Хуучны чамин хийцтэй хоёр давхар том байшингийн нээлттэй цонхоор эр эм хоёрын хэрэлдэн хашгичих сонстоноБодвол энэ сайхан байшингийн эзэд, эхнэр нөхөр хоёр бололтойХэрэгт дуртай хэн нэгэн хажуугаар нь зөрөхдөө чих тавин сонсъё уу гэвэл дотор нь эвгүйцэж хурдхан холдмоор тиймлбалиар заваан үгсээр нэгнийгээ хараан зүхэх нь аймшигтай… Хэрүүл маргаан зогсох шинжгүй уламлширүүсч аяга таваг хагарах чимээтэй хослоод ирэх үеэр байшингийн хаалга онгойж арван нэг, хоёртой болов уу гэмээр жаахан хүү гарч ирэн хаалгаа хүчтэй савж хаагаад гудам руу зүглэвХүүгийн нүд уйлснаасаа болоод үлмэдэг бүлцийж….
Хуучны чамин хийцтэй хоёр давхар том байшингийн нээлттэй цонхоор эр эм хоёрын хэрэлдэн хашгичих сонстоноБодвол энэ сайхан байшингийн эзэд, эхнэр нөхөр хоёр бололтойХэрэгт дуртай хэн нэгэн хажуугаар нь зөрөхдөө чих тавин сонсъё уу гэвэл дотор нь эвгүйцэж
хурдхан холдмоор тиймлбалиар заваан үгсээр нэгнийгээ хараан зүхэх нь аймшигтай…
Хэрүүл маргаан зогсох шинжгүй уламлширүүсч аяга таваг хагарах чимээтэй хослоод ирэх үеэр байшингийн хаалга онгойж арван нэг, хоёртой болов уу гэмээр жаахан хүү гарч ирэн хаалгаа хүчтэй савж хаагаад гудам руу зүглэвХүүгийн нүд уйлснаасаа болоод үлмэдэг бүлцийж, харц нь уйтгар гунигаар дүүрсэн нь аав ээжийн хэрүүлээс болсон гэдэг нь ойлгомжтойХүү хоёр хөлөө зөөж ядан удаан алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ирээд хүнгүй сандал олж салдархийн суувНар жаргах дөхөж сэрүү буугаад гадаа үнэхээр сайхан байх тул хүний хөл хөдөлгөөн тасрахгүй холхиноЖаалхүү гунигтай нүдээр жаргах нарны зүг ширтэн бодолд автлааСаяханлаав ээжтэйгээ хамт гурвуулаа энэ цэцэрлэгт хүрээлэнд ирдэг байсан сайхан дурсамж нь бүдгэрсээр одоо бараглзүүд зэрэглээчюм шиг санагданаЯагаадЯагаад аав ээж хоёр нь дандаа хэрэлддэг болж, өөрийг нь хайрлаж халамжлахааа больсныг хүү үл ойлгоноХүүг сургуульд орсноос хойшлаав ээж хоёрынх нь харьцаа хачин болчихсонТэгээдлхөөрхий жаал аажим аажмаар зожиг муухай зантай болж, хүүхдүүдтэй найзлаж тоглохоочбольсон…
Аав Гүнцэг нь өндөр нуруу, сайхан биетэй, царайлагчгэж ойгүй, дөнгөжлгуч гарч яваа нэгэнТогтсон ажил мэргэжил байхгүйчянз бүрийн бизнес хийн онохоосоо алдах нь ихХарин ээж Алимаа нь нөхрөөсөө хэдэн насаар эгч, нүдэнд дулаахан аятайхан эмэгтэйЭцгийнхээ бэлэглэсэн жижиг компанид захирлаар амжилттай ажиллаж байсанчГүнцэгт толгой мэдүүлснээс хойш уруудсаар компаниа алдсан билээГэсэнчсайн эцэг эхийн буянаар сайхан орон гэртэй, хадгаламжиндаа мөнгөтэй амьдарсаар ирсэнСүүлийн хэдэн жил Алимаа их дэлгүүрт лангуу түрээслэн брендийн гоо сайхны бараа оруулж ирэн
