Найз нь одоо хөгширөөд юун ажил хийх вэНасаараа хийж үзээгүй юм чиньЖагар байхдаа хоол, ундаар тасалдаггүй байсанОдоо би өнгөрөөд байнаЦэнгэл намайг тэжээх нь байтугай өөрөө надаар тэжээлгэдэг хүнЗалуу цагтсан бол энэ муу харчууд өөрсдөө гүйлдэж ирээдлаль байдгаа барьдаг байсанОдоо над руу ирдэг ганц нэг хар юм нь үмхийн төдий идэх юм, муу хогийн “найрка”-наас өөр юм авчирах чадалгүй гуйлагчингууд байх юмЗарим нь бүр үнэ хөлсгүй жаргах санаатай…
Тэгтэл хаалганы хажуу талын намхан шүүгээн дээр тавьсан ваартай цэцэгний хажууд эмэгтэй хүний гялгар хар өнгийн гар цүнх байгаа нь нүдэнд нь туслааЦэнгэл цүнхийг аваад амыг нь нээн харвал түрийвч, гар утас харагдавГэнэт толгойд нь “Үүнийг нь аваад арилаад өгьеДараа та нартай тооцоо бодноо” хэмээх бодол харван оровТэгээд сэмхэн эргээд гарч, хашаа даван гүйсээр нилээд холдоод модны ёроолд суун олзоо задаллаа.
“Бурхан минь юу вэ” хэмээн Цэнгэл баярласандаа хашгирч түрийвчийг шовхийтэл үнсээд ававАмыг нь нээсэн түрийвч дотор доллар, төгрөгийн хэдэн том том дэвсгэртүүд банкны картын хамт багсайн харагдаж байвЦэнгэл өмнө нь доллар гэдэг энэ мөнгийг гартаа барьж үзэх нь байтугай барааг нь ойроос харж үзээгүй байвБаярласандаа салгалсан гараараа долларын дэвсгэртийг барьж нүдэндээ ойртуулан үзэж, эргүүлж тойруулан харавЦэнгэл амьдралдаа хэзээчийм их мөнгөтэй байж үзсэнгүйДээрээс нь цүнхэн дотор байсан жижигхэн хөөрхөн хэтэвчин дотор
шигтгээ нь нүд гялбуулан цацарсан бөгж, хос ээмэг, бас бусын зүйлүүд байлааБаярласандаа багтрах шахсан Цэнгэл хүн харчих вий хэмээн сандарч, олзоо хамж аваад гүйн одлооӨглөөний сайхан цэнгэг агаарт ханаталаа гүйж, биеийн чилээ гарган сэргэсэн Тэнгис гүйсээр гэр лүүгээ орж ирлээЭнэрэл босчихсон өглөөний цайгаа бэлдэж байвБүгд цай уухаар ширээ тойрон суусны дараа Очмаа,
-Жагар явъя гэнээ гэхэд Тэнгис, Энэрэл хоёр асуусан харцаар ширтэвТэнгис,
-Өө тийм үү гээд дуугүй боловЖагар,
-Тийм ээ би юмаа бэлдсэнТа нарт их баярлалааБиечгайгүй боллооИх баярлалаа гээд дуугүй болон тонгойн сууж байвТэнгисийн хоёр хүүхэд сортосхийн,
-Өө өвөө явах гэж байгаа юм ууТа битгий явлдааӨвөөтэйгээ баймаар байна хэмээн шуугилдан Жагарыг тойрон гүйлдэвЖагар явах боллооЖижиг цүнхтэй хувцасаа барин Тэнгисийг даган гарлааТүүнийг үдэн гаргахаар гадаа довжоон дээр гарч зогссон бэр, ач нараа үнсээд Очмаагийн өмнө очиж зогслооҮг хэлэх гээд,
-Баярлалаа Очмаа минь гэхээс өөрөөр дуугарч чадсангүй эргэвТэнгисийн машины арын суудалд орж суусан Жагарыг эргэн харахад тэд довжоон дээрээ зогссон хэвээр хоёр ач нь гар даллах нь харагдавЖагарын цээжин дотор нэг юм уначих шиглсанагдан хов хоосон оргиод явчихавГэртээ эргэж орсон Очмаа буйдан дээрээ суулааОлоон жилийн өмнө Жагар түүнийг орхиод явсан үе санагдахад мартах гэж бушуухан босоод Энэрэлд туслан аяга тавгаа угааж эхэллээНэг, хоёр хоног гэртээ үзэгдээгүй алга болсон Цэнгэл нэглих баяртай, сэтгэл хангалуун хүн гэртээ орж иржээ.
