Би хүүгээ хармаар байнаМиний хүү, миний хүү хаана байна? гэж цурхирахад эмч онгорхой өрөө рүү хучаастай хэвтэх хүү рүү харлааӨрөөнд орны дэргэд аль хэдийн очоод зогсчихсон сувилагч аажуухан хөдөлгөөнөөр хүүгийн нүүрийг бүтээсэн даавууг сөхөхөд эхнэр, нөхөр хоёр юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур мэлэрчихэв. -Энэ миний хүү биш байна гэж бүсгүй аяархан шивнэлээЭмч: -Юу? гэж дуу алдаад…
Бүсгүй өглөө ажил руугаа орж явахдаа үүдэнд нь хуванцар тоглоом зарж байхыг зэрвэс харжээТэр тоглоом нь хүүгийнх нь үзэх дуртай
“ONE PEACE” хүүхэлдэйн киноны баатрууд болохыг мэдмэгцээ бүсгүй таатайяа саатаж зогсоод “Лүффи”, “Санжи” хоёрыг авахаар сонголоо.
“Санжи”-г хүүдээ, харин “Лүффи”-г гэрт нь хааяа ирдэг найзад нь зориулжээЦахилгаан шатнаас буусан бүсгүй алган дээрээ зэрэгцүүлж тавьсан хоёр тоглоомоо унагачихгүйг хичээн болгоомжтой алхсаар өрөөнийхөө хаалгыг онгойлгохдоо нэгийг нь алдаж орхивХарсаар байтал хонгилоор өнхрөх тоглоом дээр нь тэрүүгээр явж таарсан эр бяц гишгэчихжээ. “Болгоомжтой” гэж орилсон бүсгүйн дуу нэгэнт хожимджээСайх эрийн хөл доор үйрмэг болсон “Лүффи” хэвтэж байлааҮдийн цайны цаг болоход бүсгүй компьютероо унтраагаад хаалгаар гарахаар завдтал гар утас нь дуугаравХүүгийнхээ дугаар байхыг хараад бүсгүй инээмсэглэн, бушуухан авч:
-Хичээл нь тарчихсан уу, миний хүү? гэлээУтасны цаана хүүгийнх нь бус:
-Сайн байна уу? гэх баргил хоолой дуулдахад бүсгүй балмагдаж, тэрхэн зуур зүрх нь хүчтэй дэлсэв.
-Та хэн бэ? Яагаад миний хүүгийн утаснаас ярьж байгаа билээХүү маань хаана байна? гэж бүсгүй хоолой чичрэх хэр нь шаардангуй өнгөөр дуугарвал утасны цаадах эр:
-Та тайван байгаарайМиний хэлэхийг эхлээд анхааралтай сонс гээд хүндээр амьсгалахад тэрхүү чимээ бүсгүйн тархийг зүсээд хаячих шиг болж, өөрийн мэдэлгүй сэтгэлдээ дуу алдан гиншжээЭгшин зуурын нам гүм бүсгүйд өчнөөн удчихсан мэт санагдаж, тэрүүхэн хооронд зүрх нь цовхчин, түг түг цохилох нь бөмбөр дэлдэх мэт өөрт нь тод сонсогдож байлаа.
-Би гэмтлийн эмнэлгийн эмч байнаТа яаралтай эмнэлэг дээр ирэх хэрэгтэйБүсгүйн нүдэнд нулимс мэлтэлзээд иржээАлгаараа нулимсаа арчаад:
-Миний хүү яасан юм? Зүгээр биз дээ? гээд эхэр татав.
-Осолд орсонТа яаралтай ирэх хэрэгтэй.
-Яасан гэнэ ээ?
Хариу хэлэлгүй утас тасравБүсгүйн бие эрчлэн татаж байгаад тавьсан чавхдас шиглчичрэгнэж, чихэнд нь дүүд гэх ёнгиносон чимээ тасралтгүй шуугиад, өөрөөчмэдэлгүй хөл нь бохирон газар суучихавГэнэтийн явдалд айж, цочирдсоноос бүсгүй өмдөндөө шээс алдсанаачсөхөөрсөнгүйГагц эмчийн хэлсэн
“Осолд орсон” гэх хоёрхон үг толгойд нь цуурайтаад, мэлэрч гөлийсөн харцанд нь үл итгэсэн, мэгдсэн байдал тодорч, царай нь цонхийжээБүсгүйн үүлгэртсэн ухаан өчүүхэн сэргэхтэй хамт давхийн цочоод гартаа тас атгасан утас руугаа харснаа хүү рүүгээ залгавал дуудаад авсангүйТүүний гар чичирсээр байх ажээТэгмэгц нөхөр рүүгээ залгалаа. “Байна уу, хань аа” гэх нөхрийнхөө дууг сонсоод бүсгүй цурхирчихав.
