Ахаа энд могой байдаг уу гэнээ гэхэд хэвтээ хайрхан бий бий, гэхдээ гэмгүй гэхийг даруй орчуулахад харь хэлтнүүд маань жиг жуг гэлцэж байнаХаяа хотос руулхараад байхыг бодвол шөнө орж ирэхвий гэж айсан царайтай даг шүүШинэхэн хөтөч бичгээд цэрвэж байсныг нуух юунАхаа энэ могойнууд ямар хэрэгтэй гэж байдаг байнаа гэхэд талын хөх аргал шигээ царайтай өвгөн ах \”хош, алдас болно гэж зандраад \”Энэ хорвоо дээр бүх зүйлс эргэх холбоотойБайгаль дээр хэрэггүй бүтээгдсэн зүйл гэж огт үгүйАдгийн наад зах нь могой гэдэг чинь говь талын зарааны гол зоог шүү дээ гэхэд бидний хэд ай, тийм удаан жижигхэн амьтан могойг иднэ гэж үү гэж гайхалдавИднээЗараа гэдэг амьтан чинь….

Тээр нэг жилийн зун хэдэн \”со\”дагуулаад говь гутгийн сайхныг үзүүлэхээр пургон машинаар говийн сүүмэлзсэн зэрэглээг зүсэн энгүй уудам талаар давхиж явлааТэртээ талын үзүүрт хэдэн тэмээ бэлчих нь говийн сүүн зэрэглээнд эгээлхөл нь сунаад хөвж яваа мэт харагддагсанТэмээн тэндээс бидэнлүү харвал магадгүй саарал пургон талын энгээр хөвж яваа мэтлхарагдаж байсан бизҮдийн нар эгц дээрээс шарсан халуунд хот айлын гадаа ирэн зогсоход машины ус буцалж, гандмал

өвсний царцаа шар шар хийн шаагиж байсан юмдагБодвол гандуухан халуухан зуны нэг байсан юм дагуудааАмьсгал давхцам говийн халуунд аанайлнозоорч явсан бидний хэд хаяаг нь дээд бүслүүр хүртэл шууж өрхийг нь бүтээсэн

гэрт сэрүүсэн хэвтэхэд эхийгээ харуулдсан зэлтэй ботгоны уйтайдуун говь нутгийн үзэмжинд хөг дан нэмж байна уу даа гэлтэй байсан санХалуун зун яаж яваад байдаг юм бол гэмээр хүрэн бор нударгатай дээл өмссөн янхигар том биeтэй үрчлээ бүрийнх нь тоогоор гэрэл сүүдэр тавин

хар цагаанаар зурсан зураг мэт хүрлийсэн том өвгөн орж ирэн сониуч харцаар гэр тойруулан бидний хэдийг гүйлгэн хараад тэрүүхэн тэндээ завилан сууж гаансаа гарган тамхи нэтгээд надруу сарвайлааХорьхон настай охин над урьд өмнө нь хүн ингэж хүндэтгэн, бүр мод толгой өгж байгаагүй болохоор ичих гайхах

зэрэгцэн авсансанБодвол харь орныхон дагуулаад явж байгааг бодвол том хүн гэж тоосон юм болов уу даа.

\”Бороо ногоотой юу\” гэж мэндлэхэд минь ай яахав, хэд хоногийн өмнө 2 хуруу бороо орсон юмдагЭнэ нар одоо бараг хатаагаад дүүрч байх шиг\”гэсээр мод толгойгоо хөхөн хаалгаар хараачлан суусан санДүрслэх урлагийн номон дундлбайдаг хөрөг зураг амилж гарж ирээд өмнө сууж байна уу даа гэлтэйБидэнд байснаар нь аяганд кофe найруулж өгөхөд ойр зуурыг хүүрнэлдэн давхар жуулчиддаа орчуулан уйтай байдал даруй яриа хөөрөө өрнөж эхэлсэндээАхаа энд могой байдаг уу гэнээ гэхэд хэвтээ хайрхан бий бий, гэхдээ гэмгүй гэхийг даруй орчуулахад харь хэлтнүүд маань жиг жуг гэлцэж байнаХаяа хотос руулхараад байхыг бодвол шөнө орж ирэхвий гэж айсан царайтай даг шүүШинэхэн хөтөч бичгээд цэрвэж байсныг нуух юунАхаа энэ могойнууд ямар хэрэгтэй гэж байдаг байнаа гэхэд талын хөх аргал шигээ царайтай өвгөн ах \”хош, алдас болно гэж зандраад

