Жунай гайт өвчинд нэрвэгдэж сүүлийн хоёр жил эмнэлэг хөөцөлдсөөр гэрийн бараа харсангүйБүр сүүлдээ “эмнэлэггүй” гэсэн дүүжлүү..рийн олс шиг үг дуулаад эхлээд нэг хэсэг дотор харанхуйлж давчидсан боловч сүүлдээ эвлэрч гэрээ бараадсан нь алдаа болсончбайж магадгүйИрэхэд нь Цэрэндолгор хүнтэй нөхцөж, сэтгэл нь гэвэл аягалаад мартсан цай шиг болжээНутгийн залуу Лувсанбазар \\залуучгэж дээ дөч шүүрсэн хүнлдээ\\ тэднийд бараг ороод суучихсан байснаас, хэвтрийнчгэсэн гэрийн эзнийг ирэхлээр дуртай дургүй зайлан явж..
Унтсан, ухаан алдсаныг бүү мэд нэг хэсэг хугацаа өнгөрсөнийг Жунай мэдсэнгүйТас харанхуйн дунд олон зээр давхиадчбайх шиг,
тэр зээрүүд нь тамхины цаас шиг нимгэн цагаан, нүд нь дандаа Цэрэндолгорын нүд шиг ажээЖунай тэнгэрийн заадас шиг
сүлэрсэн их гэгээний зүг ортойгоо хөвж явнаХоёр жижигхэн жигүүр, бүр болжморынх шиг тийм жижиг жигүүрийн нь хүч ажээТэр жигүүрийн дэндүү жаахныг мэдсэн хэрнээ сульдаж намайг үрэх вий гэсэн бодол огт төрөхгүй нь гайхалтайЦэрэндолгорын нүдэт зээрүүд зам хөндлөн дүүлэн дүүлэн өнгөрч эхлээд зас гарсан нь дараачийнхдаа мөнөөх хөөрхөн нүдийг шидэж өгөхөд
цаадах нь товчны нүх шиг зовхиороо үмхэн тосч авнаЗүүдлэж байна гэж бодсон хэрнээ сэрүүн юм шиг, сэрүүн гэтэл тас харанхуй,
дөнгөжлсаялнартай байсан биш билүүГараа хөдөлгөх гэтэл тугалга шиг хүнд, мэдээчалга, оролдсоор дор нь
бага багахнаар гулсуулан хөдөлгөсөөр хананд хүргэвХанын үдээрийн хатуу шөвгөр үзүүрт шахан үрж үзвэл огт өвдсөнгүйХарин нойт оргиж цус бус ус гарч байна уу гэмээр хүйтэн юм гарын алга руу урсаж орсоор байгааг там тумхан мэдрэвНойтон гараар ханын нүднээс атган татаж үзвэл хаашаачюм бэ зайлан одсон ухаан санаа нь эргэн цугларч эхлэвНүд аниастай хэвээрСэрэх төдийд өөрөө нээгддэг өнөөх зовхи эдүгээ их дааман хаалга шиг хүнд хар юм санагдаж, түүнийг нээж хаах нь нэгэн биед ахадмаар бодогдох болжээГэтэл Цэрэндолгорын нүд үзэгдээд байх нь хачирхалтайТийм нүдийг зүрх үздэг юм болов уу.. Эрүүл саруул зүрх бол үзэжчболохлюмХарин Жунайн зүрх тийм чадалтайгаа байгаа гэж үүЮулбол дооХувьдаа олдсон хэдэн балга цусыг арайлядан алба залгуулах төдийлбайгаа шүү дээГэвч Жунайн зүрх сохорсончгэсэн зүүдлэсэн байж болноТиймээ, Цэрэндолгорын нүд бол Жунайн зүрхний зүүд ажээЭрүүл саруул залуу зандан явахад зүрх гэдэг аль талдаа байгаагчанхаарч мэдэж байсангүйЭдүгээ бол мэдэх нь бүү хэл нүдэнд нь харагдах шиг болноЗүрх нь доголдон хэрхэн зүдэрч байгааг Жунай аль хэдийнээс ажиглах болсноор барахгүй хад сондуултай газраар чарга чирсэн илжиглийм байдаг болов уу гэж дотроо айдас хүрэн боддог байлааОдоо найдвар тасраад айхаачбольчихсон, хааяа бүдрэхэд нь хээв нэг цочоож босгоод шавхуурдан явуулнаИлжигний чих сортос хийх нь улам больж, үргэх нь удааширсаныг мэдсээр боловч дарга хүн хүндэтгэлд дасахын адил Жунай бас үхэлдээ тийнхүү аажим, өөрөөчмэдэлгүй дассаар байлааБие хөшөөд аньсага үл нээгдэнэХоёр хөлөө ээлжлэн оролдож нэгээр нь нөгөөг нь үрчих аядан байж өвдөгөөр нь нугарахуйц болгоод гараа элгэнд авахад нүд нь онгойж, гагцхүү юучүл үзэгдэнэГэрт харанхуй ажээНүд чих зэрэг онгойдог юмуу бүү мэд хорвоогийн чимээ эргэж ирэвХолын холд адуу янцгаах чимээнээр саванд исгэсэн тараг санаа алдах адил сагаж дуугаравШар ингэ гэр тойрон гунганасанаа зүүн урд хавтавчинд ирж толгойгоороо шөргөөх нь Цэрэндолгорыг нэхэж буй хэрэг.
