Ядруухан амьдралтай, залуугийнлоёг хууч ихтэй эцгийнхээ хэдэн малыг тэдний сүрэгт нийлүүлж, халуунд халж, хүйтэнд хөрч зүтгээд хариуд нь хэдэн төл авч, тэднийгээ эгээлүр хүүхдийнхээ дайтай бөөцийлөн өсгөсөөр өнөөдөр мянгат малчны найр хийж суугаа нь энэАйлын мал дагасан борог өдрүүдэд шил шилээ даран гарсан хоёр хүү, ганц охиноо сумын сургууль гэр хоёрын хооронд үүрч дүүрч зөөн, дотуур байранд хал үзүүлж суулгасаар сургуулийн мөр хөөлгөжээХарин Намдагвынх өөрБагширсан олон мал байвч хүү охин хоёр нь сургууль соёлчүгүй, хань ижилчгэж базаасан юмгүйАжил төрөл ч….
Зүүд шиг цэнхэр талын хаяа сөхөн усан хөх зэрэглээ ирвэлзэн жирвэлзэнэНэвт гэрэлтсэн хальс шиг нимгэн дурдам намиран байхтай адилТэр дурдам дээр амьдралын бүхийлдүр төрх, үйл явдал, үзэгдэл юмс дүрслэгдсэн байлтайНаран зүг давхиж яваа морьд харагданаДаруйхнаа хад цохио уулс сүмбэрлэнэТэгснээ мяралзсан цэнхэр гол халгин цалгин урсанаТөд удалгүй түмэн цагаан зээр хуйлран үелзэнэНамс цэлс хийгээд оргүй хоосон ноёрхоноЗэрэглээ гэдэг аргагүйлзэрэглэн тодроод, сарнин уусах хоосон хуурмаг гайхмар юм дааҮдийн халуун наранд хот айл, мал сүрэг, машин тэрэг, ачаа бараатайгаа цэнхэр зэрэглээ, нозоорсон бор мананд хөвж үйж харагданаНамдагва гэрийнхээ хаяанд тэрэгний гуя сандайлаад чиглэсэн юмгүй дурандаж суунаТээр дор хөмөгт бас нэг хот айлМашин тэрэг, хүн зон хөлхөлдөөд найр наадам хийж байгаа бололтойХаргана бударгана хаяа хаяагаа дэрлэн тарлантан харагдах энэ уудам хөндийд хаа нэг айлын бараа харагданаХамгийн яруухан тод бараа төрх гэвэл сүрэг сүрэг тэмээдЭнэ уудам говьд, ийм алс талд өглөө үүр гийхээс үдэш сар мандтал зурсан уран зураг байлтайТэмээд зураг адилХарин аанай хөх тансар зэрэглээ үелзэн намирнаНамдагва санаа алдлааТэгээд дурангаа буулгаж, гэр рүүгээ чих тавилааАшгүй эхнэр нь чимээгүйАяг аашаа дарж чаддаггүй бардам
түрэмгий шар авгай нь ухасхийн, явган ширээн дээр байсан захаараа өлзий хээтэй алгын чинээ цаасыг базан аваад аргалын дөрвөлж рүү чулуудлааТайвширсангүйХоймрын авдар дээрх радио тэгэхээс тэгэх гэсэн юм шиг гэнэт паржигнан ассанаа тавиун тод дуугаар ямар нэгэн номын хэсгээс уншлааХэзээ нэг цагт сонсож байл уу, яалааӨө муу элмэр чинь нэг асаж, нэг унтраад гэснээ очиж чихийг нь мушгилааГэрт нам гүм, хүү нь гадаа ярагланаЭнэ халуунд архи уусан байтугай тарган цийдэм залгилсан хүнчангаж хатмаарОхин нь бараа сураггүйТа нарт хэрэггүй хүн юм бол дахиж ирэхгүй ээ гээд бага үдэд араг үүрээд алга болсонХэдэн зуун удаа ийм явдал болсон болохоор хойноос нь хүүе хаая гэх хүн байсангүйНамдагва ганц удаачболов явсан зүгт нь дурандсангүйЭхнэр нь гэрээс хөөе, амьд амьтан байна уу гэж хашгирлааУрьдын адил омогтой бус арга ядсан цөхөрсөн байлтайНамдагва, хм ингэж уур уцаараа барж суухаар хүүгийнхээ толгой түрийг усаар норгоод өгөөсэй, уугих нь холгүй байх шивГадаатай халуун өдрөө гэж бодлооХот айл руу дурандлааЦэнхэр суудлын тэрэг айсуйУхасхийн босч, гэрийн хаяанд яраглан хэвтээ хүүгээ сүүдэр бараадуулах гэсэн үү, амьтан хүний нүднээс нуух гэсэн үү, мөрнөөс нь татан,
