Муу новш чинь гараад хаашаа явахыг нь хараяЭэж бид хоёрыг өөрийг нь гудамжинд хаясан гэж мэдэж байгаа болохоор өөр тийшээ явж магадгүйТэгвэл муу новшийг олоод ална даа” хэмээн бодож зогсжээТэгтэл санасанаас өөр зүйл болж..

Хүүхдүүд пижигнэн гүйлдэх чимээнээр Цэнгэл сэрлээ. “Сайхан унтаж байхад сэрээчих юм аа” хэмээн ундууцан бодоод толгой дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтсэн боловч эргээд унтах янз алгаа.

-Ээжээ, ээжээ би цай уумаар байна гэх дуунаар,

-Одоохон охин минь, ээж нь одоохон цайгаа чаналаа гэх сонсогдоноАхиад, л

-Ээжээ би биезасмаар байна.

-Зурагтаа асаагаад хүүхэлдэйгээ үзэх юм сан гэх зэрэг хүүхдүүдийн тасралтгүй шулагнаан сонсогдон нойр нь бүр сэргэчихэвНойроо харамлан унтууцсан Цэнгэл,

-Хөөе Туяа, наад хүүхдүүдээ дуугай болгоочЯасан их чимээтэй юм бэХар үүрээр босоодлорилолдчих юм гэхэд, Туяа,

-Миний хүүхдүүд чимээгүйЦэнгэл ахыгаа унтуулахгүй байнаЦайгаа уучихаад эмээ, өвөөгийнх рүүгээ ор за юу гэх сонсогдоод, орны өмнүүр унжуулсан хөшгийг сөхөн

Туяа түүний дээрээс тонгойн уруул дээр нь шовхийтэл үнсэв.

-Хайраа, сайхан амарсан ууБи цай чаначихлааБосоод цай ууТэгээд хайр нь хоёр хүүхдээ аав, ээжийнд оруулж орхичихоод ажилдаа явлааМиний хайр жоохон унтаж байгаад явахгүй юу даа гэвЦэнгэл хөнжлөөс үсэрхэг цээжээ гарган суниагаад,

-За, за бослооХүнгүй гэрт би юу хийж байдаг юмЯвлааЧамтай нэг сайхан байя гэж бодоод ирэхээр чиний хоёр хүүхэд тайван унтуулахгүй юм ааНамайг ирэхээр наад хоёр хүүхдээ аав, ээждээ оруулаад өгчихөд яадаг юмЖаргах замын садаа зүгээрДараа ахиж ирэхгүй ээХүүхдийн цэцэрлэгт хүүхэн тэврээд хэвтэж байгаа юм шиг шаналгаатайюм гэхэд, Туяа,

-Миний хайр битгий уурлал дааЭнэ хоёр маань нялх юмны учир ойлгохгүй шүү дээ гэхэд,

-Мөн ойлгохгүй байж харагдана дааБи эд нар шиг дөрвөн настай байхдааОрчлонгийн бүх юмны учрыг олчихсон байсан юм мэдэв үү гээд наг наг хийн инээмэр аядавИнээхэд нь овоо тайвширсан Туяа,

-За би хоёр хүүхдээ аавынд оруулж өгчихөөд ирье хэмээн гарлааЦэнгэл, Туяаг орж ирэхэд орноос сугараагүйлбайв.

-Наашаа хүрээд ир хэмээн Туяаг дуудахад нь,

-Хайраа би ажлаасаа хоцорлооОрой болъё тэгэх үү гэхэд,

-За, за боль чиТэгээдлнэг их сайд, дарга хийдэг хүн аятайХар өглөөгүүр ажил, ажил гээдлгүйгээд байдаг юмНэг муу цайны газрын угаагч байжЕр нь гарчихаач тэр ажлаасааЧамайг ингээд байвал би тэр чигээрээ алга болоод өгнө шүү гэхэд, Туяа,

-Хайраа битгий уурлалдаа гээд ойртон ирлээЦэцэгээ авгай шүүгээ саваа онгичин, сав суулгаа нааш цааш шидлэн сууж байвЦэнгэл орж ирээд,

-Идэх юм байна уу гэхэд, Цэцэгээ,

-Юу байдаг юмӨчигдөр хийсэн хоолны үлдэгдэлийг өнөө өглөө халаагаад идчихээ биз дээ гэвЦэнгэл уурлан,

