\”ХннНовшнууд архиа булаалдаад зодолдож байх шив\” хэмээн бодоод тоосончүгүйГэтэл ээжийнх нь \”Амь авраарай, туслаарай\” гэх бачимдсан хоолой хальт гараад чимээгүй болчихлооХэн нэгэн яг хаалганы гадна \”Адьяа чи хүн аллаашдээ, болиоч\” гэх сонстоход өөр нэг нь \”Хоёулаа явъя аа, гай болно шүү наадуул чинь\” гээд доош пижигнэлдэн буух дуулдавЦанлиг өөртөө итгэлгүйхэн гэтсээр ээжийнхээ өрөөний үүдэнд очиж чагнавал \”Чи мууянхан миний нүдэн дээр өөр эртэй салтаганаж намайг доромжилно гэнээ! гээд…
Хүн гэх бие махбодийг олж төрсөн бүхламьд биетүүд өөрөөсөө өөр биест татагдаж, хайрлаж, хайрлуулах хувьтай байдаг нь жам билээХайр дурлал, шохоорхол сээтгэнэл, догдлол түгшүүр гэдэг сэтгэлийн хөдөлгөөнүүд хүний амьд явахын нэгэн учир утга буюуЦанлиг хүү өдөр хоног бүрийг аз жаргалтай угтдаг боловТүүний бяцхан зүрхэнд хайр амилж хором мөч, цаг хугацаа өнгөрөх тусам тэр хайр нь улам хүчтэй дүрэлзэж байлааГэгээ харин энэ ганцаардмал хөвгүүнийг өөртөө дурлуулснаа огтхончгадарласангүйГэгээгийн хувьд хайр дурлал гэдэг насанд хүрсэн хүмүүсийн хэрэг учир хэн нэгнийг шохоорхлын нүдээр харж байсангүйЭэж нь хоёр охиноо алдаж эндэх вий гэсэндээ энэ тал дээр багаас нь хатуу сургасан ажНасанд хүрээд эрдэм боловсрол эзэмшиж,
өөрийн гэсэн ажил төрөлтэй, нийгэмд эзлэх байр суурьтай болсон хойноолхайрлаж дурлаж, гэр бүл зохиох нь зүйтэй юм
гэдэг ухагдахуун хоёр охины толгойд бат суусанчхүний сэтгэл зүрх гэдэг юундчзахирагдахгүй хүчтэй зүйл шүү дээЭгч Туяа нь хэлж ирдэггүй хийсч ирдэг хорвоогийн жамаар нэгэн хөвгүүнд ухаангүй дурлаж орхиод ээжээсээ нууцаар үерхэж эхэлжээЭнэ бүхэн нь Гэгээд буруу санагдаж байсанчхэн хүнээс илүү хайрладаг ганц эгчийгээ бодсондоо дурлалт хосын нууц болзооны халхавч болсоор яваа билээГэгээгийн хувьд Цанлиг бол энгийнлнэг найз ньАнх уулзаж ярилцахад маш их ганцаардмал, гунигтай хүү байсан болохоор битүүхэн өрөвдсөнТэгээд дараа нь ямарчнайзгүй, аав нь орхиод явсан., ээж нь тоодоггүй гэдгийг мэдээд өөрийн эрхгүй түүнд тусалмаар санагдаж найзлах болсон ажээӨөрөө зовж үзсэн нэгэнлөрөөлийн зовлонг ойлгодог болохоор тэр биз ээГэгээ шинэ орчин, хүрээлэлдээ дорхноо дасч олончнайз нөхөдтэй боловГэхдээ тэглээ гээд Цанлигийг тоохоо больсонгүйТэр хоёр нэг ширээнд сууж хичээлээ хамт хийнэ, номын санд хамт сууна, үе үе нөгөө цэцэрлэгтээ зугаалсан хэвээрГэгээгийн ачаар нойлын ногоон тэг байсан Цанлигын сурлага бага багаар ахиж, хичээлдээ дур сонирхолтой болж байлааҮргэлж газар ширтэн навсайж явдаг байсан цоохор нүүртэй намхан жаал одоо бол нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой инээмсэглэн явах болжээНалгар сайхан намрын дараа ганган цагаан өвөл үргэлжилж өдөр хоногууд өөр өөрийн өнгөөр эргэлдэн солигдсоор урин хавар айлчиллааГэгээ, Цанлиг хоёрын нөхөрлөл бат бөх хэвээрҮл ойлголцол, хэрүүл маргаан нэг ширхэгчгарсан удаагүйУгаасаа Цанлигын хувьд Гэгээгийн үг хууль, бүх юман дээр Гэгээгийнлзөв учраас охины хэлсэн бүхнээс зөрдөггүй байлааХайр сэтгэлээ илчлээгүй, магадгүй хэзээчилчилж чадахгүй байсанчхамаагүй зүгээрлингээд түүнийг харж, түүнтэй ярилцахлдээдийн заяа мэт санагданаАргагүй дээ Цанлиг жаахан хүүхэд хэвээрээ юм чинь…
