ӨНЧИН ӨРӨӨСӨН ӨССӨН ГЭХ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУТАЙ ХАНИЛЖ, ҮР ХҮҮХДИЙГ НЬ ТЭЭСНИЙ ДАРААЛӨМНӨ НЬ 2 Ч ЭХНЭРТЭЙ БАЙЖ, БҮР НЭГИЙГ НЬ ХОНГИЛДОО НУУЖ БАЙСНЫГ МЭДЭЭД…

Нарантуяа залуухан, сайхан бүсгүйСаяхан гал халуун хайр дурлалынхаа эзэнтэй тоонот гэрт гэр бишлдээ үнэтэй хаусд толгой холбосон ажНөхөр Жаргалсайхан нь бүсгүйгээс нилээд хэд ах бөгөөд хувийн бизнес эрхэлдэг зав муутай захирал хүн хэдийчхаламжтай гэж жигтэйхэнТэрээр – өнчин өрөөснөөс өдий хүртэлх амьдралаа босгох гэж ууж идэх, жаргах цэнгэх тэр бүү хэл хүүхэн шуухнаас хол явсаар өдий хүрч бурханы өглөг чамтайгаа учирсан даа гэж ярих дуртай ажТүүний туулсан хэцүү бэрх амьдралын тухай сонсох бүрд бүсгүйд түүнийг өрөвдөн хайрлах нь уламлнэмэгддэг билээНарантуяа хэдэн сарын дараа анхны үрийнхээ зулайг үнэрлэх гэж буйЗуны нар дөнгөж мандангуутаалхалуу дүүгүүлэн төөнөсөн нэг өглөө бүсгүй агаарт алхаж яваад

нэгэн жижигхэн гөлөг байшингийнх нь араар гүйж орохыг харлааТэрээр араас нь тойрч очтол байшингийн ар хэсгээр шахаж тарьсан нилээд шигүү улиасны тийш гүйгээд орчховНарантуяа зай завсар гарган улиаснуудын дундуур гарч гөлөгийг хайтал олдсонгүй тул буцан гарахаар алхахдаа бүдэрч унахаа шахлааАмжиж хана тулахдаа тэр дотогшоогоо онгойдог намхан хаалга байгааг олж мэдэвУгийн сониуч зантай хүн тул хаалгаар дотогш ортол дотроо уужуухан болоод явчхавБүдэг бадаг гэрэлтэй хонгилоор бүсгүй гайхаж харан аажуухан алхаж байтал эмэгтэй хүний аяархан ёолох дуу хаа нэгтэйгээс дуулдах ажТэр айсангүй дуу гарсан зүгрүү алхсаар очтол бас нэгэн хаалга байлааБүсгүй хаалгыг татан оровХонгилоос арай тод гэрэлтэй тэр өрөөний булан дээрх орон дээр өөрөөс нь 2,3 насаар эгч байрын бүсгүй сууж байлаа.

– Сайн байна уу гэж Нарантуяаг мэндлэхэд тэр – сайн, сайн уу гэж сулхан дуугараад – шинэ үйлчлэгч юм уу гэж асуувБүсгүй – үгүй ээ, би энэ айлын эзэн байна гэвМөнөөх бүсгүй – аан тийм үү гэснээ – энд яаж орж ирсийн гэлээНарантуяа бүгдийг ярихад тэр – аан тийм үү гээд хэсэг чимээгүй байснаа

– энд орж ирснээ хэндчбитгий хэлээрэй, чамд гай болж мэднэ гэвТэгээд – чи одоо эндээс яв, удахгүй үйлчлэгч ирнэ тэр нөхрийн чинь талын хүн гэлээГайхсан бүсгүй – за гээд тэндээс гадагш гаравТэр нөхрөөсөө энэ тухай асуусангүйХэд хоногийн дараа бүсгүй дахин нөгөөх хаалгаар орж мөнөөх бүсгүй дээр очжээЭнэ удаа тэр түүнээс яагаад энд байгааг нь асуулааБүсгүй хэлэх үү яах вэ гэж эргэлзсэн шинжтэй хэсэг сууж байгаад дотроо

– энэ хэд хоногт Жаргалсайхан над дээр орж ирээгүйг бодоход энэ бүсгүй ам чангатай хүн бололтой гэж бодовНарантуяаг

– намайг Нарантуяа гэдэг, би тань шиг эгчтэй, та надад яагаад энд байгаагаа, бас таны юу өвдөөд байгааг хэлж өгөөч, магадгүй би таньд тусалж чадахчюм бил үү

гэж дахин асуух хүртэл чимээгүй суусан бүсгүй аяархан дуугаар ярьж эхэллээНарантуяа түүний сим байхгүй утсан дээрх Жаргалсайханд зодуулсан биеийнхээ хөхөрсөн хэсгүүдийн зургийг

