-Ээж ээ! гэж хашгираад хүү түүн рүү гүйж очивТүүнийг хэтэрхий чанга тэвэрснээс хүүгийн хурууны үзүүрүүд бүр цайж орхижээ. -Ээж ээ, ээж минь!.. Хүү хашгирснаасаа болоод зүүднээсээ сэрчихэвИйм зүүдийг тэр бараг шөнө бүр зүүдэлж хонодогХүү гараа дэрэн доогуур шургуулан нэг бүсгүйн зургийг гаргаж ирэвЭнэ зургийг тэрбээр жилийн өмнө гадаа салхилж явахдаа олсон юмТүүнээс хойш дэрэн доороо нандигнан хадгалж зурган дээрх бүсгүйг өөрийн төрсөн ээжийгээ гэж итгэж явдаг боловГэтэл…
Сэтгэл хөдөлгөм түүх Жаалхүү: -Байна уу, энэ хаясан гээсэн зүйлсийн товчоо мөн үү? -Тийм байна, хүү миньЧи ямар нэгэн юмаа гээгээ юү? -Би ээжийгээ алдчихлааТанайд байхгүй биз? -Чиний ээж чинь ямархуу юм бэ дээ? -Тэр их хөөрхөн, бас их сайхан зантайБас мууранд их хайртай. -Өө тийм үүӨчигдөрхөн бид нэг ийм ээжийг олсонЧиний ээж байж мэдэх юмХүү минь хаанаас ярьж байна даа? -Би хүүхдийн асрамжийнгазраас ярьж байна.
-Ойлголоо, ээжийг чинь одоохон танай асрах төв рүү явууллааХүлээж байгаарайЧингэтэл хүүгийн өрөөнд жинхэнэ амьд муур тэвэрсэн хамгийн хөөрхөн, хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй орж ирэв.
-Ээж ээ! гэж хашгираад хүү түүн рүү гүйж очивТүүнийг хэтэрхий чанга тэвэрснээс хүүгийн хурууны үзүүрүүд бүр цайж орхижээ.
-Ээж ээ, ээж минь!.. Хүү хашгирснаасаа болоод зүүднээсээ сэрчихэвИйм зүүдийг тэр бараг шөнө бүр зүүдэлж хонодогХүү гараа дэрэн доогуур шургуулан нэг бүсгүйн зургийг гаргаж ирэвЭнэ зургийг тэрбээр жилийн өмнө гадаа салхилж явахдаа олсон юмТүүнээс хойш дэрэн доороо нандигнан хадгалж зурган дээрх бүсгүйг өөрийн төрсөн ээжийгээ гэж итгэж явдаг боловХүү зурган дээрх хөөрхөн царайг удтал ширтсэний эцэст унтаж орхижээ… Өглөө асрамжийн газрын дарга
эмэгтэй уламжлал ёсоор бяцхан хүүхдүүдийн өрөөгөөр зочлон толгойг нь илэнгээ сайхан амарсан эсэхийг нь асууж явавНөгөө жаалхүүгийн орны дэргэд ирвэл шөнө гараас нь мултарч унасан зураг газар хэвтэж байх ажДарга эмэгтэй зургийг өөд нь аваад
-Хүү минь энэ зургийг хаанаас авсан юм бэ гэж асуувХүү –Гудамжнаас олсон юм гэв.
-Энэ тэгээд хэн юм бэ? -Миний ээж хэмээн хүү инээмсэглээд -Ээж маань их хөөрхөн, бас их сайхан сэтгэлтэйБас мууранд хайртай гэж нэмж хэлэвДарга эмэгтэй зурган дээрх бүсгүйг шуудлтанивЭнэ бүсгүй өнгөрсөн жил сайн дурын ажилтнуудтай хамт ирж байсан билээТэр үедлэнэ зургаа гээчихсэн байхХарин тэр өдрөөс хойш энэ бүсгүй хүүхэд үрчилж авах өргөдлөө барин мөнчолон байгууллагын босгыг элээсэн юм дагХотын удирдах газрын хүмүүсийн ярьж буйгаар, тэр эмэгтэй хүнтэй гэрлээгүй гэсэн ганцлдутагдалтай гэсэн.
-За яахав, энэ бүсгүй чиний ээж юм бол асуудлыг шийдэж болох юм байна гэж дарга эмэгтэй хүүд хандаж хэллээТэрбээр өрөөндөө орж ширээний ард суугаад ямар нэгэн юм хүлээж байгаа нь илт байвХагас цагийн дараа үүдийг нь хэн нэгэн зөөлөн тогшоод -Орж болох уу гэж асуувЭнэ бол нөгөө зурган дээрх бүсгүй байлаа.