-Чи зөв харсан юм байгаа биз дээ хэмээн чарлан асуух Цэцэгээгийн өөдөөс харан суух Цэнгэл,
-За ээж гуай, байтлаа намайг сохор, дүлий гэж хэлэх гээд байна ууХарах харахдаа энэ муу хоёр цийлгэрээрээ харж, энэ хоёр дэлдэнгээрээ сонслоо гэхэд Цэцэгээ,
-Хачин юм дааХуучин эхнэр, хүүхдээ олоод уулзсан байж дээАнх надтай танилцаж байхдаа эрүүл, согтуудаа уйлаад яриад байдаг байсан хүү нь тэр байх ньҮгүй ер, тэр муу Жагар тэгж байгаад их эд байх нээЯаж яваад олоод уулзчихсан юм бол гэхэд нь Цэнгэл,
-Яах юу байдаг юмХэвтэж байсан эмнэлгийнх нь эмч тэр хуучин эхнэрийнх нь бэр гэнээ базарвааньТэгээдлуулзчихгүй юу гэвЦэцгээ,
-Ёстой мууөгөр хогийг би ална дааТэр муу хуучин эхнэр, хүүхэд рүүгээ гүйнэ гэнээЦэцэгээ хүүхнийг тиймчамар чадахгүй байх шүү тэд гээд балцгар гараа зангидан сууснаа,
-Одоо яах вэ гэвЦэнгэл,
-Би яаж мэддэг юмТэр мууг чинь би олоод өглөөӨнөөдөртөө тэрний чинь талаар бодох чадал алга гээд гарахдаа Цэцэгээгийн өмнөх ширээн дээр хорин мянган төгрөг чулуудчихаад одовЦэцэгээ баярлан шүүрч авсан боловч,
-Юу вэЧи энэ мөнгийг хаанаас олов гэж хашгирсаар үлдэвХалаасандаа их мөнгөтэй Цэнгэлд хорвоог тэр чигээр нь атгачихсан шиг санагданаЗамын хажууд гар өргөн зогсоход нь түүнийг авах машин алгаа.
“Түй муу мөнгөнд дургүй новшнуудЦэнгэл хүүг мэдэхгүйлбайна даа та нарХохь нь” хэмээн бодож зогсоход нэг “нар нар” хийсэн дуутай, навсгар хар машин хажууд нь шороо бужигнуулан зогсовМашины цонхоор урт ургасан сэгсгэр хар үстэй, эрүү малгай духдуулсан сахалтай хар хүн толгойгоо цухуйлган,
-За дүү хаашаа явах вэ хэмээн асуувЦэнгэл,
-Хаашаачявсан яах вэ гээд машинд ихэмсэгээр суулааТэд давхисаар түм түжигнэж, бум бужиганасан захын гадаа ирж зогслооЦэнгэл,
-Хэдэн төгрөг болов хэмээн асуухад жолооч,
-Таван мянган төгрөг гэхэд нь Цэнгэл жолоочийн өөдөөс мөнгө гарган чулуудаад,
-Май баярлаж амьдраарай гэж хэлээд эргэхэд нь жолооч,
-Өө муу яадаг хулгайч вэ гэхэд нь Цэнгэл,
-Юу гэнээ гэж эргээд машины цонхоор гялсхийтэл гараа оруулаад жолоочийн шанаа руу нь дэлсчихэвТэгтэл жолооч хаалгаа өшиглөн гарч ирээд
Цэнгэлтэй зууралдан зодолдлооХэр баргийн хүнийг зодчихдог Цэнгэл тэр хүнийг дийлэх янз алгаНармай руугаа дэлсүүлсэн Цэнгэл сүүлдээ гараа өргөн,
-Болъё ахаа болъё гээд холдон зогсовНөгөө хүн нүүрэнд нь тулж ирээд,
-Муу чацархай минь хэрээ мэдэхгүй байж битгий хүнд томорч бай гээд машиндаа суун давхиж одлооЗодуулсан Цэнгэлийг хүмүүс гайхан харнаЦэнгэл,
-Юугаа хараад байгаа новшнууд вэЗайлцгаа хэмээн хашгираад гуйван холдовТэнгис гэртээ эргэж ирэхэд ээж, эхнэр хоёр нь сандарчихсан сууж байлаа.