цааш нь гэр тойруулчихааад гэртээ орон, хөөе хүн амьтан ирж явнаНаад тарааж шидсэнээ хумь гэснээ хоймроор нэг хөглөрсөн дээл хувцас,
баадантай юмыг эв хавгүй хумин авч, орны хөшигний цаагуур чулуудаад хоймор суугаад гаансаа нэрэн радиогоо асаалааӨнөөхлнамдууханчтод сайхан дуутай хүн номоо уншсаарГадаа машин ирж, үүд сөхөн, сайхалт айлын Гансүрэн орж ирлээСайхан уу, за та хэдийгээ авахаар ирлээМашин чинь харагдахгүй болохоор хүрээд ирлээ гэвЭхнэр нь эрэгнэг рүү харалгүй арагш гараа явуулан, аяганы эсгий уутнаас мөнгөн аяга авч зэлгээн цай хийж өгөнгөө, цаанаалнэг ёозгүйгээр бичявж дөнгөхгүй бололтойЭнэ чухам яах юм өөрөө мэднэ биз гэлээНамдагва тамхиа нэрэн хэсэг сууснаа босч дээлээ өмсөөд гарлааАраас нь Гансүрэн тээнэгэлзэнгүй даган гаравЯг энэ үед хүү нь сэрж байгаа бололтой гэрийн бүснээс зууран, үхлээ, үхлээ гэж байна, хүйтэн ус, ус гэж хашхирчээНамдагва өөрийн мэдэлгүй намсхийж, ичиж улайсандаа хахир чанга дуугаар Лхамцэрээн дуулав уу чи, аяга ус дөхүүлчихээч гээд машин руу алхлааТэд замдаа юучдуугарсангүйНалайсан сайхан найрын хойморт Намдагва залагдлааИрсэн зочид цаанаалнэг хангалуунИдээ цагаа элбэгЦаг сайхан байгааг, төр улсын явдлыг нам дуугаар хүүрнэлдэнэХүн бүхэн Намдагвыг хүндлэн, хаа байгаа газраасаа дөхөн ирж, тамхи барин хөөрөг зөрүүлнэГансүрэнгийн эхнэр Цэвэлмаа хоймрын авдар дээрээс мөнгөн аягатай сүү, хадгийн хамт авч, хоёр гардан барингаа таныг хүлээгээд ирдэггүй,
аргагүйн эрхэнд багшийн хэлсэн цагт найраа эхлүүлчихлээ гэсэн нь өршөөл уучлал эрсэн байдалтайНамдагва Гансүрэн хоёр уг нь үе тэнгийн улсСумын сургуульд тавдугаар анги хүртэл хамт сураад эцэг эхийн малын ажилд туслахаар хөдөө гарцгаасанБийлэгжүү айлын хүү Намдагва эрт гэрлэж, олон толгой мал таслан, ядаж түдэх юмгүй дорхноо хөрөнгөжсөн бол Гансүрэн харин тэдний малыг дагах болжээЯдруухан амьдралтай, залуугийнлоёг хууч ихтэй эцгийнхээ хэдэн малыг тэдний сүрэгт нийлүүлж, халуунд халж, хүйтэнд хөрч зүтгээд хариуд нь хэдэн төл авч,
тэднийгээ эгээлүр хүүхдийнхээ дайтай бөөцийлөн өсгөсөөр өнөөдөр мянгат малчны найр хийж суугаа нь энэАйлын мал дагасан борог өдрүүдэд шил шилээ даран гарсан хоёр хүү, ганц охиноо сумын сургууль гэр хоёрын хооронд үүрч дүүрч зөөн, дотуур байранд хал үзүүлж суулгасаар сургуулийн мөр хөөлгөжээХарин Намдагвынх өөрБагширсан олон мал байвч хүү охин хоёр нь сургууль соёлчүгүй, хань ижилчгэж базаасан юмгүйАжил төрөлчбарагтайЧухам өнөөдөр энэ нэг хорлонтой гэмээр атаа Намдагвын эхнэрийн уцаарыг барж, хал балгүй малчин нь байсан
