Ах маань, эгч маань хаана байгаа гэж гээд лавшруулан асуухад Нямсар хэлэх үгээ гүйцээж чадахгүй охиныг тэврэн эхэр татан уйллааТэднийг ийнхүү байхад хаа нэг зүгээс: -Сондороо Сондороо Сондороо миний дүү гэх ахын дуу сонсогдовДуу гарсан зүг Сондор харахад Цолмон ах нь хөл дээрээ доглонцээжин биеэ дарсаар ирж яваа харагдлаа. -Ахаа гэсээр гүйхэд битүү хонгилын зүг бүр ахаа ахаа гэх цуурайтан хадлаа. -Ахаа та ямар их уддаг юм бэ? Таныг би зөндөө хүлээсэнБас зөндөө санасан. -Ахыгаа уучлаарайАх ньчбас дүүгээ зөндөө саналаа. -Та Сонор эгчийг авчирна гэсэн яасан бэ? Би эгчийгээ санаад байна гэхэд Цолмон….

Өнчирч хоцорсон охин Сондорыг асрамжын газар хүлээлгэн өгөх гэсэн боловч хүүхдийн сэтгэхүйд оршсон далд айдас түүнийг асран хамгаалах төвөөс зугтахад нөлөөлөвТэнд хүүхдүүдтэй тоглож найз нөхөдтэй болно гэж хичнээн ятгаад нэмэр болсонгүйЯагаад гэвэл урьд өмнө Номин багш дээр бие махбодь нь диваажин мэт

тансаг орчинд сэтгэхүйн дарлалд хэд хоносон жаахан хүүхэд тэрлорчинтой адил бодож Нямсар ахлах дэслэгчийн хөлийг чангахан тэвэрч:

-Эгчээ намайг аваад үлдээчБи тийшээ явмааргүй байна гэсээр тэдний гэрт үлджээНямсар бүсгүйчохинд дасаж ёстойлнэг өөрийн мах цусны тасархай, элгэн дотно хүн шигээ хайрлан энхрийлж өсгөнөҮргэлж ах, эгчээ асууж сурагладаг Сондор охинд тухайн нөхцөл байдалд таарч тохирсон эвтэйхэн хариулт хэлчихдэг байлааЭнэ нь магадгүй Нямсарыг маш сайн сэтгэл зүйч болгож өнчирч үлдсэн Сондор судлаач болговНямсар эгчтэйгээ үргэлж хамт байх болсон Сондор охин ойр ойрхон ах, эгч, аав, ээжийгээ асуух нь багасжээТийм болгож чадсан хүн нь НямсарСондор ах, эгчийгээ нэхэн асуух бүрт Нямсартчбас хэцүү байсанЕр нь хэн хэнд ньлхэцүү байсан нь мэдээжСондор охин ажил дээр нь үргэлж хамт байдагчхуралдаан шуурхайд ордоггүй байвНомин багш гэх тодотголтой хэргийн мөрдлөг ахилт байхгүйгээс гадна яг энэ гээд атгаад авчих сэжүүрчүгүй боллооНямсар шуурхайгаас гарч ирээд алхаж байхдаа:

-Энэ хэргийг яаралтай илрүүлэхгүй бол чамайгчбас ахмад Ганбаярын араас илгээнэ шүүДайралтыг зогсооход

чиний зүгээсчнэлээдгүй эсэргүйцэл ирсэнБидчбас чамд итгэсэнМэдэж байгаа биз гээд тодорхой хугацаа заасан дээд удирдлагийн үгнүүдийг санан бодолд дарагдана.

-Минжмаа эгчээ гэсээр охиныг инээмсэглэн гүйж ирэхэд дөнгөж саяхан бодлын мухарт сэтгэл оюунаа чилээн гутранги

алхаж байсан бүсгүй маань хүүхдийн гэнэн цайлган тунгалаг цагаахан инээмсэглэлийг харан бүхнийг мартаж тэврэн аваад:

-Миний дүү их удаан хүлээсэн үү гээд үнэрлэхэд охин цаас барьсан гараараа Нямсарын нүдний урд тээглэн байх үсийг хойш илбээд:

-Эгчээ би аймаар эгчийг зурсан гэвХааяахан Номин багшийг дүрслэн энэ хүнийг заавал олоорой гээд хэрэг мөрдлөгөд нь туслачих санаатай зурдаг тул Нямсар нэг их юм бодолгүй зурсан зургийг нь харлааЭнэ удаа арайлөөр зураг нүдэнд нь тусав.