Хаврын адаг сард Гүнцэг, Алимаа нар шүүх хурлаар орж гэрлэлтээ албан ёсоор салгуулавАлимаа одоочнөхөртөө хайртай хэвээр тул асгартал уйлан байж салах өргөдөлд гарын үсгээ зураад
тэр оройноо ухаан мэдрэлээ алдтал архи уужээХамгийн харамсалтай нь эцэг гэх нэртэй Гүнцэг эд хөрөнгө хуваах тал дээр үхэн хатан хөөцөлдсөн мөртөө
хүүгийн асран хамгаалагч байхыг огтхончхүсээгүй билээИнгээд Гүнцэгийн Цанлиг гэдэг хүүгийн овог солигдож Алимаагийн Цанлиг болов ооДөчин настай золгосон Алимаа сэтгэл санааны гүн хямралд орсны хажуугаар архи дарсны байнгын хэрэглээнээс болж турж эцэн, царай зүс нь харлаж огт өөр хүн шиг харагданаХадгаламжиндаа байсан овоо хэдэн төгрөгний хагасыг нь Гүнцэгт алдаж, үлдсэнийг нь ууж идэж шавхраад дараа жил гэхэд юучүгүй болсон тул ээж, хүү хоёр хоногийн хоолоочавч дийлэхээргүй боловАлимаагийн ах дүүс бүгд баян чинээлэг боломжийн амьдралтайчархинд орсон түүнээс аль хэдийн зайгаа барьж холбоогоо тасалсан болохоор тэр хоёр луу гар сарвайж туслах хүнчбайсангүйОдоо тэдний ганц үнэт зүйл, хөрөнгө нь олон өрөөтэй хоёр давхар байшин ньлбайлааАлимаа хэдий архины хамааралтай болсончгэлээ эцгийнхээ гал голомтыг зарж үрсэнгүйСайндаачбиш энэ хашаа байшин нь өөд болсон эцгийнх нь нэр дээр байдаг болохоор зарах боломжгүй, Гүнцэгчэнэ байшинг Алимаагаас салгах гээд чадаагүй ажХаламжийн хэдхэн төгрөгөөр хүнс хоолоочавч хүрэхгүй тул Алимаа овоо нэг сийрэг сэтгэж байшингийнхаа нэг давхарын гурван өрөөг хүмүүст түрээслүүлэн өөрсдөө дээд давхартаа амьдрах болжээЦанлигт энэ болж буй бүхэн ямарчнөлөө үзүүлсэнгүйУгаасаа түүний өрөө дээд давхарт байдаг тул хичээлдээ явдгаараа явж орой ирээд жаахан хоол хутгаж идээд өрөөндөө орон хаалгаа хаачихнаЭэжтэйгээ нэг их ярилцахгүйчгэсэн дотроо ээжийгээ өрөвдөж санаа тавихыг хичээн долоо хоногтоо ямарчбайсан нэг удаа хувцас хунарыг нь угааж, оройд хийсэн хоолноосоо өрөөнд нь оруулж тавьдаг байлааХэрвээ Гэгээ гэдэг охин түүний амьдралд орж ирээгүйсэн бол Цанлиг өдийд сэтгэл гутралд автсандаа бараг амиа хорлох байсан бизЦанлиг ар гэрийн хүйтэн уур амьсгалыг Гэгээгийн хөөрхөн инээдээр сольчихдог болсон болохоор гуньж гутрах зүйл түүнд байсангүйДараа жилийн хавар нь тэднийх ам бүл нэмж, Цанлиг хойд эцэгтэй боловЯг үнэндээ тэр гэрт дахин нэг архичин нэмэгдсэн гэхэд хилсдэхгүйЭэж нь ганцаараа уухаас залхсан бололтой Адьяа гэх өөрөөсөө тав ах, тас хар нүүртэй, ширүүн харц, ширвээ сахалтай, мунаг том биетэй эртэй дэр нийлүүлжээАдьяа шорон оронгоор олон жил явж ааш зан нь эвдэрсэн, архинд нугасгүй дуртай нэгэнӨөрийн гэсэн орон гэрчүгүй болохоор ингээд сайхан байшинд архи, хоол бэлэн амьдрах нь түүнд аз жаргаллгэсэн үгЦанлиг хойд эцгээсээ нэг их айхгүйчаль болох таарахгүйг хичээнэАрхи уугаад согтохоороо тас хар нүүрэн дээр нь улаанаараа эргэлдсэн нүд, бавгар том сахал нь хэнчхарсан зэвүүцэж жихүүдэс