-Юу болоо вэ хэмээн асуухад нь Энэрэл,
-Ээжийн нөгөө жижиг хар цүнх нь алга болчихжээЯанаа хэмээн хариулавТэнгис гайхан,
-Та нар сайн хайсан юм байгаа биз дээГэрт энд, тэнд тавьчихаад олохгүй байна уу гэхэд нь Энэрэл,
-Сайн хайсанХааначалга гэвТэнгис,
-Дотор нь юу байсан юм бэ гэхэд Очмаа,
-Үгүй юулдааДотор нь түрийвч, ээмэг, бөгж, мөнгөний картууд гээд ойрын зуурын юмнууд байсан юм ааТэр мөнгө энэ тэр яах вэТүрийвчин дотор ээж, аавын минь нандин зураг байсан юмТэрлхайран байна гэвТэнгис,
-Хэн авдаг билээ гэснээ нэгийг санасан байртай ээж, эхнэр хоёр луугаа асуусан байртай ширтэхэд, Энэрэл,
-Арай тэгмээргүй юм аа гээд дуугүй боловТэнгис,
-Ямар сонин юм бэБи уг нь….. гээд үгээ гүйцээлгүй мөнлдуугүй боловОчмаа юучхэлсэнгүйЦэцэгээ авгай аахилан алхсаар найз хүүхэн Алтаагийндаа ирлээАжлаа тараад дөнгөж орж ирээд байсан Алтаа түүнийг хараад,
-Хүүе ээ, ямар сонин хүүхэн бэОйрд уулзсангүйЗа миний найз ямар хэргээр явна хэмээн асуувАягатай хар цай оочлон ууж суусан Цэцэгээ,
-Алтаа минь сонин юм болоод байнаЧи нөгөө манай тэнэг харыг мэднэ дээ гэхэд Алтаа тас тасхийн инээж,
-Танай тэр хар юмыг мэдэхгүй хэн байдаг юмЭнэ хавийн нохой ньчандахгүй байх гэснээНээрээ бие нь гайгүй юуТа хэд чинь нэг хэрэгтөвөгт ороод байгаа дуулдсан гэхэд Цэцэгээ,
-ХнТэр чинь гайгүй байтугай Цэнгэл бид хоёрыг хэрэгт хийх шахчихаад одоо хуучин эхнэр, хүүхэд дээрээ очоод хэвтчихэж хэмээвАлтаагийн нүд нь томрон,
-Пөөх, жинхэнэ сонин гэдэг чинь энэ байна дааТэгээд үхээгүйгээр барахгүй чамайг минь хаяад өөр эхнэртэй гээд цааш үргэлжлүүлэх гэхэд нь цухалдсан Цэцэгээ үгийг нь тас дайран,
-За яршиг дааБи одоо тэр мууд яг хаягдаж харагдаач гэвАлтаа,
-Ингэхэд чи энэ тухай яаж мэдээ вэ гэхэд нь Цэцэгээ,