”Ингээ саалгүй хаачдаг хүн бэ” гэсэн бодол толгойд харван орж иртэл орой байсан байдал нь нүднээ тодрон ирэвАяга шөл хийж өмнө нь тавьчихаад авдраа уудлан шинэ бүс малгайгаа гаргаж байсан нь, ингэ ирэх яагаачүгүй байхад хамаг ботгоо барьж уясан нь Жунайн санаанд орж ирэхүй
“Ай зайлуул, сум руу эмчид явжээ дээЯах нь вэ дээ хөөрхий, найдваргүй гэж мэдсээр байж” гэж бодовХайдаг шар дахин гэр шөргөөж зүрх шимшрүүлэвХөх нь чинэсэн хөөрхий ингийг өрөвдөн шимшрэхтэйгээ байгааг бодоход Цэрэндолгорын нүдийг үзэх чадалтайгаа ажээЦэрэндолгор ооЦэргээс ирсэн жил нуурын цаад дэнжид зусаж байсан ганц цагаан гэр зэрэглээнд цогиж харагддаг санАдуу хөөгөөд нууранд оруулах бүрий гэрээс цэнхэр дээлтэй бүсгүй гарч торхтой ус, гэр хоёрын хооронд гүйх нь зэрэглээн дунд мэдээ хүргэгч тагтаа шиг үзэгдэж сэтгэл далланаЭнэхэн бүсгүй даллан далласаар залуу эр Жунайг зөгий хар нүдээрээ шархлуулсан билээТэр намрын тааныг ээГутлын ул, морины туурай, газарт хаяад авсан уураг хүртэл таанын шүүсэнд ногоон туяатай, хамраар байтугай чихээр үнэртэм анхилуун, хөх униар талын зэрэглээг аргамжиж,
нуурын цаад дэнж зуун эмнэг унагатай зэл шиглцовхчиж байдаг санЭнэ эмнэг зэрэглээ номхрох үе, тамгын найртай давхцан Жунайн хурим болсонГэхдээ унаганы ногт мултраад толгойд нь нэгэн бахим хатуу хазаар орж байгааг Жунай тэгэхэд яахин мэдлээЭргэн тойрноо харах нүдний нь хүүхэн харааг нөгөөх хар зөгий хатгачихсанчюмуу, өвдөг түшин сууж байсан
Цэрэндолгор ханилах насны жил дамжин дөрөөлсөөр нуруун дээр нь гарч суусаныг Жунай ихлхожуу, хэвтрийн болсон хойноо мэджээТэгээд Цэрэндолгор ихлхатуу дөрөөтэй эм байлааХайдаг ингэ дахин гэр шөргөөхөд сүжрэн гунганах дуунаар нь борви даган урсах бүлээн цагаан сүүгий нь харах шиг боловЭнэлцагаан сүү, гомдол найдлын гунганалт үхэж байхад амины хооронд орж сэрээснийг тэрбээр багцаалж ядахааргүйЖунай хүчлэн өндийх санаатай ханын нүднээс татаж үзвэл цээж нь жаал хөндийрөвч толгой нь үл даагданаУруул хатаж, ам аргавч юм уухын хүслэн алга ааЯмарчгэсэн амаа дэвтээе гэж бодоод орны урдах явган ширээг тэмтэрвэл орой Цэрэндолгорын хийж өгсөн шөл тэр чигтээ царцаж орхижээЖунай гайт өвчинд нэрвэгдэж сүүлийн хоёр жил эмнэлэг хөөцөлдсөөр гэрийн бараа харсангүйБүр сүүлдээ “эмнэлэггүй” гэсэн дүүжлүүрийн олс шиг
үг дуулаад эхлээд нэг хэсэг дотор харанхуйлж давчидсан боловч сүүлдээ эвлэрч гэрээ бараадсан нь алдаа болсончбайж магадгүйИрэхэд нь Цэрэндолгор хүнтэй нөхцөж, сэтгэл нь гэвэл аягалаад мартсан цай шиг болжээНутгийн залуу Лувсанбазар \\залуучгэж дээ дөч шүүрсэн хүнлдээ\\ тэднийд бараг ороод суучихсан байснаас,
хэвтрийнчгэсэн гэрийн эзнийг ирэхлээр дуртай дургүй зайлан явж, тэгсэн хэрнээ дутуу цадсан боохой улайдаа эргэхийн адил холдож чадахгүйлбайлааСүүлийн үед илтэд элэг барьж хажуу дэргэд эрээ цээргүй аашлах болсон нь Жунайн эгдүүг хүргэж үхэлтэй эвлэрч ядаж байгаа бодлыг хүртэл сарниулахад
“Цус тэгэхээс тэгэх гэж хэд хоног амьд явья байз” гэж бодогдох удаачбайдаг байлааЛувсанбазар уржигдархан Цэрэндолгортой цуг усан дээрээс хөхрөлдөж ирээд
-За Жунай гуай бие яаж байна даа гэж асуухад нь