-Сондороо энэ хэн бэ? гэвэл Сондор охин Нямсарын чихэнд:

-Аймаар эгчБид нар аймаар эгч гэдэг юм гээд Нямсарын тэврэлтээс буун цааш алхлааГартаа барьсан зургийг дахин нэг сайн ажихад түүнд маш том үстэй нэхий хүрэм өмсгөж зураад

нэг гарт нь тамхи уугин буй бололтойгоор дүрслэн зуржээТөмөр тахтай гутлаа шаланд точигнуулан чимээ гаргасаар Сондорын өмнө гүйж ирээд өвдөглөн сууж:

-Аймаар эгч чинь хаана чамтай тааралдсан юмЧи эгчдээ энэ хүний талаар юучяриагүй шүү дээ гээд Сондор охиноос хэргийн зангилааг тайлчих үг горьдон ширтлээСондорт хэцүү байгаа бололтой уруулаа хазлан, 2 гараараа үс гэзгээ оролдон нүд нь хэдэн тийш гүйлдэн ямар нэг айдастай байх шиг дуугарч үл чадна.

-Сондороо бүү айЭгч нь чамаас огт салахгүйЭгчдээ хэлчих гээд жаахан өндөр дуутайхан хэлэхэд Нямсарын

тэр дуунаас охин цочин нүдний аяганаас нь сувд адил хэд хэдэн нулимс урсан унаж бүхийлбиеэрээ чичрэн салгалав.

-Миний дүү эгчээсээ битгий айлдааМинжмаа эгч нь байна гээд чангаас чанга тэврэн авлаа.

-Аймаар эгч намайг гэрээс аваад явсанНамайг машинд зөндөө зодсонМуухай эгч (Номин багш) бид нарыг уйлах юм уу өмдөндөө шээх эсвэл үймүүлэхээр аймаар

эгчид өгнө гэдэгТэгээд бид нар томоотой болдогМуухай эгчийнд байсан найзуудыг маань аймаар эгч авчирсанБүгдийг нь замдаа зодсон гэх охины яриаг сонсоод Нямсар дээш өндийн босож зүүн баруун хойш урагш хэд хэд доороо эргэлдэн

алхаад 2 гараараа толгойгоо базлан хүзүүгээрээ хойш гэдийн хэдэнтээ хүчтэй санаа алдан өөрийгөө тайвшируулан байж:

-Сондороо миний дүү энэ талаар эгчдээ хэлэхгүй яасан юм бэ?

-Аймаар эгчээс айсанАймаар эгч миний тухай хүнд ярьвал зодоод алчихна шүү гэдэг гээд

Нямсарын 2 талаар ээлжлэн толгойгоо зөрүүлэн харцаараа хэн нэгнийг хайнаЖаахан охинд Аймаар эгч нь энд тэндээс гараад ирчих мэт санагдсан биз.

-Миний дүү битгий айЭгч нь цагдаа шүү дээБитгий ай цагдаа хүмүүсээс аймаар эгч чинь айдаг байхгүй юуТэр аймаар хүн чинь гарч ирэхгүй за гээд Сондорыг аргадан тайвширууллааСондор энэ удаа давтан

байцаалтанд орж илүү их хэрэгтэй мэдээлэл өгч чадахаар тийм их итгэл үнэмшилтэй зогсож байлааСондор судлаач ахлах дэслэгч Нямсар итгэл дүүрэн:

-Миний дүү сая ярьсан бүхэнээ дахин ярьж чадах уу? гэхэд Сондор охин эгээлнэг хүүхдийн баяраар аав ээжтэйгээ хөгжилдөн алхаж яваад аав ээжийнхээ асуултанд зөвшөөрч догдлон баяртайхан буй хүүхэд шиг:

-Тиймээ чаднаЧадна аа гэсээр инээмсэглэхэд шуурхай таран явах хүмүүсийг эргэн цуглуулаад байцаалтын өрөө рүү Сондорыг дагуулан орлоо.

  1. оны 5-р сарын 04-ний Бээжин-Улаанбаатарын оройн нислэг.