-Манай Цэнгэл хаа очиж намайг дууриасан овсгоотой юмТэгээдлмэдээд ирэхгүй юуЗа тэр яаж мэдсэн нь яах вэТэр эхнэр, хүүхэд нь тамтаггүй баян амьтад юм байхаа гэхэд нь Алтаа,
-Тийм байхааЖагар энэ олон жил болоход яавч чиний хормойноос салахгүй шинжтэй, Цэнгэл та хоёрын харцаар хөдлөсөн унхиагүй хар юм байсан хүнТийм баян эхнэр, хүүхдээ олчихоодлчамайг хаяад алга болсон байна шүү дээ гэхэд багтарталаа уурласан Цэцэгээ,
-Чи яагаад намайг тавлаад байгаа юм бэБи ядуудаа яачихаа вэ хэмээн хацраа бүлхэлзүүлэн амьсгаадавАлтаа,
-За, за миний найз тайвширГэхдээ Цэнгэл та хоёр Жагарыг арай хэтрүүлж байсан шүүНадад даанч тийм хар юм заяасангүйХөгширсөн хойноо өөрийгөө тэжээх гээд шал угааж явнаЗалуудаачшал угаах байтугай хиртэй гар хүргэмгүй өндгөн цагаан хүүхэн муусайнэрчүүдийг өмнөө сөхрүүлж, алийг нь алдуулж явлаа хэмээн яриад шанхны үсээ илбэн санаа алдавТэгтэл Цэцэгээ,
-За чи бид хоёр ингэх яах вэЯмар бие биенийгээ мэдэхгүй биш гээдЖагарыг яаж тэр муу хүүхнээс нь салгаж авчирах вэНайз нь одоо хөгширөөд юун ажил хийх вэНасаараа хийж үзээгүй юм чиньЖагар байхдаа хоол, ундаар тасалдаггүй байсанОдоо би өнгөрөөд байнаЦэнгэл намайг тэжээх нь байтугай өөрөө надаар тэжээлгэдэг хүнЗалуу цагтсан бол энэ муу харчууд өөрсдөө гүйлдэж ирээдлаль байдгаа барьдаг байсанОдоо над руу ирдэг ганц нэг хар юм нь үмхийн төдий идэх юм, муу хогийн “найрка”-наас өөр юм авчирах чадалгүй гуйлагчингууд байх юмЗарим нь бүр үнэ хөлсгүй жаргах санаатайБичуг нь залуудаа сурсан ганц эрдэм, чадлаа одоочалдаагүйлдээ гэхэд Алтаа,
-Би чамд тусалъяГэхдээ чи найзыгаа шагнах юм байгаа биз дээЧи бид хоёр залуудаа энэ зэргийн салж, сарниад удсан хүмүүсийг байтугай,
эвийн цавуугаар наасан юм шиг хүмүүсийг хүртэл бужигнуулаад янз бүрлболгодог байсан биз дээ гээд хи хи хэмээн инээхэд Цэцэгээгийн нүүр туяаран Алтаа руу дөхөн суулаа………..