“Яасан бэ? Юу болоо вэ? Байна уу? Дуугараач ээ” гэх эр хүний тэвдсэн дуу утаснаас тасралтгүй хадах ажээНулимсаа залгиад бүсгүй арай гэж үгээ эвлүүлэн:
-Сая над руу… Гэмтлийн эмнэлгийн эмч… гээд таг боловЭхэр татах бүгтхэн хоолой дуулдсанаа төдөлгүй утасны цаана хүн үгүй мэт чив чимээгүй болчиход нөхөр нь тэсвэртэй хүлээн хүндээр амьсгаадан байлааГэнэт нусаа шорхийтэл татах дуу гарч, шуухитнаж байснаа:
-Тэр эмч хүүгийн маань утаснаас ярьсанХүүг минь осолд орсон гэж байнаЯаралтай ир гэсэн хэмээн бувтналааБүсгүй дахиадлцурхичихавУтасны цаана хэдэн хором нам гүм болсноо:
-Би эмнэлэг рүү явлааЧи араас такси бариад ир гэх нөхрийнх нь цахиртсан дуу сонстоод чимээ тасравБүсгүй дэн дун ухаандаа цахилгаан шат хүлээж тэвчилгүй өндөр өсгийтөө гартаа бариад явган шатаар уруудан харайлгаснаа, юучбодож саналгүй замын гол руу гүйж такси зогсоосноо там тум санаж байлааЭмнэлгийн үүдэнд эхнэр, нөхөр хоёр зэрэг ирээд урт хонгилоор санд мэнд гүйсээр сэхээн амьдруулах гэсэн хаягтай шилэн хаалганы өмнө зогсовТүлхвэл онгойсонгүйЦаанаас сувилагч ирж ханан дахь товчлуур даран хаалга нээвэл үс нь сэгсийж, зовхи нь бүлцийтэл хавдаад, түүн дундаас ёлтойх ув улаан нүдээр өөр рүү нь цоо ширтэх бүсгүй:
-Миний хүү хаана байна? гэж хашхичсаар хүч түрэн орлооЭхнэрээсээ дутахгүй үс зүс, царай төрхтэй нөхөр ньчбас түүний араас зүтгэхэд сувилагч сандран:
-Уучлаарай, хүлээж байхгүй юуЭмч одоохон ирнэ гэсээр тэдний хойноос гүйж замд нь хөндөлсөн зогсовТэгтэл тэднээс хэдхэн алхамын цаахна байх өрөөний хаалга дэлгэгдэн туранхай хэр нь намхан, яглхүүхдэрхүү биетэй эмч гарч ирэвБүсгүй эмчийн мөрөн дээгүүр давуулан орон дээр хэн нэгнийг цагаан даавуугаар хучсаныг сэртэсхийн харлаа.
-Осолд орсон хүүгийн эцэг, эх үү? гэж эмч намуухан дуугарлааТүүний эмгэнэл илэрхийлж байгаа юм шиг хоолойн өнгөнөөс эхнэр, нөхөр хоёр бүр айчихав.
-Тийм байнаХүү минь хаана байна? гэж залууг шүдээ хавиран, нэглзуунга хэлэхэд бүсгүй дагжин чичирч:
-Хүүтэй минь уулзуулаад өгөөч дээ гэж мэгшсээр бахардан дуугарлаа.
-Уучлаарай гэж эмч түгдэрснээ харцаа буулган, толгой гудайгаад халааснаасаа тэдний хүүгийн утсыг гаргаж эцгийнх нь гарт атгуулаад:
-Бид боломжтой бүх арга хэмжээг авсан боловч даанч амийг нь аварч чадсангүй гээд санаа алдавБүсгүйн ам хий ангалзаж, тасалданга авиа гаргаснаа гэнэтхэн:
-Миний хүү, үр минь гэж бахираад нөхрийнхөө энгэрээс зуураад авчээ.
-Миний хүү чинь дэндүү нялх шүү дээЯаж байгаа юм бэ? гэж бүсгүй орилсоор байлааНөхөр нь эхнэрээ энгэртээ чанга тэврээд чамархайд нь нойтон хошуугаа наан гэнгэнэх ажээБүсгүй нөхрийнхөө тэврэлтээс арай гэж салаад эмч рүү давшлан:
-Би хүүгээ хармаар байнаМиний хүү, миний хүү хаана байна? гэж цурхирахад эмч онгорхой өрөө рүү хучаастай хэвтэх хүү рүү харлааӨрөөнд орны дэргэд аль хэдийн очоод зогсчихсон сувилагч аажуухан хөдөлгөөнөөр хүүгийн нүүрийг бүтээсэн даавууг сөхөхөд эхнэр, нөхөр хоёр юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур мэлэрчихэв.