-Энэ гэрт бүр улаан хоолойны цаагуур давуулах юм байхаа байжээ гээд нөгөө муу Жагар новш эмнэлэгээсээ гарах болоогүй юм байхдаа гэхэд, Цэцэгээ,

-Харин болоогүй юм байхдааУг нь ингэж удаж байхад гарах дөхсөн баймаарлюм гэвЦэнгэл,

-Тэр муу үлбийсэн новш чинь эмнэлгээс гараад тэр чигээрээ зайлчихгүй байгаа даа гэхэд, Цэцэгээ,

-Хн, тэр хаашаа зайлдаг юмЗайлах газар байсан бол өдийд зайлах хугацаа зөндөөлбайсан хэмээн шилбэлзэхэдЦэнгэл,

-Хаха, та бас өөрт чинь хайртайдаа Жагарыг зайлаагүй гэх гээд байна ууМиний голд нь ортол айлгасны хүчинд тэр муу холдож чадаагүй байхаа хэмээн инээвЖагар,Тэнгис, Очмаа гурав эмнэлгийн байрнаас гарч ирлээШатны өмнө авирч тавьсан машины дэргэд очиж зогсоод Тэнгис, Жагарын ойр зуурын хэрэгцээний юмыг нь хийсэн жижиг цүнхийг гарт нь бариулахад Жагарын нүд харанхуйлаад явчихав.

“За та ингээд, харьБид явлаа гэж хэлэх гэж байгаа юм байх даа” гэж бодохоос хоолой нь зангиран яахаа мэдэхгүй зогсовТэнгис машины хаалгыг дэлгэн ээжийгээ урд суудалд суулгаад, арын хаалгыг онгойлгон Жагарыг сугадаад

-За, суудаа гэвЖагар, суу гэсэнд нь баярлан учраа олохгүй сандран өндөр том машины гишгүүрийг олж ядан сандчихад нь Тэнгис түүний тахимаар гараа оруулан тэврээд хүүхэд шиг сэвхийтэл өргөөд суулгачихавХүүгийнхээ элгэнд хоромхон зуур тэврүүлсэн Жагарт хүүгийнх нь халуун дулаан илч, сайхан үнэр нь шингэчих санагдахад самсаа нь шархиран, цалгилж байсан сэтгэл нь сад тавин нулимс нь бөмбөрөвТэднийг ийнхүү машиндаа суун явахад эмнэлгийн байшингийн булангаас нэгэн хүйтэн харц тэднийг хялайн харж байлааТэнгис аав, ээж хоёрыгоо ингээд машиндаа хоёуланг нь цуг суулгачихаад явах өдөр ирнэ гэж тэр урьд нь бодох нь байтугай төсөөлөхчүгүй явжээХар багад нь холдон одсон аав нь түүний хувьд үхсэнээс өөрцгүй байж ирсэн билээОдоо тэгтэл гурвуулаа ингээд нэг машинд цуг суугаад явж байдаг.