Цэнгэл нэг муу буудлын өрөөнд яйжийсан орон дээр суугаад бодол болж байвХуучны барилгын доор зоорийн давхарт байрлах тэр өрөөний тэртээ дээрх онигор цонхоор нарны гэрэл арай ядан сүүмийн туснаХананых нь будаг холцорч, хуураад, чийг татсан булан тохойд нь хөгц ургажээХэн нэгэн нь цөм цохичихсон бололтой хаалганых нь модон самбар хагархай татуулан томбойж харагданаЯйжгий муу орон дээр өнгөө алдаж, бөөсөрсөн ойрд угаагүй шинжтэй, муухай толботой эрээн даавуун углаатай хөнжил хөглөрч, урт урт үс энд тэнд нь наалджээЭнэ чийгтэй нэгширсэн эвгүй үнэртэй өрөөнд ажин түжин ноёлож, хорвоогийн цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдавч гадаа үд дунд болж хотын амьдрал ид буцалж байгааг цонхны дэргэдүүр жирэлзэн өнгөрөх хүмүүсийн хөлийн урсгал илтгэнэЦэнгэл “Түй, ёстой нэг яачихсан өдөр вэТолгой хагарлааДээрээс нь нэгчтөгрөггүй болоод мөнгө дуусчихажУг нь оймсныхоо түрийнд хэдэн төгрөг хийж байснаа санаад байдагГэтэл байдаггүйМөнгөтэйг минь мэдчихээд эндээс салахгүй байсан муусайн юмнууд аваад явчихаждээХоёр хоногийн өмнөлби чинь жигтэйхэн баяжсан одоо тэгтэл хувхай хоосонХараал ид гэжЗа яахавХоёр өдөр баян хүн шиг наргилаа” гэж бодон сууж байхад нь өрөөний үүд онгойн хүн шагайхад хамт архидсан хүмүүсээс нь ирлээ гэж бодоод баярлан харсан чинь буудлын жижүүр эр байвЁстой баярлан гомдов гэдэг болсон Цэнгэл уурлан,
-Юу болоов хэмээн муухай харахад нь нөгөө хүн,
-За лусын хаан гуайӨрөө хөлсөлсөн хугацаа чинь дууслааЧи хоногоо сунгах юм ууГарах юм уу гэхэд нь Цэнгэл,
-Чи чинь одоо юу юугүй хөөгөөд яагаад байгаа юм бэУржигдархан намайг орж ирэхэд чи муутонголзоодлбайсан биз дээ гэхэд,
-Чамайг би хоногоо сунгах юм уу, үгүй юм уу гээд байнаМөнгө байхгүй бол одоо гар, гар гэлээЦэнгэл ярзагнан дайрах гэсэн боловч толгой нь заадсаараа салах шахан ангалзахад нь ярвайн зогсоод,
-Чиний аз дайрлаа даа гээд гарав. “За яадаг юм билээ” гэж бодон алхаж байтал нь гэнэт нөгөө ээмэг, бөгжийг санаад дух руугаа тогхийтэл няслан инээмсэглээд хүрэмнийхээ хормойг ухаж, ухаж тэртээ цаанаас оёдолын нугалаа булангаас гаргаад ирэвТэгээд “Тийм баян айлаас авсан юм чинь лав үнэтэй эд байгаа байх” гэж бодоод өнөөхөө атгаад зах руу орлоо. “Алт авна, алт авнаМөнгө авна, монет авна” хэмээн чанга чанга дуугаран эргэлдэж, хүмүүсийн гар нүүр лүү харан ажих хэдэн авгай хүүхнүүд, харчууд нэг хэсэг газар бөөгнөрөлдөнөБараг нохой гинжилчихмээр том том алтан гинж хүзүүндээ зүүсэн эрчүүд, арван хуруу, чих, хүзүү нь мөнлтом, том ээмэг бөгжинд дарагдсан тэдгээр авгай хүүхнүүдийг ажин хэсэг явсан Цэнгэл нэгэн залуу руу ойртон очоод,
