Бууринаасаа хөдөлгөсөн чулуу тогтдоггүй гэдэг шиг Хоёр хөгшин нь хотод төдий удсангүй нутаг усаа гэж нууцхан уйлж дуулсаар хорвоогийн жамаар жилийн зайтай хоёул бурхан боловХарин Бадарч эцэг эхээ нутагт нь сэтгэл амар бурханы оронд явуулж чадаагүйдээ одоочгэсэн сэтгэл нь хөндүүр явдаг билээХашаа байшинг нь эхлээд зарчихъя гэж бодсончалсдаа хэрэг болно гэж бодоод зарахаа азналааГэр доторхи ойр зуур юмыг эгч нар нь авч….

Аав ээж хоёр нь байнга Бадарчийн зүүдэнд ирж,сэвэлзээд тэр нойр муутай хонох боловЕр нь нутаг ус аав ээжийгээ ихэд санах болсон

Бадарч ирэх зун нутагтаа гэр бүлээрээ очиж амарнаа гэсэн төлөвлөгөө зохиогоод байлааАав ээж хоёрыгоо хотод авчирсанаас хойш бараг арав гаран жил нутагтаа очсонгүйДөчин насны босгоор аль хэдийн давсан тэрээр нутаг ус, хүүхэд насаа эргэн санах дуртай болчихожНутгийнхаа тухай сонсохоорлсэтгэл нь догдолж чих тавих болсон тэр өнгөрсөн хавар цагаан сарын дараахан болсон

нутгийн зөвлөлийн золголтонд очсоноос хойш нутаг орон аав ээжээ бүүр илүүтэй санан дурсах боловНутгийн өндөр настан Дамиран гэгч өвгөн Бадарчийг хараад

-За энэ чинь юу билээ ер нь үзэгддэггүй хүнЭнд нэг байх чинь гэсээр Бадарчтай золгоод тамхилах зуураа

-За би чинь танай муу хоёр хөгшинтэй нас ойролцоо хүнлдээАйл саахалтчолон жил явлааХүний мухар болсон хүмүүс байсан дааХааяахан би боддог юмХүүхдүүд нь хаа явдаг болЯмарчбайсан сайнляваа даа гэж боддог юм гээд Бадарчийг гал буурсан нүдээрээ нүдний шилнийхээ цаанаасаа ихэд тогтоон харах зуураа

-Чичнагац талаа илүү дуурайсан хүн юм ааЯг танай муу нагац ах Гансранжав юм гээч гээд.

-За эгч нар чинь гадаадад байгаа сурагтай байсан ирсэн үүДүү чинь нутагтаа байгаа юу хэмээн үгэнд дурлан тэрээр дөхөн суувӨвгөн Дамиранд далан булчирхайгаа тоочсон Бадарч өвгөний үгнээс чамд нутаг орноо гэсэн сэтгэл дутуу байна гэж хэлэх гээд байгааг нь гадарлаж байлааМөд салах шинжгүйБитүү үгээр түншсэн өвгөнийг хүүхдүүд нь хүчээр шахуу аваад явавБадарччбодлооБи нээрээ нутаг орныхоо төлөө юу хийсэн билээБусад шиг шавар суварга барьж байгаль хангай хөндөөд яахав гэж бодсонХарин өөд болсон муу эцгийнхээ нэрийг гаргасан нэг юм хийх юмсан гэж сэтгэлийнхээ гүнд

нэг бодол тээсээр яваад өдий хүрсэнээ бодлооАх дүү нартайгаа зөвлөлдмөөр ярилцмаар байдагБүгд гадаад дотоодгүй тарсан болохоор тэр бодохоос цаашгүйБадарч дөрвөн хүүхэдтэй айлын гуравдах хүүхэд доороо нэг эрэгтэй дүүтэй дээрээ хоёр эгчтэйХотод хориод жилийн өмнө оюутан болж орж ирээдлшингэсэнХотын суугуул хүнНэгэн яамны харъяа агентлагтд анх ажилд ороод өнөөг хүртэл ажиллаж буйАвгай хүүхэдтэй болж ажил алба нь

