ХИЙМЭЛ ҮС… Хэд хоногийн өмнө тэр найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсэж яваад нэг гоё цэнхэр өнгөтэй хиймэл үс авсан билээЭнэ явдлаас хойш Мишээлд азгүй гэхэдчхаашаа юм аар саар муу зүйлүүд тохиолдож эхэлжээСүүлийн үед түүний нойр хүрч өгөхгүй болсон ба яг сайхан унтаж байхад нь хөлийн чимээ гарах шиг санагдан давхийн сэрж нөхрөө хэд дахин дуудаж бүр уурыг нь хүргэдэг боловТэгсээр бүр сэрүүн байхад нь хэн нэгэн чихэнд нь – намайг өгөөч, намайг буцаагаач гэж хэлэх шиг санагддаг болж…
Мишээлийн амьдрал сайхан байлааХэзээчөөрөөс нь урвахгүй хань, хөөрхөн хүүтэйХоёул ажилтай, цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрдэгГоё машин, сайхан байр гээд дутуу юмгүйСаяхан тушаал дэвшиж цалин ньчбас нэмэгдсэн ажХэд хоногийн өмнө тэр найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсэж яваад нэг гоё цэнхэр өнгөтэй хиймэл үс авсан билээНайз хүүхэн ньчбас ягаан өнгөтэйг авчХоёул үсээ зүүж ханатлаа селфи хийж стори доо оруулж ихчолон лайк, зүрх, вов, эможи цуглуулсан билээХарин түүний найз бүсгүйн амьдрал тиймчсайн биш, охинтойгоо амьдардаг нэгэнМишээл найзыгаа ядарч явахад нь сэтгэлийг нь засах арга хэмжээ үе үе авч хамт хооллож, дэлгүүр хэсч, кино үздэг байлааЯг үнэндээ хиймэл үс авах санааг найз Оюу нь гаргасан хэрэгЭнэ явдлаас хойш Мишээлд азгүй гэхэдчхаашаа юм аар саар муу зүйлүүд тохиолдож эхэлжээДурьдваас өрөөнийхөө овоо үзэл бодол нийлдэг байсан залуутай муудалцаж, ажлынхаа газрын найз бүсгүйнхээ утсыг унагаж нүүрийг нь хагалан, үйлчлэгч эгчид
– их зантай хүүхэн гэж хэлүүлж, ухарч байхдаа хайртай нохойгоо харалгүй дайрч гэмтээсэн ажСүүлийн үед түүний нойр хүрч өгөхгүй болсон ба яг сайхан унтаж байхад нь хөлийн чимээ гарах шиг санагдан давхийн сэрж нөхрөө хэд дахин дуудаж бүр уурыг нь хүргэдэг боловТэгсээр бүр сэрүүн байхад нь хэн нэгэн чихэнд нь – намайг өгөөч, намайг буцаагаач гэж хэлэх шиг санагддаг болжээЭнэ үеэс Мишээл нөгөөх хиймэл үсээ санаж хамаглнарийн нандин зүйлсээ хийдэг хайрцгаа нээтэл нөгөөх хиймэл үс нь алга байжээБүсгүй нүдэндээ итгэсэнгүйНөхөртөө хэлэх гэснээ – би өөр газар хийснээ андуураад байгаа юм болов уу гэж бодлооХаа сайгүй хайсан боловч олдсонгүйБүсгүй бүр хачин зүүд зүүдэлдэг болж эхлэх нь тэрТүүний зүүдэнд нөхөр нь нэгэн цэнхэр үстэй бүсгүйн гараас атгаад
эргэж харсаар явах гээд байна гэх зүүд ажТүүнийг сэрэхэд нөхөр нь бөх гэгч нь унтаж байдаг байлааМишээл найз Оюугаа зүгээр байгаа эсэхийг мэдэх гэж залгаж асуусан боловч
– найз нь сайн байгаа гэж ээТовлосон ёсоороо Мишээл Оюу 2 хэд хоногийн дараа уулзаж хоолонд орцгоовОюу хоолоо идэх зуураа Мишээлийг харж байснаа
– хүүе ээ миний найз чинь ёстой гоё турчихаа юу дааГэхдээ нүд чинь жаахан ядрангуй харагдах чинь цаадах чинь зүгээр биз гэж асуувМишээл
– тийм байна уу, харин жаахан нойр хүрэхдээ муу болоод оо ойрноо гэтэл – за тэр би эр хүн болгон адилхаан гэж хэлдэггүй юу хаанахын хэн гэдэг газар хөсрийн гайтай шулам гараад ирэв гэв.