-Надад ийм юм байнаХэдээр авах вэ хэмээн асуугаад алгаа тэнийлгэхэд нь нөгөө залуугийн нүд гялсхийгээд, ийш тийшээ хяламхийснээ,
-Зө хөгшөөн, хоёулаа ийшээ орж ярилцъя гээд холгүй байх “алт, монет авна” гэсэн бичигтэй ТҮЦ-рүүгээ түүнийг чирлээОроод,
-За алив наадахаа гээд ээмэг бөгжийг авч эргүүлж тойруулан хараад жижиг цахилгаан жингийн тавган дээр торхийлгэн тавилааТэгээд,
-Энэ чинь шалихгүй юм байнаЗуун мянгаарлавъя гэхэд нь Цэнгэл,
-АрайчдээНаадах чинь тэрнээс үнэтэйБи өөр газар өглөө гээд гарах гэхэд нь тэр залуу,
-Хөөе байж байТавийг нэмээд зуун тавиар авъя гэлээЦэнгэл баярлаж байгаагаа мэдэгдэлгүй,
-Хямдхан байнаа болилоо, болилоо гээд эргэх гэтэл нөгөө залуу,
-За яахав, хоёр зууд авбал авъя гэхэд нь Цэнгэл бушуухан өгч орхиод гаравАрд нь үлдсэн залуу “Ямар азтай өдөр вэИйм аз амьдралд олон тохиолдохгүй шүүҮүнийг ямар их үнэтэй гэдгийг саяны залуу мэдээгүй нь азЮун хоёр зуухан мянга вэ гэж бодоод алган дээрээ тавин харахад очир эрдэнийн шигтгээ нь нүд гялбуулан гялалзан байлааЭнэ тэнэг гуйгачин энийг хаанаас туучихсан юм болооЭзэн нь олж ирээд цагдаа, сэргийлэх гээд гай болох вий дээГэхдээ энийг надад ийм юм зарсан гэж хэн гэрчилэх вэ дээХараажийн муу траншейны тэнэмэл байна” гэж бодоод нөгөө ээмэг, бөгжөө халаасандаа хийгээд ТҮЦ-ээ цоожлоод бушуухан явж одлооОчмаа ажлынхаа өрөөнд сууж байлааӨмнөх ширээн дээр нь будаг нь ханхалсан сэтгүүлийн шинэхэн дугаар тавиастай байвЭрээн мяраан зургаар дүүрэн хавтсан дээр нь улс орны альлдээгүүр сайн яваа нэртэй төртэй, баян цатгалан хүмүүсийн зураг хөрөг харагданаОчмаа,
-Сонин юм дааЦаг хугацаа ямар хурдан юм бэНэглмэдэхэд хорин жил өнгөрчихөжНамайг анх энэ сэтгүүлийн газар ажилд орж байхад байгууллага маань түрээсийн жижиг өрөөний буланд ганц ширээ, сандалтайлшахуу эхэлж байлааТэгтэл одоо хорин жилийн дараа ийм том болж өргөжисөн байдагАнх цай зөөгөөд гүйж явсан би мэргэжлээрээ ахиж дэвшсээр энэ зэрэгт хүрлээБи бараг насаараалхүмүүний амьдралын талаар судалж мэдээ, нийтлэл бичиж явнаГэтэл надад мэдээгүй, таниагүй зүйлс өчнөөн байна хэмээн эргэцүүлэн бодож суувАлбан өрөөнийх нь нэг ханыг тэр чигт нь эзэлсэн том цонхоор хот цэлийн харагданаОчмаа барилга байшин, машин тэрэг, хүн зоны хөдөлгөөнийг дээрээс нь ажин бодол болон сууж байтал хаалгыг нь зөөлөн тогших дуулдавОчмаа,
-За хэмээхэд нарийн бичгийн ажилтан нь орж ирээд,
-Захирал аа, таньтай нэг хүн уулзана гээд үүдэнд ирсэн байна гэж харуул хэллээ гэхэд Очмаа,
-Ямар хүн юм болоо, нэрээ хэлсэн үү гэвНарийн бичиг хүүхэн нь,
-Нэр нь Цэцэгням гэдэг эмэгтэй хүн гэнээ гэхэд нь Очмаа түр бодолхийлээд,
-Би тийм нэртэй хүн танихгүй дээЗа яах вэ оруул даа гэхэд,