тэгшрээд ирсэн тэрээр хэдэн малынхаа араас явж хүчрэхээ байсан нас өндөр аав ээж хоёроо нэлээд хэдэн жилийн өмнө хот оруулж ирэн Баянхошуунд нэг хашаа байшин авч өгчээБууринаасаа хөдөлгөсөн чулуу тогтдоггүй гэдэг шиг Хоёр хөгшин нь хотод төдий удсангүй нутаг усаа гэж нууцхан уйлж

дуулсаар хорвоогийн жамаар жилийн зайтай хоёул бурхан боловХарин Бадарч эцэг эхээ нутагт нь сэтгэл амар бурханы оронд явуулж чадаагүйдээ одоочгэсэн сэтгэл нь хөндүүр явдаг билээХашаа байшинг нь эхлээд зарчихъя гэж бодсончалсдаа хэрэг болно гэж бодоод зарахаа азналааГэр доторхи ойр зуур юмыг эгч нар нь авчНутагтаа амьдардаг ганц эрэгтэй дүү нь гэрийг нь бурхан тахилтай нь нутагруугаа аваад явчихавХарин Бадарч хашаа байшинг нь авч байгаа учир өөр зүйл авахыг хүссэнгүйЭхнэр нь

-Чи айлын том хүү нь байнаАавынхаа эдэлж хэрэглэж байсан зүйлээс аваач гэсэнчБадарч аваагүй ажСаяханы нэг өглөө эрт аавынхаа хашаа байшинг эргэнэ гээд явсан Бадарч

-Аавын байшингийн буланд ийм авдар байх юм гээд оруулж ирэвБудаг нь хуучирсан арслангийн зурагтай алхан хээгээр эмжиж ,

гуулин төмрөөр бөгжилсөн жижигхэн монгол цоожтой хуучны модон авдар оруулаад ирэхээр нь эхнэр Дэнсмаа нь ихэд баярлаж

– Өө ийм авдар байсан юм уу Уг нь сайхан цэвэрлээд юм хийж байвал гэвТэр шөнөөлБадарч мөнлунтаж чадсангүйХар дараадБосоод жаахан суусанчболдоггүйӨөд болсон аав ээж хоёр нь нүдэнд харагдаад ямар нэгэн юм хэлээд байх шигӨглөө нь нойр муутай өндийсөн тэрээр эхнэртээчхэлсэнгүйАжилдаа ирээд өнөө маргаашгүй тэтгэвэртээ гарах гэж буй

нэг өрөөний ах Санжжавд аминчлан энэ тухайгаа ярилааСанжжав Бадарчийн нойр муутай хоносон ядрангуй царайг харж сууснаа

-За дүү минь Чамаас эцэг эх чинь буян нэхэж байгаа юм байнаБуяны ерөөл сайн хуруул гэвТэр оройдоо ажлаасаа худлаа нээрээ хэлж байгаад эртхэн гэрсэн тэрээр Гандан орж буяны ерөөл хуруулаад гэртээ харилааМөн тэр шөнө баслаав ээж нутаг усаа зүүдлэн хар дарж сэрээд нойр муутайхан бослооЭхнэрээсээ хичнээн нуухав дээЭнэ тухайгаа хэлтэл

