явлааЧамайг тамхи асуугаад шөрхтэй борлон шиг шуухитнаж явсан гээд инээгээд байсан гэхэд

-Ий бурхаанЦаад өвгөн чинь чөтгөр болчихоогүй биз гээд сэжиглэнгүй харавИйнхүү учир битүүлэг хэрэг явдлыг гайхан бодсоор тэсч чадалгүй нөгөө тамхинаас чимхэж гаансандаа чихэж аваад

асааж татвал гэр дүүрэн үнэртэж толгой нь эргэх шиг болсонччийг зуусан шинэхэн тамхи цаанаалнэг нүнжигтэй байвУгсруулан хоёрчтатаад цайгаа уун тамшаалж суулааҮдшийн бүрий залгаж, одод анивчихын үес дээлээ өмсөн, хурган лоовуузаа бүчлээд гарсан Бэрх чимээ чагнавал өчигдрийн алх дөшний дуу бүдэг бадаг сонсогдож байв.

-Очно оо очноЯадагчбайсан очно гэж үглэн, сул чулуунд бүдчин алхсаар дөхөж очивБор гэрийнх нь тооноор хөх галын дөл маналзаж ширэн хөөрөг хөвхөлзтөл үлээх сонсогдох ажЗөөлөн зөөлөн алхсаар өвгөний гадаа ирээд ийш тийш харж сэтгэл мятрангуй зогсож байтал баруун сүвээнд нь хатуу зүйлээр ёворч

-Бүү хөдөлБуудчихна шүүҮхсэнээшиншлээд яваа нохой вэ чи гэх урьд өмнө сонсож байгаагүй аргил дуу гарахад навтас хийлээАйсандаа өмдөндөө сур харвачих шахсан Бэрхийг чичрэн зогсох үед

-Наадахаа аваад ороод ирээ гэх Дарамбалын дуу гэрээс сонсогдовДүүгтэл галласан зуухны урд хөөрөг түнхэлзтэл үлээсээр хар хөлс нь цувсан Дарамбал голоороо тагжийсан цагаан шүд гарган инээж

-Наашаа суу гэхэд жаахан тайвшравХоймортоо эгнүүлэн тавьсан өч төчнөөн бууны гол төмөр замаг сойлгыг тааруулан гагнаж байлааГэрийн баруун талд сөхрөн суугаад гөлөлзөн харвал ширвээ сахалтай хүдэр хүрэн эр Дарамбал өөд найрсангуй харж, хотруу мярааж буй чоно шиг гэтэж явсаар ирлээ гээд тачигнатал инээвХиртэй алчуураар хөлсөө арчсан Дарамбал

-Чи мөн хүүхэд шиг хүн шүүУяатай тэмээг манай нохой гэж хэлэхэд гайхаж харсаар явахад чинь үхтэлээ инээд хүрсэн дээ гээд

-За Бэрх минь энэ муусайн гамин цэргүүд дэндлээМиний сайн нөхөр намайг зорьж ирсэн юмЦагаан оросоос авсан энэ хэдэн бууг засч сэлбэх гэж өчнөөн юм боллооӨнөө шөнө нөхрөө гаргаж өгнөЧи дөхүүлэлцээд ирэх үүНадад ямар унаад явах адуу мал байх бишНутгийн хүн таарвал чи нэг арга зохиож хэл гэж цоргитол ширтэв.

-Тэгье ах миньБи хүргэлцээд ирьеХарин тэндээс жаахан цай, атга тамхи олдох болов уу гэхэд ширвээ сахалт инээж

-Олдоно ооОлдоноЧамд бүтэн дугуй булант, нэг дүнстэй өгье гэж хэлээд бүгд инээлдэв1920 оны гахай жилийн хавар байлааСоёрхын Пүрэвсүрэн

Similar Posts