“Сонин юм дааАмьдрал баялагАлс ирээдүйд юу болохыг мэдэхгүй хүний амьдрал хачин сонин учир явдалаар дүүрэн байдаг бололтой” гэж бодсон Тэнгис ээж рүүгээ сэм харлааОчмаа мөнлбодол болсон аястай явнаТэнгис ээждээ маш их хайртайХүүхэд болгонлээждээ хайртай байдаг байхГэхдээ Тэнгис ээждээ бүр юутайчзүйрлэшгүй их хайртай юм шиг багадаа санагддаг байсан нь одоочхэвээрээЖижигхэн биетэй ээж нь түүнийг нуруундаа үүрээд сургуульд нь хүргэж өгдөг байсан нь санагдавӨглөө хоёулаа эртлэн босоод автобуснд суунаЭэж нь автобуснаас буугаад Тэнгисийг сургууль руу нь үүрээд явнаДөнгөж нэгдүгээр ангид ороод удаагүйчТэнгис ээжийнхээ турьгүй, жижигхэн нуруунд томдоноГэвч тэр ээжийнхээ шилэн хүзүүнд нүүрээ наагаад дотно сайхан үнэрт нь мансууранявдаг байлааЗаримдаа зүүрмэглэж байгаад, гулсаад унах шахнаСүүлдээ удалгүй сургууль руугаа явахдаа түүртэхээ байж, ээждээ үүрүүлэлгүй, гараас нь хөтлөөд явдаг болсон оо санавИйнхүү Тэнгис ээж, аав хоёрынхоо тухай бодсоор явтал хотын төвөөс гарч гэр хороолол руу орж ирлээХүн, машины урсгал, их хотын хөл хөдөлгөөнийг ширтэн явсан Жагар, сууж яваа машин нь танил зам руу нь орж ирэхэд гэнэт түгшижэхлэвЭнэ замаар Жаргал өглөө, оройгүй гутлынхаа улыг элтэл мөнчолон жил явлаа дааХаяа нэг таньдаг хүн явж байгаа нь харагдавТүүхий эдийн Базараа төмөр чингэлгийнхээ хаалгыг дэлгэчихсэн, том жингийнхээ өмнө зогсоод нэг хүнтэй гар хуруугаа гозолзуулан юм ярьж байгаа харагдавЭнд Жагар мөнчих юм авчирж тушаасан дааУндааны сав, төмөр гээдлэнд авдаг зүсэн зүйлийн юм бүрийг цуглууж авчирж тушаагаад, хэдэн бор төгрөгөө халааслан явдаг нь санагдав.

“Намайг энд авчирж өгч байгаа хэрэг байх нээТэгэхгүйчгээд яах билээНамайг энэ хүмүүс сайхан эмчлүүлж, эдгээлээХоололж, ундалж, сайхан хувцас авч өглөөҮүнээс өөр яах билээБи энэ хүмүүсийн нүүрийг харах эрхгүй байтлаа ингэж сайхан асруулчихаад, дээрээс нь бас намайг аваад явах болов уу гэж горьдож байдаг мөн тэнэг хүн ээЦэнгэл, Цэцэгээ хоёр намайг яаж угтах болБи түрүүн үхчихгүй яав ааАхиж тэгж зовсноос үхсэн минь дээрОдоо энэ хавьд буугаад хаа нэг тийшээ явъя” гэж бодлооТэгтэл үнэхээр Жагарын таамгалсан үнэн болж, Тэнгис замын хажуу руу гарч машинаа зогсоолооЖагар буухаар өндийвТэгтэл Тэнгис,

-За та хоёр, түр сууж байБи энэ дэлгүүрээс цэвэр ус аваадхаяТа хоёрын ам цангаж байгаа байлгүй гээд буулааЖагар эргэлзэн буцаад суувОчмаа эргэж хараад,

-Жагараа чиний бие гайгүй юуЦарай чинь нэглтаагүй харагдаад байх юм гэлээЖагар,

-Би зүгээрээ гээд цааш нь юм ярьж чадсангүйТэнгис ирж машинаа асаагаад зам руу орлооМашин Цэцэгээгийн гэр байдаг гудамж руу эргэдэг хэсэг рүү дөхөж ирэхэд Жагарын зүрх оволзон, найдвар нь тасрав.

“За ингээд ирдэг байжээГэрийн үүдэнд хүргэлгүй гудамжинд буулгачих гэж гуйя байз” гэж бодоод ам нээх гэтэл машин нөгөө гудамжний булан руу эргэж оролгүй замаараа шулуухан явсаар өнгөрөвУчраа олохгүй түгшин байсан Жагар түүний танил гудамж тэртээ ард хоцроход дотор нь уужран амьсгаа авлаа. “Намайг өөр тийшээ аваад явж байгаа юм байна” гэж бодоод баярлавЭнэрэл хоёр хүүхэдтэйгээ зуслангийн байшиндаа бужигнан байлааХүүхдүүд нь,

-Ээж та яагаад ийм гоё ширээ засаад байгаа юм бэМанайд баяр болох гэж байгаа юмууЁстой гоёБаяр болно дооБаяр болно доо хэмээн хүүхдүүд нь шуугилдан баясцгаавЭнэрэл,

-Манайд одоо зочин ирнэМиний хүүхдүүд томоотой байгаарай за юу гэхэд хоёр хүүхэд нь,

-Хэн ирэх гэж байгаа юм бэ ээжээ гэцгээвЭнэрэл,

-Аав чинь та нарт хэлнээ хүлээж бай гэлээМашин явсаар гэр хорооллоос гарч, хөндий өгсөн одсон дардан замаар давхисаар ойн хаяанд модон дунд орших, дотроо хоёр давхар байшинтай, сараалжин төмөр хашааны үүдэнд ирж зогслооТэнгис, аав ээжийгээ машинаас түшин буулгаад хашаа руу ороход өмнөөс нь Энэрэл, хоёр хүүхдээ дагуулан гүйлдэж ирэв.