-Өрөвдсөн хүнд болчөнөө маргаашгүйлболоод байнаӨнгөлзсөн хүнд болчбас мөдгүй байна даа гэж хариулсанаа буудсанаас илүү олзуурхан санаж,
энэ үгийг дуулаад Лувсанбазар гаансаа түрийлэн босч, Цэрэндолгор цай хийх гэж байсан аягаа алдан шүүрсэн нь санагдахуй хорвоод хоргодох там нь жаал сийрнэХайдаг ингэ уйлан гунганаж хөхөө суллан бие сэтгэл амирлуулахыг гуйнаЖунайн сэтгэлийн там, гуниг гомдлын аялгууг хайдаг ингэ гунганах дуугаараа төлөөлөн дуулж байх шиг санагдахуй
хэвтэрт удсан эр хүн халуун нулимсаараа түрэхээс илүү яанам билээЭдүгээ Жунайд гагцхүү нулимс ньлхалуун, цуснаас нь илүү халуун байлааҮхэж байхад сэрээж, нулимсны халууныг дахин мэдрүүлсэн хайдаг шарын дэлэнг суллах нь энэ хорвоод хийх эцсийн буян, хамгийн сүүлчийн өр төлөөс юмаа гэж Жунай бодоод юуны урьд орон дээрээ босч суух санаатай оролдож гаравХананы нүднээс зууран татаж жаал өндийгөөд ханынхаа нүдийг ахиулан атгасаар босч суухад толгой эргэвч баахан урам орж яаж үүд хүрэхээ бодовАмьсгаа давхцаад бөглөчих шахнаНөгөө муу зүрх нь чононд хөөгдсөн туулай шиг бөмбөлзтөл чичирч цаад сууринаасаа тас үсэрчих гээд учиг төдий юманд торж байна уу гэлтэйЖаал сууж тайвшрах гэсэн боловч удаан суувал улам ядарч үүд хүрэх тэнхээгүй болох нь гэдгийг дорхноо ухаарч, юм юмнаас өрсөн ингэний дэлэнд хүрэх нь чухал боллооЖунай унинд хавчуулаастай унжиж байсан оонын хүзүүн хуйв, дэрэн дор байсан бүс хоёроо залган ханын нүднээс уяж, тэрнээсээ чаргуулдан арайхийн буугаад үүдний зүг мөлхөвМөлхөхчгэж дээ урагш ахихгүй болохоор нь жаал хэвтэж байгаад өнхрөн эргэх мэтээр дөх дөхсөөр үүдэнд хүрлээБосох гэтэл болдог юм бишГавлын яс хага үсрээд дотроос нь мянга түмэн ногтруу дэрхийн нисч, нисээд нисээд барагдахгүй байх шиг санагданаХэрэв хайдаг ингэ дахин гунганан унь унатал гэр шөргөөгүйсэн бол энэ олон ногтруу нисч барагдахгүй байсан билээУнины бөгс Жунайн шанаан дээр цохиж унахад бодит хорвоо дахин эгэж, хайдаг шарын буйлаан сонсдож, хатавчны төмөр сарны гэрэлд цайран байгаа нь тодоос тод харагдахуй,
яах гэж үүдэнд ирсэн нь ухаанд нь ургаж, ханын нүднээс зууран өндийж эцсийн хүчийг шавхан дээшлэвХөл гэж мэдээ алга, ичээний могой шиг хоёр хүйтэн юм томж чирэгдээд нэмэр болохоосоо тээр болноЯг босчихсон хойно болчяахав бас нэг муу юм тулаад байлааЖунай дамжсаар бүснийхээ үзүүрийг ханын толгойноос уяад,
баруун гараа гадаа гаргатал хайдаг шар өөрөө ханалан ирж гадаа гарсан гарт нь халуун цавиа наалааГанц зүүн гар цуцан сарвайчих гээд байсан тул бүсний үзүүрт гогцоо гаргаж
шуундаа оруулан атгаад баруун гараа ингэний дэлэнд хүргэвэл хийлсэн бөмбөг шиг бүлээн хөх нь нойтон ажээЭрхий долоовор хоёроор чимхэх төдийд сүү нь год хийж, нөгөө муу мэдээгүй мэдээгүй хөл хүртэл тэр сүүний халууныг мэдэж байлааЗүрх цовхчиж амьсгаа улам түргэсэхүй Жунайн ухаан эг маггүй ажиллаж, гар нь бас амьсгааны хурдаар нөгөө жаахан хөхийг нь нь тэмтчин зулгааж гарлааГэнэт гар нь ингэнийхээ хөхийг олохоо больж нэгэн их хадан хясааны хана биеийг тэмтрэн тэртээ доош унах шиг болсоноо бие нь бас алдран нэглих нэлийсэн цагаан ангал руу нисэн одовЁроолгүй цагаан нүхэнд харайснаасчдор ажээБичгийн хортой цаасаар эсгэж хийсэн юм шиг олон хар шувуу ангалын дээгүүр эргэлдэн байх бөгөөд нүдний