-Гэхдээ захирал аа тэр хүн их сонинЖоохон муухай хувцастай хүн байна гэнээОруулахгүй байж болохгүй юу гэхэд нь Очмаа,
-Энхриймаа, хүнийг хувцасаар нь дүгнэх муухай шүү дээЧухал хэргээр яваачюм билүүТэгээдчбид чинь сэтгүүлч хүмүүсМуухай, сайхан гэхгүй ямарчхүнтэй уулзана шүү дээ тийм үү гэхэд, Энхриймаа,
-Тийм ээ захирал ааУучлаарайТэгвэл оруулчих гээд харуулд хэлчих үү гэхэд Очмаа толгой дохивОрохыг нь зөвшөөрсөн харуулаар зорьж яваа хүнийхээ өрөөг сайтар заалгасан Цэцэгээ цахилгаан шатаар өгсөөд хэсэг будилсаны эцэст “Гүйцэтгэх захирал ХОчмаа” гэж алтлаг үсгээр бичсэн хүрэн хаалгыг татан орлооТом цэлгэр өрөөнд бичгийн ширээний ард суух бүсгүй босч ирээд,
-Та Цэцэгням уу хэмээн асуухад Цэцэгээ,
-Тийм тийм хэмээн толгой дохиход нарийн бичиг бүсгүй түүнийг сүрхий ажин хараад,
-За та ордоо гэвНарийн бичиг хүүхний дэлгэн өгсөн хаалгаар ороод Цэцэгээ гайхан дуу алдахаа шахавТүрүүнийхээсчтом цэлгэр өрөөнд цайвар шаргал өнгийн урт ширээний ард цав цагаан өнгийн хувцастай эмэгтэй суугаад өөр лүү нь харж байвҮсээ дээш нь шуун боож, нүдний шил зүүсэн тэр эмэгтэйг босоод ирэхэд нь харвал шавхийсэн гоолиг, жижигхэн биетэй хүн байвЦагаан өнгийн өмд, цамцны хослол үнэхээр сайхан зохиж, мөнлцагаан өнгийн өсгийтэй шаахай өмсчээЦэцэгээ гайхсандаа үг дуугарч чадсангүй мэлрэн зогсоход нь нөгөө эмэгтэй дэргэд нь ирээд,
-За сайн байна уу та хэмээн мэндлээд буйдан дээр суухыг урилааНарийн бичиг бүсгүй нь цай авчран баривЦэцэгээ суусан хойноо л,
-Сайн байна уу хэмээн мэндэлмэр аядав.
-Намайг Очмаа гэдэг энэ сэтгүүлийн газрын гүйцэтгэх захиралТаныг Цэцэгням гэсэн байхаа гэхэд Цэцэгээ толгой дохивТэгээд “Би нэг хөгшин авгайтай уулзах юм байх гэж бодсон чинь үгүй юм ааЗа тэгээд энэ баячууд хөгшрөхгүй гэж элдвийн арга хэргэлдэг биз” гэж атаархангуй бодоод хэрэндээлгоё харагдах гэж өмссөн газар шүргэм урт шахуу ноосон банзал, гадуур цамцнаасаа ичих шиг боловОчмаа,
-Та ямар хэргээр явна даа гэхэд Цэцэгээ ирсэн хэргээ гэнэт санан,
-Би Жагарын эхнэр байна аа гэвОчмаа,
-Өө тийм үү, би мэдсэнгүйУучлаарай та гэхэд Цэцэгээ дотроо “Үгүй ер та гэнэ шүүНамайг юу гэж бодсон юм болЭнэ надаас дүүсээд шалихгүйлбайгаа” гэж бодон уурласан боловч түүнийгээ мэдэгдэхгүй гэж хоолой засаад гэнэт уйлж эхлэвГайхсан Очмаа,
-Та яавБие чинь зүгээр үү гэхэд Цэцэгээ,
-Би яаж зүгээр байх вэ дээЧамайг Жагарын хуучин эхнэр гэж сонсоод уулзахаар ирлээЖагар танайд байгаа байхааЯагаад танайд байгаад байгаа юм бэТа хоёр эргээд суучихсан юм ууЖагар надад хайртай дуртай гэж гүйсээр байгаад надтай суусанТэгээд эцэст нь намайг зодож, нүдээд, надаар тэжээлгэдэг байсанБи зовж яваа хүн гээд уламлий ий хэмээн уйллааОчмаа,