борлуулж овоо амжилттай явааХарин Гүнцэг баслюм юм руу үсчсэн хэвээр, эхнэрийнхээ олсон хэдийг үрэнтаран хийсээр л…
Бүр нэг удаа шал бүтэхгүй төсөлд хөрөнгө оруулахаар Алимаатай ярилцалгүй орон байраа зарсан удаатайТэгээдлтэднийх Алимаагийн эцгийн залуудаа амьдарч байсан хуучны байшинг засч тордон амьдрах болсон ажГэвч Алимаа түүнд хэтэрхий их хайртай болохоор үргэлжлоролдсон бизнес бүрийг нь дэмжиж юугаачхарамлахгүйХарин Гүнцэг эхнэрийнхээ энэ их хайрыг даах заяа нь дутаж, жаргалдаа саган залуухан охидтой орооцолдох нь ихэссэнээр энэ гэр бүлийн сайхан уур амьсгал эвдэрч
хардалтын хэрүүл маргаан салахаа байсан билээАлимаа хэт их хайраасаа болж хардалтын өвчин тусаад ганц хүүгээчхайхрах нь багасан
нөхрийгөө тагнаж мөрддөг ажилтай болсон гэхэд хилсдэхгүйГүнцэг харин Алимаагаас залхаад удаж байгаачмөнгөнөөс болоодлтүүнтэй зууралдсан хэвээр өдийг хүрчээХүү гар утсаа хармаанаасаа гарган ирж дэлгэцэн дээр тусах царай руугаа үзэн ядсан харцаар ширтэн хэсэг суув.
\”Надад бүгд дургүйЭэж надад хайртай гэж хэлэхээ больсонТэгэхээр надад хайргүй болсон гэсэн үгНамайг царай муутай болохоорлтэр бизЭнэ муухай нүүрийг, энэ цоохор сэвхийг үзэн ядаж байнаЕр нь бүгдийг нь үзэн ядажбайна\”
Нар жаргаж уулын цаагуур далд ороход орчин тойрныг харанхуй бүрхэж хүмүүсийн хөл хөдөлгөөнчтасран хүүд аймшигтай ганцаардал мэдрэгдэвСаяханлцэлмэг байсан тэнгэр юу юугүйлбараан үүлсээр бүрхэн бүүдийж байснаа зөөлөн бороо шивэрч эхэллээГэвч тэр гэртээ харихыг хүссэнгүйЮу угтаж авахыг мэдэж байгаа болохоор тэр муухай байшинд очмооргүй байлааНүдээ анин хойш гэдийж сандлын түшлэгэн дээр толгойгоо сул хаяад бороон дуслыг нүүрээрээ мэдрэн юучбодохгүйг хичээж байтал хэн нэгэн хоолойгоо засах сонстлооХүү нүдээ залхуутайгаар нээх яг тэр агшинд хажуугийн шонгийн гэрэл ид шидийн юм шиг гэнэт асаж, хуучирч гандсан шүхэр барьсан ер бусын царайлаг охин өмнө нь зогсож байх нь тэрОхин хөөрхөн уруулаа нээн:
~Хөөе жаалаа чи зүгээр үү? гэхэд хүү дээш цомцойн суудлаа засаад юм хэлэлгүй толгой дохивТэр өмнө нь ийм хөөрхөн охин хааначхарж байсангүй тул охиноос харцаа салгаж чадсангүйЗүрх нь хүчтэй цохилон, саяхан бодож суусан хамаглбараан муухай бодлууд хийсэн одчих шиг боллоо.