-За, та хэд маань хүрээд ирэв үүЖагар гуай таны бие гайгүй биз дээ гэцгээсээр байшин руу орцгоолооБүгд ширээ тойрон суугаад хоол унд идэн шуугилданаЖагарт энэ бүхэн зүүд шиг санагдавХуучин эхнэр, хүү, бэр тэгээд дээр нь хоёр ачСаяхан гон бие гозон толгой хайхрах хүнгүй айлын хаяанд зовж явсан тэр, ийм сайхан ширээний ард хүндлүүлэн сууж байна гэдэгАрай зүүдлээгүй байгаа гээд өөрийгөө чимхэж хүртэл үзэвТэнгисийн хоёр хүүхэд түүнийг гайхан харнаАав нь энэ хүн та нарын өвөө гэж хэлсэн шүү дээУрьд нь өвөөтэй байж үзээгүй хоёр хүүхдэд тун сонин байвӨвөөдөө үнсүүл гэж аавыгаа хэлэхэд очоод үнсүүлэхэдхусаад удаагүйчсөрвийн цухуйсан сахлынх нь үзүүр хатгаад гижиг нь хүрэвЭнэ хүн хөгшин мөртлөө аавтай нь их адилхан юмИнгэж бодоцгоосон хүүхдүүд тэр өвөөгийн хажуугаар эргэлдэнэХувцасанд нь хүрч үзнэӨвдөгийг нь түшин нүүр лүү нь харж үзнэӨвөө гэдэг хүн ийм байдаг байх нээ гэсэн сониуч харцаар харцгаанаХоол идэж дуусаад Тэнгис, Энэрэл хоёр ширээгээ цэвэрлээд аяга тавгаа угаана гэцгээсээр хоёр хүүхдээ дагуулан галын өрөө лүү явж, Жагар, Очмаа хоёрыг үлдээлээЖагар юу хэлэхээ мэдэхгүй дэмийлсалаавчлан атгасан хоёр гарынхаа хурууг нэг суллан нэг чангалан сууж байвТэгтэл Очмаа ам нээн,

-Жагар аа, чамд хэлэлгүй шууд наашаа дагуулаад ирсэн биднийг уучлаарайЧамд таагүй санагдаж байж магадгүйГэхдээ бид чамайг гэр бүлтэйгээ танилцуулъя гэж бодсонТэгээдчбид чамайг эмнэлэгт хэвтэж байх хооронд амьдарлыг чинь бага сага гадарласаанБиднээс тусламж хүсэх юм байвал санаа зоволтгүй хэлээрэй бид туслана гэлээЖагар,

-Би юу хэлэх вэ дээ Очмаа миньМиний амьдрал, амьдралчгэж дээНамайг ямар болсон байгааг чи харж байгааБи өнөөдөр энд ирж, та нартайгаа ингэж сайхан цуг суусан даа маш их баяртай байнаНадад туслаач гэх нь байтугай, би та нарын нүүрийг харах эргүй хүнНадад буцаад очих амьдрал байхгүйЭргээд тэр айлд очвол би үхсэнээс өөрцгүй болно гээд хоолой нь чичрэн таг боловОчмаа,