– Үгүй тийм биш ээ гээдчОюу итгэхгүй байх тул Мишээл болсон явдлыг яривОюугийн нүд орой дээрээ гарч – ээ бурхан минь ээ, ямар аймаар юм бэ гэхдээ миний хиймэл үс зүгээр байгаашдээАрай янз бүрийн юм болоод унах юм биш байгаа гэснээ. – Чи энэ яасан зөөлөн үс вэ яг хүний үс шиг гээд байсан дааОдоо чинийх тэгээд хаана байгаа юм бэ гэтэл Мишээл
– би хайгаад олохгүй байгаа юм аа гэлээТооцоогоо хийхээр Мишээлийг цүнхээ онгойлготол нөгөөх цэнхэр хиймэл үс байж байх нь тэрМишээл давхийн цочоод золтойлсандалнаасаа уначихсангүйОюу ухасхийн цэнхэр үсийг базаж аван цүнхэндээ чихжээТэрээр түрүүнээс хойш дотроо – билхиймэл үс авъя гэснээс болж найзад маань муу зүйл тохиолдож эхэлж гэж гэмшин суусан бүсгүй өөрийн гараар хиймэл үсийг хаяхаар шийдсэн нь энэМишээл – үгүй чи чинь наадахаараа яах нь вэ гэтэл Оюу – зүгээрээ найз нь энийг авсан газартаа очоод тэр хавьд нь тавьчихна чи санаа зоволтгүй гэж ээТэд гэр гэрлүүгээ явцгаалааТэр шөнө Мишээл нам сайхан унтжээӨглөө нь яаран Оюу руу залгасан боловч түүний утас холбогдохгүй байвӨдөржингөө зөлгөөд орой нь Мишээл тэднийд очсон боловч Оюу хаалгаа нээсэнгүйХажуу айлынх нь хүн хаалгаа нээн Оюуг охиноо аваад аавынхруугаа явсан гэжээХэд хоногийн дараа Оюу утасдаж байвТэрээр сайн уу найзаа гэнгүүтээлбаярласан хоолойгоор
– хүүе ээ найз нь авга эгчийнхээ хөрөнгийн өвлөхөөр болсон цөөн тооны мал, хүнс барааны жижиг дэлгүүр бүр дүүрэн бараатай гээд боддоо, удахгүй орохоороо сонин дуулгана аа гээд утсаа салгасан билээМишээлийн сэтгэл тайвширч – за ашгүй дээ тэр минь охинтойгоо зүгээрлбайгаа бол гэж бодовМишээлээс салж явсныхаа дараа Оюу нөгөөх хиймэл үсээ авсан газрынхаа ойролцоо хаяахаар явж байтал
гэнэт түүнд тэр гоё үсийг өмсөж селфи хиймээр хачин хүсэл төрсөн ажОюу тэсэлгүй үсийг зүүж хэд хэд селфидээд ававГэнэт хартал тэнд охиных аав явж байх нь тэрБүсгүй сандрахдаа нөгөөх үсээчхаяж чадалгүй цүнхэндээ чихээд араас нь гүйцээд ирэх юм шиг яаран сандран такси барин гэртээ иржээИрсэн хойноо хаалгыг нь цохих юм шиг санагдан хаалгаа цоожлон аяга ус уугаад орондоо оржээОхиноо аавындаа аваачсан ньчболж гэж бодовБүсгүй шөнө нь нэгэн сонин зүүд зүүдэлжээТэр зүүдэнд түүний хамаатан бололтой нэг эгч нэг хөөрхөн охин өвөр дээрээ суулгаад эрхлүүлж байх юм гэнэТэгтэл тэр охин нь урт хар гэзэгтэй бүсгүй болсон байх юм гэнэГэтэл нэгэн хүн түүний тэр сайхан урт гэзгээр нь гараа ороон чирч байна гэж зүүдлээд цочин сэржээБүсгүй дахиад унтаж чадсангүйҮүрээр аавынхаа тийш явжээТэр ээждээ шөнийн зүүдээ ярьтал – ээ бурхан минь авга эгчийн чинь ганц охин охин,
