Нөхөр маань хамаатны охин гээд нэг зэгзийсэн охин аваад ирсэнТөд удалгүй нөгөө охин маань хаанаасчюм жирэмсэн болчихсон байсанБичадилхан эмэгтэй улс байна гээд ээж шиг ньлхаламжилсанГэтэл тэр хүүхэд манай нөхрийн хүүхдийг тээж, бүр болоогүй олон жил нууц амрагууд….

Миний нэг танил бүсгүй ярьж байнаХоёр хүүхдээ аваад, нөхрийнхөө хамт Германд амьдрахаар арваад жилийн өмнө иржАмьдрал бусдынладил хөвөрчХүүхдүүдээ сургах, амьдрахын тулд ажил хийж, олсон багахан мөнгөөрөө зугаалахчзавдалгүй

орон сууцны төлбөр сургалтын зардал, хүнс хоол, бусад хэрэглээндээ хоёул уйгагүй өгсөөр, өгсөөрБүсгүйчгэр бүлийнхээ төлөө

байгаа бүхнээ зориулсаар нэглмэдэхэд томхон шар айрагны поошиг шиг хэлбэр галбираа алдаж, хэнчэргэж харахааргүй

жирийнлмонгол эмэгтэй болж. (Энд би бишТэр бүсгүй өөрийнхөө өнгө үзэмж, хэлбэр галбирын тухай ярьсан юм шүү).

Зүтгэсээр байгаад хоёулаа Монголд байртай болж, тэрнийгээ түрээслүүлж, өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэйчболжСүүлийн хэдэн жил нөхөр нь Монголд давхар мөнгөний ажил хийж, бага сагахан юм олж амьдралдаа нэмэрлэхээр байн байн явдаг болжХарин бүсгүй ар амьдралаа зохицуулж, нөхрийнхөө ирэх очих зардлыг цуглуулж, бизнесийг нь дэмжихийн хажуугаар хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийсээрлбайвНас хэлбийн хэн хэн нь дөч гарцгааж, одоолнэг амьдрал тогтож, юундчгудайхааргүй дориун амьдралтай золголоо доо гэсэн итгэлтэй амар тайван өдрүүд үргэлжилнэЖилдээ хэд хэд ирж очин явдаг байсан нөхөр нь холын хамаатныхаа дүүг Германд сургаж, хэл устай болгомоор байна гээд хөөрхөн зэгзийсэн залуу бүсгүйг аваад ирэхэд нь манай бүсгүйчтатгалзсангүй,

гэртээ байлгаж, мэддэг чаддаг бүхнээ зааж зөвлөсөөр бараг хоёр жил амьдарцгаажЭнэ хооронд нөхөр нь ирж очин явсаарлбайвХолын хамаатны дүүчамралтаараа нутаг буцаж, хичээлээ эхлэхээр эргэж ирэн сургуульдаа явж, амьдрал үргэлжилсээр байлааНэг ирэхдээ жирэмсэн болоод ирснээ хэлэхэд нь бүсгүй баярлан угтаж, тэрүүхэндээ бүсгүйчүүдийн ил, далд зовлон жаргалын тухай харамгүй хэлж ярьж, зааж зөвлөн, асарч тойгложээНөхөр нь шинэ бизнесийн хөрөнгө оруулалтаа яаралтай өсгөх хэрэгтэй гээд Монголд түрээсэлж байгаа байраа зарахаар

болсноо хэлэхэд бүсгүйчзөвшөөрч хамтран эзэмшигчийн эрхээсээ татгалзан нөхөртөө зарах зөвшөөрөл өгчээТэр үед бүсгүй нас хэвийсэнчнөхрөө гэнэтхэн баярлуулъя хэмээн гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байгаагаа харин хэлээгүй байжБайр зарах зөвшөөрөлд гарын үсэг зурсан өдрөөс хойш тэдний амьдрал гэнэтхэнлорвонгоороо эргэжээНэглөглөө бүсгүй сургуулийн хоёр хүүхэд, хэзээ мөдгүй төрөх нэг шинэ хүнээ хүлээгээд хүний нутагт хэнчбиш болон ганцаар үлдчихсэнээ ойлгосон байнаНөхрийнх нь холын хамаатны гэх дүү бүсгүй нууц амраг нь байсныг, тэд Монголд байсан байранд нь шинэ хүн өлгийдөн аваад жаргаж байгааг,

хүний нутагт хуруу хумсаа хугалах шахам хамтдаа цуглуулсан хэдэн төгрөгөөр нь бизнес хийж байгаа нэрээр

нөхөр нь залуу амрагаа хил дамнуулан эрхлүүлснийг, хамтдаа бүтээн босгосон амьдралаа юучболоогүй мэт сэгсэрч орхисон