– Бид чамайг ийм байдалтай яаж явуулах вэ дээТэнгис, Энэрэл хоёр чамайг бүрэн эдгэтэл энд байлгамаар байнаӨөрөөс чинь асуугаарай гэсэнМанай гэр уг нь хотын төв рүү байдагБид утаанаас зугтаад сүүлийн хэдэн жил энэ зусландаалөвөлжиж байгааЭнд агаар, ус сайхан, нам тайван газарЧи өөрөө зөвшөөрвөл энд хэсэгтэй байхгүй юу даа гэлээИнгэж хэлсэнд нь Жагар хязгааргүй их баярлавХаранхуйлан байсан дотор нь цэлмэлээИйнхүү Жагар хуучин эхнэр, хүүхдүүдтэйгээ хэсэг хугацаанд хамт амьдрах боллооБие муутай хүн орж гарахад амар гээд түүнд доод давхрын наран талын өрөөг тохижуулан өглөөХаврын урь орж, цас ханзран хайлж эхлэвХүүхдийн зулай шиг торгон зөөлөн дэлбээтэй хөх яргуй цухуйлааЖагар сайхан цэнгэг агаараар амьсгалан ач нараа дагуулан моддын хоорондуур зугааланаТүүнд диваажинд ирсэн юм шиглсанагдаж байлааНэг орой Жагар унтахаар хэвтэхийн өмнө гэрлээ унтраагаад цонхны хөшиг хаахаар очихдоо санаандгүй гадгаш хартал нэглтанил дүрс сарны гэрэлд тод харагдавЮун хүн байдаг билээ гэж бодоод сайтар харахад сараалжин хашааны цаана байшин руу харан зогсох Цэнгэлийн дүр тодоос тод харагдав……

Жагар тэр шөнөдөө унтаж чадсангүйЭргэж хөрвөөн бодол болж, Цэнгэлийг ороод ирэх юм биш байгаа гэж айж байвТэгсээр үүр цайхын алдад хар даран зүүдэлж сэрлээХамаг бие нь усан хулгана болтлоо хөлөрчээБосоод цонхны хөшиг татан харахад ойр хавьд хүн амьтан харагдахгүй байвАм нь цангахад орных нь дэргэд орой Энэрэлийн бэлдэж тавьсан халуун савтай цайнаас уух гэснээ больж, хүйтэн ус уумаар санагдан гал тогооны өрөө лүү явлааХүйтэн ус уухад дотороос нь сэрүү татаж цээж онгойх шиг сайхан санагдахад шуналтай залгилан уувТэгээд аягандаа ус дүүргэж аваад өрөө лүүгээ орохоор эргэхэд эсрэг талын өрөөний буйдан дээр хүний дүрс сүүдэгнэн үзэгдэх шиг болоход цочсондоо аягатай усаа арайтайлалдчихсангүй, ус нь цалгилан асгаравЮу билээ хэмээн бодож сайтар харвал Очмаа цайвар өнгийн үслэг халаадтайгаа буйдан дээр суугаад доош тонгойн байвЖагар өөрийн мэдэлгүй,

-Ёох, ингэж цочих гэж хэмээн дуугарчихавОчмаа толгойгоо эргүүлэн түүн рүү хараад,

-Чи яагаа вэ, унтахгүй хэмээн асуувЖагар,

-Аан ам цангаад ус уух гэсэн юмааЧи харин юу хийж байгаа юм бэ хө гэхэд нь Очмаа,

-Би ажлаа хийж байлааӨглөө эрт хийхээр толгой сэргэг амар байдаг юм хэмээн урдах ширээн дээрээ дэлгэн тавьсан нөөтбүүкээ эрүүгээрээ дохин заавЖагар,

-Би чиний хажууд жаал сууж болох уу гэхэд Очмаа,

-Уйдахгүй гэвэл суулдааБи хүн харахад их уйтгартай ажил хийдэг хүн шүү дээНөөтбүүкнийхээ дэлгэцийг ширтээдлтаг болчихно гэхэд, Жагар,

-Зүгээр, зүгээр гээд суулааХарааны шил зүүсэн Очмаа дэлгэц рүү гээ ширтэн тонгойж, шамдан ажиллахад жижигхэн хуруунууд нь жирэлзэн хөдлөнөЗаримдаа түр зогсосхийн бодол болж, хажуудаа тавьсан цаасан дээр ямар нэгэн зүйлийг тэмдэглэн бичиж, ахиадлхуруу нь жирэлзэн хөдөлсөөр нилээд суулааТэгснээ ажлаа дуусгасан бололтой нөөтбүүкээ хамхин тавиад гэдийн сууж Жагар луу хараад,