-ЯдраалбизХаврын энэ уртад ганц нэг дархлаа сэргээх тариа хийлгэе гэвТэр өдөртөө ажлаасаа чөлөө авч гэртээ ганц нэг шингэн хийлгэж өнживЭхнэр хүүхдүүд нь ажил, сургуульдаа явчихсанНам гүм энэ орчинд Бадарч ганцаараа хэвтэж байхдаа ихийг эргэцүүлэн бодовЕр нь эцэг эхээ өнгөрсөнөөс хойш ер нь ажил ажил гэсээр тавтайхан тухтайхан бодож дурсамжаа нэхэн санаагүйгээ гэнэт саналааЭнэ миний аавын юмЭнэ миний ээжийн юм гээд хүнд харуулах үзүүлэн бахархах дурсах санах юмгүйгээ бодлооЗа тэр хашаа байшин яахавХэзээ хойно худалдаж авсан эд гэж бодох зуураа гэнэт нөгөө авдараа санан босож очиж үзлээХаливыг нь онгойлгож үзвэл нарийн хир суусан цагаан ваадантай юм байлааЗадалж үзвэл аав ээж хоёрынх нь хааяахан өмсдөг хувцас байлааХөөрхий хоёр эгч ганц эрэгтэй дүү нь Бадарчид эцэг эхийнх нь юм гэж үлдээжээБайшинг гадна талаар тойрч харчихаад явчихдаг байсан тэр үүнийг үзэлгүй олон жил болжээХоёр эгч нь хоёул гадаадад амьдардаг тул тэрээр эгч нартайгаа тэр болгон ойр байж хуучныхаа хүүхэд насны сайхан дурсамжаар аялж сэтгэлээ онгойтол аав ээж нутаг усаа ярих хүн дутагдаж байлааГанц эрэгтэй дүүтэйгээ хааяахан ярихчмэнд уснаас цаашгүйХоёр гурван жил болж байжлсанд мэнд ганц нэг хоночихоод хойшоо яарсан хүнлявчихнаАх дүүгээрээ бөөнөөрөө найр наадам тэмдэглэж байгаа хүмүүсийг хараад Бадарчид цагаан атаархал төрдөг байвНутаг орондоо очвол уг нь авга нагац нарчолон бийлдээ гэхдээ Бадарчид өөрийн үеийн хэдийнхээ нэрнээс цаашгүйУг нь ажил төрөл гэр бүл нь сайн сайхан яваа хэдийчнэглууртай болоод байгааг нь эхнэр хүүхдүүд нь болон ажлынхан нь

Бадарчид энэ тухай хэлэхээр хэзээ хойно өөрийгөө зэмлэж уучлал гуйдаг байвТэр шөнө нь мөнлаав ээжээ зүүдэлж хонолооӨглөө нь ажилдаа ирээд мөнлөрөөний ах Санжжавд энэ тухайгаа хэлтэл Санжжав

-За чамд эцэг эхээс чинь үлдсэн юм байна уу гэхэд Бадарч

Нээрээ надад юу байдаг билээ гэж бодолхийлох зуурааНөгөө авдар гэж санаанд оровТэр авдараа хэдхэн хоногийн өмнө аавынхаа хуучин байшингаасаа олж ирсэнээ хэлтэл

Санжжав царайгаа төв болгон дөхөж суугаадлБадарчийн нүүрлүү харж байснаа

-За чи тэр авдараа гэрийнхээ хамгийн хүндтэй газраа байрлуулж сайн тахиЭэж аавынхаа хөргийг дээр нь байрлуул өөр юм бүү тавиарай гэвАжлаасаа тараад орой иртэл нөгөө авдар нь алгаЭхнэрээсээ асуулаа

-Мэдэхгүй гэж байнаНэгдүгээр ангийн бага хүү нь

-Батаа ах нэг хүнтэй ирээд аваад явчихсан гэвЭхнэрийн дүү гэж хуучны эдлэл зардаг нөхөр байдагТүүнээс гарахгүй боллоо гэж Бадарч бодсон тэрээр

Түүнлүү залгалааУтсаа авдаггүй ээУуртай хүн эхнэрээ дагуулаад гэрт нь яарсаар яваад очлооЯг унаа тэрэг хэрэгтэй энэ үед машинаа засварт өгчихсөн байсан тул Бадарч хэрдээ цухалдаж байлааДүүгийндээ ороодлмэндийн зөрүүгүй л