нөхөр нь саяхан төрсөн бяцхан үрээ харахыгчхүсэхгүй байгаад тэрээр итгэж ядан, уйлан шаналан суунаЭнэ түүхээ надад ярихдаа тэр бүсгүй өөрийн хэлбэр галбиргүй, гоо сайхангүй болсныг дахин дахин тоочиж байсан юмНууц амрагаа гэртээ хүүхдүүд, эхнэрийнхээ хажууд хоёр жил амьдруулчихсан тэр эрд ханиа хайрлах, хамтдаа туулж бүтээсэн бүхнээ нандигнах,

сэтгэлийн гоо сайхныг олж харах, итгэлийн гэгээнийг мэдрэн хүндэтгэх өчүүхэнчгал байгаагүй биз гэж би дотроо бодож суулааЭнэ бүхнийг нурааж чадсан түүнд хэдхэн жилийн дараа хаягдсан хөөрхий эхнэр шиг нь болчих бас нэгэн залуу галбирын төлөө байгаа бүхнээ ажиггүй сольж чадах мунхаг эр зориг байсанлбайнаХүн хүнийг таних амаргүйХажуудаа ханилснаачбүрэн таниж амжилгүй ийнхүү нэглөдөр ниргүүлэх мэт хэнчбиш болон хоцордог олон бүсгүйчүүд бийБиднийг хожим юу хүлээж байгааг хэнчтаамаглах аргагүйЭнэ нь хувь заяаны доог тохуу, сорилго сорилт аль ньчбайж болноАль ньчбайлаа гэсэн мах мариа, хэлбэр галбир лав гол буруутан биш гэж би бодож байнаМэдээж энд нөхрийг шүүж,

нууц амрагийг нь хараан зүхвэл дуусахгүйБидний монголчууд яагаад ингэтэл хэлбэрийг хэт шүтэх

хэрнээ агуулгыг юучболоогүй мэт өшиглөж хаяж чаддаг сэтгэхүйд хавтгайгаараа итгэнэ вэ?

Бидний амьдрал өчүүхэн өөхнөөс, өтөл наснаас хямдхан үрэгддэг хэрэг үү? Тэр их цаг хугацаа, тэр их дурсамжууд, тэр их итгэл найдвар, хайр халамж тийм амархан арчигдчихдаг юм уу?

\”Одоо надад ямар ирээдүй байх юмТэгтлээ их зүтгэсээр, итгэсээр, санаж сарвайсаар ирсэн ирээдүй минь иймлбайна шүү дээОдоо надад аз жаргал, хайр халамж, элэг бүтэн амьдрах нас ч, боломжчүлдсэнгүйЭнэ хэдэн хүүхэд том болоод тус тусын амьдралаа хөөгөөд явцгаанаНөхөр тэнд үр хүүхэд нь өсч үржээд, намайг золиосолж хүрсэн амьдралаа тордох гээд завгүй байх бизХарин надад одоо юу үлдсэн юм бэ? Тэр намайг талын хус шиг гоолиг сайхан байхад тасдаж авчраад энд хүний нутагт тариад үлдээчихсэнБи буцъя гэвч Монголд тэврээд авах ойр дотно хүн байхгүйСадан төрөл, ах дүүс байгаачгэсэн дор дорын амьдралтай тэд надаар яах юм?

Би зөвхөн нөхрөө дагаад, түүндлитгээд нэг насаа зориулсанХарин одоо намайг хэнчэмэгтэй хүн гэж харахгүйГурван хүүхэдтэй дөч гарсан, хэнчанзаарч харахааргүй надад одоо ямар ирээдүй байна гэж? Хайрлаж нандигнах ямарчдурсамж алгаХайрлаж дурсдаг байсан бүхэн минь хумхийн тоос болчихлооОдоо би дурсамжуудаа эргэж сөхөхийгчхүсэхгүй насыг барнаДурсах ёстой бүхэн минь миний гашуудал, миний халаглал болж хувирлааДурсах юмгүй надад одоо хэдэн хүүхдийнхээ төлөө,

эднийг амьдралд хүргэхийн төлөө хэнчбиш болон боол мэт зүтгэх өчүүхэн хугацаалүлдэжБи одоо бусдаас хайр горьдохчэрхгүй,

дурсахчэрхгүй, ирээдүйн гоё сайхны төлөө инээмсэглэхчэрхгүй, зүгээрламьд явах, ажиллаж мөнгө олох ёстой нэг хоосон амь боллоо\”.

Танил бүсгүйн энэ гунигт зурвас гол зурж, сэтгэл цөмлөх ньЦааш нь юучяримааргүй байна

ЗОХИОЛЧ ХБОЛОР- ЭРДЭНЭ :

Similar Posts