төрмөөр харагддаг болохоор тэр бизХаа очиж Адьяа ааш авир муутайхэдийчэнэ гэрт ирснээсээ хойш жил шахуу хугацаанд айхтар агсам тавьсангүй, хүүдчнэг их ойртож гай болсонгүйАлимаа, Адьяа хоёр мөрөөрөө архиа гудран өрөөндөө садарлаж хэвтдэг байлааЦаг хугацаа улиран одсоор Цанлиг анхны хайр, анхны найзтайгаа учирснаас хойш гурван жил өнгөрч арван таван нас хүрсэн хэдийчнуруу нь шальтай өссөнгүй, туранхай жижиг биетэй хэвээрХарин хоолой нь бага зэрэг бүдүүрч, нүүр биеэрнь батга их гардаг болсон нь угийн цоохор шар арьстай хүүг уламчцарай муутай харагдуулнаСуга, цавинд нь бор шаргал, буржгар үснүүд ургажхүү түүнээсээ ихэд ичнэБэлгийнболовсролын хичээл дээр энэ тухай заасан хэдийчхүүд ямарчэрэгтэй найз байхгүй болохоор энэ талаар ярилцах хүн үгүйГазар дээрх ганц найз, чин зүрхний үнэнч хайр нь болсон Гэгээд ямар ярилтай биш дээӨмнө нь Гэгээгийн зүгээрлцарай, инээмсэглэлийг харах нь сайхан байдаг байсан бол одоо харин охины цамцаа түрэн товойх хөх, нарийхан бэлхүүс, тонтгор хөөрхөн өгзөг, хөл, гуя, шилбэ зэргийг нь харахаарлдотор нь нэг тийм сонин сайхан сэрэл мэдрэмж төрдөг болжЗаримдаа бүр Гэгээг зүүдлээд дотоож нь норчихсон сэрдэг болсондоо Цанлиг өөрөөсөө ичиж үүнийг нь Гэгээ мэдчихвий гэхээс сүнсээ зайлтал айнаАрхи гэгч зүйл хүнийг айхтар эвддэгАлимаа бүр ичиж эмээх, эрээ цээр гэдгийгчмартаж хаалга үүд нь онгорхой байхад Адьяатай сексдэн орь дуутавьж гарнаЦанлиг өмнөөс нь ичиж санаа зовсондоо байж суух газраа олохгүй гараад явчихдаг байлааАдьяа, Алимаа хоёрын архидалт, завхайрлаас болоод доод давхрын өрөө түрээслэгчид олон сараар нь төлбөрөө төлсөн байсанчтэр байшинд удаан тэсэхгүй нүүдэг байвНөгөө талд Гэгээ охинчбас өсч томрон өдрөөс өдөрт үзэсгэлэн гоо нь нэмэгдэж хэн хүний харц булаам сайхан бүсгүй болж байлааХайртай охин нь нүдэн дээр нь уламлхөөрхөн болоод хөвгүүд эргэн тойронд эргэлдэх болсонд Цанлиг санаа зовж,
Гэгээг харамлах сэтгэл нь байнга түүнийг зовоох боловОхинтой дотносож үерхэхийг хүссэн хөвгүүд хайраа илчилж үерхэх санал тавих нь хэт их болоод ирэхэдлЦанлиг хайраа илчлэхгүй ингэж явсаар байвал хэзээ нэг өдөр Гэгээг хэн нэгэнд алдах юм байна гэдгээ ухаарчээГэсэнчтүүнд хайраа илчлэх зориг зүрх байсангүйЯмартайчГэгээ өөрөө сургууль соёлоо төгстөл хэнтэйчүерхэж, болзохгүй гэдгээ байнга хэлдэг болохоор хөөрхий хүү үүндлнайдвар тавин хар, хармын сэтгэлээ тайвшруулдаг билээТүүнийг Гэгээгийн хамгийн сайн найз болохоор хөвгүүд түүнтэй нөхөрлөхийг оролддогчЦанлиг хэндчнүүр өгдөггүй байлааГэгээ харин одоо болтол Цанлигын үнэн сэтгэлийг мэдээгүй хэвээрХаринчэнэ урт хугацаанд хамт байсан хирнээ нэгчудаа өөрөөр хандаж байгаагүйд нь Цанлигыг уламчихээр үнэлдэг байвСургуулийн хамгийн хөөрхөн охин, хамгийн доожоогүй хүү хоёр яагаад ийм дотно найзууд байдгийг сургууль даяараа гайхан жиг жуг хийдэг байлаа…