-Энэ миний хүү биш байна гэж бүсгүй аяархан шивнэлээЭмч:
-Юу? гэж дуу алдаад,
-Наад утас чинь тэгээд хэнийх юм? гээд нөхрийнх нь гарт байгаа утас руу зангалаа.
-Энэчминий хүүгийн утас мөнлдөөГэхдээ тэр жаал миний хүү биш байнаМагадгүй утсыг нь авчихсан байж болох юм гэж эхнэр өөдөө харан залуу бувтнавЭмч тэр хоёр руу тээнэгэлзсэн байртай ээлжилж хараад:
-Энэ жаалыг хүүхэд чинь тэгвэл таньж магадгүй юмЧадвал та нар ар гэрт нь хэл дуулгачихаарай гэж өгүүллээЭмнэлгээс гараад эхнэр, нөхөр хоёр хоорондоочүг дуугаралгүй гэр өөдөө яаравХаалгаа түлхүүрдэн сандарсаар орвол хүү нь зочны өрөөний буйдан дээр гэм хийсэн мэт хулганан сууж байлааТэд үгийн солиогүй хүүгээ тэвэрч аваад үнсэж, үлгэж гарчээ.
-Миний хүү, аав ээж хоёрыгоо ямар их айлгав аа гэж бүсгүй хэлээд нулимстай нүдээ арчсанаа дахиад хүүгээ тэврэн үнсэв.
-Бид азтай юм аа гэж эцэг нь өгүүлээд хүүгийнхээ толгойг үнэрлэхэд хүү уйлчихжээХэдэн мөчийн хойно:
-Тэр жаал яасан бол? гэж хүүг дуугарахад сая тэд эмнэлгийн орон дээр хэвтэх нас барсан хөвгүүнийг санажээЭхнэр нөхөр, хоёр бие рүүгээ асуусан харцаар ширтлээ.
-Миний хүүгийн утсыг хэн авсан юм бэ? гэж эцгээ дуугарахад хүү нусаа шорхийн татаад:
-Манай ангийн жаал тоглоодохъё гээд авсанМиний урд тоглоомондоо улайраад зам гарч яваад машинд мөргүүлчихсэнБи айгаад зугтсан гэвТэгээд нулимстай нүдээ ханцуйгаараа шударснаа:
-Тэр зүгээр биз дээ? гээд мэгшлээ.
-Зүгээр ээЖааханлбэртсэнОдоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж эцэг нь шивнээд хүүгийнхээ зулайг илэв.
-Аав, ээж нь мэдсэн болов уу? Гэрийнх нь дугаар миний утсан дээр байгаа. “Лүффи” гээд хадгалчихсан гэж хүүгээ хэлмэгц эх нь өглөөний явдлыг санаад давхийн цочлоо.
-Аав нь хэлчихнэ ээ, миний хүүТэрээр хүүгээ “Өрөөндөө ор” гэж явуулсны хойно:
-Одоо яах вэ? гэж эхнэрээсээ асуулаа.
-Би хүүгээ алдахын зовлонг биеэрээ мэдэрсэнБиллав хэлж чадахгүйАйж байнаЮу гэхчюм билээ.
-Бурхан миньЭмч, цагдаа нар яаж энэ үгийг хэлж чаддаг байна ааТэгээд яах юм бэ? Эцэг, эх нь хүүхдээ хайж байгаа шүү дээ.
-Ангийн багш руу нь утасдОсолд ороод эмнэлэгт байнаЯаралтай эцэг эхтэй нь холбоо барьж, мэдэгд гээд хэлчихНөхөр нь утсаа аваад хүүгийнхээ ангийн багш руу залгавал “Холбогдох боломжгүй тул дараа дахин залгана уу” гэсэн хариу дуугаравНар хэдийн жаргаж орой болсончзочны өрөөнд эхнэр, нөхөр хоёр гэрлээчасаалгүй чимээ аниргүй, шуухитнан суусаар байлааТэгж тэгж харанхуйгаас:
-Би Хүслэнгийн аав байна ааХүү чинь гэмтлийн эмнэлэгт байгаа гэнэТа нар яаралтай очих хэрэгтэй гэх дуу гарлааЖБямбасайхан 20191015
\”ШООВДОР\” номоос авав.