-Чи надад юм хэлэх гээ юу гэхэд Жагар,

-Тиймээ гээд түгдрэн дуугүй боловТэгтэл шатаар хүн уруудан бууж ирэх чимээ сонсогдоход нь Жагар цочин харвал Тэнгис байвТэнгис, тэр хоёрын сууж байхыг хараад,

-Өө та хоёр ямар эрт босоо вэСайхан амарцгаасан уу гэсээр орж ирэвТэгээд ээжийнхээ духан дээр үнсээд Жагар луу харан,

-Таны бие гайгүй хэмээн асуухад Жагар,

-Зүгээр, зүгээр хэмээн сандран хариулавТэнгис,

-Би салхинд гарангаа жаал гүйж байгаад ирье гээд гарч одлооХөх өнгийн биеийн тамирын хувцас өмссөн биерхүү том биетэй Тэнгис хашааны хаалгаар гүйн гарч байгаа харагдавНэг мэдэхэд Очмаа, Жагар хоёр хоёулаа түүний араас хараад сууж байлааЖагарын залуу насны төрхийг ингэж дууриах гэжАлхаж, гүйж байгаа нь хүртэл маш адилхан, Жагар гүйж явна уу даа гэмээр харагдаж байвЖагар гэнэт санаа алдахад Очмаа түүн рүү харлаа.

-За хоёулаа юу ярих гэж байлаа гээд Очмааг өөдөөс нь ширтэхэд Жагар,

-Би юулдаа хэмээн түгдрээд яриагаа эхлэх гэтэл хаалга тогхийн онгойх дуулдаад хэсэг байзсанаа хаагдавЖагар, Очмаа хоёр Тэнгисийг орж ирээд гарлаа, юмаа мартсан юм байлгүй дээ гэж бодоцгоовЖагар нэг гүнзгий амьсгаа аваад,

-Очмаа, өглөө эрт ийм юм ярьж байгаад уучлаарайБи хүү та хоёртоо маш их баярлалааТа хоёр минь байгаагүй бол би өдийд аль хэдийн байхгүй болчих байсанГэвч би та хоёрынхоо ачаар энд ингээд сууж байнаБиечгайгүй боллооОдоо би алзахгүй ээХүү та хоёрыгоо сайн сайхан амьдарч байгааг харлааБэр, ач нараачхарлааГэвч надад ингэж та нарын алган дээр бөмбөрч байх эрх байхгүй шүү дээБи явъя даа Очмаа гээд хоолой нь сааралтавОчмаа,

-Чиний юу бодож байгааг би мэдэж байнаа ЖагарааСэтгэлд минь хар бараан толбо болон үлдсэн чи бид хоёрын амьдралын тухай дурсамжийг би мартах гэж гучин жил хичээсэнОдоочмартах гэж хичээж байнаЧамайг анх гудамжинд хараад мартсан гэж бодож явсан сэтгэлийн шарх минь ахиадлхөндүүрлэсэнГэхдээ нэгэнт болоод өнгөрсөн зүйлОдоо яриад яах вэ дээГомдол, шаналалаас илүү сайн сайхан зүйлийг санаж явах гэж би хичээх болжНас яваад байгаа юм уудааАль эсвэл цаг хугацаа гэж сайхан эмч байдаг бололтой гэвТэгээд хэсэг бодлогширсоноо үргэлжлүүлэн,