-Чи яагаад тэр авдар аваад явчихавХаана байна хэмээн асуувал

Хүргэн ахынхаа ууртай царайг анх удаагаа харсанДүү нь ихэд гайхаж

-Би хүнд заруулах гээд өгчихсөн гэвБадарч

-Одоо чи тэр хүнлүүгээ залгаТэр авдрыг зарж болохгүйМаргааш би очиж авна гэж хэл гэвДүү ньчяаран залгаад утас нь холбогдхгүй байна гэвАвдар дотор нь байсан зүйлийг яасныг асуувал

-Танай байрны гадаах хогийн саванд хийчихсэн гэж байнаСанд мэнд яаран дүүгийнхээсээ гарлааАраас нь дүү Батаа нь

-Би таныг тэр авдрыг надад өгч заруулах гэж авчирсан юм гэж бодсон юм гэж байнаБадарч сонсохыг хүссэнгүйДүүгийнхээ үүднээс такси барин , гэрлүүгээ яарсаар давхиж ирэн шууд хогийн савруу гүйвБайрных нь хогийн саван дотор хоёр хувцас муутай тэнүүлчин хог ухаад зогсож байнаТэр хоёр гудамжны нөхөр ваадантай аав ээжийн хувцсыг нь задлаад , ээжийнх нь өмсдөг өнгө нь гандмал хуучны хүрэн гучийн торгон дан дээлийг нь хөл доороо хаячихсанАавынх нь дээлнийх нь гадуур өмсдөг хүрэн одончуу хүрмийг нь нэг нь уранхай куртикныхаа гадуур өмсөх гээд чихэж байхаар нь ухасхийн Бадарч бариад авсан чинь

-Яаж байнаа чи хэмээн нэг нь цаашаа чаргуулдлаа.

-Наадах чинь миний юм гэтэл

-Бид хоёр олсон юм гээд цаашаа чангаагаадөгдөггүй ээБадарч түрүүвчээ уудлан хорин мянгат гарган сарвайтал өгч байнаа.

-Наад ваадантайг чинь авья гэтэл ахиад мөнгө авах гээд өгдөггүй ээАхин хорин мянгат гарган өгтөл вааданг нь задалсан чигт нь хумиад шидчихэвВаадантай аав ээжийнхээ хувцсыг хаман авч гэртээ орохдоо Бадарч сэтгэлийнхээ гүнээс өөрийгөө зүхэн зэмлэж аав ээждээ асар их гэм хийсэн мэт сэтгэлд нь бөөн хар үүлс хуралдаж байвТэр шөнөө урд урд шөнөөсөө бүүр илүү дэн дун нойр муутай хоносон тэрээр өглөө эртлэн босож гэр дотроо холхих нь авдараа олох гэсэн сэтгэл нь түүнийг тайван байлгахгүй байвЭнэ өдөр нь амралтын өдөр байсан учир Бадарч өглөө эртхэн хуучны эдлэл зардаг дэлгүүрийн үүдэн дээр нь очоод хэсэг суулаа байдаггүйҮд дөхөж байхад нэг юм худалдагч нь ирэв.

-За та юу гэж явна гэв .

-Манай дүүгийн чамд зардаг авдрыг авах гэж ирлээ гэж хэлвэлБадарчлуу харсанаа

-Та Батаагийн ах уу Ээ яанаа Өчигдөр зарчихсаншдээ гэв

-Хэнд хэмээн Бадарч дуугаа өндөрсгөвөл

-Танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд авааад явсан гэж байна.