\”Энэ хорвоо дээр бүх зүйлс эргэх холбоотойБайгаль дээр хэрэггүй бүтээгдсэн зүйл гэж огт үгүйАдгийн наад зах нь могой

гэдэг чинь говь талын зарааны гол зоог шүү дээ гэхэд бидний хэд ай, тийм удаан жижигхэн амьтан могойг иднэ гэж үү гэж гайхалдавИднээЗараа гэдэг амьтан чинь могойны сүүлийг зууж аваад өргөсөн биeээ бөндийлгөөдлхэвтчихдэг гэж байгааАйсан ууртай бардам могой мултрах гэж нааш цааш савчин өргөсөнд нь цохисоор байгаад амьтавьдаг болтой юм гэхэд манай хэдэн со \”аа, аягүү, чинча \” гэж гайхалдавХмм тэгвэл зарааг лав иддэг амьтан байхгүй байх гэхэд минь өвгөн ах \” зараачбас амьдрахын тулд мөнлтэмцэх хэрэгтэй болдог юмХэрээ гэж нэг амьтан байна дааЗа тэр чиньланчин нь шүү дээ\” гэхэд бид мөнлгайхалдаж тэр өргөсөн хуягтай амьтныг хэрээ яаж дийлэх вэ дээ гэхэд \”дийлнээБайгаль эх бүх зүйлсийг бодолцож бүтээсэн байдаг бололтойХэрээ дайраад ирэхээр зараа өргөсөн хуяган доороо нуугданаГэвч хэрээ элдэвлэсээр байгаад дээш нь харуулчихна нөгөө бөндгөрийг чинь, тэгээд ганцхан хэрээнийхушууны үзүүр багтах төдий жижигхэн зай түүнд байдаг болтой юмааНэг хатгаад л. . . гэхэд бидний хэд амьтны eртөнц үзэж байгаа мэтлдуу алдан бишрэн сонсож байсан юмдагХэрээг тэгвэл юу идэх вэ гэж уйгагүй нэхэл хатуутай асууж байснаа одоо бодоход би ихлжоохон байж дээ гэж өөрийгөө шоолдог юмХэрээ юу, хэрээг тэгээдлбусад хүчит шувууд нь зооголдог байлгүй дээӨвгөн ах нь газрын амьтдаалажиглаж явсанаас

тэнгэрийн амьтдыг нээх харж яваагүйн байна гэхийг сонсоод энэхүү эгэл хүмүүн мал хөлийн бэлчээр дээр явахдаа харж үзэж ажигласнаа бидэнд ярьжээ

гэж бодохоорлхэнийчмэдэхгүй сонин зүйл олоод мэдчихсэн юм шиг баясаж байснаа мартддаггүй юмЭнэ хорвоогийн бүх зүйлс эргэх холбоотой байдаг ажЭнгүй уудам говь нутгийн эгэл жижигхэн амьтан бүрийг хайрлах ухаан өгөх хөх өвгөдийн яриа ухаан санаанд уяатай явдагаас

арзгар жижигхэн аалз гээд дэвслэлгүй явсаар өдийг хүрчЭгэл энэ хорвоо дээр дэмий бүтээгдсэн зүйлс гэж байдаггүй бололтойХэрэггүй бүтээгдсэн зүйлс гэвэл байгаль орчиндоо хог хаядаг, мод огтолдог, гол бохирдуулдаг, ан амьтан алдаг талдагаараа хүмүүн төрөлхтөн бидлбайх буй за.

Similar Posts