Гансүрэнгийн заллага айлтгасан урилгыг базаж чулуудахад хүргэжээҮгүй ерөө, мянгат хаяа хатМанайлмалын төл шүү дээҮгүй тэгээд тэр өтгөн дотор өссөн хоёр охин нь эмч болсон гэв үүЕстой нэг дотор нь тоолшгүй олон хөлтэй амьтан хөөцөлдөх шигУурандаа хүүгээ өшиглөн бос чи, тэр машин хаана аваачиж хаячихаад хүний төмрийн сэг унаж ирээв гээд хүүгийнхээ унаж ирсэн улаан мотоцикль руу харахад наранд гялалзаад тохуурхан инээх шиг санагджээОхин нь уур уцаар нь гарсан бололтой хонио дөхүүлэн дунд нь торолзож харагданаНамдагва найран дээрээс гарлааГансүрэн ухасхийн босч хүргэж өгөхөөр машинаа асаалааЗамдаа танылбуян юм дааӨдий дайтай сайхан амьдралтай залгасан минь гэлээНамдагва, төвөгшөөнгүй за даа, одоо чи намайг та энээ тэрээ гээд яахав үе тэнгийн улс гэлээГансүрэн хариуд нь тэгэлгүй яах вэБуянт малын чинь буянаар үр хүүхэд амьдралд хүрч, манайх гэдэг айл айлын дайтай амьдарч явна гэжээТэр орой Гансүрэнгийн хотноос дуу хуур хадаж, гэрэл очтон байлааХарин Намдагвынх идэр шидэр яриа хөөрөөтэйЭхнэр нь ихлцухалдуу, энэ хэдэн малыг чинь тэгээд хэн дагах болж байнаа, эртхэн нэг арга бодооройГансүрэн Цэвэлмаа хоёр одоо манайхыг бодох сөгөөгүй найрлаж суугаа биз гэлээНамдагва гаансаа тогшин бодлогоширч сууснаа, чи бид хоёр яагаав гэжээОхин нь арагтай аргалаас дөрвөлжинд хэд гурвыг авч хийнгээ, аав минь та эмээл хазаар, хөөрөг цуглуулж байхын оронд намайг зодож занчаадчболов сургууль соёлд явуулж байхгүй яав даа гээд нүүрээ даран орны урдуур хэвтэн нулимсаа цувуулжээНамдагва охиныхоо зөөлөн хар үсийг илэн, толгойг нь үнэрлээд, орой үдэш юунд уйлаав, үхэл зовлон ирсэн бишОройтоогүй ээ, охиноо аав нь эрдэм сурдаггүй юмаа гэхэд төв суурин бараадуулнаа гэж хэлэхдээ тиймчитгэлтэй биш байгаагаа анзаарч,
гэрээс гарлааОдод түгжээЭх захгүй нэлийх нэлмэгэр энэ тэнгэрийн дор чухам юу үнэ цэнэтэй, утга учиртай вэАнх удаагаа тэр ингэж боджээТал тэнгэр хоёр уулзан нийлэх хязгаарт өдөржин үелзэн үймсэн дурдам хөх зэрэглээ ухаан бодлынх нь хоймор бэлгүй үймж байлааМөдхөн энэ хуурмаг гоёмсог хөх зэрэглээ буцах цагийн аясаар хяруу болж, сэтгэлийнх нь нуга хөндийд бууралтана дааЗэрэглээт говийн саахалт хоёр айлын тооноор адилхан гэрэл цацравч аль нь хайлаад дуусах дэнгийн гэрэл, аль нь цөөн цөөнөөр цуглуулсаар нуруулдаж хамарласан аргалын гэрэл болохыг гаднаас нь хараад яаж ялгаж мэдэх билээЗохиолч: БАЛСАНГИЙН ЛХАГВАСҮРЭН