Цагдаагийнбие бүрэлдэхүүн, тусгай алба, нууцын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Буян-ухаа нисэх буудлыг тогтоосон хил заагт түүн рүү ирж очих хөдөлгөөнийг

бүрэн хяналтандаа авлааСондорын тусламжтайгаар хэрэгт сэжиглэгдэн буй Дарь-цэцэгийг хаанаас ирэхийг хүлээн бүгд бэлэн байдалд байнаУрьд өмнө хүний наймаа хийж байсан этгээдүүдийн зургийг Сондорт үзүүлэхэд Дарь-цэцэгийг заажээГэвч уг сэжигтэн маань ойрын хэдэн жил ямарчхэрэгт татагдаагүй нам гүн амьдарч ирсэн байвБичиг баримтаар хөөн судлахад

энэ удаа Дарь-цэцэг Бээжин рүү сургалтанд хамрагдах нэрийдэлээр 9-н охинтой хамт явахаар онгоцны билет захиалжээУдаан хүлээсэн Дарь-цэцэг онгоцны буудлынзогсоол дээр микро машинтай бууж ирээд тамхи асаан зүүн гартаа барьж хаварын улиралд зузаан булган шубатайгаа зогсож байгаа нь

Сондор охины зурсан зургийг санагдуулавТамхиа татан дуусаад хүлээлгийн танхим руу алхахад түүний сууж

ирсэн машинаас эхлээд 2 охин удалгүй 3 охин гэх мэтээр зохион байгуулалттайгаар буун орцгоолоо.

-Сайн байна уу? Таныг хүний наймааны хэрэгт сэжиглэн барьж байна гээд энгийн хувцастай нэгэн бүсгүй Дарь-цэцэгийн өмнө бичиг баримтаа дэлгэн зогсоход Дарь-цэцэг:

-Та нар юу яриад байгаа юм бэ? Хүн андуураад байна гээд сандчин ээрэхэд бүх зүйл ойлгомжтой болсоныг

бүүрчихээр мэдэрч Дарь-цэцэгийн цаана зогсон байх тусгайгийн 2 ажилтан руу баривчил гэх аястай толгой дохивХамт нисэх охидууд баривчлах үйл ажиллагааг хараад өөрсдийгөө хүний наймаанаас аврагдаж буйдаа итгэж ядан баярлаж догдлон байсан,

байсан газартаа нулимс унаган сууцгаалааГанц 2 бүсгүйд уг үйл ажиллагаа таалагдаагүй бололтой уурлан уцаарлаж цагдаа нарт дургүйцэлээ илэрхийлээд амживМагадгүй тэд өөрсдөө хүссэн байж болох юмГэвч тэдгээр охид өөрсдийн байрлан байсан газраа бүгд мэдэхгүй байлааБүгдийн нүдийг хааж боон яргалж тамладаг газраа аваачдаг болох нь тодорхой боловИхлудаан байцаасаны эцэст

Дарь-цэцэг болон хамт явсан залуус үнэнээ хүлээн зөвшөөрч өөрсдийн байрладаг газраа зааж өглөөНямсар уг газар луу явж байхдаа ямар их зүйл угтахыг нарийн сайн мэдэхгүйчхохирогч охидын ярианаас тэнд сэтгэл эмзэглүүлэм таагүй орчин угтахыг

маш сайн мэдэж өөрийн сэтгэл зүйгээ хэдийн бэлтгэн очлооХэн хүний санаандоромгүй нурж унах шахсан

хотынАзэрэглэлийн бүсэд байх байрны доод хонгилд олон мянган хүүхдүүдийн эрхзөрчигдөн цаашдын амьдрал нь хар дарсан зүүд шиг өрнөж байжээСуллагдан амь аврагдаххүүхдүүдийн харцанд итгэл найдварын гал дахин асах шиг болж тааралдан байх тусгай ажиллагааны хүн бүхэнд толгой бөхийн баярлаж

талархасанаа илэрхийлнэХамтдаа зовлонг гэтлэн байсан хүүхдүүд биесээ тэврэн чангаас чангаас орилонгараа атган хашгичсаарНямсарын гараас атган явах Сондорын алга байдагаараа норон түүний гараас чанга гэгч атганаИйш тийш харан алхахдаа түүний бодолд зөвхөн ах эгчийгээ олоод харчих горьдлого тээсэн бодол байсан нь мэдээжЭцсийн цэгт хүрээд Сондор дүүд юу гэж хэлэхээ эвлүүлж ядан Нямсар алхсаарСондорт хэлэх үгээ бодон байхад Нямсарын нүднээс хэдийн нулимс урсжээДарь-цэцэгээс түүний ах эгчийг асуухад:

-ОРХИГДСОН ЕРТӨНЦ.-өөс алга болсон хүүхдүүдийг та нар хайдаг гэж үү? Тэд энэ нийгэмд хэдийн хүний тооноос хасагдсан шүү дээ ха ха ха гэж муухай инээхэд Нямсар уур бухимдалаа барьж дийлэлгүй хүчтэй алгадаж билээАманд бөөгнөрөх цусаа муухай харан нулимчихаад:

-Сонор, Цолмон 2 уу? Би одоочнэрийг нь санаж байнаЯагаад гэвэл надад их төвөг учруулсанТийм хүүхдүүд амьд явдаггүй юмАль хэдийн үхсэн гэжээУг хонгилоор цааш явах зам дуусчээСэтгэлдээ бэлдэн бэлдэн байсан үгсээ Сондорт хэлэх гээд доош суун Сондорын 2 хацрыг зөөлөн илбэхэд Сондор зөрүүлэн Нямсарын нулимсыг арчиж өгөнгөө:

-Эгчээ та яагаад уйлаад байгаа юм бэ?

-Сондороо эгчид нь хэцүү байнаЭнэ удаадаа ах эгчийг нь 2-лаа эндээс олохгүй ээАх эгч 2 чинь өөр газар тайван амгалан байгааЭнэ дэлхийн муу муухай бүхнээс холын холд байгааАх чинь намайг чамтай үргэлж хамт аз жаргалтай байгаарай

гэж хэлээд миний хөөрхөн Сондорыг надад үлдээсэн гээд зогсоо зайгүй урсах нулимсаа тогтоон барьж чадахгүй ээнэгшин хэлэхэд Сондор:

-Ах маань, эгч маань хаана байгаа гэж гээд лавшруулан асуухад Нямсар хэлэх үгээ гүйцээж чадахгүй охиныг тэврэн эхэр татан уйллааТэднийг ийнхүү байхад хаа нэг зүгээс:

-Сондороо Сондороо Сондороо миний дүү гэх ахын дуу сонсогдовДуу гарсан зүг Сондор харахад Цолмон ах нь хөл дээрээ доглонцээжин биеэ дарсаар ирж яваа харагдлаа.

-Ахаа гэсээр гүйхэд битүү хонгилын зүг бүр ахаа ахаа гэх цуурайтан хадлаа.

-Ахаа та ямар их уддаг юм бэ? Таныг би зөндөө хүлээсэнБас зөндөө санасан.

-Ахыгаа уучлаарайАх ньчбас дүүгээ зөндөө саналаа.

-Та Сонор эгчийг авчирна гэсэн яасан бэ? Би эгчийгээ санаад байна гэхэд Цолмон доглон доглон өөрийн хөндүүрлэн байх өвчинөө умартан дагуулсаар цааш эргэлээТүүний зорьж очсон умгар жижигхэн өрөөнд эмнэлгийнхэн бололтой хүмүүс цугларсан ажээОлон хүний бөөгнөрлийг зүсэн явахад ахлахдэслэгч Нямсар туслан тэдний замыг саадгүй болгосоор нэгэн нарийн модон орон дээр хэвтэх охин руу очлоо.

-Сонороо Сонороо миний дүү тэсээрэйАгаа нь ирлээ.

-Агаа таныг ирсэн гэж сонссонТантай уулзах гэж зөндөө хүлээсэн гэх үгсийг өвдөлтөө тэвчин сонсогдох төдийхөн хэлэхэд дүү Сондор эгчийнхээ духанд хатаж харласан цусыг гараараа илбэн:

-Сонор эгчээ эгчэээгчээ… Дүү нь бас ирлээ гэхэд өөрийн дэргэд зогсох дүүгээ хараад инээмсэглэн:

-Сондор мөн гэж үү?

-Тиймээ би Сондор байнаАгаа та 2-ыг аврах гээд ийм олон цагдаатай ирсэнБас Минжмаа эгч гээд Нямсар луу заахад ахалах дэслэгч нулимстайхан харцтай толгой дохин тэдэнтэй мэндчилэвТөгсөв.

Similar Posts