-Одоо хаанаас олох уу гэж Бадарч шалгаалаа

-Бүү мэд гэж далаа хавчих тэр гэнэт

-Аан нээрээ камерийн бичлэг харахаас гэв

-Хэзээ аваад явсан бэ гэж Бадарчийг адгавал

-Өчигдөр гэвКамерын нь бичлэгийг шүүж үзтэл яах аргагүйНас тогтсон байрын эрэгтэй эмэгтэй хоёр хүн аваад гарч байгаа нь харагдавБадарч утсан дээрээ зургий нь аваадлгарлааЯахаа мэдэхгүй хэсэг сууснаа босон тэр хавийн хуучны эдлэлийн дэлгүүрийн худалдагчдаас асуулааЗарим нь зүс таньж байнааАвдар сураад явж байсан хүмүүс мөн байна гэж байнаАвдараа олж байжлгэртээ харина гэж өөртөө сануулсан тэрээр замын эсрэг талын хэд хэдэн хуучны эдлэлийн

дэлгүүрийн камерт бичигдсэн нөгөө хоёр хүний дүрсийг үзсэн боловч таних мэдэх хүн гарсангүйБадарч уруу царайлсан хүн гэдэс өлсөхийн хэрээр хоол идэхээр ойрхон цайны газар оровТэрээр утсан дээрхи хуучны эдлэлийн дэлгүүрээс авдар аваад гарч байгаа хоёр хүний зургийг хараад сууж байтал.

-Та ямар хоол захиалах вэ гэсэн хүний дуунаар харвал зөөгч охин байна .

-Гурилтай шөл нэг аяга цайтай авъя гэвэлУтсан дээрхи зургийг нь зөөгч охин харчихааад

-Та хуучны эдлэл авдаг хүн үү гэж байнаБадарч

-Үгүй ээ яасан гэж зөөгч охинлуу гайхан харахад зөөгч охин

-Аан уучлаарай таны утсан дээрхи зургий чинь хараадлгэхэд Бадарч инээвхийлж

-Харин ах нь хуучныхаа эдлэлээ зарчихаад буцааж авах санаатай яваа хүн юмаа гээд .

– Дүү минь чи хуучны эдлэл зарах нь үү хэмээн охин дээр харц тогтооволТэрээр жаахан тулгамдсанаа

-Би нэг хүнд хоёр авдар заръя гэж ярьсан юмГэтэл өчигдөр намайг хичээлтэй байх хойгуур ирээд эсрэг талын хуучны эдлэлийн дэлгүүрээс хямдхан авдар авчихаж гэхэд нь

Бадарчийн нүд нь сэргээд ирэвОхиныг ширээндээ суулгаж байгаад болсон явдлыг бүгдийг нь яриулаад авдар авсан хүний утсыг нь охиноос олж аваад залгалаа9911 тэй дугаарлуу нэлээд удаан залгуулж байж авлаа.

-Хэн бэ хэнтэй ярих гэж байна гэж байнаБадарч арга эвий нь олохыг бодож учир байдлаа эвтэйхэн тоочивЯмарчбайсан уулзахаар боллооЗайсангийн нэгэн тансаг хорооллын байрны үүдэн дээр иртэл харуул оруулсангүйНөгөө хүнлүүгээ ярилааХаруултайгаа холбогдож оруул гэсэн бололтой дотогшоо оровХоёр давхар орчин үеийн хувийн хауснаас нас тогтсон байрын хүн гарч ирэн тосож аван гэртээ урин оруулавБадарч ирсэн хэрэг зорилгоо танилцуулж учир байдлаа хэлэвЭхнэр нь цай хийж өгөн идээ тавиад нөхрийнхөө хажууд суулааГэрийн эзэн гэх тавь гаран насны тохитой хүн Бадарчийн өөдөөс нь харж суун яриаг дуустал сонссоноо

-За би чамайг сайн ойлголооБичгэсэн хөдөөний хүүхэд аав ээж хоёр минь намайг багад өнгөрсөн юм билээБи эмээ дээрээ өссөн хүүхэдДоороо нэг дүүтэй тэр минь хэдэн жилийн өмнө ослоор өнгөрчихсэнБи гэдэг хүн цор ганцаараа үлдсэнНамайг цэрэгт байх үеэр эмээ минь өнгөрсөн юм гэнэ лээГэр орныг нутгийн ах дүүс нь авахыг нь аваад хаяхыг нь хаячихсан юм гэнэ лээХүн нас ахихаар юм юм бодох юмЭмээдээ зориулж суварга босгоё гэж бодсончбайгаль хангай тэгж сүйтгээд яахав гэж бодсон юмТэгээд ер нь нэг хуучны нэг жижигхэн дөрвөн ханатайчбайна уу таван ханатайчбайна уу