чи жаахан байсан болохоороо мэдэхгүй, хүний гарт үрэгдсэн юмХарин саяхан тэр хүн шоронд үхсэн дуулдана лээАвга эгчийн чинь санаа амарсан – одоо надад хадан гэртээ, өвгөн дээрээ очиход санаа зовох зүйлгүй боллоо гэж ярьж байна лээЯагаав хүүгийнх нь хотод сүлжээ дэлгүүртэйшдээ гэхэд Оюу – аан нээрээ тиймшдээ гэж ээЭэж нь – за ээж нь гаднаас жаахан аргал оруулъя гээд гаравГэтэл аавынх нь утас дуугарлааОюу авч – байна уу гэвэл – өө сайн уу дүү минь чи Оюу юу, авга эгч нь байна аа, миний дүү сайн уу эгч нь ээжтэй нь ярих гээд ээ гэвАан за сайн уу та ээж дөнгөж сая гарсан одоо ороод ирнэ гэтэл – за за, ингэхэд дүү минь чи эгчийндээ ирэхгүй юм уу гэвОюу – за тэгье ээ би маргааш явахдаа охинтойгоо очино оо гэх зуур ээж нь орж ирэн тэр хоёул хуучилж эхэлжээМаргааш нь Оюуг авга эгчийндээ очтол нөгөөх хиймэл үс орон дээр нь байж байх нь тэрОюу цай уусныхаа дараа – эгч ээ энэ хиймэл үс хэнийх вэ гэтэл
– аан энэ үү охины маань үс гэх нь тэр Оюуд хэлэх үг олдсонгүйАвга эгч нь хоол аягалаад Оюуг идэх зуур – охин нь яасанчхөөрхөн юм бэ дээ, хэрсүү гэдэг нь хоолыг сүрхий иддэг юм байнаЦэцэрлэг хүүхдийг биеийг нь даалгаад сургачих юм аа гэлээОюу – харин тийм ээ гээд охиноо харвал охин нь ихлбаяртай харагданаБүсгүй дотроо – энэ маань магтуулах дуртай шүү дээ гэж бодовГэнэт авга эгч нь – эгч нь дүүдээ хэдэн цөөн мал, дэлгүүрээ өгье,
– одоо хүүгийндээ хотод амьдарна аа энд хоргодох зүйлгүй болсон гэвОюу гайхан хараад – эгч ээ би аав, ээж хоёртой яриад хариу өгөх үү гэтэл
– яриад байх юм байхгүй, хэдэн малыг аавындаа аваачаад энэ дэлгүүрээ ажиллуулж амьдар, охиноо эндхийн цэцэрлэгт өг, чи угаасаа тогтвортой ажил хийхгүй байгаа гээ биздээ гэхэд Оюу – за гэлээХэд хоногийн дараа Мишээл Оюугийн яриаг сонсож дуусаад – яагаад авга эгч тань – энд хоргодох зүйлгүй боллоо гэсэн юм бол гэхэд Оюу
– охиныг нь алсан хүнийг шоронгоос гараад ирэх вий гэж хүлээдэг байгаад үхсэн гэж сонсоод сэтгэл нь шулуудсан юм байна лээ гэвМишээл – охиных нь үс ээждээ очжээ гэвэл – харин тийм байж тэр алуурчин охины үсийг хиймэл үс хийдэг хүнд зарсан байсан юм байгаа биз гэжлтаамаглаж байна гэлээМишээл – яг тийм байх биднийг очиход чамайг таньж, тэгтэл би тэрийг нь авчхаж тэгээд л – намайг өгөөч, намайг буцаагаач гээд байсан байнашдээ гэлээХоёр бүсгүй ийн хөөрөлдсөөр суутал Оюу – найз нь ирэх долоо хоногт авга эгчийн тийшээ явна гэхэд Мишээл – за найздаа амжилт хүсье, дэлгүүрээ улам томруулж охинтойгоо сайхан амьдраарай гэхэд
– ерөөл оршиг гэж Оюу сайхан инээмсэглэвУдалгүй Оюу сайхан ханьтай болж, охин нь сайн аавтай болжээДэлгүүр нь өргөжин сүлжээ дэлгүүр болсон билээЛДайриймаа 20210629