\”Анхны харцаар дурлах гэдэг нь энэ юм болов уу…\”
Өнөө охин сандал дээрх бороон дуслуудыг гарынхаа алгаар шударсан болоод хүүгийн хажууд сууснаа:
~Ийм харанхуй байхад жаахан хүүхэд ганцаараа явж байж болохгүй шүү дээАав ээж чинь чамд хэлээгүй юм уу?
~…Би жаахан хүүхэд биш… Чи… Чичгэсэн ганцаараалявж байгаа харагдах юм!
~Би эгчтэйгээ явж байгаа юмааЭгч маань тэр хөшөөний цаана найз залуутайгаа болзож байгаа юмЧи харин ганцаараа юу хийж суугаа билээ?
~Гэртээ харимааргүй санагдаадлсууж байна.
~АанТанайх энд ойрхон байдаг юмуу? Манайх саяхан энд нүүж ирсэнНамайг Гэгээ гэдэгЧамайг хэн гэдэг вэ? гээд охин булбарай цагаан гараа хөвгүүн рүү сунгалааХүү итгэж ядсан харцаар охин руу харснаа гараа дааж ядах мэт удаанаар өргөнгөө \”Цанлиг\” гэж зууралдуулан хэлээд охины гарыг атгавЗөөлхөн, дулаахан, жижигхэнийм гоё гар анх удаалбарьж үзсэн Цанлигын хамаг биеэр тог гүйх мэт жирэлзэж тэр гэхийн аргагүй сайхан мэдрэмж төрнөӨмнө нь ийм хөөрхөн охин байтугай энгийн нэг охинчтүүнтэй танилцаж гар барьж байгаагүй билээТэр хоёр бараг цаг гаран ярилцаж суувБороо аль хэдийн зогсож тэнгэрт түг түмэн од түгжээЦанлигт гэртээ харилгүй үүрд энэ охинтой ингээдлсуугаад баймаар санагданаОйрын хэдэн жил хэнтэйчингэж ярилцаж суугаагүй болохоор ганцаардалдавтсан түүнд үнэхээр сайхан байлааГэвч удалгүй Гэгээ эгчтэйгээ гэр лүүгээ явж Цанлиг ганцаар үлдэвГэртээ харимааргүй байсанчГэгээ түүнийг хариарай гэж захисан тул аргагүй харихаар бослооУгаасаа харихгүй гээд хаачхонох вэ дээ…
Ашгүй гэр бүлийн маргаан өндөрлөсөн бололтой байшин нь анир чимээгүй угтлааУнтлагын өрөөндөө ганцаар уйлан хэвтэж байсан ээж нь хүүгээ гарч явсныг ч,
буцаж ирээд өрөөндөө чимээгүйхэн орсныгчмэдсэнгүй.. Түүний хашхичиж орилохоос залхсан нөхөр нь хамаг хувцсаа аваад, хуримын бөгжөө тайлж шидчихээд яваад өгсөн ажӨмнө нь хэд хэдэн удаа гэрээсээ явж байсанчбуцаадлирдэг байсанГэхдээ энэ удаа нөхөр нь эргэж ирэхгүйгээр үүрд явсныг тэр зөнгөөрөө мэдэрч байв…
Эцэг эхийнх нь салалт Цанлигт нэг их хүчтэй нөлөөлсөнгүйБайнгалхэрүүл маргаантай байдаг байсан гэр нь нам гүм болсон нь харинчаятайхан санагданаХамгийн гол нь сэтгэл санаагаа хуваалцах шинэ найзтай болж, анхны хайртайгаа учирсан болохоор хүү жаргалтай байлааГэгээ үнэхээр нэр шигээ, зүс шигээ сайн сайхан сэтгэлтэй хэн хүний хайр татам охинЦанлиг түүнийг бурхан өөр лүү нь явуулсан сахиусан тэнгэр гэж бодноГэгээ түүний уйтгартай бүүдгэр амьдралд гэрэл гэгээ, өнгө