Нэг гэр босгоод эмээгийнхээ ээж аавынхаа зургийг түүндээ тахия гэж бодсон юмТэгээд хуучны гэрийн эдлэл цуглуулж эхэлсэн юмНэг охин хоёр авдар байгаа гэж яриад байсан юмДаанч эмээгийн минь авдартай өнгө зүс хэмжээ нь таарахгүй байсан юмӨчигдөр хуучны эдлэлийн дэлгүүр хэсэж яваад энэ авдрыг олсон юмЯглминий хүүхэд байхын үед харж байсан эмээгийн минь авдартай өнгө хээ нь яг адилхан байсан юм гээд санаа алдаад Бадарчийг харж

-Би чамайг ойлгож байна ааХүнд эцэг эхийн нэр төр , эдлэж хэрэглэж байсан зүйл шиг үнэтэй юм байхгүй ээЧи авдараа аваад явдаа гэхэд Бадарчийн нүд сэргэн

– Та хэдэн төгрөгөөр авсан гэхэд Нөгөө хүн инээвхийлж

– Надад хоёр зуун тавин мянгаар өгсөн шүү гэв

-.Би таньд одоо байгаагаа өгөөд дараа үлдсэнийг нь дараа өгье хэмээн Бадарчийг түрийвчээ ухахад нь Нөгөө хүн инээж

-Мөнгө хэрэггүй ээЧи машинтай яваа юу хэмээлээ .

-Нөгөө юу такси… гээд Бадарчийг гацахад

– Гадаа хүйтэн байна гээд тэр хүн хувцас хунараа өмсөөд

-За бид хоёр чамайг хүргээд өгье хэмээн эхнэртэйгээ цуг гарлааГэртээ авдраа тэврэн инээд алдсаар хоёр хүн дагуулаад ороод ирэхээр нь Бадарчийн эхнэрийн сэтгэл нь нэг онгойвТэр орой Бадарч дагуулж ирсэн гэр бүлийн хоёр хүнтэй сайн танилцавДайлууж цайлуулан ах дүүс шиг дотно яриа өрнүүлэн тэр орой нэлээн удаан суусан тэр хоёр хүнийг Бадарч эхнэртэйгээ хоёул чадахаараалдайлж цайлан баярласнаа илэрхийлэв.

. Нөхрийг нь Шагдар эхнэрийг нь Оюун гэдэг гэнэБарилгын бизнес эрхэлдэг хүмүүс гэнэБадарчийн гэр бүлийг мөн гэртээ урилааБадарчийн Шагдарын хоёр энэ цагаас хойш гэр бүлийн сайхан найзууд болоод зогсохгүй бүүр дотносож Бадарч Шагдар хоёр хуурай ах дүү хоёр боловБадарч дээрээ ахгүй харин Шагдар ганц эрэгтэй дүүгээ ослоор алдаад ах дүүсийн хүслэн болоод байсан хоёр хүн ийнхүү бие биенээ олоод авсан нь авдрынлбуян гэлтэйЭнэ цагаас хойш Бадарч сэтгэл санаа өөдрөг нэглсайхан таатай мэдрэмжээр дүүрэн явах боловБадарч саяхан ажлаар явж байгаад урд нь ирж байсан хуучны эдлэлийн дэлгүүрийн ойролцоо нөгөө зоогийн газар орлооЗөөгч охин инээд алдсаар танимхайран мэндэлж угтаад