-Би уг нь Жагарыг сайн мэднэлдээГэхдээ таныг ингэж зовоож байсан гэж мэдсэнгүйБи арай өөр юм сонссон болохоор таныг өөрөөрлбодож байлаа гэхэд Цэцэгээ арга нь байндаатусаж байгааг мэдэн улам сүржигнэнуйлж,
-Зовоохоор барахгүй их зовоосонОдоо би амьдрах аргагүй болоод байна хэмээн үглээд хормойгоо татан ирж нүүрээ арчихад нь сандарсан Очмаа ширээн дээрээс амны алчуур авч өглөөТэгээд Очмаа,
-Жагар одоо манайд байхгүй явчихсан гэвЦэцэгээ гайхан,
-Хэзээ, хаашаа вэ гэхэд Очмаа би сайн мэдэхгүй байнаа гэвЦэцэгээ “Энэ муу авгай чинь худлаа яриад нуугаад байна” гэж бодсон боловч Очмаагийн нүүрэнд худлаа ярьсан, аргалж залилсан шинж үзэгдэхгүй байвТэгэхлээр нь Цэцэгээ улам уйлж,
-Жагар байдаг бүхнээр минь тоглож барсанБи одоо яаж амьдрана дааГанцчулаан мөнгөгүй, идэх хоолгүйчболсон хэмээн уйлахад нь Очмаагийн нүдэнд өнгөрсөн амьдрал нь үзэгдэж Жагарыг үзэн ядав. “Намайг зовоодог байсан шигээ хөөрхий энэ амьтныг бас зовоож үйл тамыг нь эдлүүлсэн хүн байна даа хөөрхий минь” гэж бодоод,
-Цэцэгням эгчээ, үгүй уучлаарай эгчээчгэж дээТа намайг уучлаарайТа хэрэгтэй юм байвал надад хэлээрэй би туслана гэвЦэцэгээ нүдээ арчаад,
-Уг ньчнадад мөнгө хэрэгтэйлдээТог цахилгаанаачтаслуулчихсанТэгээдлби Жагарыг эрж явнаЗалуу сайхан насыг минь барчихаад хөгширсөн хойно минь зовоож, зовоож хаясан хүнНамайг багачболов өрөвдөөд туслах болов уу гэж бодсон юм хэмээхэд нь Очмаа,
-Жагар хаана байгааг би үнэн дээ мэдэхгүйТа манайд өөрөө очоод харсанчболноГэхдээ би таньд туслана, туслалгүй яах вэ гээд ширээнийхээ нүднээс мөнгө гарган Цэцэгээ рүү сарвайхад нүдэнд нь үнэн голоосоо өрөвдөх шинж тодорч байлааЦэцэгээ худлаа цааргалсан дүр үзүүлэн,
-Анх удаа уулзчихаад би өөрөөс чинь яаж мөнгө авах вэ дээТэгээд бүр нөхрийнхөө хуучин эхнэрээс шүү дээСанаа зовоод байнаа би гэвОчмаа,
-Та аваа авБитгий санаа зовБи тэр хүнийг мэднэХүнийг яаж зовоодог вэ гэдгийг ньчмэднэТийм болохоор би өөртэйгээ адил зовж яваа эмэгтэйд туслахсан гэж бодож байнаЖагар одоо манайд байхгүй нь үнэнБид хоёрын хооронд ямарчхолбоо байхгүйБи Жагарыг бие нь муу болохоорлтусалсан юмӨөр зүйлгүй шүүТа битгий буруугаар ойлгоорой гэвИйнхүү ярилцаж байгаад Цэцэгээ Очмаагийн өрөөнөөс гарлааГадаа гараад булан тойрсныхоо дараа Цэцэгээ толгой сэгсрэн ярвайснаа элгээ хөшиж, нулимсаа гартал хөхрөв.
“Үгүй ер, муу Алтаа найз минь хоосон толгой биш шүүБичгэсэн сэргэлэн хүүхэнЭнэ муу авгайг үхтэл нь уярааж байгаад мөнгө салгаад авлааЧи хүлээж байБи ахиадчихийг салганаМуу Жагарыгчахиад энэ баян хүүхэнтэйгээ ойртохгүй болтол нь хорлоод хашраагаад өгнө зүгээрЖагар гуай чи муу хүлээжлбай гэж бодоод алхан одлоо…….