будаг нэмж байлааТэр хоёр өдөр бүр утсаар ярьж, хааяа нөгөө цэцэрлэгт хүрээлэнд уулздагТэр уулзах өдрийг Цанлиг тэсэн ядан хүлээсээр галзуурахын даваан дээр охины царайг харж тайтгардаг байвГэвч тэр Гэгээд дурласнаа өөрт нь огт мэдэгдсэнгүйХэрвээ мэдчих юм бол Гэгээ өөртэй нь дотно байхаа болихыг Цанлиг зөнгөөрөө мэдэрч байсан болохоор охиныг алдахыг хүссэнгүйЗүгээрлнайз мэт энгийн харьцаатай явсаар зуныг барлааГэгээГэгээ бол айлын бага охинДээрээ Туяа гэх таван насны зөрүүтэй ганц эгчтэйЭцэг эх нь хоёул ажил төрөлтэй, гурван өрөө орон сууцанд амьдардаг,
боломжийн сайхан амьдралтай байсанчаав нь ясныхорт хавдар туссанаас хойш гэр бүлд нь гай гамшиг нүүрлэжээЭэж нь хайрт ханиа эрүүл саруул болгохын тулд чадах бүхнээ хийж байр, машин гээд хамаглүнэтэй цайтай бүхнээ зарж, дээрээс нь банк хоршоонд зээл тавин барин гадаад дотоодын эмнэлэгээр явж
олон хагалгаанд орсончтусыг олсонгүй хоёр жаахан охинтойгоо бэлэвсэрч хоцорсон билээЭцгийгээ өвдөхөд Гэгээ дөнгөж таван настай байсан болохоор юу болж байгаагчойлгоогүйЭэж нь байнгалэмнэлэгээр байж аавыг нь сахих ажилтай болсон тул эгчтэйгээ хоёулаа хамаатан садныхаараа дамжин жилийн нүүрийг үзэж зургаан нас хүрсэн жил нь аав нь тэнгэрт халивТалийгчаас хойш ээж Солонго нь их зүдэрсээн хөөрхийЦэл залуугаараа хайртай ханиа зуурдаар алдаж, хоёр жаахан охин, дааж давшгүй өр зээлтэйлхоцорч…
Хоёр талын ах дүүс нь нөхрийнх нь эмчилгээнд чадах ядахаараалтусалцгааж байдгаа барсан болохоор ахин тэднээс гуйх нүүргүй мэт бүсгүйд бодогдож хоёр үрийнхээ төлөө ханцуй шамлан тэмцэж эхэлсэн ажээТэр гурав хямдхан нийтийн байранд жижиг өрөө түрээслэн амьдардаг болсон бөгөөд ээж нь хоёр зэрэг ажил хийн гэрийн бараа ховорхон харж эгч Туяа ньлГэгээг өсгөсөн гэхэд хилсдэхгүйДөнгөж арав гаранхан настай Туяа охин хоол ундаа хийх, гэр орноо цэвэрлэж, хувцас хунараа угаахын хажуугаар дүүгээ цэцэрлэгт зөөх, хичээлээ хийх гээдлар гэрийн бүхлажлыг бяцхан нуруундаа үүрч ээждээ тусалдаг байвЭэж нь шөнийн ээлжийн ажилгүй гэртээ хоносон үелхоёр охинд хамгийн жаргалтайЭэжийнхээ хоёр талд тэврүүлэн хэвтээд сайхан ирээдүйг зөгнөн ярилцаж инээлдэн хэвтэх ямар сайхан гээч…
Солонго бүсгүй амьдралын хүнд нугачаанд бууж өгч шантралгүй бүтэн зургаан жил зүтгэсний эцэст бүх өрөө дарж дуусчээҮүний хажуугаар хоёр охиноо гэдэс цатгалан,