-Чамайг эмнэлэгт ухаангүй хэвтэж байх зуур их олон явдал болоод өнгөрсөнЧиний одоогийн амьдарлын тухай Тэнгис бид хоёр бага сага гадарласаанГэхдээ бид эхлээд юучмэдэхгүй байсанЧамайг ухаан орвол уулзаж мэдүүлэг авах гээд Цагдаагийн газраас ирсэн мөрдөгч Тэнгис, бид хоёрыг чамтай ямар холбоотой хүмүүс болох талаар асууж, чиний одоогийн байдлын талаар илэн далангүй ярьсанлдааЯмар учраас чамайг эмнэлэгт ирсэн талаар мэдэж авсанТэгээд би тэр цагдаагаас чиний амьдардаг газрыг заалгаж аваад хүүгээ дагуулж очиж харсанГанц нэг хүнтэйчуулзаж ярилцсанГэхдээ амьдралд чинь хөндлөнгөөс оролцох гээгүй юм шүүЧи зөвөөр ойлгооройТэгж чиний амьдралын талаар мэдэж аваагүй бол Тэнгис бид хоёр чамайг ирж харчихаадлорхиод явчих байсан байхБи хүү, бэр хоёртойгоо сайтар ярилцаад чамд туслахаар шийдсэнЧамайг эдгээж, амьдралд чинь туслахсанлгэж бодсонӨөр бодол бол байхгүй шүүЧамд басчгэж олон жил амьдарсан эхнэр, хүүхдүүд байдаг гэж би сонссонТэгэхлээр чи өөрөө мэддээХарин болгоомжтой байж, биеэ бодооройБиднээр туслуулах юм байвал санаа зоволтгүй хэлээрэй гэвТэдний яриаг сэмхэн чагнаж зогссон Цэнгэл \”хүү, эхнэр гэнэ үү\” хэмээн бодож зэвүүнээр мушийн инээмсэглэвҮүнээс хэд хоногийн өмнө Цэнгэл, Жагарыг эмнэлгээс гарсан эсэхийг шалгахаар түүний хэвтэж байсан эмнэлэг дээр очжээЧухам аль тасагт хэвтэж байгааг нь мэдэхгүй болохоор энэ том эмнэлгийн хаанаас нь олох вэ хэмээн бодож үүдэнд нь жаал зогссоноо жижүүрийн сувилагч руу очоод,

-Жагар гэдэг хүн хэвтэж байгаа болов уу гэж асуухад сувилагч түүнийг дээрээс нь доош нь гүйлгэн хараад,

-Мэдэхгүй гэвЦэнгэл уурсан,

-Чи хэлээд өгчихөд яагаадбайгаа юм бэЧиний хийх ёстой ажил юм байгаа биз дээ гэхэд сувилагч,

-Гар, гар цагдаа дуудаад өгчихнө шүүСогтуу хүн энд байж болохгүй гэлээЦэнгэл,

-Сүртэй авгай вэ гээд гарлааГадаа үүдэнд яая даа гээд зогсож байхад нь мэргэн санаа төржээЭмнэлэгээс холгүй найз хүүхэн Туяагийн ажилладаг цайны газар байдгийг санан тийшээ очивТуяа,

-Тэр эмнэлэгт манай хамаатны эгч сувилагч хийдэг юмБи асуугаад өгье гээд утсаар яривХэсэг байзсанаа Туяагийн утас дуугаравТуяа,

-Хайраа нөгөө хүн чинь маргааш эмнэлэгээс гарна гэнээ хэмээн хэлжээТэгээдлЦэнгэл маргааш нь эмнэлэг рүү очоод гадаа нь Жагарыг хүлээн “Муу новш чинь гараад хаашаа явахыг нь хараяЭэж бид хоёрыг өөрийг нь гудамжинд хаясан гэж мэдэж байгаа болохоор өөр тийшээ явж магадгүйТэгвэл муу новшийг олоод ална даа” хэмээн бодож зогсжээТэгтэл санасанаас өөр зүйл болжээЦэнгэл эхлээд Жагарыг гарч ирэхэд нь таньсангүйТөрөл арилжчихсан юм шиг сайхан хувцастай Жагар огт өөр хүн шиг харагдаж байвТэгэхдээлЖагар мөн байлааХүмүүстэй хамт байсан болохоор нь Цэнгэл очсонгүйХараад зогсож байвЖагарыг тэр хүмүүстэй цуг ганган машинд суугаад явчихад нь маш их гайхжээТэгээд Туяа руу очиж, Туяа асууж сургалсаар тэр эмнэлгийн Энэрэл эмчийн ар гэрийнхэн Жагарыг сахиж, асарч байсныг олж мэдсэнээ дуулгахад Цэнгэл маш их гайхжээИйнхүү Цэнгэл мөр хөөдөг нохой шиг хэдэн өдөр гүйсээр Энэрэл эмчийн гэрийн хаягийг Туяагаар олуулж, гэр нь хаана байдгийг мэдэж авсан байжээЦэнгэл “За муу Жагар чамайг дээБаригдахгүй гэж бодоод энд ирчихсэн гэдсээ илээд жарган хэвтэж байсан юм биздээҮзүүлээд өгнөө чамд” гэж бодоод өлмийлдэн гэтлээ…….

Similar Posts