Бууринаасаа хөдөлгөсөн чулуу тогтдоггүй гэдэг шиг Хоёр хөгшин нь хотод төдий удсангүй нутаг усаа гэж нууцхан уйлж дуулсаар хорвоогийн жамаар жилийн зайтай хоёул бурхан боловХарин Бадарч эцэг эхээ нутагт нь сэтгэл амар бурханы оронд явуулж чадаагүйдээ одоочгэсэн сэтгэл нь хөндүүр явдаг билээХашаа байшинг нь эхлээд зарчихъя гэж бодсончалсдаа хэрэг болно гэж бодоод зарахаа азналааГэр доторхи ойр зуур юмыг эгч нар нь авч….
Аав ээж хоёр нь байнга Бадарчийн зүүдэнд ирж,сэвэлзээд тэр нойр муутай хонох боловЕр нь нутаг ус аав ээжийгээ ихэд санах болсон Бадарч ирэх зун нутагтаа гэр бүлээрээ очиж амарнаа гэсэн төлөвлөгөө зохиогоод байлааАав ээж хоёрыгоо хотод авчирсанаас хойш бараг арав гаран жил нутагтаа очсонгүйДөчин насны босгоор аль хэдийн давсан тэрээр нутаг ус, хүүхэд насаа эргэн…