дарсныг нь үзэхдээ өөрийн эрхгүй уйлж, зүрхээ тэсэхүйеэ бэрх шаналахыг мэдэрч суувТүүний багадаа эцэгтэй зодуулснаас болж өвддөг байсан бие нь дахин шархирч өвдөх шиг санагдлааНэглөдөр ээж нь тэвчээрээ алдаж цагдаад хандсанаар ээжийнх нь, эгчийнх нь, өөрийнх нь амьдрал ядуу тарчигчгэлээ тайван амгалан болсон билээТэр үеэс охин – хүн ер нь биеэ хамгаалах чадалтай болох ёстой гэж боддог болсон ажАзаар тэдний төрлийн ах нь сургуулийнх нь биеийн тамирын багш байсан бөгөөд самбо, жудогоор барилддаг байлааНарантуяа бөхийн секцэнд явж эхэлжээНарантуяа хоёр гурван жилийн дараа турьгүй жижигхэн шар охин байснаа бие нь нилээд өссөн ажТэднийх удалгүй хот шилжиж ээж нь дахин хүнтэй суусан билээЁстой бурханы ерөөлөөр ээж нь их сайхан ханьтай, хоёр охин үнэхээр сайн аавтай болсон ажУдалгүй тэднийх хүүтэй болжээНарантуяа бие хамгаалах урлагаар хичээллэж эхлэвНэгэн тэмцээний үеэр тэр Жаргалсайхантай танилцжээУчир нь залуу тэр тэмцээний ивээн тэтгэгч байсан ажЭнэ үеэс залуу Нарантуяагийн араас дагаж гүйх болсон билээТэрээр – би багадаа өнчин өрөөсөн өсөж хүнд их дээрэлхүүлж явлааТиймээс өөрөө сураагүйчэнэ урлагийг их дэмждэг,

олон олон хүүхдүүд хичээллэж муусайн дээрэлхүү новшнуудаас өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалах чадвартай болбол хичнээн сайхан гэж яринаНэглөдөр Нарантуяа түүнийг ярихгүй, ирэхгүй бол үгүйлэн санадаг болж түүнд хайр сэтгэлтэй болсон билээХарин одоо түүний хайрлаж явсан хүн араатнаас дээрдэх юмгүй араатан байсныг мэдэж нэглөдөр өөрийнх нь амьдралчийм болохыг ухаарч суулааМөнөөх бүсгүйг Сарангэрэл гэдэг бөгөөд Жаргалсайханы 2 дахь эхнэр байвТэрээр – би компанид нь ажилд орохдоо хангалуун амьдрах шуналдаа хөтлөгдөж Жаргалсайханы нууц амраг болсон нүгэлтэй хүнХөөрхий эхнэрт нь зориуд мэдэгдэх гэж Жаргалсайхантай хамт байх үеийнхээ зургийг хүртэл явуулдаг байсанТэр бүсгүй эндээс зугатахдаа хүүгээ авч явж чадаагүйХэнчтүүнд туслаагүй байхХүү нь Жаргалсайханы аав ээж дээр байдагГадаадад амьдардаг юмТэр бүсгүй явахынхаа өмнө – би эндээс явлаа, та хоёрт сайн сайхныг хүсье гэж бичсэн байсанБи тоогоогүй орхисонТухайн үедээ түүний явах гэж байгааг Жаргалсайханд хэлбэл надтай гэрлэх ээ больчих байх гэж айсанБи гэрлэснийхээ дараахан нь жирэмсэлсэн боловч даанч хүүхэд минь зулбасан, би дахиад жирэмслээгүйТэр бүсгүйн бүх хөрөнгийг Жаргалсайхан авсан дааБи буруутай, би үнэхээр аймшигтай нүгэлтэй хүн гэж Сарангэрэл уйлж байлааНарантуяа түүний толгойг өвдөг дээрээ тавиад тайвшруулан үсийг нь илж суухдаа – эндээс зугатах биш харин тэмцэх,

Жаргалсайхныг илчлэх, хөрөнгийг нь авч тэр бүсгүйг олж өгөх, хүүг нь бас уулзуулах хэрэгтэй гэж бодож суувСарангэрэл – удахгүй үйлчлэгч ирнэ гэж сануулсан тул Нарантуяа тэндээс явжээЭнэ өдрөөс хойш Нарантуяа хуулийн чиглэлээр төгссөн нэгэн найзтайгаа холбогдож бүгдийг эхлүүлсэн ажБүсгүйг төрөхөөс өмнө Жаргалсайхан баригдаж, Нарантуяа шинэхэн ганц бие бие давхар бүсгүй болж, Сарангэрэл эцэг, эхийгээ бараадан,

зургаар нь эчнээ танил болсон бүсгүй хүүтэйгээ уулзаж өөрийн өмчдөө эзэн болжээНасаараа өнчин гэж жүжиг тавьж явсан Жаргалсайхны аав энэ бүгдийг дуулаад даралтаар харваж

хорвоогийн мөнх бусыг үзүүлж хөөрхий ээж нь дүү охиных нь хамтаар Монгол доо ирсэн тухай Нарантуяа найзаасаа сонссон билээХарин Нарантуяагийн аавын – бурхан миний охиныг аварчээ гэж хэлсэн үг тэр өдрийн хамгийн сайхан үг байсан ажУдалгүй бүсгүй эсэн мэнд амаржиж хүүтэй болсон билээОдоо Нарантуяа Жаргалсайхны анхны эхнэр Түвшинжаргалын компанид менежерээр ажилладаг болсон агаад

нилээд их хувьцааны эзэмшигч болсон хүүгээ аль хэдийн ахтай нь ойр дотно байлгах болсон ажТүвшинжаргалчНарантуяагийн хүүд маш сайн ханддаг нь ах дүү хоёрыг ойр дотно болоход нөлөөлсөн нь дамжиггүй юмЛДайриймаа 20220215

Similar Posts