-Ор, ор гээд өөрөндөө орохыг уривБүсгүй орж ирэнгүүтээ эрхлэгчийн өмнө баримт бичиг бүхий зузаан хавтас тавьчихав. -Би хэлсэн болгоныг тань авчирлаа. -Их сайн байнаОдоо харин би чамаас хэдэн зүйл асуумаар байнаИйм журамтай юмлдаа, ойлгооройХүүхэд үрчилж авснаараа өөр дээрээ ямар их хариуцлага ирж байгааг чи ухамсарлаж байна ууХүүхэд гэдэг чинь насан туршийнх шүү дээ, ганц хоёр цаг тоглоодхаячихдаг тоглоом биш шүү дээ.
-Би бүгдийг маш сайн ухаарч байна ааГэхдээ хэн нэгэнд миний тусламж хэрэгтэй гэдгийг мэдрэх тусам тайван амьдрах арга алга.
-За тэгвэл хоёулаа явж хүүхдүүдийг харах уу? -Тэднийг харах шаардлага байхгүй ээТа бүхний санал болгох тэрлхүүхдийг чинь шууд авъя гэж бүсгүй зоригтой хэллээЭрхлэгч эмэгтэй гайхсандаа хөмсгөө өргөвөл өнөөх бүсгүй: -Та зөв ойлгооройЖинхэнэ эцэг эхчүүд бол хүүхдээ сонгодоггүйӨөрөөр хэлбэл, тэд ямар хүүхэд гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байдагТөрөх хүүхэд нь хөөрхөн эсвэл царай муутай, эрүүл эсвэл өвчтэй алин болохыг урьдчилан мэдэж чаддаггүйТиймчучраас тэд хүүхдээ байгаагаар ньлхайрладагБичгэсэн яглтийм жинхэнэ ээж хүн шиг баймаар байна гэж тайлбарлав. -Үнэнийг хэлэхэд, анх удаалийм үрчлэгчтэй тааралдаж байнаНээрээ би таныг хэний ээж болохыг чинь мэднэ шүүТэр хүү 5 настай, эх нь төрснийхээ дараалтүүнийг орхисонХэрэв та бэлэн бол би түүнийг дагуулаад ирэх үү? -Тийм ээ, би бэлэн байнаМиний хүүг надад үзүүлээч гэж бүсгүй хатуухан хэллээТаван хормын дараа эрхлэгч нэгэн бяцхан хүүг дагуулсаар ирэв. -За хүү минь, танилцаарайЭнэ бол… -Ээж ээ! хэмээн хүү хашгираад нөгөө бүсгүйг тас тэврээд авлааХэтэрхий чанга тэвэрснээс болоод хурууны үзүүрүүд нь цайсан харагдав.
-Ээж минь! Бүсгүй хүүгийн нурууг илэнгээ -Хүү минь… хүү минь… би чамтай хамт байна… гэлээТэгснээ эрхлэгч рүү хараад -Би хүүгээ хэзээ авч болох вэ? гэж асуув.
-Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд өргөж авах гэж байгаа хүүхдүүдтэйгээ эхний үед зүгээр ярилцаад, амралтын өдрүүдэд гэртээ аваачих гэх мэтээр дасгадаглдаа.
-Би хүүгээ одоо авмаар байна. -За тэг дээ, маргааш тэртээ тэргүй амралтын өдөр учраас аваад яв дааХарин даваа гаригт ирж шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурна шүү гэж эрхлэгч хэлэвХүү аз жаргалаар бялхаж байлааЭэжийгээ алдчих вий гэсэн шиг бүсгүйн гарыг ганц хоромчтавилгүй атгасаар байвТэр хоёрын эргэн тойронд багш, асрагчид үймж бужигнанаНэг хэсэг нь хүүгийн хувцсыг цуглуулж уутлана, нөгөө хэсэг нь нулимсаа нууцхан арчиж зогсоно.
-За хүү минь, баяртайБидэн дээр зочлон ирж байгаарай гэж эрхлэгч захив. -БаяртайБи ирж байна аа гэж хүү хариуллааАсрамжийн газрын хүмүүстэй салах ёс хийсний эцэст тэр хоёр гадаа гаравХүү энэ үед шинэ ээждээ хамгийн чухал асуултаа тавив:
-Ээж ээ… Та мууранд хайртай юу? -Маш их хайртайГэрт бүр 2 ч муур бий шүү гэж бүсгүй хариулаад хүүгийн бяцхан гарыг зөөлөн атгалааХарин хүү баяртай нь аргагүй инээмсэглээд гэрийн зүг алхаж гарав.