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт эхэлж сургууль тарахад ганцхан хүүхэд гунигтай байсан нь ЦанлигЗун Гэгээтэй уулзах нь цөөхөн байдаг болохоорлтэрЯдаж байхад энэ зун Гэгээ ээж, эгч хоёртойгоо хөдөө хамаатных руугаа явна гэсэн болохоор хүүд бүрчмуухай байлааЗургаан сарын дундуур Гэгээ хөдөө явж Цанлиг ганцаардал дунд хоцровХайртай түүнтэйгээ утсаарчярьж чадахгүй болохоор хүү галзуурах шахаж байлааӨдөржин өрөөндөө ганцаараа гиюүрэн тааз ширтэж хэвтэнэ, эсвэл хичээлээ хийнэГэгээ багаасаа эмч болох хүсэлтэй байсан болохоор анагаахын сургуульд орно гэснийг сонссон цагаас хойш
Цанлигчбас эмч болохыг хүсдэг болж хими, биологийн хичээлийг бие даан судалж эхэлсэн билээСайн хичээж суралцаж байгаад Гэгээтэй нэг их сургуульд,
бүр нэг ангид орох зорилго өөртөө тавьсан тэрээр Гэгээгээс хол байна, түүнийг харахгүй, сонсохгүй удна гэхээс хамгийн их айдаг болохоор түүнтэйлхамт байхын төлөө юучхийхээс буцахгүй болжээДолоон сарын турш өдөр болгон шахуу бороо оровГэгээг санаж шаналсан Цанлигын сэтгэлтэй адилхан бараан бүүдгэр үүлс тэнгэрийг эзэлсэн тэр нэгэн орой тэдний гэрт таагүй үйл явдал тохиолоо…
Цанлиг цонхоор ширтэн Гэгээг бодож гунигтайхан сууж байвНөгөө талын өрөөнд ээж, хойд аав хоёр нь өөр бас бус хүмүүстэй найрлан дуулалдах сонстоноЦанлиг согтуу хүмүүсийн орилолдох чимээ, архи тамхины эхүүн үнэрт аль хэдийн дасаж дөжирсөнчгэсэн өнөөдөр нэглтавгүй,
болдогсон бол бүгдийг нь хөөж гаргаад ганцаараа тайван баймаар санагданаЯдаж байхад Гэгээг харалгүй, хоолойг нь сонсолгүй бүтэн сар болчихсон болохоор бачимдал төрөөд нэн хэцүү.
\”Чамтайгаа хамт хаашаачхамаагүй оргохюмсанТэгээд өөрсдийн гэсэн сайхан байшинтай болоод үүрд аз жаргалтай амьдрахсанШөнө бүр чамайгаа тэвэрч хоноод өглөө нь энхрийлэн үнсэж сэрээхсэнХайрт Гэгээхэн минь дээ\” гэж бодоод санаа алдан цонхны шилэнд нүүрээ наан нүдээ аньтал тар няр гэх чимээ гарч хүмүүс орилолдон бодлыг нь сарниулав.
\”ХннНовшнууд архиа булаалдаад зодолдож байх шив\” хэмээн бодоод тоосончүгүйГэтэл ээжийнх нь \”Амь авраарай, туслаарай\” гэх бачимдсан хоолой хальт гараад чимээгүй болчихлооХэн нэгэн яг хаалганы гадна \”Адьяа чи хүн аллаашдээ, болиоч\” гэх сонстоход өөр нэг нь \”Хоёулаа явъя аа, гай болно шүү наадуул чинь\” гээд доош пижигнэлдэн буух дуулдавЦанлиг өөртөө итгэлгүйхэн гэтсээр ээжийнхээ өрөөний үүдэнд очиж чагнавал \”Чи мууянхан миний нүдэн дээр өөр эртэй салтаганаж намайг доромжилно гэнээ!
Миний боов чамд хангалтгүй байна уу гичий миньЯасан загатнасан янхан бэ чи\” хэмээн Адьяагийн ууртай үглэх сонстоноХүү бага зэрэг айж шүлсээ гүдхийтэл залгиад хаалгыг зөөлөн түлхэн ортол ээж нь буйдан дээр ухаангүй гулжийн хэвтэж,
Адьяа салганасан гараар тамхи асаахаар оролдон цааш хараад зогсож байвЭэжийгээ үхчихэж гэж ойлгосон хүүгийн уур нь
айдсаа давж хаалганы дэргэдэх хэзээчбайрнаасаа хөдлөж байгаагүй хуучны хийцтэй том төмөр өлгүүрийг шүүрэн авч хоёрхон харайгаад
Адьяаг яг эргэж харахад нь улаан нүүр лүү нь дэлсээд авлааТийм туниа муутай туранхай эцэнхий жаал тэр том хүнд төмрийг яаж өргөж дааж бүр хүн цохиод авсан нь гайхмаарӨнөө том биетэй эрчсүхдүүлсэн үхэр шиглгулзайн унаад өгөв өө хөөрхий…