мөр бүтэн өсгөсөөр өнөөдрийг хүрч, одоолнэг өөрсдийн гэр оронтой болъё гэж шийдэн цалингийн зээлээр жижигхэн хашаа байшин авч шинэ газар нүүн ирсэн нь энэ билээЭэж нь ямархан хүнд хэцүүг давж өдий хүрснийг хоёр охин нь мэддэг болохоор элдэв янзын үнэтэй цайтай утас, хувцас нэхэж үзсэнгүйГэгээ ихэнхдээ эгчийнхээ багадсан хувцсыг өмсөнөЯмарчхуучин муу, томдсон хувцас өмслөөчцаанаасаа үзэсгэлэн гоо болохоор тэр үнэхээр хөөрхөн харагддаг байвЭгч нь ахлах ангийн сурагч болохоор аргагүй ухаалаг утас ашиглах болж хуучин гар утас нь Гэгээд иржээҮеийн хүүхдүүд бүгдлорчин үеийн гоёмсог утас барьж түүгээрээ соошл ертөнцөд зугаалах ч
Гэгээ тийм зүйл сонирхдоггүй болохоор хамаачбайсангүйХуучин муу нокиа утсаараа ээж, эгчтэйгээ холбоо бариад байх ньлтүүнд хангалттайЦанлигтчмөн Гэгээгийн юу өмсөж зүүдэг, ямар утас барьдаг нь огт хамаагүй байлааЗүгээрлГэгээ байгаагаараа, байгалаараа нэг тийм үгээр хэлэмгүй сайхан, дулаахан энергийг түүнд өгдөгХэзээчуйтгарлаж гунигладаггүй, үргэлжлинээмсэглэж явдаг энэ охин ганцаардалд автаж, харанхуйн ёроолд живсэн жаалхүүг бага багаар дээш нь татсаар байвХүү нь ийнхүү дурлалдаа бялууран гүйж явахад хөөрхий ээж нь харин гуниг ганцаардлын далайд хөлөө алданживжээАжлаасаачгарч өдөржин гэртээ бүгэн өнөө сайхан байшин нь дарсны үнэр, тамхины утаагаарлдүүрэн байх боловУгаасаа чинээлэг айлын охин тул эцэг эхээс өвлөж үлдсэн хөрөнгө овоо болохоор мөнгө төгрөгөөр тасрахгүй нь яамайГэвч эд хөрөнгө байлаа гээд хайр халамж, элэг бүтэн амьдрал байхгүй болохоор амьдралд ямар утга учир байх билээ дээЭэж нь байнга мансуурлын байдалтай байх тул Цанлиглхоол хийж, гэрээ цэвэрлэх аяданаАав нь харин хүний урманд нэг удаачтэр хоёрыг эргэж ирсэнгүйЗуны амралт дуусч хичээлийн улирал эхлэвГэгээ тэдний сургуульд орохыг Цанлиг мэдэж байсан болохоор анх удаалсургууль руугаа дуртай нь аргагүй явлааЦанлигийн хоёр сарын турш залбирсан залбирал биелж Гэгээ тэдний ангид орохоор болжээАнгийн багш нь Гэгээг дагуулан ангид орж ирэхэд Цанлиг баярласандаа золтойлхашхирч босон харайсангүйХайртай охин нь нэг ангид хамт сурах болсон нь сайхан хэдийчГэгээ хүүхдүүдийн хажууд түүнтэй харьцахгүй байх вий, өөрөөс нь ичихвий гэсэн айдас хүүг хормын дотор баглан авлааХарин түүний энэ тэнэг бодол талаар өнгөрч Гэгээ түүн рүү инээмсэглэн гараа далласнаар барахгүй бүр хажууд нь ирж хамт суувХамгийн хойно шоовдорлогдон ганцаар суудаг хэнтэйчярьдаггүй, хэнийчанхааралд өртөж байгаагүй түүн рүү ангийн бүх хөвгүүд гайхсан атаархсан харцаар харах нь Цанлигт үнэхээр сайхан санагдаж байлаа…