-Та нөгөө авдараа олсон уу гэхэд нь Бадарч

-ОлсонДүүгийн буянд олсон шүү баярласан гээд зөөгч охинд хандаж

-Чи авдараа яасан зарсан уу гэтэл Охин

-Үгүй гэж байнаБадарч ихэд аминчлан

-За миний дүү хүнд аав ээжээс илүү эрхэм зүйл гэж байхгүйБи чамайг ойлгож байна оюутан хүнд мөнгө төгрөг хэрэгтэйгГэхдээ миний дүү хоёр авдараа хэзээчзарж болохгүйЯаж ядарсан зүдэрсэнчболохгүй шүүХүн нас ахихаараа сэтгэлийн асар их зовлонд унадаг юмХэдийгээр амь биегүй зүйлчгэсэн аав ээж чинь хэрэглэж байсан зүйл болохоор үргэлж гэгээлэг сайхан эрч хүч итгэл өгч байдаг гэдгийг ах нь биеэрээ мэдрээд байна.

-Чамд тусалж дэмжих хүн байгаа юу гэтэл охин дуугүй сууснаа.

-Би өнчин өрөөсөнНэг дүү минь цэрэгт байгааНэг дүүгээ айлд өргүүлчихсэн.. Би шутис-д барилгын инжинерийн ангид сурдагОдоо гуравдугаар курс өглөө нь хичээлдээ яваад үдээс хойш нь энд ажилладаг юмАвдар их үнэтэй байдаг гэж сонсоодлзараад төлбөр мөнгөндөө хэрэглэдэг юм уулгэж бодсон юм гэлээЗоогийн газраас гарахдаалБадарч охины тухай бодож байлааОрой гэртээ ирээд эхнэртэйгээ энэ тухайгаа ярьж охинд туслахсан гэж ярилцавБадарч хуурай ах Шагдарлуугаа ярьж охинд тусалмаар байгаагаа хэлэвХарин Шагдар маргааш миний ажил дээр дагуулаад ир гэвМаргааш ажил тарахын алдад Шагдарын ажил дээр нөгөө охиныг дагуулан Бадарч очлооШагдар тэр хоёрыг угтаж аваад хэрэг зорилгы нь сонсоод туслахаар болж компанийхаа нэрэн дээр

сургаж төгсгөөд компанидаа ажилд авахаар боловБадарч өөрөө оюутан хүүхэдтэй тул энэ охинд тусалсандаа маш их баяртайлбайх нь аргагүйМөн энэ охины хүнд тусламтгай гэнэн хөөрхөн занг нь бас Бадарч маш их үнэлж байлааУулзах ёстой хүмүүс зөв цаг дээр таарч байх тавилантай ажТом хүү нь эхнэр авах болсон тухай дуулгахад нь Бадарч эхнэртэйгээ догдолчиховЯмархуу охин бол нутаг ус нь хаанахынх юм бол гэсэн бодол Бадарчид төрж бэрээ харахын хүслэн болоод байвХүү нь орой эхнэр болох бүсгүйгээ дагуулж ирнэ гэсэн болохоор нь бөөн бэлтгэл хүлээлт байлааХаалганы хонх дуугарч бага хүү нь гүйн очиж тайлж өгөвХүүгийн араас орж ирсэн охиныг хараад Бадарч балмагдавЮу билээ гэж бодох зуур

Тэр охин нөгөөлхөөрхөн инээмсэглээрээ инээмсэглэж

-Сайн байна уу гэж мэндлэхэд нь сая нэг танивБадарч эхнэртэйгээ бөөн баяр боловАмьдралын мөн чанарыг ойлгосон ухаантай бэртэй болсондоолмаш их баярлаж байлааБадарч авдарыг авч ирсэнээс хойш энэ гэр бүлд маш олон сайхан зүйл тохиох болсон нь аав ээжийнхээ үлдээсэн буяныг аривлан хэмнэж дээдэлсний буян ирж байгаагийн илрэл буй заТэрээр өдөр судар үзэж байгаадлаавынхаа авдрыг хоймороо тавьж дээр нь ээж аавынхаа зураг хөргийг нь залан, дотор нь хувцсыг хадгалснаас хойш сэтгэл санаа сэргэлэн өөдрөг явах болжээ.

Similar Posts